Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2018/00957

 

 

 

 

 

 

 

         2018 оны 05 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00957

           Улаанбаатар хот

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.Н-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Б,

 

Хариуцагч: Б.Б-нд холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийн төлбөрт 21000 ам.доллар буюу 41,901,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, .. байр .. тоот хаягт байрлах Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй 40м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч З.Нөмчилдөг. З.Н2015 оны 12 дугаар сарын 16-нд Г.Баас 12,500 ам.долларыг 3 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлж авахад Г.Б нь уг зээлийн үүрэгт барьцаалж байгаа хэмээн төөрөгдүүлж З.Нийн дээрх орон сууцыг худалдах, худалдан авах хуурамч гэрээгээр нэр өмчлөлдөө шилжүүлэн аваад улмаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бд 40 сая төгрөгөөр худалдаж, түүний өмчлөлд шилжүүлсэн. Б.Б нь З.Нг уг орон сууцнаас албадан гаргуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад саяхан нэхэмжлэлээ буцаан татаад байна.

 

Дээрх орон сууцыг Г.Б нь З.Нгаас худалдан авсан гэх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон бөгөөд энэ шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа болно. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус бөгөөд эрх зүйн үр дагаваргүй байдаг.

Гэтэл Г.Б нь дээрх хүчин төгөлдөр бус байх хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр олж авсан хөрөнгийг 2016 оны 04 сарын 18-нд 40.000.000 төгрөгөөр Б.Бд худалдан түүний өмчлөлд шилжүүлсэн нь уг орон сууцны үндсэн өмчлөгч З.Нгийн эрх ашгийг ноцтой зөрчиж хохироосон. Б.Б, Г.Б нарын хооронд байгуулагдсан дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Иймд Г.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч З.Нгийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б нь З.Нтай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12.500 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулсан.

Тухайн үед нэхэмжлэгч З.Ннь хариуцагч Г.Бд “зээлээ найдвартай төлнө. Барьцаа хийх боломжгүй бол миний байрыг 30,000,000 төгрөгөөр үнэлээд өөрийн нэр дээр шилжүүлээд авчих. Тэгвэл бүр баталгаатай болно, үнийн дүн нь бага бол үл хөдлөхийн татвар ч бага төлнө. Зээлээ төлж дуусаад би байраа буцаан шилжүүлж авъя” гэсэн санал тавьсаныг Г.Б нь зөвшөөрч, З.Нтай зээл өгсөн өдрөө зээлийн гэрээнээс гадна “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хамт хийж, тус гэрээг үндэслэж, З.Нгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ..и байр, ... тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрх Г.Бы нэр дээр шилжсэн.

Ингэхдээ зээлийн гэрээнд З.Нгаар "... иргэн З.Нби 2015 оны 12 сарын 17-ны өдөр иргэн Г.Баас 12.500 ам.доллар бэлнээр хүлээж авлаа. Дээрх 12.500 ам.долларыг зээлийн хүүгийн хамт төлсөн тохиолдолд иргэн Г.Б би Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот, 3 өрөөг буцаан шилжүулж болно. Хэрэв үндсэн төлөлт болон хүү, алдангийг төлөөгүй тохиолдолд зарж борлуулахыг зөвшөөрөв” гэсэн баталгааг З.Ннь өөрөө бичиж, гарын үсгээ зурсан байдаг. 3.Нарантуяа нь 2015 оны 12 сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 сарын 16-ныг хүртэл зээлийн гэрээний үндсэн хугацаанд зээл, зээлийн хүүд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй.

3ээлийн гэрээний үндсэн хугацаа дуусахад буюу 2016 оны 03 сард З.Ннь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж, Г.Б намайг хариуцагчаар татаж, “...зээлдүүлэгч нь зээлдэгчийг төөрөгдүүлж, З.Нгийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь хууль бус юм. Иймд Г.Б, З.Ннарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан байсан.

Шүүхэд маргаан үүсгэх нь З.Нгийн зээлээ төлөхгүй, хугацаа хожих гэсэн заль байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх З.Нгийн нэхэмжлэлийг шүүх хурлаар авч хэлэлцээд, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дүгээр шийдвэрээр З.Нтай хийсэн, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

З.Нгийн гаргаж байгаа үйлдэл нь илт залилангийн шинжтэй байсан тул Г.Б, өмгөөлөгч миний бие Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, мөн дүүргийн Прокурорын газарт удаа дараа өргөдлөө гаргасны үндсэн дээр З.Н, Г.О нарт /Г.О гэдэг нь З.Нтай хамт Г.Баас мөнгө зээлсэн хүн/ холбогдуулж, 201726020527 дугаартай, 2002 оны Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

Энэхүү эрүүгийн хэрэгт Г.Б нь хохирогчоор, З.Ннь яллагдагчаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь яллагдагч З.Нгийн, миний бие хохирогч Г.Бы өмгөөлөгчөөр оролцож байгаа. Ц.Б өмгөөлөгч эрүүгийн хэргийг нь мэдсээр байж нуун дарагдуулж, өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болж жүжиглэж, шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Адилхан хуульч хүн, тухайн асуудлын үр дагавар, бусад нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад З.Ннарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа Г.Дд холбогдох хэрэгт нэгтгэхээр шилжүүлж, одоо тус хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Гэтэл З.Ннь эрүүгийн хүнд хэрэгт холбогдож, шалгагдаж байгаагаа мэдсээр байж, шүүхэд буруу ойлголт төрүүлж, өөрийнх нь эрх зөрчигдсөн мэт нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжпэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон байх бөгөөд энэхүү нэхэмжлэл гаргагч этгээдэд З.Нхамаарахгүй юм гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Нгийн нэхэмжлэлтэй танилцаад Г.Бы тайлбартай санал нэг байна. Ер нь бол энэ бүх үйл явцын эцэст хохирсон хүмүүс нь Г.Б, Б.Б нар юм. Б.Бийн хувьд энэ асуудлуудыг ямар шалтгаантай бий болсныг ойлгоод маш хүлээцтэй хандаж байгаа. Нэгэнт Г.Б өмчлөх эрхээ шилжүүлээд авчихсан байсан тул уг байрыг худалдаж авахад асуудалгүй гэж үзсэн гэв.

 

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч З.Нгийн хариуцагч Г.Б, Г.Баясгалан нарын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлагатай иргэний хэрэгт Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 73-р зүйлийн 73.1-д зааснаар, дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Г.Б нь З.Нгаас санал болгосны дагуу 2015 оны 12-р сарын 16-ны өдөр 12500 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү Зээлийн гэрээг байгуулах үед барьцааны асуудал үүссэн. Г.Б нь З.Нд “Ийм хэмжээний зээл өгөхөд барьцаа хөрөнгө хэрэгтэй. Барьцаа авахгүйгээр зээл өгөх боломжгүй” гэхэд З.Ннь “та санаа зоволтгүй. Би зээлээ найдвартай төлнө. Барьцаа хийх боломжгүй бол миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих. Миний байрыг 30 сая төгрөгөөр үнэлээд, нэр дээрээ шилжүүлээд авчих. Тэгвэл бүр баталгаатай болно. Үнийн дүн нь бага бол үл хөдлөхийн татвар ч бага төлнө. Зээлээ төлж дуусаад би байраа буцаан шилжүүлж авъя” гэхэд нь Г.Б нь зөвшөөрч, З.Нтай зээл өгсөн өдрөө буюу 2015 оны 12-р сарын 16-ны өдөр зээлийн гэрээнээс гадна “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, З.Нгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 36 и байр, 25 тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

З.Ннь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зайлсхийсэн. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 218-р зүйлийн 218.1-д ”... үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож, төлбөрийг төлнө” гэсэн заалтыг үндэслэж, ам.долларын ханшийг Монгол банкны 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн ханшаар, 1 ам.долларыг 1995,30 төгрөгөөр тооцож, дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

Үндсэн зээл- 12500$:

Хүү, сард-6% буюу 750$хЗсар=2250$:

Алданги 0,5% буюу үндсэн зээлийн 50%-6250$:

Нийт 21000$ болж байна.

Иймд Зээлийн гэрээний төлбөрт 21000 ам.доллар буюу төгрөгт шилжүүлэн тооцоход /21000$х1995,30 төг/ 41,901,300 /дөчин нэгэн сая есөн зуун нэг мянга гурван зуу/ төгрөгийг З.Нгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Нсөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б нь 2015 оны 12 дугаар сарын 16-нд З.Нд 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Өнөөг хүртэл зээл хүү төлөөгүй тул үндсэн зээл 12.500 ам доллар, хүү 6 хувь буюу 750 ам доллар х З сар=2.250 ам доллар, алданги 0,5 хувь буюу үндсэн зээлийн 50 хувиар тооцон 6.250 ам доллар бүгд 21.000 ам долларыг Иргэний хуулийн 218.1-д заасан үүрэг үүсэх үеийн ханш болох 1995.30 төгрөгөөр тооцож 41.901.300 төгрөг төлүүлэхээр З.Нгаас нэхэмжилжээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Болсон үйл явдал: Иргэн Д.Ө, Г.Д нар нь 2015 оны 12-р сарын эхээр Ж-1 нэртэй төслийн хүрээнд СБД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байдаг хуучин цагаан байруудын 1 болох 6-р нийтийн байрыг захиалагчтай байгуулсан гэрээний дагуу 600 сая төгрөгийн төслийн төсөвт өртгөөр буулгаж зайлуулах ажил хийх боллоо. Энэ төслийн 10 хувьтай тэнцэх 60 сая төгрөгийг ажил гүйцэтгэх баталгаа болгож захиалагч компанид дэнчин болгож байршуулах шаардлагатай байна. Үүнд шаардлагатай байгаа мөнгийг зээлдүүлээч, ажил эхэлж төслийн мөнгө орж ирмэгц зээлдүүлсэн мөнгийг чинь өсгөөд тодорхой ашигтай буцааж өгье гэж Г.Од санал болгосон байдаг. Г.О нь бэлэн мөнгө байхгүй тул тэр хэмжээний мөнгө зээлдүүлж чадахгүй, харин танил найзын болон өөрийн байр байна, гэхдээ одоо үл хөдлөх хөрөнгө барьцаалах асуудал Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа гээд банкиуд зээл өгөхгүй байгаа гэж хэлэхэд: Бид хоёрын нэг танил орон сууц барьцаалж зээл гаргадаг, тэр бол проблем биш тэр хүн дээр очоод наад 2 байраа барьцаалаад зээл авчих, бид яриад тохирчихсон гэхэд нь Г.О нь дээрх нөхцөл байдлыг З.Нд хэлж ийм ашигтай нөхцлийг хумүүс санал болголоо чи байраа барьцаалж туслаач, зээл авч хөрөнгө оруулалт хийгээд хэдэн төгрөгийн ашиг өгье гэхэд нь З.Н: би наад хөрөнгө оруулалт ашиг авах үйл ажиллагаанд чинь оролцохгүй, чамд ашигтай юм бол орон сууцаа барьцаалж зээл авахад чинь туслаж болно. Бүх асуудлаа өөрөө бүрэн хариуцаарай гэж хэлээд түүний хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 16-нд Г.Бтай 12.500 ам доллар зээлдэх тухай гэрээ хийсэн байдаг Мөн зээлийн гэрээнээс гадна Г.Б нь З.Нгийн өмчлөлийн БГД-ийн 17-р хороо 4-р хороолол 36И байрны 25 тоот дахь 40м2, 3 өрөө орон сууцыг барьцаалж байгаа нэг хэлбэр хэмээн төөрөгдүүлж 40 сая төгрөгийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэр өмчлөлдөө бүртгүүлэн, гэрчилгээ гаргуулан авсан байдаг.

З.Ннь хэдийгээр ийнхүү 3 өрөө орон сууцаа Г.Бд шилжүүлж 12.500 ам доллар зээлдэх тухай гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан 12.500 ам долларыг зээлдүүлэгчээс хүлээн аваагүй байна. Зээлдүүлэгч нь 12.500 ам долларыг З.Нд биш харин Г.Од хүлээлгэн өгсөн нь баримтаар харагдаж байх ба Г.О нь энэ мөнгийг З.Нд өгөөгүй ба харин Г.Д, Д.Өнарт гэрээ хийж өгсөн нь харагдаж байна.

Иргэний хуулийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Хуулийн энэ заалтаас үзэхэд зээлдүүлэгч гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй байх ба ийнхүү шилжүүлсэн бол буцаан гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Гэтэл баримтаас үзэхэд 12.500 ам долларыг З.Нд өгсөн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна. З.Нч энэ мөнгийг өөрөө гардаж аваагүй Г.Од өгсөн тул түүнээс шаардаж ав гэсэн байр суурь илэрхийлж байгаа болно.

Ийм учраас зээлдүүлсэн гэх 12.500 ам доллар, хүү 2.250 ам доллар, нийт 14.750 ам долларыг тухан үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Алданги төлүүлэх шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлдэгчид гэрээгээр тохирсон мөнгө хөрөнгийг шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй тул алданги шаардсан нь үндэслэл муутай гэж үзэж байна. Зээлийн гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээл, зээлийн хүүг эрүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ гэж заажээ. Энэ заалт нь зээлдүүлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэгт зээлдүүлэгчийн эрхийг тодорхойлж хэлбэр агуулгаар туссан байна.

Иргэний хуулийн 40.1-д нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр хэлцэл хүчин төгөлдөр байхаар хуульчлагджээ. Гэтэл зээлдэгч хугацаа хэтэрсэн нөхцөлд алданги төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх нөхцөл байдал гэрээнд тусгагдаагүй байна.

Гэрээний дээрх нөхцөл байдлаас үзэхэд З.Нгэрээгээр алданги төлөх үүрэг хүлээгээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Г.Б нь 12.500 ам доллороо зохих журмын дагуу Г.Огаас нэхэмжлэх эрхтэй байна гэжээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Ннь хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдуулан тэдгээрийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 36 И байрны 25 тоот хаягт байрлах 40 м2, 3 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус орон сууцыг өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Хариуцагч Г.Б нь уг байрыг 12,500 ам.долларын зээлийн төлбөрт  барьцаалах зорилготой байсан боловч хууль бусаар өмчлөлдөө шилжүүлж авсан. Ийнхүү өмчлөлдөө шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд Г.Баас Б.Бтай байгуулсан хэлцэл мөн хүчин төгөлдөр бус.” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “З.НГ.Б нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч Г.Б нь нэхэмжлэгч З.Нтүүнээс авсан зээлийн төлбөрөө огт төлөөгүй тул уг байрыг бусдад худалдах замаар зээлийн төлбөрөө гаргаж авах тухайгаа З.Нд удаа дараа мэдэгдэж байсан. Иймд хэлцэл хүчинтэй” гэж хариу маргаж байна.

 

Түүнчлэн хариуцагч Г.Б нэхэмжлэгч З.Нд холбогдуулан түүнтэй байгуулсан 12.500 ам.долларын зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийн төлбөрт 21,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1995,30 төгрөгөөр тооцон 41,901,300 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч З.Нсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “зээлийг түүний найз Г.О авсан бөгөөд З.Нмөнгө хүлээн аваагүй тул хариуцах учиргүй” гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтад суурилан хариуцагч Г.Бд холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, Б.Бд холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгч З.Нболон хариуцагч Г.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ... И байрны ... тоот хаягт байрлах 40 м2, 3 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба тус хэлцлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж үзжээ. Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухайд талууд харилцан маргахгүй байна. /хх-ийн 10-12 дугаар тал/

 

            Энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч З.Н, хариуцагч Г.Б нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байх боловч гэрээний зүйл болох орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд байх тул өмчлөх эрхийг сэргээх боломжгүй гэж үзэн өмчлөх эрх сэргээлгэх тухай Г.Бд холбогдох  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч З.Нгийн хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагын Г.Бд холбогдох өмчлөх эрх сэргээлгэх шаардлагын хэсгээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  1. Хариуцагч Б.Б хариуцагч Г.Баас маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авах хэлцлийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу Г.Б, З.Ннарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхээс шийдвэр гаргахаас өмнө байгуулсан байна. Гэсэн хэдий ч Г.Б болон З.Ннарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээ байх тул түүнийг байгуулсан цагаас нь хүчингүй гэж үзэх учиртай. Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан бусад хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бус байна.

 

            Гэвч нөгөө талаас Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд худалдах худалдан авах гэрээний үр дүнд шилжүүлсэн өмчлөх эрхийг шударгаар олж авсан бол ийнхүү шударга итгэл үнэмшлийг хамгаалж өмчийн хэлцлийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх зохицуулалт бий.

 

            Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Б.Бг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь тэрээр тухайн орон сууцыг хариуцагч Г.Баясгалан нэхэмжлэгч З.Нгаас өмчлөлдөө шилжүүлэн авсан арга зам хуульд нийцээгүй байж болохыг мэдэх боломжтой байсан гэж шүүх дүгнэлээ. Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээд Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ “...Б.Бгийн хувьд маргааны зүйл болох дээрх хоёр орон сууцыг худалдан авах үедээ Г.О, З.Ннарыг Г.Бтай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлд авсан болохыг мэдэж байсан” гэсэн тайлбар гаргажээ” хэмээн дүгнэсэн байна. Тодруулбал, хариуцагч Б.Б нь бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр орон сууц өмчлөх эрх шилжих учиргүйг мэдэх боломжтой байсан бөгөөд өндөр үнэ цэнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байгаа этгээдийн хувьд энэ талаар хууль зүйн нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй байжээ.

 

            Иймд хариуцагч Б.Бгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж авч байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэх үндэслэлээр хамгаалагдах боломжгүй байна.

 

            Эдгээр үйл баримтад суурилан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хариуцагч Г.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.Нгийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 36 И байрны 25 тоот хаягт байрлах 40 м2, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй байна.

 

  1. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч З.Нд холбогдуулан зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг 41,901,300 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч З.Ннь уг зээлийг өөрөө  аваагүй, түүний найз Г.О гэгч эмэгтэй авч хэрэглэсэн талаар дурдаж байх боловч түүний энэ тайлбар тодорхой нотлох баримтууд болон өмнө нь түүний гаргаж байсан тайлбаруудаар үгүйсгэгдэж байна.

 

            Нэг талаас нэхэмжлэгч З.Н, нөгөө талаас хариуцагч Г.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12,500 ам.долларыг гурван сарын хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагдаж байсан нь хавтаст хэргийн 4, 152 дугаар талуудад тус тус авагдсан байна. Эдгээр зээлийн гэрээний арын нүүрэнд бичигдсэн тодорхойлолт гэх бичвэрийн доод хэсэгт мөнгө хүлээж авсан гэсний дараа З.Нгэх гарын үсгийн тайллын өмнө хоёр өөр гарын үсэг зурагдсан байх ба хавтаст хэргийн 152 дугаар талд авагдсан гэрээг хариуцагч, хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан гэрээг нэхэмжлэгч нар тус тус нотлох баримтаар гаргаж өгчээ. Нэхэмжлэгч өөрийн гаргасан зээлийн гэрээг баримтлан мөнгийг З.Нбиш, н.О хүлээж авсан гэж тайлбарлаж байх бол хариуцагч өөрийн гаргасан гэрээг үндэслэн мөнгийг З.Нхүлээж авсан гэж маргаж байна.

 

            Шүүх, тухайн үед З.Ннь Г.О гэгч хүний хамт Г.Бтай уулзаж тус бүр 12,500 ам.доллар зээлсэн үйл баримтын талаар зохигчдын маргаагүй байдал, хавтаст хэргийн 152 дугаар талд авагдсан гэрээний тодорхойлолт гэх бичвэрийн дор зурсан гарын үсэг З.Нгийн бусад гарын үсэгтэй адил байгаа байдал, түүнчлэн уг гарын үсгийг хуурамч болохыг тогтоосон аливаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байдал, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... З.Ннь одоо Оролмаагаас мөнгөө шаардаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа бөгөөд тус хэрэгт уг мөнгөн дүнг шаардан  хохирогчоор тогтоогдсон байгаа” гэх тайлбар, нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “...З.Ннь 2015.12.16-нд Г.Баас 12,500 ам долларыг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авахад ...” гэж дурдсан зэрэг байдлаар З.Ннь хариуцагч Г.Бтай дээр дурдсан нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэлээ.

 

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232.4-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр 12,500 ам доллар, 3 сарын 6 хувийн хүүгийн төлбөр 2250 ам.доллар, алдангийн төлбөрт 6250 ам доллар, нийт 21000 ам.доллар буюу зээлийн гэрээ байгуулах үеийн ам.долларын албан ёсны ханшаар тооцон 41,901,300 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж үзлээ.   

 

            Дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  хариуцагч Б.Бд холбогдох өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, харин хариуцагч Г.Бд холбогдох өмчлөх эрх сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч З.Нд холбогдох 41,901,300 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Бы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.      

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 178,975 төгрөг, хариуцагч Б.Бгаас 249,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгон, хариуцагч Г.Бы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 368,000 төгрөгийг улсын орлогод үлдээж нэхэмжлэгч З.Нгаас 368,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Бд олгох хууль зүйн үндэстэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгч З.Нгийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ... И байрны ... тоот хаягт байрлах 40 м2, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэгч З.Нгаас 41,901,300 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хариуцагч Г.Бд холбогдох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 36 И байрны 25 тоот хаягт байрлах 40 м2, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 178,975 төгрөг, хариуцагч Б.Бгаас 249,025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгон, хариуцагч Г.Бы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 368,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч З.Нгаас 368,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА