Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00884

 

 

 

 

 

 

2020 оны 04 сар 07өдөр

181/ШШ2020/00884

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.С /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Шт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 02-ны өдрийн 7339 дугаар шийдвэрээр П.Сэс 263,218,699 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. П.С дээрх төлбөрөөс 180,218,699 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр 83,000,000 төгрөг байгаа болно. Ажиллагааны явцад Н.Ш П.Сэлэнгийн өмчлөлийн Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, нт орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоот хаягтай 160 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг 2020 оны 01 сарын 27-ны өдөр 202,052,000 төгрөгөөр үнэлсэнтэй 2020 оны 01 сарын 29-ний өдөр мэдэгдсэний дагуу танилцлаа. Үнэлгээтэй танилцахад дээрх үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 160 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 400,000,000 төгрөгийн зах зээлийн дундаж үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг хэт багаар буюу 202,052,000 төгрөгөөр үнэлж, П.Сэлэнгийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үнэлгээ гаргасан байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсноор 2020 оны 01 сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 160 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Сэлэнгийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянзурх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7339 дүгээр шийдвэрээр П.Сэс 263,217,225 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, нт орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 6 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол усны гудамж 12/1 байрны 30 тоот хаягт байрлах 88.55 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016990 дугаар бүртгэлтэй 3 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч П.Сд 2017 оны 02 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж. 2019 оны 12 дугаар сарын 28- ны өдөр хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч П.С 640,000,000 төгрөгөөр үнэлж, Голомт банк ХХК нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 202,052,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2522, 4/2523 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч П.С шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмнө нь тухайн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах асуудлаар нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02535 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нь хариуцагч Н.Шт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Баянзурх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7339 дүгээр шийдвэр /хх-49-53 тал/-ээр П.Сэс 263,217,225.58 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, нт орон сууцны цогцолборт орших Г-2 дугаартай байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, усны гудамж 12/1 байрны 30 тоот хаягт байрлах 88.55 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203016990 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

Баянзурх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 206 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-47 тал/ гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 17280238 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-54 тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол /хх-58,59 тал/-оор Баянгол дүүргийн 2 дугаар хороо, нт орон сууцны цогцолборт орших Г-2 дугаартай байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууцыг битүүмжилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 28-ны өдрийн 17280238/157 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-62,63 тал/-оор хураасан байна.

П.С нь 2020 оны 01 сарын 10-ны өдөр Н.Шт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, нт орон сууцны цогцолборт орших Г-2 дугаартай байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэгдсэн 6 өрөө орон сууцыг 640,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-64 тал/-ыг ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 73 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-69 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-71 тал/ байна.

Н.Ш дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Виннэр вэй ХХК нь 2020 оны 01 сарын 27-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-74-95 тал/-гаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 202,052,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 4/2522 дугаартай мэдэгдэл /хх-101 тал/-ээр үнэлгээний талаар төлбөр төлөгч П.Сд мэдэгдснийг Д.Сэлэнгэ 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч танилцсан болох нь уг мэдэгдэл дахь 1 хувийг хүлээн авч танилцлаа. П.С 2020.01.29 гэсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

П.С нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд 2020 оны 02 сарын 04-ний өдөр гаргасан тул нэхэмжлэгч П.Сэлэнгийг хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч нь П.С шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмнө нь тухайн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах асуудлаар нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02535 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг шүүхийн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүйн дээр тайлбарт дурдагдсан хугацаанаас хойш буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 73 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон шинжээчийн гаргасан үнэлгээнд нэхэмжлэгч гомдол гаргасан байх тул нэхэмжлэгчийг хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн атлаа хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргасан гэж үзэхгүй, хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргасан байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заалтад зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоох тул нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.Сэлэнгийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч П.Сэлэнгийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/02477 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР