Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2019/00588

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1.044.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.”““, түүний өмгөөлөгч Б.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.”““ нь 2015 оны 09 дүгээр сарын 21 -ний өдөр 400.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцож зээлийн гэрээ байгуулсан. Одоо үндсэн зээлийн мөнгө 400.000 төгрөг, 6 сарын хүү 240.000 төгрөг, нийт төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 320.000 төгрөг, нийт 960.000 төгрөг нэхэмжилж байна. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эхлээд 45.000 төгрөг, дараа нь 139.000, ингээд нийт 184.000 төгрөг хүүгүй зээл авснаас 100.000 төгрөгийг буцаан төлж 84.000 төгрөг төлөөгүй байгаа, тухайн үед хүүгүй авсан учраас ажлынхаа хар дэвтэр дээр гарын үсэг зуруулж зээл өгсөн. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бензиний 77.000 төгрөг нэмэгдүүлсэн. Нийт 1.121.000 төгрөг нэхэмжилж байна. Барьцаанд Д.”““ нь нөхөр Тогоохүүгийн 0334657 дугаартай, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээг тавиад 400.000 төгрөгийг бэлнээр авсан. Д.”““ би банк бус санхүүгийн байгууллагад өртэй, банканд хүү 360.000 төгрөгийг төлнө гэж хэлээд зээл авч байсан. 11 дүгээр сарын 06-ны өдөр надад 24.000 төгрөг хүүнд авчирч өгсөн боловч тэр өдрөө буцаагаад 25.000 төгрөг болгоод өгөөч, чамд хүүгээ өгсөн чинь хэрэгцээний мөнгөгүй болчихлоо гээд буцаагаад 25.000 төгрөгөө авсан, гэхдээ үүнийг гэрээнд байгаа учраас дурдаж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 400.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Л.”““гаас, Д.”““ нь зээлж, зээлийн гэрээ хийсэн байдаг. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор зээлээ төлөөгүй тохиолдол биелүүлээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг тооцохоор талууд сайн дураараа харилцан тохиролцож хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ хийсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу Д.”““ нь зээлсэн мөнгөө төлөөгүй. Мөн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэмж 184.000 төгрөгийн зээл хүүгүй авсан. Эндээс

төгрөгийг төлсөн, 84.000 төгрөгийг төлөөгүй байдаг. “““гийн дэвтэр дээр тооцоо хийгээд бичигдсэн баримт байдаг. Мөн дээрээс нь 2016 оны 08 дугаар сарын 24- ний өдрийн зээлийн үлдэгдэл 84.000 төгрөг, ингээд 1.044.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.. Мөн Д.”““ нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйгээс үүдэлтэй шүүхэд нэхэмжлэл гаргахдаа удаа дараа шүүх хурал хойшлогдсон, шүүх хуралдаанд ирж очсон зардал гээд нийт 77.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлж, нотлох баримт болгож шатахуун худалдаж авсан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргаж өгсөн. Ингээд нийт 1.121.000 төгрөгийг хариуцагч Д.”““ээс гаргуулах нь үндэслэлтэй юм гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.”““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.”““гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 9 дүгээр сарын 21-нд 300.000 төгрөг 10 хувийн хүүтэй аваад эхний 4 сарын хүүг төлсөн. Дараа нь миний хүү бэлэн 500.000 төгрөг төлсөн боловч гарын үсгийг зуруулаагүй. Эгч нь очоод дарчихна гээд өнгөрсөн. Одоо 2019 оны 2 дугаар сард баахан өсгөж худал юм бичиж залилан мэхлэх ажил хийж байна. Би дэлгүүрээс юм зээлж аваагүй. Харин би өөрөө буудлын ор хөнжлийн даавуу болон бусад юм их оёсон хэдий ч нэг төгрөг авч байгаагүй. Энэ хүн бол хүүхэд хуурч цалин мөнгөгүй ажиллуулж байсан. Ийм учир үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр400.000 төгрөг авсан бөгөөд гэрээний шаардлагын талаар маргадаггүй. Уг мөнгийг төрсөн хүү болох Тогоохүүгийн Хүрэлбаатар 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулах үедээ 12.500.000 төгрөг өгсөн гэдэг үүднээс төлөхгүй гэж маргадаг. Мөн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 184.000 огт аваагүй гэдэг. Би 500.000 төгрөг төлсөн учир одоо хүүний мөнгө 240.000 төгрөг, алдангийн мөнгө 320.000 төгрөгийг төлөхгүй гэдэг. Нэмэгдүүлсэн шаардлагын 77.000 төгрөгийг мөн төлөхгүй гэдэг. Хэдийгээр би эвлэрэх, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх байгаа боловч хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул итгэмжлэлээр авсан эрхээ зөрчмөөргүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.”““ нь хариуцагч Д.”““ээс зээлийн гэрээний үүрэгт

төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 77.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. /хх-60/

Хариуцагч Д.”““ “...Л.”““гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 9 дүгээр сарын 21-нд 300.000 төгрөг 10 хувийн хүүтэй аваад эхний 4 сарын хүүг төлсөн. Дараа нь миний хүү бэлэн 500.000 төгрөг төлсөн ... Би дэлгүүрээс юм зээлж аваагүй... гэж тайлбарлаж маргаж байна. /хх-13/

Хариуцагч Д.”““эд нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулан баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 8-11/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн 282 дугаар зүйлийн 282.1,-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3,-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,

-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно", мөн 219 дүгээр зүйлийн 219.1.-Д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан байна.

Шүүх, дээр дурдсан хуульд заасныг үндэслэн нэхэмжлэгч Л.”““гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож

байна.

Нэхэмжлэгч Л.”““ нь хариуцагч Д.”““тэй 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 400.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байдлыг иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх 4/,

Дээрх зээлийн гэрээний дагуу 400.000 төгрөг авсан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

Талууд “зээлийн гэрээ”-ний хугацааг сунгасан, мөн зээлсэн мөнгөө төлсөн гэх баримт хэрэгт өгөөгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч зээлийн барьцаанд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0342657 дугаар гэрчилгээг надад өгсөн гэж тайлбарлаж, тус газрын гэрчилгээ, мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 183/ШШ2018/01134 дугаартай шийдвэр, зэрэг нотлох баримтыг хэрэгт хавсаргуулсан байна.

Хариуцагч “миний хүү төлсөн” гэж тайлбарлаж, гэрч Т.Хүрэлбаатарыг гэрчээр асуулгаж, гэрч Т.Хүрэлбаатар шүүхэд "... Би “““ эгчээс 5.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Ингээд “““ эгч ирээд ээж тань 500.000 төгрөг зээлсэн. Чи өөрийн зээлсэн мөнгөн дээрээ 500.000 төгрөг нэмээд хүүтэй бодож өг гэсэн. Би хүүтэй нь бодож өгсөн ...” гэж /49-50/ мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ /хх-52/ мөн эвлэрлийн гэрээ /хх- 53/, 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/шш2018/01134 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шийдвэр /хх 28-29/ зэргээр Л.”““, Н.Энхцэцэг, Т.Хүрэлбаатар нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 5.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцох гэрээний үүрэгт нийт 12.490.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх боловч Д.”““ийн төгрөгийг 500.000 төгрөг болгон өгсөн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

Зээлдэгч Д.”““ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, мөн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр” заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдүүлэгч Л.”““ нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.”““ нь дээрх зээлийн гэрээгээр үндсэн зээл 400.000 төгрөг, 6 сарын 10 хувийн хүү 240.000 төгрөг, алданги 320.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.”““д төлөхөөр байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч Л.”““ 184.000 төгрөгийн бараа авсан, үүнээс төгрөгийг төлсөн, үлдэх 84.000 төгрөг, мөн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 77.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 184.000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж маргадаг. /хх-5/

Нэхэмжлэгч Л.”““ 184.000 төгрөгийг авсан болохыг нотолж гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудас өгч, Д.”““ гарын үсэг зурсан гэж тайлбарлаж маргаж байна.

Шүүх, дээрх нотлох баримтыг хууль ёсны баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухайн баримт нь өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул 84.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Л.”““ нь шатахууны төлбөр төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэн 77.000 төгрөгийг Д.”““ээс нэхэмжлэх байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсан хуульд нийцэж байх тул Д.”““ээс 77.000 төгрөгийг гаргуулж, Л.”““д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх 61, 68/

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.”““ээс үндсэн зээл 400.000 төгрөг, хүү 240.000 төгрөг, алданги 320.000 төгрөг, төлбөр барагдуулахаар гаргасан зардалд 77.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.”““д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 84.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.”““ээс 1.037.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.”““д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.”““ээс 29438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.”““д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУУЛ