Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/00672

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/00672

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , ПОЭ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 303 345 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Даатгалын гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ПОЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПОЭ ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд МА ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр S2018/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 739 573 000 төгрөгийн түлшийг зээлээр нийлүүлсэн боловч тус компаниас өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй байна.

Дээрх гэрээний хуваарьт төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж ПОЭ ХХК нь МД ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 90С18200072824 дугаартай Даатгалын гэрээ, түүний хавсралтаар 404 460 000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий Даатгалын гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр даатгуулагч ПОЭ ХХК нь худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн.

Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д Даатгалын тохиолдол гэж Худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. Монгол Асфалт ХХК-ийн хувьд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтад зааснаар төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь дээр заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдлыг бий болгоод байна.

Ийнхүү даатгалын тохиолдол бий болсон учир даатгагч нь Даатгалын гэрээ, түүний 1 дүгээр хавсралтад заасан Даатгалын үнэлгээ болох 404 460 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагчид 303 345 000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

Бид Даатгалын гэрээнд хамруулсан төлбөрт төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж МД ХХК-д хандсан боловч даатгагч нь Даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бидэнд ямар нэг хариу өгөөгүй.

Улмаар бид Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх... заасны дагуу энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Харин тус хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9/4377 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөн зүйлд заасны дагуу шүүхэд хандаж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 90С1820007284 дугаартай Даатгалын гэрээ-ний дагуу МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 303 345 000 төгрөгийг гаргуулж ПОЭ ХХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч МД ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПОЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй тус компанид холбогдох нөхөн төлбөрт 303 345 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч ПОЭ ХХК-тай Төлбөр тасалдлын даатгал-ын гэрээний чиглэлээр хамтран ажиллах болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн зүгээс нэр бүхий 9 компанид газрын тосны бүтээгдэхүүн худалдсан Худалдах, худалдан гэрээ-г дээрх төлбөр тасалдлын даатгалд хамруулсан байдаг.

ПОЭ ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдахдаа тухай бүрд нь даатгалд хамруулж Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуух нийлүүлэлт болон даатгалын гэрээний хооронд хугацааны хувьд ямар нэгэн тасалдал үүсдэггүй байсан тул бид цаашид энэ журмаар хамтран ажиллах юм байна гэсэн ойлголттой болж бизнесийн илгэлцлийн зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. Тухайлбал:

 

Худалдан авагч

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийлүүлэлт хийж эхэлсэн огноо

Даатгалын гэрээ байгуулсан огноо

Монкоул Петро Майнинг ХХК

2018-01-11

2018-01-12

Бүрдэн Говь ХХК

2018-03-07

2018-03-07

Эрдэнэцэций Хайрхан ХХК

2018-03-07

2018-03-07

Магнай Трейд ХХК

2018-03-23

2018-03-26

Сити Ойл ХХК

2018-04-18

2018-04-18

Эрд Хул ХХК

2018-01-15

2018-01-24

Эрд Хул" ХХК

2018-04-01

2018-04-18

 

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр МА ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн худалдах гэж байгаа талаараа бидэнд мэдэгдэж мөн өдрөө №90С1820007284 тоот даатгалын гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдах үед МА ХХК-д 404 460 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэлт хийгдэх гэж байгаа талаар мэдэгдсэн учир манай зүгээс уг үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалд хамруулсан.

Даатгуулагч нь 2018 оны 10 дугаар сард МА ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Бидний зүгээс тус нэхэмжлэлийн дагуу холбогдох баримт материалыг хүлээн авч нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад дараах нөхцөл байдал илэрсэн. Үүнд:

1. ПОЭ ХХК нь МА ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №S2018/17 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөн өдрөөс даатгалын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 404 712 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн байсан;

2. Даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжпэгч компанийн зүгээс бидэнд 440 460 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаараа мэдэгдэж байсан боловч 2018-03-28-ны өдрөөс 2018-04-20-ны өдрийн хооронд МА ХХК-д нийт 14 удаагийн нийлүүлэлтээр 739 573 200 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн,

3. ПОЭ ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх бүрдээ МА ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан боловч худалдан авагчийн зүгээс нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6.10-д Худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу даатгуулагч ПОЭ ХХК нь МА ХХК төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан даруйдаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийсэн байна.

Хамтын ажиллагаа өмнө нь ямар нэгэн үл ойлголцох асуудалгүй хэвийн явагдаж байсан тул бид бизнесийн итгэлцэлд тулгуурлан дараа дараагийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан боловч ийнхүү даатгуулагчийн зүгээс бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн" тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл даатгуулагч ПОЭ ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна.

Иймд бидний зүгээс Даатгалын тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МД ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч ПОЭ ХХК-тай Төлбөр тасалдлын даатгал-ын чиглэлээр хамтран ажиллах хугацаанд хариуцагчийн зүгээс дор дурьдсан 9 компанид газрын тосны бүтээгдэхүүн худалдаж Худалдах, худалдан гэрээ-гээ дээрх төлбөр тасалдлын даатгалд хамруулсан байдаг. Үүнд:

 

 

Худалдан авагч

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийлүүлэлт хийж эхэлсэн огноо

 

 

 

 

Даатгалын гэрээ байгуулсан огноо

Монкоул Петро Майнинг ХХК

2018-01-11

2018-01-12

Бүрдэн Говь ХХК

2018-03-07

2018-03-07

Эрдэнэцэций Хайрхан ХХК

2018-03-07

2018-03-07

Магнай Трейд ХХК

2018-03-23

2018-03-26

Сити Ойл ХХК

2018-04-18

2018-04-18

Эрд Хул ХХК

2018-01-15

2018-01-24

Эрд Хул" ХХК

2018-04-01

2018-04-18

Монгол асфальт

2018-03-28

2018-04-18

Өлзийтэй Принт ХХК

2018-03-21

2018-04-18

Төгс цэлмүүн ХХК

2018-03-23

2018-04-18

 

ПОЭ ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдахдаа тухай бүрд нь даатгалд хамруулж Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуух нийлүүлэлт болон даатгалын гэрээний хооронд хугацааны хувьд ямар нэгэн тасалдал үүсдэггүй байсан тул бид цаашид энэ журмаар хамтран ажиллах юм байна гэсэн ойлголттой болж бизнесийн илгэлцлийн зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон.

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол асфалт ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн худалдах гэж байгаа гэсэн тул мөн өдрөө №90С1820007284 тоот даатгалын гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдах үед МА ХХК-д 404 460 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар мэдэгдсэн учир манай зүгээс уг үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалын гэрээг байгуулсан. Харин хариуцагч нь худалдан авагч МА ХХК-д даатгалын гэрээг байгуулахаас өмнө бүтээгдэхүүн нийлүүлсэн талаараа даатгагчид мэдэгдээгүй ба энэ талаар нуун дарагдуулсан байсан.

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сард МА ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн ба бидний зүгээс тус нэхэмжлэлийн дагуу холбогдох баримт материалыг хүлээн авч нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад дараахи нөхцөл байдал илэрсэн. Үүнд:

1. ПОЭ ХХК нь МА ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №S2018/17 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөн өдрөөс даатгалын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 9 удаагийн нийлүүлэлтээр 404 712 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн байсан;

2. Даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч компанийн зүгээс бидэнд 440 460 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаараа мэдэгдэж байсан боловч 2018-03-28-ны өдрөөс 2018-04-20-ны өдрийн хооронд МА ХХК-д нийт 14 удаагийн нийлүүлэлтээр 739 573 200 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн;

3. ПОЭ ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх бүртээ МА ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан боловч худалдан авагчийн зүгээс нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6.10-д Худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу даатгуулагч ПОЭ ХХК нь МА ХХК төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан даруйдаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийсэн байна.

Хамтын ажиллагаа өмнө нь ямар нэгэн үл ойлголцох асуудалгүй хэвийн явагдаж байсан тул бид бизнесийн итгэлцэлд тулгуурлан дараа дараагийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан боловч ийнхүү даатгуулагчийн зүгээс бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдолд бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл даатгуулагч ПОЭ ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна.

Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй" гэж заасан бөгөөд мөн зүйлийн 436.3-т Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно" гэж тус тус заажээ.

Хэрэв ПОЭ ХХК нь даатгалын гэрээ байгуулагдахаас 21 хоногийн өмнө худалдан авагч МА ХХК-д 9 удаагийн нийлүүлэлтээр 404 712 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаар болон худалдан авагч нийлүүлэлт болгоны дараа төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа төлбөрөө төлөөгүй талаар бидэнд мэдэгдсэн бол бид даатгалын гэрээ байгуулахаас татгалзах байсан. Худалдан авагч 9 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлбөрийг төлөөгүй явдал нь даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөх ноцтой нөхцөл байдал мөн байтал ПОЭ ХХК-иас энэ тухай бидэнд мэдэгдэлгүй дахин 5 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмж хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл байдал, түүнээс учирч болох аюулыг санаатайгаар ихэсгэсэн явдал юм. Ийнхүү хариуцагч нь бизнесийн итгэлцлийг алдсан ёс зүйгүй үйлдэл гарган хууран мэхэлж даатгалын гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө man хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл хууран мэхэлж хийсэн хэлцэл нь бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулж төөрөгдөлд оруулах сэдэлт зорилготой байдаг. Даатгалын гэрээний гол зорилго, агуулга нь аливаа эрсдэлд өртөж хор уршиг, хохирол учраагүй эд хөрөнгө буюу даатгалын зүйлийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Гэтэл дээрх тохиолдлын хувьд ПОЭ ХХК нь худалдан авагчид аль хэдийнээ бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдан авагчийн зүгээс барааны төлбөрийг төлөөгүй, цаашид ч төлөх боломжгүй болох нөхцөл байдал хэдийнэ үүссэн байхад энэ талаар бидэнд мэдэгдэлгүй хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатайгаар нуун дарагдуулж тус компанийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулсан байна. Иймээс бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

Иймд, МУ-ын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу 2018 оны 04 сарын 18-ны өдөр МД ХХК болон ПОЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан №90С1820007284 тоот Даатгалын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ПОЭ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: МД ХХК нь ПОЭ ХХК-ийг хууран мэхэлж хэлцэл хийсэн хэмээн үзэж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007284 дугаар Даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нь нэхэмжпэгч компанийг борлуулалтаа зогсоогоогүй, МА ХХК нь шатахууны төлбөрийг төлөөгүй байхад нэмж борлуулалт хийсэн гэсэн байна. Гэвч гэрээ байгуулсаны дараа болсон үйл явдал нь хууран мэхэлж гэрээ хийсэн гэх үндэслэлд огтоос хамааралгүй юм. Төлбөр тасалдлын даатгалын гэрээнд хамрагдаагүй буюу даатгалын үнэлгээ болох 404,0 сая төгрөгнөөс давсан хэмжээний борлуулалтын төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлийг нэхэмжпэгч компани өөрөө хариуцаж байгаа.

Худалдан авагчийн зүгээс борлуулалтын төлбөрийг төлөөгүй, цаашид төлөх боломжгүй болох нөхцөл байдал аль хэдийнээ үүссэн байхад энэ талаар бидэнд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэж тайлбарласан байна. Гэвч энэ нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар байна. Даатгалын гэрээ байгуулах үед МАт ХХК нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн, цаашид ч төлөхгүй байх нь тодорхой гэх зүйл бий болоогүй байсан. Бид Төлбөр тасалдлын даатгалын гэрээг хийхэд даатгалд хамруулж буй компанитай байгуулсан Худалдан авалтын зээлийн гэрээ болон борлуулалтын мэдээг өгдөг байсан. Даатгалын компанийн зүгээс энэ бүх мэдээллийг авсаны үндсэн дээр даатгал хийдэг болхоос ямар ч мэдээлэлгүй буюу харанхуй байдлаар хандаж гэрээ хийхгүй нь тодорхой билээ. Даатгалын гэрээний 7.3, 7.4 дэх заалтуудад Худалдан авагчийн төлбөрийн чадварыг шалгаж, тус бүрт нь зээлийн хамгаалалтын дээд хэмжээг тогтоох, зээлийн шугамын шалгуур үзүүлэлтийг хангаагүй худалдан авагчийг даатгалд хамруулахаас татгалзах эрхийг даатгагч эдлэх тухай заасан бөгөөд хариуцагч нь тус эрхийнхээ хүрээнд МА компанийг шалгасны үндсэн дээр даатгалд хамруулсан гэж ойлгож байна.

Бид Даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрдүүлэн өгч, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байх үед хариуцагч нь дээрх үндэслэлийг гаргаагүй. Ямар үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа үндэслэлээ бичгээр болон амаар тайлбарлаагүй. Бид хэд хэдэн удаа тус компанитай уулзсаны дараа МА ХХК-тай уулзах хүсэлтийг бидэнд тавьсан. Гэвч даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхийн тулд бид төлбөр төлөх үүрэг бүхий компаниудыг даатгагчтай уулзуулах үүрэг хүлээгээгүй бөгөөд энэ нь нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд хамааралгүй юм.

Нэхэмжлэгч нь санаатайгаар даатгалын тохиолдол бий болгосон, орчин нөхцлийг бүрдүүлсэн гэдэг тайлбар хэлж байгаа нь бизнесийн ёс зүйгүй зан гаргаж, төлбөр төлөхөөс зайлсхийж буй явдал байна. Төлбөр төлөх үүрэг бүхий компаниуд нь төлбөр төлөхгүй байх нь бидэнд учирах эрсдэл тул бид тус нөхцөл байдлыг санаатайгаар бий болгох ашиг сонирхол байхгүй билээ. Бид төлбөр төлөх үүрэг бүхий компаниуд төлбөрөө төлөхгүй байх эрсдлийг хэсэгчлэн даатгалын компанид даатгуулсан. Энэ нь даатгалын компанийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг үндсэн үйл ажиллагаа бөгөөд бидэнтэй энэ талаар Төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэх учиртай.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ПОЭ ХХК нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан Даатгалын гэрээний үүрэгт 303 345 000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч МД ХХК нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу 2018 оны 04 сарын 18-ны өдөр МД ХХК болон ПОЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан №90С1820007284 тоот Даатгалын гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 90С18200072824 дугаартай Даатгалын гэрээ-гээр даатгуулагч ПОЭ ХХК-ийн худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч МД" ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгохоор харилцан тохиролцсон нь /хх-9-12х/ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгээр зохицуулсан Даатгалын гэрээний агуулгад нийцэх бөгөөд Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасны дагуу Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй байна.

 

ПОЭ ХХК нь МА ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр S2018/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь дизелийн түлш нийлүүлэх, худалдан авагч нь ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтаан үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-13-15х/

Энэхүү гэрээний төлбөр хугацаандаа хэвийн төлөгдөх нөхцлийг хангах зорилгоор ПОЭ ХХК нь МД ХХК-тай дээрх даатгалын гэрээг байгуулсан, гэрээний Үндсэн нөхцөл-д гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас эхлэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24 цаг хүртэл хүчинтэй байхаар, даатгалын тохиолдол-ыг худалдан авалтын зээлийн гэрээнд заагдсан хуваарьт төлбөр хугацаанаасаа 120 хоногоор хэтэрсэн тохиолдолд даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ гэж заажээ.

 

Хариуцагч МД ХХК нь нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу МА ХХК-д нийлүүлэлт хийгээгүй гэж мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаагаа баримтаар нотлоогүй бөгөөд талууд Даатгалын гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас эхэлнэ гэж тохиролцон тогтоосноос дүгнэхэд хариуцагч нь Монгол асфалт ХХК-д нийлүүлэлт хийгдсэнийг мэдэж, нийлүүлэлт хийсэн өдрөөс эхлэн даатгалын зүйл-ийг даатгалд хамруулсан гэж үзэхээр байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нд худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтаан төлөх үүрэгтэй гэж заасан, шатахууныг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийлүүлсэн тул нэхэмжлэгч ПОЭ ХХК-д төлбөрийг шаардах эрх 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс үүснэ.ПОЭ ХХКК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш МА ХХК-д нийлүүлэлт хийгээгүй тул даатгалын гэрээний 6.10-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтаар даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

МА ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 739 573 200 төгрөгийн үнэ бүхий шатахууныг худалдан авч /хх-16х/, төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулах /хх-49-54х/ үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байх /хх-56-65х/ тул даатгалын гэрээнд заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болсон байна.

 

Иймд хариуцагч МД ХХК нь даатгалын гэрээний хавсралтад заасан Даатгалын үнэлгээ болох 404 460 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагч ПОЭ ХХК-д 303 345 000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу 2018 оны 04 сарын 18-ны өдөр МД ХХК болон ПОЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан №90С1820007284 тоот Даатгалын гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Хариуцагч МД ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ПОЭ ХХК нь худалдан авагчид аль хэдийнээ бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдан авагчийн зүгээс барааны төлбөрийг төлөөгүй, цаашид ч төлөх боломжгүй болох нөхцөл байдал хэдийнэ үүссэн байхад энэ талаар бидэнд мэдэгдэлгүй хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатайгаар нуун дарагдуулж тус компанийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт, Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зохицуулжээ. Энэ заалтын дагуу гэрээ хуулийн хүрээнд эсэхийг тодорхойлох агуулга нь хуулийн хувьд хүчин төгөлдөр байх асуудал юм. Иргэний хуулийн 57, 58, 59 дүгээр зүйлд заасан хэлцлүүдийн хувьд шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрх бүхий үндэслэлүүдийг тус тус зохицуулжээ.

Хариуцагч нь даатгалын гэрээний нэг тал бөгөөд  хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг 2018 оны 10 сард нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад мэдсэн гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч МД ХХК нь даатгуулагчийг худалдан авагчид аль хэдийнээ бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнээ нуун дарагдуулсан гэх үндэслэлээ даатгуулагчтай өмнө нь байгуулж байсан даатгалын гэрээний огноо, даатгуулагчийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан огноог харьцуулах байдлаар тайлбарлаж байна. Эдгээр гэрээнүүдийн огноо нь даатгуулагч худалдан авагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнээ нуун дарагдуулсан гэх үйл баримтыг нотлохгүй ба даатгуулагч бодит үнэн, нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь талууд гэрээний үйлчлэх хугацаа /2018.03.28/-г гэрээ байгуулсан өдөр /2018.04.18/-өөс өмнө байхаар тохиролцон тогтоож байгаа нь бүтээгдэхүүн нийлүүлсэн хугацааг харгалзсан гэж үзэхээр байна.

Мөн бүтээгдэхүүн нийлүүлсэн байх нь даатгалын гэрээ байгуулахад саад болох нөхцөл байдал байсан гэж үзэх хуульзүйн үндэслэлгүй байна.

 

Худалдан авагч Монгол Асфалт ХХК-д шатахууний үнэ төлөх үүрэг Даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн тул үнийг төлөөгүй, цаашид ч төлөх боломжгүй гэж үзэх үндэслэл нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Мөн худалдан авагч шатахууны үнийг төлөх боломжгүйг даатгуулагч урьдчилан мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Даатгалын гэрээний хугацааг МА ХХК-д шатахуун нийлүүлсэн өдрөөр буюу 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас эхэлнэ гэж тохиролцон тодорхойлж байгаа нь хууль зөрчөөгүй бөгөөд, гэрээний энэ хүсэл зоригийн илэрхийлэл анхнаасаа тодорхой, энэ илэрхийллийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд талуудын тохиролцсон гэрээний нөхцөл гэж үзнэ.

Иймээс хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч МД ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар МД ХХК-иас 303 345 000 /гурван зуун гурван сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, ПОЭ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар МД ХХК-ийн 2018 оны 04 сарын 18-ны өдөр МД ХХК болон ПОЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан №90С1820007284 тоот Даатгалын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 674 680 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 180 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-иас 1 674 680 төгрөгийг гаргуулж ПОЭ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА