Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00704

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

181/ШШ2021/00704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ББСБ ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Цэнгэл/РД: /-д холбогдох,

 

223 063 169 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, хариуцагч Д.Цэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* Финанс ББСБ ХХК нь иргэн Дариймаа овогтой Цэнгэл нар харилцан тохиролцсоны дагуу 19/294 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 32,000,000 /Гучин хоёр сая/ төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* Финанс ББСБ ХХК нь иргэн Дариймаа овогтой Цэнгэл нар харилцан тохиролцсоны дагуу 19/366 дугаартай зээлийн гэрээ байгуулж 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 14 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.

Зээлдэгч Д.Цэнгэл нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19/294 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 47-82 УНО улсын дугаартай LFWSRXPJ7A6P83624 арлын дугаартай FAW СА4226 маркийн цэнхэр өнгөтэй цистерн барьцаалсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/366 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар SINIOTRUCK маркийн шар өнгөтэй ачааны зориулалттай 10 ширхэг автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа эхлэн төлөлтөө хийхгүй удаа дарааллан зөрчсөн. Утсаар холбогдох болгонд утсаа авахгүй, 2019 оны 10 сараас хойш зээл төлөлт хийгээгүй утас нь холбогдох боломжгүй гэрт нь очиж зээлийн өр төлбөрийг барагдуулах шаардлага өөрийн биеэр хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй эргэж холбоо барьдаггүй зэрэг хүндрэлүүд гарч байна.

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д Д.Цэнгэл зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй..

Зээлийг дараах нөхцөлөөр олгоно. Үүнд: Үндсэн зээлийн мөнгөн дүн: 32,000,000 төгрөг, зээлийн хүү/төлбөр/ сарын 4 хувь, зээлийн гэрээний хугацаа 425 хоног, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20/хорин/ хувь байна. гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 28,424,648 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр төгрөг 12,355,260 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 2,251,234 төгрөг, үндсэн зээлийн мөнгөн дүн 120,000,000 төгрөг, зээлийн хүү/төлбөр/ сарын 4 хувь, зээлийн гэрээний хугацаа 425 хоног, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20/ хорин/ хувь байна. гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 120,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр төгрөг 51,200,000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 8,832,000 төгрөг, нийт 223,063,169 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэх талаас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр 19/294 мөн 19/366 тоот зээлийн гэрээнүүдийг 7.2.13-т зааснаар Гэрээний заалтуудыг болон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээг нэг талын буюу ББСБ санаачилгаар цуцална гэж заасны дагуу зээлдэгч Д.Цэнгэл нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул уг зээлийн гэрээг ББСБ-ын санаачилгаар цуцалж байгаа бөгөөд нийт 223,063,169 төгрөгийг хариуцагч Д.Цэнгэлээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Д.Цэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэнгэл миний бие 2018.05.02-ны өдрөөс 2020.05.20-ны өдрийг хүртэл Монтэар рөүд ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутагт Таван толгой ХК-ийн эзэмшлийн ашиглалтын лиценз бүхий давхаргаас Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх ХГ/2019/017 тоот гэрээг 2019.07.04-ний өдөр байгуулан хөрс хуулалтын ажил хийж эхэлсэн. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад санхүүгийн шаардлага гарч банкнаас зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй, иймээс ******* ******* ББСБ-д хандсан ба аж ахуйн нэгжид зээл олгохгүй, хувь хүнд зээл олгоно гэсэн. Ингээд ******* ******* ББСБ-аас дараах зээлийг авсан.

Төгрөгөөр:

Д/д

Зээл авсан огноо

Зээлийн дүн

Барьцаа хөрөнгө

Зээлийн

хугацаа

1.

2019.08.28

32,000,000.00

Улсын дугаар: 47 82 УНО

Mapк: FAW

Арал дугаар: LFWSRXPJ7A6P83624

Зориулалт: Цистерн автомашин

14 cap

2.

2019.11.04

120,000,000.00

SINOTRUCK маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашин

14 cap

Таван толгой ХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019.12.30-ны өдөр дууссан ба гэрээг дахин нэг жилийн хугацаагаар сунгах тухай тохиролцоонд хүрсэн, гэрээ байгуулах үйл явц явж байтал БНХАУ-д дэгдсэн титэмт вирусын цар тахлын дэгдэлтийн улмаас Монгол улсын Засгийн газраас улс даяар зорчих эрхийг хязгаарласан хорио цээрийн дэглэм тогтоосон ба Таван толгой ХК-ийн үйл ажиллагаа зогссон.

Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы дэглэм удаа дараа сунгагдсаар манай компанийн гэрээ сунгагдах боломжгүй болж, улс даяар бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул компани орлогогүй болж, зээлээ төлөх чадваргүй болсон.

Миний бие ******* ******* ББСБ-аас авсан зээлийг Монтэар рөүд ХХК-ийн Таван толгой ХК-тай байгуулсан хөрс хуулалтын ажилд зарцуулсан.

Төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул өнөөдрийн байдлаар миний бие зээлийг төлөх боломжгүй болоод байна. Гэвч авсан нь үнэн төлөх л болно.

Титэмт цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор улс, улсын Засгийн газраас тогтоосон зорчих эрхийн хорио цээрийн дэглэм, хил нэвтрэх эрхийг хаасны улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хямрал, эдийн засгийн бүх салбарт үүсээд буй уналтын үед улс орны эдийн засгийг сэргээхэд, нийгэмд цааш хөдлөх итгэл үнэмшил бий болгоход хувь нэмрээ оруулах нь иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, банк болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг аливаа этгээдүүдийн иргэний үүрэг, иргэний ухамсар гэж ойлгож байна.

Дэлхий олон улс орнуудад өөр өөрсдийн эрхэлдэг бүхий л салбар, үйл ажиллагааны хүрээнд улс орондоо туслах, эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр, хүч бололцоогоо оруулж байна. Ийм үед л мөнгө хүүлэгч байгууллагууд иргэний үүргээ ухамсарлаж, иргэний зориг гарган уян хатан хандах ёстой гэж бодож байна.

Аливаа нийгэмд би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагаар хандаж зөвхөн амин хувийн эрх, ашгийг эрхэм болгож хандвал улс орон хөгжихгүй. Зүй нь бид хүссэн ч эс хүссэн ч хамтдаа энэ нийгмийг бүтээж, амьдрах нь үнэн. Өнөөдөр нэг нэгнээсээ хараат бус амьдрах ямар ч боломжгүй ба хувь хүн ч бай хуулийн этгээд ч бай бидний бүх үйлдэл, үйл ажиллагаа бие биетэйгээ харилцан хамааралтай билээ.

Та бидэнтэй хамтран амьдрагч хэн ч байсан бүгдээрээ орлоготой, ажилтай байж гэмээж нь бие биеэ дэмжиж, бие биедээ хөрөнгө оруулж байж нийтээрээ оршин тогтнох чадвартай болно.

Би авсан зээлээ төлөх болно, гэхдээ ******* ******* ББСБ-ыг ийм хүнд үед уян хатан хандана гэж мөн найдаж байна.

Миний бие судалгаа хийсний үндсэн дээр зээлийг ямар хэмжээгээр төлөх боломжтой, төлбөр төлөх боломж хэдийд үүсэх зэргийг нэмэлт тайлбараар хүргүүлэх болно. Одоогоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.

 

Хариуцагч Д.Цэнгэлийн өмгөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон. Энэ үеэс хүүг зогсоож өгөөч. Хариуцагчийн зүгээс мөнгийг төлөхгүй гээгүй. Зээлийн хүүг багасгаж, банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Д.Цэнгэлд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 148 424 675/нэг зуун дөчин найман сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, хүүний төлбөр 63 555 260/жаран гурван сая таван зуун тавин таван мянга хоёр зуун жар/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 11 083 234/арван нэгэн сая наян гурван мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг, нийт 223 063 169/хоёр зуун хорин гурван сая жаран гурван мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Цэнгэл нь улс даяар бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул компани орлогогүй болж, зээлээ төлөх чадваргүй болсон гэж маргав.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 19/294 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 19/294 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ(фидуци)/цаашид Фидуцийн гэрээ гэх/, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/366 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ 2 гэх/, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/366 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ(фидуци)/цаашид Фидуцийн гэрээ 2 гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Фидуцийн гэрээний хуулбар, Зээлийн гэрээ 2-ын болон Фидуцийн гэрээ 2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 32 000 000/гучин хоёр сая/ төгрөгийг, 14/арван дөрөв/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, жилийн 48/дөчин найм/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ хувь байхаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ 2-ын 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 120 000 000/нэг зуун хорин сая/ төгрөгийг, 14/арван дөрөв/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, жилийн 48/дөчин найм/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ хувь байхаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2 нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан үндсэн зээл, түүний хүүг төлөх хуваарийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс зөрчиж эхэлсэн болох нь Зээлийн гэрээний болон хавсралт-1-ийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ болон хавсралт 1-т зааснаар хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 3 541 975.25/гурван сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун далан таван төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлөхөөс 3 575 325.79/гурван сая таван зуун далан таван мянга гурван зуун хорин таван төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг, хүүний төлбөрт 2 534 052.97/хоёр сая таван зуун гучин дөрвөн мянга тавин хоёр төгрөг ерэн долоо мөнгө/ төгрөгийг төлөхөөс 2 563 292.84/хоёр сая таван зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16 129.06/арван зургаан мянга нэг зуун хорин есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг төлөхөөс 16 129.06/арван зургаан мянга нэг зуун хорин есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг төлсөн боловч уг төлбөрөөс хойш үндсэн зээлийн төлбөр болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөлт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1-т заасан үндсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөлт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1, Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1-т заасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцалсан өдөрт тооцно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцалснаар зохигчид Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ын дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй бөгөөд Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцлах хүртэлх Зээлийн гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй.

 

Зээлийн гэрээ болон хавсралт 1зааснаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 28 424 674.2/32000000-3575325.79=28424674.2/ /хорин найман сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 8 173 772.46/2019.08.28-2020.08.28-ны өдөр хүртэлх хүү 10267733.3, нэг өдрийн хүү 42666.6, 2020.08.28-ны өдрөөс хойш гэрээг цуцлах хүртэлх хүү 42666.6х11=469332, 10267733.3+469332=10737065.3, 10737065.3-2563292.84=8173772.46/ /найман сая нэг зуун далан гурван мянга долоон зуун далан хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1зааснаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 120 000 000/нэг зуун хорин сая/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 49 760 000/2019.11.04-2020.08.19-ний өдөр хүртэлх хүү 46080000, нэг өдрийн хүү 160000, 2020.08.19-ний өдрөөс хойш гэрээг цуцлах хүртэлх хүү 160000х23=3680000, 46080000+3680000=49760000/ /дөчин есөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ 2-ын болон хавсралт 1-ийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1, Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээ болон хавсралт 1-т зааснаар хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид 2 251 234/37899.57х20%=7579.9, 7579.9x317хоног=2402828.3/ /хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ 2 болон хавсралт 2-т зааснаар хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид 8 544 000/160000х20%=32000, 32000x267хоног=8544000/ /найман сая таван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ 2-ын болон хавсралт 1-ийн хуулбар, Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ болон хавсралт 1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 38 849 680.7/28424674.2+8173772.46+2251234=38849680.7/ /гучин найман сая найман зуун дөчин есөн мянга зургаан зуун наян төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ 2 болон хавсралт 1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 178 304 000/120000000+49760000+8544000=178304000/ /нэг зуун далан найман сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас бүгд 217 153 681/178304000+38849680.7=217153681/ /хоёр зуун арван долоон сая нэг зуун тавин гурван мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5 909 488/223063169-217153681=5909488/ /таван сая есөн зуун есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд ... түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан Фидуцийн гэрээ болон Фидуцийн гэрээ 2 нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Фидуцийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 4782 УНО улсын дугаартай, ФАУ/FAW/ маркийн, LFWSRXPJ7A6P83624 арлын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь Фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Фидуцийн гэрээ 2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 10/арав/ ширхэг, SINOTRUCK маркийн, ачааны зориулалтай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь Фидуцийн гэрээ 2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1Үүрэг гүйцэтгэгч ... гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 154 дүгээр зүйлийн 154.1Хөдлөх ... бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй ба барьцааны гэрээ байгуулснаар үүрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхгүй ба зохигчид барьцааны гэрээ байгуулаагүй байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар зохигчид фидуцийн гэрээ байгуулсан байх ба хариуцагч нь үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар зохигчид барьцааны гэрээ байгуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэнгэлээс нийт 217 153 681/хоёр зуун арван долоон сая нэг зуун тавин гурван мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдсэн 5 909 488/таван сая есөн зуун есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэнгэлээс нийт 217 153 681/хоёр зуун арван долоон сая нэг зуун тавин гурван мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдсэн 5 909 488/таван сая есөн зуун есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 343 466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэнгэлээс улсын тэмдэгтийн хураамжид 1 243 718.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ