Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/00682

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/00682

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ******* хороололд байрлах ******* ******* ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ******* хороолол ******* тоотод оршин суух, ******* овогт******* ******* /РД:/-д холбогдох

292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 142/2019/00576/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* нь 2013 оноос хойш Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ******* хороололд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар ******* ******* ******* гэж нийтийн зориулалттай орон *******ны байшин /цаашид орон *******ны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон *******ны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, ******* ******* эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий , хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй *******г хэлнэ гэж хуульчилсан байдаг. ******* хороолол байгуулагдсан цагаас эхлэн хорооллын дундын өмчлөлийн зүйлийн хадгалалтыг хэрхэх талаарх асуудал оршин суугчид дунд чухал асуудал байсан. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна гээд 15.1.1 дэх хэсэгт орон *******ны байшингийн хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, *******ны бус зориулалттай техникийн болон нэг дүгээр давхрын үйлчилгээний өрөө, ******* хоорондын талбай, түүний тагт, *******ны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны хонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон *******ны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, *******ны шугамын давхрын холболтын хайрцаг хүртлэх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнууд, тухайн орон *******ны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж дундын өмчлөлийн эд хөрөнгийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зорилго нь оршин суугчдыг ая тухтай орчинд амьдруулах, дундын өмчлөлийн эд зүйлс хулгайд алдагдах, элдэв халдлагаас хамгаалахад оршдог. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* ******* ******* *******ны удирдах зөвлөлийн хурлын 2 дугаар тогтоолын дагуу 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугч хамгаалах боломжгүй, хулгайд алдах болон халдлагад өртсөн тохиолдолд хариуцах эзэнтэй байлгах болон оршин суугчдыг аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой байдаг. Уг хурлаар шийдвэрлэгдсэн асуудлын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* ******* ******* *******ны бүх гишүүдийн хурлын №1 тогтоол гарсан. Уг тогтоолоор харуулын албаны хөлсийг айл бүрт ижил тэгш хэмжээгээр хуваарилан үргэлжлүүлэн нэг сарын 7.500 төгрөгөөр буюу өмнө нь мөрдөж байсан хэмжээгээр тогтоосон байдаг. ******* хорооллын 104 дүгээр байрны 57 тоот хаягт оршин суух Г.******* нь 2016 онд 90.000 төгрөг, 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг, 2019 онд 22.500 төгрөг нийт 292.500 төгрөгийн харуул хамгаалалтын хөлсийг төлөх үлдэгдэл үүсээд байна. Харуул хамгаалалтын албаны хөлсийг айл бүрт ижил хэмжээгээр хуваарилдаг учир нэг айл, нэг сард уг хөлсийг төлөөгүй тохиолдолд харуул хамгаалалтын албанд төлөх ёстой мөнгө хүрэхгүй нөхцөл байдал үүсч СӨХ-ны үйл ажиллагаанд ихээхэн хүндрэлтэй байна.

Иймээс Г.*******аас ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс болох 292 500 төгрөг гаргуулан ******* ******* ******* *******нд олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* СӨХ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ******* хороололд үйл ажиллагааг явуулж байгаа. Тус ******* нь 2013 онд байгуулагдсан. 2013 оны 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар нь томилон үйл ажиллагаагаа явуулж эхлүүлээд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хийсэн байдаг. 2013 онд тухайн СӨХ-д 70 гаруй айл оршин суудаг байсан. Энэ айлуудаас 39 өрх бүх гишүүдийн хуралд оролцсон, 50-с дээш хувийг хангасан учраас хуралдсан. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор харуул хамгаалалт ажиллуулах нь зүйтэй гэдгийг хэлэлцэж тогтоолын 2 дугаар заалтанд харуул хамгаалалтын зардлыг одоогийн оршин суугчдын нийт өрхийн судалгааг үндэслэн нийт өрхөөс 7500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш СӨХ дахин бүх гишүүдийн хурлын зарыг хүргэсэн боловч ирц бүрдээгүй байдаг. Иймд 2016 онд дахин хурал товлосон. 2016 онд ******* ******* *******ны удирдах зөвлөлийн тогтоол гараад 7500 төгрөгийг харуул хамгаалалтын зардлыг хэвээр байхыг батлаад явсан байгаа. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарыг харахад өөрөө энэ 3 жилийн хугацаанд төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Сууц ******* эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон *******ны ашиглалтын хэвийн байдлыг хангах, ******* ******* эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, хамгаалах зэргийг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг хэлдэг байгаа. Сууц ******* ******* бол тухайн оршин суугчийн хувийн эд хөрөнгийг харж хариуцах үүрэгтэй байгууллага биш. Дундын өмчлөлийн эзэмшил, ашиглалтыг хамгаалдаг байгууллага байгаа. Хариуцагч 3 жилийн хугацаанд оршин сууж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2013 онд анх хурал хийсэн байгаа. Энэ хотхонд тус онд 70 айл байсан. Үүний 39 айл ******* ******* хуралд оролцоод 7500 төгрөг байя гэдийг хуульд заасны дагуу явагдсан хурлын шийдвэрээр шийдсэн. Энэ хурлын шийдвэрийг одоогийн байдлаар хүчингүй болгосон асуудал байхгүй. Энэ шүүх хуралдаанаар харуул хамгаалалтын асуудлыг л ярьж байгаа. Энэ хүн гадны хүүхэд орж ирж тоглодог, хүүхдийн тоглоомын талбай муу, энэ дээр харуул хамгаалалт анхаарал тавьж ажилладаггүй гэж байна. Үүнээс харахад энэ хүн харуул хамгаалалт ажиллаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Хурлын хүчин төгөлдөр тогтоолоор харуул хамгаалалт ажиллаж байсан учраас энэ хүн тухайн мөнгийг төлөх үүрэгтэй. Гадны хүүхэд хүүхдийн тоглоомын талбайд тоглох гэх мэт асуудал нь өнөөдрийн энэ харуул хамгаалалтын хөлсний талаарх асуудалтай огт хамааралгүй зүйл байгаа. СӨХ бол хэдэн хэдэн эрх үүрэг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Гэхдээ дундын өмчлөлийн харуул хамгаалалтын хөлсний талаар ярьж байгаа гэдгийг хариуцагч маань бас ойлгох хэрэгтэй. 2013 онд бүх гишүүдийн хурал хийхдээ харуул хамгаалалтын компанитай хамтарч ажиллана гээд тухайн үед 3 компани үнийн санал ирүүлж байснаас Сектек ХХК нь хамгийн бага үнийн санал буюу 1300000 төгрөгний дагуу энэ компанитай хамтарч ажилласан. Сектек ХХК нь харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байсан. Оршин суугчид мөнгөө өгөхгүй байгаа болохоор тухайн компанид хөлсийг төлөх боломжгүй болсон учраас одоо ажиллахгүй байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тиймээс харуул хамгаалалтын зардал болох 2016 онд 90 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг, 2019 онд 22 500 төгрөг, нийт 292.500 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагч Г.*******аас гаргуулж өгнө үү гэв. гэв.

 

Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* хотхонд 2015 оноос эхэлж амьдарч байгаа. Урьд нь Улаанбаатар хотод амьдарч байсан. Улаанбаатар хотод амьдарч байхдаа ******* хотхонд төлдөг шиг ийм хэмжээний хөлс төлөөд, үүнээс илүү үйлчилгээ авч байсан. Би энэ тухай СӨХ-нд харуул хамгаалалтаа сайжруул гэдгийг СӨХ-ны даргад нэг биш удаа хэлж байсан. Харуул хамгаалалтын ажилтанд ч хэлсэн. СӨХ-ны дарга ямар нэгэн асуудлыг хэрүүлийн чанартай хүлээж авдаг. Харуул хамгаалалт огт сайжраагүй. Би 7500 төгрөгтөө тохирсон үйлчилгээ авах ёстой. 7500 төгрөг гэдгийг хэн тогтоосон юм бүү мэд. Миний сонссоноор 40 айл байгаад түүний 20 айл нь хуралдаж шийдсэн юм шиг байгаа юм. 2016 онд хуралд орж хэлье гэхэд хурал нь болоогүй. Тоглоомын талбайд гадны хүүхдүүд ирж тоглодог. Орцонд шөнөжин нохой хуцаад унтуулдаггүй, машин хаагаад зогсчихдог. Өглөө хүн ажилд явах гэтэл машиныг нь хаагаад тавьчихсан болохоор нөгөөдүүл нь сигналдана. Тэгээд унтаж байсан хүүхэд, хөгшчүүл сэрээчихнэ. Би энэ талаар СӨХ-ны дарга, харуул хамгаалалтын ажилтанд хэлэхэд огт хүлээж аваагүй. Тэнд байгаа камер нь шаардлага хангахгүй. Харуул хамгаалалтын албанд нь дандаа тэтгэврийн хүмүүс байдаг. Хамгаалж байгаа бол хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн тэрэг, унадаг дугуйг харахгүй. Өөр юу харах гээд байгаа юм бэ? 2015 оноос хойш энэ СӨХ яг ийм зүйл хийлээ гэдэг зүйлийг би нэг ч хараагүй. Хүүхдийн тоглоомын талбай цементээрээ байна. Хүүхдийн савлуурын доор резинэн юм тавьчих гэж хэлдэг. Орцны цэвэрлэгээ маш муу, ариун цэврийн шаардлага хангахгүй. Орцны гэрэл байнга шатдаг. Шаардлага тавихаар хүн явуулсан байгаа л гэдэг. Орцонд солиотой, сэтгэцийн өвчтэй хүн хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгадаг. СӨХ-ны хурал бол хуулиндаа жилд дор хаяж нэг удаа хуралдах юм байна лээ. Бичгээр санал авахыг тооцдоггүй юм байна, хуралд оролцохгүй бичгээр санал өгсөн хүмүүсийн тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд заасан байна. Албан ёсны хурал нэгч болоогүй. Би төлсөн үнэндээ хүрсэн үйлчилгээ авахгүй байгаа болохоор хагас жил төлөөд дахиж төлөөгүй. Би өөрийнхөө санал бодлыг зөндөө хэлж байсан. Ерөөсөө хүлээж авдаггүй. 2013 оны СӨХ-ны хурлыг хэлээд байна. Тэр үед нийт 19, 20 хүн хуралд хамрагдсан гэж яриад байна. Хуульд зааснаар 2013 оны хурал, 2016 оны хурал бүгд хүчин төгөлдөр биш, бүх гишүүдийн 50 хувиас дээш хувь нь оролцож байж асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн харуул, хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйл 143.1-д нийтийн зориулалттай орон *******ны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх ******* өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон *******ны ашиглалтын хэвийн байдлыг хангах, ******* ******* эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ******* ******* *******г байгуулна гэж, Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар ******* ******* ******* нь нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон *******ны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, ******* ******* эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий заавал гишүүнчлэлтэй *******г хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх хуулийн заалтад үндэслэн нэхэмжлэгч ******* СӨХ нь орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалттай холбогдон гарах зардлыг ******* өмчлөгч нараас нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргаас 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 01 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч ******* СӨХ нь 2013 оны 04 дүгээр сарын 22-нд үүсгэн байгуулагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын 101, 102, 104-р байрны 207 ******* ******* эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажиллах эрх, үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* СӨХ-ны бүх гишүүдийн 2016 оны 01 сарын 30-ны өдрийн хурлаар дундын өмчлөлийн хамгаалалтын хөлсийг нэг өрхөөс 7500 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн, хуралд 185 өрх бичгээр санал өгч, 50 ******* өмчлөгч хуралд биечлэн оролцож, эчнээ санал хураалтаар хурлын ирц 89.3 хувийн ирцтэй байсан тул тухайн өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хариуцагч Г.******* биелүүлэх ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.... гэж тайлбарлаж, хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх үндэслэлээ ...Миний сонссоноор 40 айл байгаад түүний 20 айл нь хуралдаж шийдсэн юм шиг байгаа юм. Харуул хамгаалалтын ажил маш хангалтгүй, камер нь шаардлага хангахгүй. СӨХ-ны хурал бол хуулиндаа жилд дор хаяж нэг удаа хуралдах юм байна лээ. Бичгээр санал авахыг тооцдоггүй юм байна, хуралд оролцохгүй бичгээр санал өгсөн хүмүүсийн тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд заасан байна. Албан ёсны хурал нэг ч болоогүй. Хуульд зааснаар 2013 оны хурал, 2016 оны хурал бүгд хүчин төгөлдөр биш, бүх гишүүдийн 50 хувиас дээш хувь нь оролцож байж асуудлыг шийдвэрлэх ёстой байсан....... гэж тайлбарлаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай Харуул хамгаалалтын албыг ажиллуулах тухай тогтоолоор ******* ******* *******ны 2013 оны 07 сарын 03, 2013 оны 08 сарын 25-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэнийг үндэслэн ******* хотхоны оршин суугчдын хуралд танилцуулагдсан Сектек хамгаалалтын албатай 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ хийж ажиллах, харуул хамгаалалтын зардлыг одоогийн оршин суугчдын нийт өрхийн тооны судалгаагаар үндэслэн нэг өрхөөс 7500 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн /хэргийн 32, 42-48-р тал/, мөн ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг 2016 оны 01 сарын 30-ны өдрийн 11.30 цагт товлож, хуралд нийт 207 ******* өмчлөгчөөс 50 ******* өмчлөгч биечлэн оролцож, эчнээ санал хураалтаар хурлын ирц 89.3 хувийн ирцтэйгээр ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг хийж бүх гишүүдийн хурлын 2016 оны 01 сарын 30-ны өдрийн №1 дугаартай тогтоолоор харуулын төлбөрийг өмнөх хугацаанд төлж байсан 7500 төгрөгөөр тогтоож /хэргийн 7, 40-44-р тал/ шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын материал 2015 он гэх 205 хуудас баримтыг эх хувиар нь нотлох баримтаар судлуулсан ба 55-р хуудасны Асуулга гэх баримтын санал асуулгын зорилго нь: Оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дундын эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, арчлалтыг сайжруулах ажлыг зохион байгуулахад оршин суугчдыг татан оролцуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино гээд СӨХ-ны үйл ажиллагааг үнэлж дүгнэвэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, арчлалт хэр зэрэг байгааг дүгнэвэл, харуул хамгаалалтыг цаашид ажиллуулах шаардлагатай эсэх, харуул хамгаалалтыг зардлыг яаж хуваарилах нь зүйтэй талаар, цаашид СӨХ ямар ажил зохион байгуулах шаардлагатай талаар гэсэн асуултуудад хариулт авах хэлбэрээр авагдсан байх ба уг асуулгаар ******* СӨХ-ны 2015 оны ажлын тайлангийн хурлыг 2016 оны 01 сарын 23-нд, 2016 оны 01 сарын 30-ны алинд нь хийх эсэх талаар оршин суугчдаас санал асуух хэлбэрээр авагдсан болохоос биш ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардал, хөлсийг хэдээр тогтоох, ямар байдлаар шийдвэрлэх талаар хуралд оролцохгүй бол саналаа бичгээр, эчнээ хэлбэрээр өгөх талаар ойлгомжтой, тодорхой асууж, санал авах хэлбэрээр авагдаагүй байна.

******* СӨХ-ны 2013 оны 7 сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хуралд 20 өрх, 2013 оны 08 сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хуралд 19 өрх буюу ******* өмчлөгчийг оролцуулж харуул хамгаалалтын зардалд айл бүрээс 7500 төгрөг авахаар шийдвэрлэсэн ба түүнээс хойш энэ шийдвэрт үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын 101, 102, 104-р байрны 207 ******* өмчлөгчдөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардал болох 7500 төгрөгийг авч байгаа нь тогтоогдож байна.

Хариуцагч Д.******* нь тус СӨХ-нд харьяалагддаг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ******* хорооллын 104-р байрны 57 тоотод оршин суудаг ******* СӨХ-ны 2013 оны 7 сарын 03, 2013 оны 08 сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурал хийхэд хариуцагчийн оршин сууж буй ******* хорооллын 104-р байр ашиглалтанд ороогүй, 2014 онд ашиглалтад орсон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.2-т дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 7.2.7-д байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал, 7.2.8-д дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал-ыг СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд заасан байх ба мөн хуулийн 8 дугаар зүлийн 8.5-д Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ. гэж, 8.8-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна. гэж тус тус заасан.

******* СӨХ-ны 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хуралд тус *******ны нийт 207 ******* өмчлөгчөөс 50 ******* өмчлөгч биечлэн оролцож хурлаас ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлсийг нэг өрхөөс сар бүр 7500 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн нь Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 9.5-д заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэсэн заалттай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 01 сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Г.*******ын төлөх ёстой байсан харуул, хамгаалалтын хөлс болох 2016 онд 90.000 төгрөг, 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг, 2019 онд 22.500 төгрөг нийт 292.500 төгрөгийг хариуцагч Г.******* нэхэмжлэгч ******* СӨХ-д төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.425 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 292.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.425 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ