Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/01238

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/01238

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн,*******,*******, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 4 дүгээр байр 73 тоотод оршин суух Жанжин Чойр овгийн Жадамбаагийн Эрдэнэбилэгийн / регистрийн дугаар ЕЮ56081719 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,

Хариуцагч: *******-д холбогдох,

2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгож, -ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, -ийн ТУЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолоор -ийн Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал намайг ажил албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг тогтоолыг гаргасан -ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрхгүй /түдгэлзсэн статустай/ бөгөөд гаргасан тогтоол нь Монгол улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, -ийн Хамтын гэрээ болон надтай байгуулсан Контрактын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Иймд -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, -ийн Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Тодруулбал 2018 оны 01-р сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас -ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Монголиан коппер корперейшн ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2018 оны 02-р сарын 09-ний өдрийн Дугаар 128/11132018/0983 тоот захирамжаар гомдлыг авч хэлэлцэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01-р сарын 09-ний өдөр гаргасан -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх асуудлуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн Дугаар 221/ШТ2018/0160 тоот тогтоолоор баталгаажуулж эцсийн шийдвэр болсон. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 14-ний өдрийн Дугаар 101/Ш32018/11022 тоот захирамжаар дараах асуудлуудыг захирамжласан байна. Үүнд:2018 оны 01-р сард төрөөс 100 хувь томилогдсон -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгах, 2018 оны 01-р сард төрөөс 100 хувь төмилогдсон -ийн Төлөөлөн удирдах зөвлөл /дарга У.Бямбасүрэн/-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгах, -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06-р сарын 06-ны өдрийн аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг -ийн ТУЗ- ын дарга У.Бямбасүрэн болон Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарт даалган захирамж гаргасан байна.

Гэтэл 2018 оны 01-р сард өөрчлөн байгуулагдсан -ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шат шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчин, түдгэлзсэн статустай, шийдвэр гаргах эрх хэмжээгүй байж намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйл болон 41 -р зүйлийн 41.1.1 -р зүйлд заасан Контрактыг цуцлах ямарч үндэслэл бүрдээгүй байсан болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 болон 41-р зүйлийн 41.2-р зүйлд заасан Контрактыг цуцлахаас 45 хоногоос 2 сарын өмнө мэдэгдэнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. -ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлийн 8.5-д зааснаар зөвхөн хууль болон дотоод журамд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Контрактыг цуцлахаар тусгасан байхад тодорхой шалтгаангүй ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Ийнхүү -ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрх хэмжээгүй /эрх нь түдгэлзсэн/, шийдвэр гаргахгүй байхыг Шүүхээс даалгасан захирамж гарсан байхад шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн, хууль зөрчин шийдвэр гаргаж намайг -ийн Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул уг шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:ийн нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсоныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 07 дугаар тогтоол гаргаж Монголиан коппер корпорейшн ХХК-ийн шилжүүлэн авсан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо, бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, -ийн Төлөөлөн Удирдах зөвлөл \цаашид ТУЗ гэх\, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор -ийн ТУЗ-ийг томилсон байна.

ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18/2018 дугаар тогтоолоор "-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн ТУЗ-ын 19\2018 дугаар тогтоолоор дэд захирал, 20\2018 дугаар тогтоолоор Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, 21/2018 дугаар тогтоолоор дэд захирал Д.Эрдэнэцогт, 22\2018 дугаар тогтоолоор дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нарыг -ний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ТУЗ-д хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

нь төрийн 100 хувийн өмчит компанийн хувьд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг билээ.

-ийн ТУЗ нь Компанийн тухай хууль, -ийн дүрэмд заасны дагуу тус компанийн хувьд эрх барих дээд байгууллага учир холбогдох хуульд заасны дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь тус компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаар хангах зорилгоор гүйцэтгэсэн, холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, тогтоол болох нь дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад заасны дагуу үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....нэхэмжлэгч ажлаас халагдаагүй нь илэрхий байгаа, ажлаа хүлээлгэж өгөөгүй, цалин хөлсөө авч байгаа. Тиймээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй болж байгаа юм. УДШ тогтоолоор одоо байгаа -ийн ТУЗ-ийн гаргасан тогтоол хүчингүй болчихсон байхад шүүхээр дахин хүчингүй болгуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ байдал нь харагдана. Нэгэнт захиргааны хэргийн шүүхийн шат шатны шийдвэр гарсан байхад дахиад ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнбилэг нь , -ийн ТУЗ-д холбогдуулан 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож, -ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ж.Эрдэнэбилэгийг -ийн ТУЗ-ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18/2016 тоот тогтоолоор -ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилон ажиллуулж байгаад 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот ТУЗ-ийн тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, 18/2016, 19/2018 тоот ТУЗ-ийн тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх нь түдгэлзсэн, шийдвэр гаргах эрх хэмжээгүй, шүүхээс шийдвэр гаргахгүй байхыг даалгасан захирамж гарсан байхад шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн, хууль зөрчин шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа.

Монголиан коппер корпорейшн ХХК нь Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан........Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн дүрэм батлах тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн -ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагатайгаа холбогдуулан захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2018/0983 дугаар шүүгчийн захирамжаар Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт болон 7 дугаар заалтын 1, 5, 6 дугаар заалтад хамаарах хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан , Монголросцветмет ХХК-ийн дүрмийн Компанийн хувцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой хэсэг болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн дүрмийн Компанийн хувьцаа эзэмшигч, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохицуулалтыг бүртгэсэн хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Монголиан коппер корпорейшн ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талын гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай" 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн -ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Дээрхи магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан гомдлын дагуу Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хэргийг хянаад 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор 221/МА2018/0415 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...нэхэмжлэгч Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж..." гэсний дараа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал... гэсний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичиг" гэж тус тус нэмж, ...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл... гэснийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт" гэж өөрчлөн, ...ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох..." гэсний дараах ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дугээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичиг... гэснийг хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас -ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасныг эс зөвшөөрч Монголиан коппер корперейшн ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/11132018/0983 дугаар захирамжаар гомдлыг авч хэлэлцэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт болон 7 дугаар заалтын 1, 5, 6 дугаар заалтад хамаарах хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан , Монголросцветмет ХХК-ийн дүрмийн Компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой хэсэг болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн дүрмийн Компанийн хувьцаа эзэмшигч, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохицуулалтыг бүртгэсэн хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн 221/ШТ2018/0160 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хэргийг хянаад 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тодруулбал иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар актын хууль зүйн үйлчлэлийг түр зогсоосон байх хугацаанд -ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тогтоол гаргажийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэсгүй байна.

Иймд -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож,ийг -ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ...Ж.Эрдэнэбилэг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасны дагуу ажлаа хүлээлгэн өгөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгч ажлаа өгөөгүй учраас шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх юм бэ, хэрэгжих боломжгүй шийдвэр болно , мөн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс -ийн ТУЗ-ийн шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн учраасийг ажлаас халсан шийдвэрүүд мөн хүчингүй болсон.Тиймээс шүүх энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх шаардлагагүй гэж тайлбарлаж, нэхэмжлэгч ажлаа хийж байгаа нь зохигчдын тайлбар, -ийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113/368 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хэвээр нь үлдээх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн шүүхээс -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлэхгүй байхыг хариуцагч , -ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан байсан нь нэхэмжлэгчийн ажлаа хүлээлгэн өгөхгүй байх үндэслэл болсон.

Мөн захиргааны хэргийн шүүхийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас ...хэргийг дахин хэлэлцэн шийдвэрлэх шаардлагагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билгүүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, -ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч , -ийн ТУЗ-с 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3167 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА