Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/00680

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын24 өдөр

181/ШШ2021/00680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* банк ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингисхаан банк ХХК/РД: /,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК/РД: /-д тус тус холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сөрөг ******* ХХК/РД: 5668743/,

 

444 504 078.2 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Чингис хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сөрөг ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг ******* ХХК нь ******* ******* банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-01 тоот Зээлийн гэрээний дагуу нийт 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг 12 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй авахаар харилцан тохиролцсон бөгөөд ******* ******* банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1,000,000 ам.долларыг Сөрөг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Талууд 2018/99-01 тоот Зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон бөгөөд Сөрөг ******* ХХК-ийн хүсэлт гаргасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2018/99-01-01 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гагцхүү төлбөрийн графикийг шинэчилсэн.

Сөрөг ******* ХХК нь зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд удаа дараа зээлийн төлбөрийн хуваарийг зөрчиж байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлээс ямар ч төлөлт хийгээгүй, улмаар Зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан боловч Зээлийн гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, банкийг хохироож байна. Зээлийн төлбөрийн тооцооллоос үзвэл Сөрөг ******* ХХК-ийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 650,000 ам.доллар байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү 40,077.06 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,370.94 ам.доллар тус тус хуримтлагдаж, нийт 694,448.00 ам.доллар буюу Монголбанкны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн /2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хаалтын ханш/ ханшаар 1,912,613,959.2 /нэг тэрбум есөн зуун арван хоёр сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун тавин ес/ төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна.

Чингис хаан банкны зүгээс Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,550,000,000/нэг тэрбум таван зуун тавин сая/ төгрөгийн Банкны баталгааг гаргасан бөгөөд банкны баталгаа нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлийн төлбөрийг төлөөгүй тул ******* ******* банкнаас Чингис хаан банк руу Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.5, 457.6-д заасны дагуу Банкны баталгааны хүчинтэй хугацаанд багтаан бичгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

Чингис хаан банкнаас төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах хүсэлтийг 2 ч удаа тавьсныг банк хүлээн авч хугацаа өгсөн бөгөөд Чингис хаан банкны хувьд Банкны баталгаа хүчин төгөлдөр эсэх болон баталгааны дүнд маргаан байхгүй болно.

Нэмж дурдахад Сөрөг ******* ХХК-ийн зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн зөрчил гаргах тухай бүр Чингис хаан банк руу мөн адил шаардлага хүргүүлж байсан.

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Чингис хаан банкнаас Банкны баталгааны хэмжээгээр буюу 1,550,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, ******* ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү.

******* ******* ХХК нь ******* ******* банктай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-03 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан.

Уг Батлан даалтын гэрээгээр ******* ******* ХХК нь Сөрөг ******* ХХК-ийн ******* ******* банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/99-01 дугаартай Зээлийн гэрээний дагуу авсан хөрөнгө оруулалтын зээлийг эгүүлэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Сөрөг ******* ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцож, Батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг 1,000,000 ам.доллар байхаар гэрээнд заасан.

Батлан даалт гаргуулсан зээлдэгч Сөрөг ******* ХХК нь ******* ******* банктай байгуулсан Зээлийн гэрээний дагуу нийт 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг 12 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй авахаар харилцан тохиролцсон бөгөөд ******* ******* банк нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1,000,000 ам.долларыг Сөрөг ******* ХХК-ийн дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон.

Талууд 2018/99-01 тоот Зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон бөгөөд Сөрөг ******* ХХК-ийн хүсэлт гаргасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2018/99-01-01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зөвхөн зээлийн эргэн төлөлтийн төлбөрийн графикийг шинэчилсэн.

Сөрөг ******* ХХК нь зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд удаа дараа зээлийн төлбөрийн хуваарийг зөрчиж байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлээс ямар ч төлөлт хийгээгүй, улмаар Зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь Зээлийн гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, банкийг хохироож байна. Зээлийн төлбөрийн тооцооллоос үзвэл Сөрөг ******* ХХК-ийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 650,000 ам.доллар байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү 40,077.06 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,370.94 ам.доллар тус тус хуримтлагдаж, нийт 694,448.00 ам.доллар буюу Монголбанкны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн /2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хаалтын ханш/ ханшаар 1,912,613,959.2/нэг тэрбум есөн зуун арван хоёр сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун тавин ес/ төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна.

Банкны зүгээс Зээлийн гэрээний хугацаанд Сөрөг ******* ХХК-ийн төлбөрийн зөрчилтэй холбогдуулан тухай бүр албан шаардлага хүргүүлж байсан бөгөөд Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа мөн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Уг мэдэгдлүүдийн хувийг Батлан даагч ******* ******* ХХК-д тухай бүр хүргүүлсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу ******* ******* ХХК-иас Батлан даалтын гэрээний дагуу гэрээнд заасан хариуцлагын дээд хэмжээгээр буюу 694,448.00 ам.доллар буюу Монголбанкны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн /2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хаалтын ханш/ ханшаар 1,912,613,959.2/нэг тэрбум есөн зуун арван хоёр сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, ******* ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: ******* ******* банкны нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээ болон банкны баталгааны дагуу нийт 1,912,613,959.2 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд үндсэн зээл 650,000 ам.доллараас зээлдэгч дараах байдлаар төлсөн болно. Үүнд:

Огноо

Төлсөн

Ханш

Төгрөгөөр

1

2/20/2020

14,000.00

2,758.95

38,625,300.00

2

6/19/2020

53,068.56

2,819.86

149,645,909.60

3

7/21/2020

35,149.03

2,845.00

99,998,990.35

4

7/30/2020

52,650.05

2,849.00

149,999,992.45

5

8/13/2020

35,075.00

2,851.00

99,998,825.00

6

9/24/2020

52,526.52

2,855.70

149,999,983.16

7

2/8/2021

347,246.58

2,851.00

989,999,999.58

Нийт төлсөн үндсэн

зээл

589,715.74 $

-

1,678,269,000.15

Иймд нэхэмжлэгч талаас шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан гаргасан нийт 1,912,613,959.2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1,678,269,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* ******* ХХК болор Чингис хаан банк ХХК нараас нийт 234,344,959.2 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ******* ******* банк тус шүүхэд хариуцагч ******* ******* ХХК болон Чингис хаан банк ХХК-д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нийт 1,912,613,959.2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1,678,269,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас нийт 234,344,959.2 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа доорх 2 шаардлагаар нэмж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага-1

******* ******* банк Сөрөг ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-01 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын зээлийг эргүүлэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сөрөг ******* ХХК болон иргэн Б.Тэмүүжин нартай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-02 дугаар Барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Иргэн Б.Тэмүүжингийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206058802 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/ Хансвилл хотхоны 530 дугаар байрны 502 тоот хаягт байршилтай 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц-1 ширхэг

2. HOWO маркийн өөрөө буулгагч ачааны зориулалтай хүнд даацын тээврийн хэрэгсэл-10 ширхэг/2021 оны 2 дугаар сарын байдлаар 9 ширхэг Howo гурвалсан хэлцлийн дагуу худалдагдаж, 1 ширхэг Howo ашиглах боломжгүй, эвдрэлтэй/

3. Чингис хаан банкны 1,550,000,000 төгрөгийн баталгаа.

4. Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага.

5. Банкин дахь хадгаламж харилцах данс болон бусад банкин дахь харилцах хадгаламжийн дансны орлого, үлдэгдэл зэрэг болно.

Нэхэмжлэгч талаас ******* ******* ХХК болон Чингис хаан банк ХХК-д холбогдуулан нийт 1,912,613,959.2 төгрөг гаргуулахаар шүүхэд rapracaн нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч болон Сөрөг ******* ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2018/99-01 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан 2018/99-03 дугаар бүхий Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр банкны баталгаанд заасан эрх үүргийн хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргасан байдаг.

Иймд нэхэмжлэгч болон Сөрөг ******* ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2018/99-01 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгүүдээр хангуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага хоёр. ******* ******* банк тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК болон Чингис хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан нийт 1,912,613,959.2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1,678,269,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас нийт 234,344,959.2 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, харицагч нараас гаргуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж байна. Тодруулбал:

Нэхэмжлэгч болон Сөрөг ******* ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2018/99-01 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн биелэгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү 61,878.79 ам.доллараар, нэмэгдүүлсэн хүү 11,878,85 ам.доллараар нэмэгдэж нийт 73,757.64 ам.доллар болсон байна.

Монголбанкны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын хаалтын ханш болох 2,849.32 төгрөгөөр 73,757.64 ам.долларыг хөрвүүлбэл нийт 210,159,119 төгрөг байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ болох 234,344,959.2 төгрөгийг 210,159,119 төгрөгөөр ихэсгэж, харицагч нараас нийт 444,504,078.2 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн ихэсгэсэн 2 шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ******* ******* банкны нэхэмжлэлтэй Чингис хаан банк ХХК болон ******* ******* ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талын зүгээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 1,912,613,959.2 төгрөгөөс төлөлт хийгдсэн үнийн дүн буюу 1,678,269,000 төгрөгөөр багасгаж, 234,344,959.2 төгрөг үлдсэн.

Дээрх 234,344,959.2 төгрөгийн үнийн дүнг 210,159,119 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч нараас нийт 444,504,078.2 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 444,504,078.2 төгрөгөөс 50% буюу 222,252,039.1 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас, 50% буюу 222,252,039.1 төгрөгийг хариуцагч Чингис хаан банк ХХК-иас тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгааны гэрээ, фидуцийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 457 дугаар зүйлд тодорхой заасан. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2-т тодорхой заасан үндсэн үүргээс үл хамааран шаардах эрхтэй гэж заасан. ******* ******* банк ХХК-д нийт 7-н удаа шаардлага хүргүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингис хаан банк ХХК-иас нэг л удаа хариу ирсэн. ******* хөжглийн банк ХХК хугацаандаа шаардлагаа гаргасан.

Батлан даалт гаргасан ******* ******* ХХК-д олон удаа хүсэлт гаргасан, тоот явуулсан.

Үүрэг гүйцэтгэх дараалалд зааснаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа. гэв.

 

Хариуцагч Чингис хаан банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч ******* ХХК болон хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Чингис хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээс төлбөрөө шаардаагүй байгаа нь үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Зээлийн гэрээ, Баталгааны гэрээнд заасан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэсэн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлээс Чингис хаан банк ХХК-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Аливаа хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ талууд, шүүгч шударга ёсны зарчмыг баримтлах ёстой.

Зээлийн гэрээг 1 сая ам.доллараар байгуулсан. Барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, батлан даалтын гэрээ, баталгааны гэрээ байгуулсан. Чингис хаан банк ХХК баталгааны дагуу баталгаа гаргасан. Баталгааны гэрээний дагуу 4-т эрэмблэгдсэн. Сөрөг ******* ХХК-ийг хариуцагчаар татах эрхтэй байсан.

Иймд нэхэмжлэлээс Чингис хаан банк ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ******* банкны нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний төлбөр 1,912,613,959.2 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт доорх тайлбарыг хүргүүлж байна.

Манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох Заамар дахь алтны шороон ордын хөрс хуулалт 65-75м гүнд олборлолтын явцад хөрсний нуралт үүссэн, ус их байснаас эдийн засгийн хувьд үр ашиггүй байснаас 2019 оны 07 дугаар сараас уурхайн олборлолтын үйл ажиллагааг арга буюу зогсоосон.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, төлбөрөө төлж чадаагүйд хүрсэн.

Харин 2020 онд дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөж, шатахууны үнэ буурснаас дээрх алтны шороон ордын хувьд үр ашигтай тооцоо гарсан. Иймд бид 04 дүгээр сарын 20-ноос эхлэн уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд шинээр алтны уурхайн үйл ажиллагааг 6 дугаар саpaac эхлүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч ******* ******* банк нь манай компанийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Дээрх таатай нөхцөл байдал үүссэнтэй холбоотой 2020-2021 онд уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гарган, эвлэрэн хэлэлцэх саналтай байна.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлд миний бие нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/2-117 дугаар Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага-тай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-иас батлан даалтын гэрээний үүрэгт 1,912,613,959 төгрөгийг гаргуулахаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* ******* ХХК нь даатгалын гэрээны үүрэгт нэхэмжлэгчид 1,678,269,000 төгрөгийн бэлнээр төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-ний төлсөн 1,678,269,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 234,344,959.2 төгрөг болгон бууруулсан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжпэл гаргасан өдрөөс хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 210,159,119 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь хариуцагч ******* ******* ХХК даатгалын гэрээний үүрэгт 1,678,269,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөнийг нэхэмжпэгч хүлээн зөвшөөрч төлсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан атлаа төлөгдсөн мөнгөнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсанаас болж тус маргаан одоо болтол анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хариуцагчийн ******* ******* ХХК-ний зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэл зориг байгаагүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө хэрэг маргааныг шийдвэрлүүлдэггүй атлаа маргаантай байх үеийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид батлан даалтын гэрээний дагуу явж байгаа. Батлан даалтын гэрээгээр 1700172500 төгрөгийг төлсөн байгаа батлан даалтын гэрээний дагуу явж байгаа. Гэрээтэй холбоотой маргаангүй. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5-д үүрэг гүйцэтгэх дарааллын заасан. 1700172500 төгрөгийг ******* ******* банкинд төлсөн. Үндсэн төлбөр 212 сая төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. ******* ******* ХХК-иас үндсэн төлбөрийн 50 хувийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Үндсэн төлбөрийг төлсөн байхад хүү тооцож байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээг цуцалсан гэж үзэх тул хүү төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сөрөг ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь зээлийн төлбөрийг төлсөн. Гэрээнээсээ татгалзаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК хариуцагч Чингис хаан банк ХХК, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлд 234 344 959.2/хоёр зуун гучин дөрвөн сая гурван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавин есөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг, хүүнд 176 312 473.9/нэг зуун далан зургаан сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан гурван төгрөг есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүүнд 33 846 644.8/гучин гурван сая найман зуун дөчин зургаан мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг, нийт 444 504 078.2/дөрвөн зуун дөчин дөрвөн сая таван зуун дөрвөн мянга далан найман төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Чингис хаан банк ХХК нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээс төлбөрөө шаардаагүй байгаа нь үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан атлаа төлөгдсөн мөнгөнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сөрөг ******* ХХК нь төлбөр төлөгдсөн байхад хүү тооцож байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар гаргасан.

 

2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлдэд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Сөрөг ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-01 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ болон 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2018/99-01-01 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ/цаашид Нэмэлт өөрчлөлт гэх/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-02 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь 1 000 000/нэг сая/ ам.долларыг, сарын 1/нэг/ хувь, жилийн 12/арван хоёр/ хувийн хүүтэй, 12/арван хоёр/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ байхаар Сөрөг ******* ХХК-д шилжүүлэх, Сөрөг ******* ХХК нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон Сөрөг ******* ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан зээл, түүний хүүг төлөх хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь Нэмэлт өөрчлөлтийн болон Нэмэлт өөрчлөлтийн Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон Сөрөг ******* ХХК-ийн байгуулсан Зээлийн гэрээ болон Нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-03 Батлан даалтын гэрээ/цаашид Батлан даалтын гэрээ гэх/ байгуулсан болох нь Батлан даалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Батлан даалтын гэрээний 2-ын 2.1-т зааснаар батлан даалтын хэмжээ нь батлан даалт гаргуулагчийн зээлээ эргүүлэн төлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн нийт хэмжээгээр тодорхойлогдоно гэжээ.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Чингис хаан банк ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Банкны баталгааны гэрээ/цаашид Баталгааны гэрээ гэх/ байгуулсан болох нь Баталгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-т Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Сөрөг ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр № 2018/99-04 Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/цаашид Фидуцийн гэрээ гэх/ байгуулсан болох нь Фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд ... түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сөрөг ******* ХХК-д 1 000 000/нэг сая/ ам.долларыг шилжүүлсэн болох нь Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Сөрөг ******* ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 01/2-118 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Сөрөг ******* ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлж байсан болох нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 01/2-118 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Сөрөг ******* ХХК-д зээлийн төлбөрийн зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлсэн боловч Сөрөг ******* ХХК нь зөрчлөө арилгаагүй болох нь Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Сөрөг ******* ХХК нь зээлийн эргэн төлөлтийн зөрчлөө арилгаагүй байх тул нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээний дагуу ******* ******* ХХК-д Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах тухай, Банкны баталгааны гэрээний дагуу Чингис хаан банк ХХК-д Сөрөг ******* ХХК-ийн өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай албан бичиг хүргүүлсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн № 01/2-521, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн № 01/2-533, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн № 01/2-540, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 01/2-543, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 01/2-544, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн № 01/2-639, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 01/2-705, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № 01/2-734, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 01/2-740, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн № 01/2-753, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 01/2-756 албан бичгүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар Сөрөг ******* ХХК нь зээлийн үндсэн төлбөрт нэхэмжлэгчид 9/ес/ ширхэг Хово маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг нийт 990 000 000/есөн зуун ерэн сая/ төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэн өгч Фидуцийн гэрээ дуусгавар болсон болох нь Фидуцийн гэрээний хуулбар болон 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хэлцэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч нь 990 000 000/есөн зуун ерэн сая/ төгрөгт сэлбэгийн үнэ болох 32 172 510/гучин хоёр сая нэг зуун далан хоёр мянга таван зуун арав/ төгрөг ороогүй гэж маргаж байна.

 

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хэлцэлийн 2-т зааснаар 990 000 000/есөн зуун ерэн сая/ төгрөгт сэлбэгийн үнэ 32 172 510/гучин хоёр сая нэг зуун далан хоёр мянга таван зуун арав/ төгрөг орж тооцогдсон болох нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хэлцэлээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар Сөрөг ******* ХХК нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 650 000/зургаан зуун тавин мянга/ ам.доллар буюу 1 790 197 500/нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш 2754.15х650000=1790197500/ /нэг тэрбум долоон зуун ерэн сая нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Сөрөг ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Сөрөг ******* ХХК нь зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр 1 790 197 500/нэг тэрбум долоон зуун ерэн сая нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Батлан даалтын гэрээний дагуу хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 590 213.74/14498+53068.56+35149.03+52650.05+35075+52526.52+347246.58=590213.74/ /таван зуун ерэн мянга хоёр зуун арван гурван америк доллар далан дөрвөн цент/ ам.доллар буюу 1 681 707 813.65/нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж нэхэмжилсэн өдрийн ханш 2849.32х590213.74=1681707813.65/ /нэг тэрбум зургаан зуун наян нэгэн сая долоон зуун долоон мянга найман зуун арван гурван төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, ******* ******* банкны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн болон 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Харилцагчийн дансны бэлэн орлогын хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Сөрөг ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Сөрөг ******* ХХК нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 108 489 686.35/1790197500-1681707813.65=108489686.35/ /нэг зуун найман сая дөрвөн зуун наян есөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Хавсралт 1-ийн хуулбар, Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, ******* ******* банкны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн болон 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Харилцагчийн дансны бэлэн орлогын хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Сөрөг ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Сөрөг ******* ХХК нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн хүүний үлдэгдэл төлбөрт 40 077.06/дөчин мянга далан долоон америк доллар зургаан цент/ ам.доллар буюу 114 192 368/40077.06x2849.32=114192368/ /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Хавсралт 1-ийн хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Сөрөг ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Сөрөг ******* ХХК нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4 370.94/дөрвөн мянга гурван зуун далан америк доллар ерэн дөрвөн цент/ ам.доллар буюу 12 454 207/4370.94x2849.32=12454207/ /арван хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун долоо/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Хавсралт 1-ийн хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Сөрөг ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Сөрөг ******* ХХК нь нэхэмжлэгчид нийт 235 136 261.35/108489686.35+114192368+12454207=235136261.35/ /хоёр зуун гучин таван сая нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, ******* ******* банкны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн болон 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Харилцагчийн дансны бэлэн орлогын хуулбар, Сөрөг ******* ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Сөрөг ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас тавь тавин хувиар гаргуулахаар шаарджээ.

 

Сөрөг ******* ХХК нь нэхэмжлэгчид нийт 235 136 261.35/108489686.35+114192368+12454207=235136261.35/ /хоёр зуун гучин таван сая нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь Сөрөг ******* ХХК-ийн төлбөрийг хариуцах, хариуцагч Чингис хаан банк ХХК нь Сөрөг ******* ХХК-ийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 117 568 130.6/нэг зуун арван долоон сая таван зуун жаран найман мянга нэг зуун гучин төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Чингис хаан банк ХХК-иас нийт 117 568 130.6/нэг зуун арван долоон сая таван зуун жаран найман мянга нэг зуун гучин төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, үлдсэн 209 367 816.85/444504078.2-235136261.35=209367816.85/ /хоёр зуун есөн сая гурван зуун жаран долоон мянга найман зуун арван зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Чингис хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.6 дахь хэсэгт зааснаар Баталгааны гэрээнд заасан шаардлага гаргах хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Баталгааны гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Чингис хаан банк ХХК-д Сөрөг ******* ХХК-ийн мөнгөн төлбөрийг төлөх шаардлага гаргасан болох нь ******* ******* банк ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн № 01/2-521 албан бичгийн хуулбар, Чингис хаан банк ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № ГЗ/1222 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1-т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Сөрөг ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/99-02 дугаар Барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Тус Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206058802 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил /17012/, Хансвилл хотхон, 530-р байр, 502 тоот хаягт байршилтай, 106/нэг зуун зургаа/ м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Сөрөг ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2018/99-02 дугаар Барьцааны гэрээнд Хово маркийн 10/арав/ ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл, Чингис хаан банк ХХК-ийн Банкны баталгаа, Сөрөг ******* ХХК-ийн ирээдүйн борлуултын орлого, бусдаас авах бүх авлага, Банкин дахь хадгаламж, харилцах данс болон бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансдын орлого, үлдэгдлийг барьцаалсан талаар дурджээ.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна., 154 дүгээр зүйлийн 154.4-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно ... гэж заасан.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар Барьцааны гэрээний Хово маркийн 10/арав/ ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар Барьцааны гэрээнд заасан Сөрөг ******* ХХК-ийн ирээдүйн борлуултын орлого, бусдаас авах бүх авлага, Банкин дахь хадгаламж, харилцах данс болон бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансдын орлого, үлдэгдлийг барьцаалсан хэсэгт барьцааны зүйлийн тоо хэмжээг заагаагүй, мөн Чингис хаан банк ХХК-ийн банкны баталгаа нь эд хөрөнгийн эрхэд хамаарахгүй тул Барьцааны гэрээний тус хэсэг нь хүчин төгөлдөр бус байна.

 

Сөрөг ******* ХХК нь нэхэмлжэгчтэй Фидуцийн гэрээ байгуулж, 9/ес/ ширхэг Хово маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулсан байх тул Хово маркийн 10/арав/ ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Барьцааны гэрээнд заасан Сөрөг ******* ХХК-ийн ирээдүйн борлуултын орлого, бусдаас авах бүх авлага, Банкин дахь хадгаламж, харилцах данс болон бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансдын орлого, үлдэгдэл, Чингис хаан банк ХХК-ийн банкны баталгаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 117 568 130.6/нэг зуун арван долоон сая таван зуун жаран найман мянга нэг зуун гучин төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Чингис хаан банк ХХК-иас нийт 117 568 130.6/нэг зуун арван долоон сая таван зуун жаран найман мянга нэг зуун гучин төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, үлдсэн 209 367 816.85/хоёр зуун есөн сая гурван зуун жаран долоон мянга найман зуун арван зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг, Хово маркийн өөрөө буулгагч ачааны зориулалттай хүнд даацын тээврийн хэрэгсэл 10 ширхэг, Чингис хаан банк ХХК-ийн 1 550 000 000/нэг тэрбум таван зуун тавин сая/ төгрөгийн баталгаа, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, Банкин дахь хадгаламж, харилцах данс болон бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансдын орлого, үлдэгдлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Чингис хаан банк ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206058802 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил /17012/, Хансвилл хотхон, 530-р байр, 502 тоот хаягт байршилтай, 106/нэг зуун зургаа/ м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 117 568 130.6/нэг зуун арван долоон сая таван зуун жаран найман мянга нэг зуун гучин төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Чингис хаан банк ХХК-иас нийт 117 568 130.6/нэг зуун арван долоон сая таван зуун жаран найман мянга нэг зуун гучин төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, үлдсэн 209 367 816.85/хоёр зуун есөн сая гурван зуун жаран долоон мянга найман зуун арван зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг, Хово маркийн өөрөө буулгагч ачааны зориулалттай хүнд даацын тээврийн хэрэгсэл 10 ширхэг, Чингис хаан банк ХХК-ийн 1 550 000 000/нэг тэрбум таван зуун тавин сая/ төгрөгийн баталгаа, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, Банкин дахь хадгаламж, харилцах данс болон бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансдын орлого, үлдэгдлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Чингис хаан банк ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206058802 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил /17012/, Хансвилл хотхон, 530-р байр, 502 тоот хаягт байршилтай, 106/нэг зуун зургаа/ м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 18907915.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 780890.653 төгрөгийг, хариуцагч Чингис хаан банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 780890.653 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ