Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2018/01118

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2018/01118

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******, *******,*******/

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******,*******,*******/

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******,*******/

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******,*******,/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ,,/

Гэм хорын хохирол 40,873,830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , онлайнаар гэрч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , Б.Цэрэндэжид,, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ,,, бид нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байрлалтай ХХК-ниас газар, контейнр түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг юм.

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө 04 цагийн үед дээрх зах дотор гал гарч бидний үйл ажиллагаа эрхэлдэг бараа материал болон контейнр, агуулах маань бүгд галд өртөн шатаж бидэнд маш их хэмжээний хохирол учраад байна. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээний Хархорин сум дахь салбар нь Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай дүрэм журмаар хүлээсэн. Үүргээ биелүүлээгүй; техник, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөж ажиллаагүйгээс болж дээрх гал гарсан болох нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын инженер судлаач, дэслэгч ,, нарын шинжээчийн дүгнэлт, Мэргэжпийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч шинжээчийн Дүгнэлт зэргээр гал гарсан шалтгаан нөхцөл нь-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний салбарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдсон.

Дээрх гал гарсан шалтгаан нөхцөлд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шатсан эд зүйлд үнэлгээ хийлгүүлэх тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний ХХК-нийг томилж үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд дээрх үнэлгээний дагуу нэхэмжлэгч д 18,687,950 төгрөг, нэхэмжлэгчэд 5,516,970 төгрөг, нэхэмжлэгчд 11,583,970 төгрөг, нэхэмжлэгчд 5,084,740 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Иймд дээрх хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хархорин сумын Манлай тод худалдааны төвд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цайны газарт гал гарч шатсаны улмаас иргэн ,,, нарын худалдаа үйлчилгээ эрхэлдэг контейнр шатаж 40 873 830 төгрөгний хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргажээ.

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр П.Пүрэвтогтох нь тог тасарсан тухай дуудлагыг Хархорин салбарын диспетчрийн албанд өгсөн ба уг дуудлагын дагуу байцаагч монтёр очиход тоолуурын хайрцаганд хялгасан утсаар ороосон, хүчдэлгүй байсан бө үзлэг хийж байх явцад хүчдэл ирсэн, цахилгаан хэрэгсэлийг залгахад хэт ачааллаа дийлэхгүй дахин хүчдэлгүй болсон, гал хамгаалагчийг нь үзэхэд хялгасан утаснууд тасарсан байсан. Энэ утас нь стандартын утас байх ёстой ба П.Пүрэвтогтох нь чанартай машины утас гэж зэс голчтой утас өгч уг утсаар цэнэглэсэн. Уг утас нь стандартын бус утас байсан ба П.Пүрэвтогтох өөрөө стандартын бус утас гэдгийг мэдсээр байж машины утсаар гал хамгаалагчийг цэнэглүүлсэн ба энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж үзэхээр байна.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч 18,687,950 төгрөг, 5,516,970 төгрөг, Ч.Оюунтуя 11,583,970 төгрөг, 5,084,740 төгрөг нийт 40,873,830 төгрөгийг  ТӨХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ,,, нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорин худалдааны төвд түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулан худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байна.

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 04 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Манлай-Тод ХХК-ийн худалдааны төвд гал гарсан болох нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гал түймэр унтраасан тухай нотломж зэргээр тус тус нотлогдож байна.

Дээрх гал гарсны улмаас нэхэмжлэгчдийн үйл ажиллагаа эрхэлдэг бараа материал болон контейнр, агуулах галд өртөн шатаж их хэмжээний хохирол учирсан байна.

Зохигчид гал гарсан шалтгаан нөхцөл хийгээд гэм буруугийн талаар маргаж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нар хариуцагч Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд гал гарсан шалтгаан нөхцөл нь.....тог тасарсан гэх дуудлагаар очсон монтёрын хийсэн холболт нь стандартын холболт биш, шинжилгээнд ирүүлсэн гал хамгаалагчийг буруу цэнэглэсэн,.......стандартын бус холболт хийсэн байсан тохиолдолд гал гарах шалтгаан нөхцөл болно. Тухайлбал харилцан адилгүй диаметртэй цахилгаан дамжуулах утсаар гүйдэл дамжихад шилжилтийн эсэргүүцэл үүсч улмаар цахилгаан дамжуулах утсанд халалт үүссэнээр гал гарах нөхцөл бүрддэг гэж дүгнэжээ.

Хариуцагч-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хархорин сум дахь салбар нь Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй; техник, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөж ажиллаагүйгээс болж дээрх гал гарсан болох нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт зэргээр гал гарсан шалтгаан нөхцөл нь-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний салбарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэж дүгнэв.

Дээрх гал гарсан шалтгаан нөхцөлд-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны ажилтан д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, Гэм хорын хохирлын хэмжээг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон хөрөнгийн үнэлгээний ХХК-н 2018 оны 07 дугаар сарын хохиролын үнэлгээний тайланд үндэслэсэн бөгөөд шинжээчийн үнэлгээгээр нэхэмжлэгч д 18,687,950 төгрөг,эд 5,516,970 төгрөг,д 11,583,970 төгрөг,д 5,084,740 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хариуцагч талаас үнэлгээний талаар маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлосон баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба хариуцагчийн төлөөлөгчөөс уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч байгууллагаас 40,873,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д 18,687,950 төгрөг,эд 5,516,970 төгрөг,д 11,583,970 төгрөг,д 5,084,740 төгрөг тус тус олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 40,873,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д 18,687,950 төгрөг,эд 5,516,970 төгрөг,д 11,583,970 төгрөг,д 5,084,740 төгрөг тус тус олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,212 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 103,222 төгрөг гаргууланэд, 251,390 төгрөг гаргуулан д, 200,294 төгрөг гаргууланд, 96,306 төгрөг гаргуулан нарт тус тус олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА