Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2018/00422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр хороо,*******,*******,*******, Боржигон овогт гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******т холбогдох ******* улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ч. би 2016 оны 03 сард иргэн д 43810000 төгрөг зээлдүүлж, 28000000 төгрөгөнд УАЗ пургон автомашин авахаар тохиролцож, 2016 оны 04 сард надад улсын дугаартай, № дугаартай гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл 2016 оны 04 сарын 25-ны өдөр Батбаатар нь уг автомашиныг худалдаж авъя, 28000000 төгрөгийг дансанд чинь хийнэ гэж эхлээд авч явсан. Мөн гөөр уг автомашиныг Батбаатарын нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн итгэмжлэл хийлгэсэн. Энэ хугацаанаас хойш тэрээр мөнгөө хийлгүй одоог хүртэл зугтаасаар намайг хохироож байна. Энэ талаар өмнө нь Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын маргаан гэж үзээд шийдэж өгөөгүй. Батбаатар нь машиныг авч явснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд тухайн машиныг унаж хэрэглэсээр байна. 

Иймд миний хохирлыг барагдуулж, аас миний өмчлөлийн УАЗ пургон маркийн улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр д 43.000.000 төгрөг өгч ОХУ-руу автомашин захисан. ******* улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг ирж авна уу гэж гар утсаар ярьсан. Тэгээд бид 2 Улаанбаатар хот руу машинаа авахаар явсан. тэй очоод уулзтал , нар нь автомашиныг үзээд зогсож байсан. Тэгээд ирээд ах танай машиныг худалдаж авъя гэж байна гэж хэлсэн. Би дундаас нь 2.000.000 төгрөгийн ашиг олох санаатай байна гэж хэлчихээд явсан. Тэгээд залгаад энэ машиныг худалдаж авъя гэж байна өмнө нь оруулж ирсэн бор өнгийн пургон машиныг голоод авахгүй гэсэн юм гэж хэлсэн. Манай нөхөр зарвал зарчихдаг юм бил үү ийм зүйл яриад байна гэж хэлсэн. Тэгээд бэлэн 28.000.000 төгрөгөө одоо шилжүүллээ. Надад итгэмжлэл хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр т итгэмжлэл хийж өгсөн. Таван шарын ХАА-н банкан дээрээс мөнгийг чинь шилжүүлэх гэж байна гээд ярьсан. Удалгүй ын гар утас нь холбогдохгүй болсон. Тэр өдөр , нар нь автомашиныг унаад Баянхонгор аймаг руу явсан байсан. Дараа нь чиний машиныг авч явчихаад мөнгийг чинь шилжүүлэхгүй юм байна. Одоо 22-ын товчоо руу машиныг нэр дээрээ шилжүүлэх гээд явсан гэж хэлсэн. Тэгээд , манай нөхөр бид гурав 22-ын товчоон дээр яваад очтол нь өөрийнхөө нэр дээр машиныг шилжүүлэх гээд итгэмжлэлээ бариад явж байсан. Тэгэхээр нь чи мөнгөө шилжүүлээгүй байж яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ чиний нэр дээр шилжүүлэхгүй гэж хэлээд гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд машин хаана байгаа юм гэтэл Баянхонгор аймагт байгаа гэж хэлсэн. 2016 оны 6 сард ын талаар цагдаад мэдэгдсэн. Дараа нь руу яриад автомашинаа өгчих дуудлага худалдаанд явчихаад ирье гэж хэлсэн боловч нь пругон автомашиныг авчирч өгөөгүй. Баянхонгорын аймгийн Цагдаагийн газар хандахад иргэд хоорондын маргаан байна гэж хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Автомашиныг буцааж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 02 сард миний танил болох гэгчийнд гэгчтэй анх танилцсан. нь Оросоос пургон автомашин оруулж ирдэг гэж байсан тул миний бие пургон автомашин захиалахаар болсон. 2016 оны 04 сарын 27-нд захиалсан машинаа Улаанбаатар хотод гэгчийн хамт очиж УАЗ маркын 2016 онд үйлдвэрлэгдсэн ХТТ61201219 арлын дугаартай цагаан өнгийн пургон машиныг урьдчилгаа болгон 18.000.000 төгрөгийг өгөөд итгэмжлэл хийлгэж аваад шууд Баянхонгор аймагт аваад ирсэн. Уг автомашиныг худалдаж авах үед тэднийд гэх залуу Оросруу тэй хамт явж бакал авчирна гээд байж байсан. 2016 оны 05 сарын 12-ны өдөр Я. рүү үлдэгдэл мөнгө болох 10.000.000 төгрөгийг дансруу нь шилжүүлээд наймаа дууссан. Миний бие хагас бүтэн сайн өдөр таараад нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй аймагт ирсэн. Би дүүгээ машинаа нэр дээрээ шилжүүлээд авчих гээд рүү явуулахад гийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээ авчихсан байсан. Намнандаа хэлээд аймагт очихоор нь чи нэр дээрээ шилжүүлээд ав гэж ярьж байсан. Гэтэл тэй ярихад чи надтай говьруу ноолуурын дуудлага худалдаанд явж өгчихөөд нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн. Би тэй хамт яваагүй. Түүнээс хойш нь залгахаар утсаа авахгүй өдийг хүрсэн. Миний улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай хамаатны хүн болох Маагаа 2017 оны 09 сарын 13 нд аймгийн төв дээр унаж явахад нь нь Манал гэгч цагдаагаар дарамтлуулж үнэмлэх гэрчилгээг нь авахуулсан. нь одоо болохоор уг тээврийн хэрэгслийг худалдан авсан мэтээр шүүхэд гомдол гаргасанд нь миний бие гомдолтой байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ОХУ-аас пургон машин оруулж ирж өгнө гэж хэлсэн. Би мөнгөө гийн данс руу шилжүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр машинаа ирж ав гэж гар утсаар ярьсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө машинаа авах гэж очиход , нар байж байсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн д нийт 28.000.000 төгрөг шилжүүлсэн тул уг машин миний машин. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

, нар нь 2016 оны 01 сард пургон автомашиныг ОХУ-аас оруулж ирэх талаар ярилцсан. 2016 оны 02 сард машины урьдчилгаа мөнгөө явуул гэж , т хэлсэн байдаг. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 4 сард ыг машинаа ирж ав гэж дуудсан байдаг. ыг Улаанбаатар хотод очиход одоо өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байна итгэмжлэл хийгээд өгье гэж хэлээд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр т итгэмжлэл хийж өгсөн байдаг. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл 18.000.000 төгрөгийг аас д шилүүлж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх асуудлыг хөөцөлдөж байх хооронд тухайн автомашины өмчлөлийн гэрчилгээг гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Тухайн автомашины эзэмшил 2016 оны 04 сард ын нэр дээр шилжсэн. гийн нэр дээр автомашины өмчлөлийн гэрчилгээг гаргасан нь хууль бус байна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 04 сард , нар нь хоорондоо ярилцаад уг машиныг худалдаж авъя 5 дахь өдөр 28.000.000 төгрөгийг данс руу чинь хийе гэж хэлээд гөөр уг машиныг ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хийлгээд явсан гэж бичсэн. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр итгэмжлэл хийсэн байгаа. Түүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өмчлөлийн гэрчилгээг шилжүүлж авсан. 2016 оны 4 сард . нарын хооронд машиныг худалдах худалдан аваах талаар яриа болоогүй гэдгийг хэлмээр байна. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Бусдын өмчлөлийн машиныг т зарсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. гөөс машин худалдаж авна гэж ярьсан гээд байгаа боловч энэ мөнгийг хэрхэн яаж өгсөн худалдах худалдан авах гэрээг хаана хэзээ хийсэн ямар яриа хэлэлцээр болсон талаар хэрэгт нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэн нь эхлээд машиныг авч явсан. хэзээ машиныг яваад явсан талаар хавтаст хэрэгт тодорхой байгаа. Мөн гийн гэрчийн мэдүүлэг байгаа. нарын хооронд ямар яриа болсон гэхээр гийн нэр дээр өмчлөлийг шилжүүлье хөдөө очихоор д 80.000 төгрөг өгөөд өмчлөлөө шилжүүлээд аваарай гэсэн яриа болсон байдаг. Худалдах худалдан авах гэрээ хийгээд мөнгө бүрэн шилжсэн байхад автомашины өмчлөлийн гэрчилгээг гийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа учраас хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

би иргэн гээс ОХУ-аас УАЗ пургон авчирч өгөхөөр 570.000 рублей, 15.000.000 төгрөгийг бэлнээр авч уг машиныг авчирч өгсөн. Уг машиныг авчираад д өгөх үед Баянхонгор аймгийн харъяат , нар цуг ирээд уг машиныг худалдаж авах талаар ярьсан. Би урьд нь нарт 2015 онд үйлдвэрлэгдсэн бор өнгөтэй пургон машин зарсан бөгөөд тэд нар надад урьд авсан машины үнийг төлөөгүй байсан бөгөөд бид ярилцаад урьд авсан бор пургоны мөнгийг миний дансанд хийж одоогийн энэ машины мөнгийг гийн дансанд хийхээр тохиролцоод , нар 5 шарын банкнаас хийнэ гээд машиныг надаар итгэмжлэх хийлгээд аваад явсан. Гэвч хэлсэндээ хүрч мөнгийг хийлгүй яваад улмаар надаас авсан итгэмжлэхээ ашиглан машинд улсын дугаар авах гэж байхад нь бид 2 очиж уулзаад яагаад ингэж байгаа талаар асуухад нь урьд авсан машины мөнгөнөөс үлдэгдлийг нь миний дансанд хийгээд шинээр авах машиныхаа мөнгийг д өгнө гэхээр нь та нар нутгийн хүмүүс энэ асуудлаа өөрсдөө шийд би захисан хүнд нь өглөө гээд гийн нэр дээр уг машиныг улсын бүртгэлд бүртгүүлж улсын дугаар авч өгсөн. Тэр үед гэгч нь уг машиныг Баянхонгор аймагтаа үлдээгээд ирсэн тул номер бичиг баримтаа аваад явсан. Тэр үеэс хойш юу болсныг мэдэхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан ******* улсын дугаартай, цагаан өнгийн автомашиныг ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч уг автомашины үнийг бүрэн төлж гөөс худалдан авсан хэмээн эс зөвшөөрч, , нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий маркийн, модель , улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн пургон автомашиныг гийн нэр дээр бүртгэж, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгосон байна.

Хариуцагч нь уг автомашиныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1 сарын хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу мөн өдрөөс хойш өөрийн эзэмшилд байлган ашиглаж байгаа, тэй автомашин худалдан авах хэлцэл хийсэн, үнийг д бүрэн төлсөн, тэй аливаа хэлцэл байгуулаагүй тул уг автомашины өмчлөгч хэмээн маргаж, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг гийн зуучилснаар т худалдсан, автомашиныг шилжүүлэх үүрэгтэй гэж ойлгон сайн дураар автомашины эзэмшлийг шилжүүлсэн, нь үнийг төлөхгүй байгаа учир өөрийн өмчлөлийн автомашиныг буцаан гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэн үзэхэд нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж уг зээлийн гэрээний хариу төлбөрт нь д ОХУ-аас автомашин оруулж өгч болох тухай тохиролцсон, харин нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, гэвч нэхэмжлэгч нь гийн зуучилснаар т гөөс худалдан авсан автомашинаа худалдсан, шилжүүлэн өгөх үүрэгтэй мэтээр ойлгож автомашины эзэмшлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сайн дураар хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, мөн өдрөөс хойш автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа, нэхэмжлэгч автомашинаа буцаан шаардаж байгаа үйл явдал нь гэрээний бус үүргийн харилцаа буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа үүссэн байна./хх-ийн 97-р тал/

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, харин гөөс автомашин худалдан авах тухай тохиролцож, мөнгийг д бүрэн шилжүүлсэн иймд эзэмшилд байгаа цагаан өнгийн пургон автомашины өмчлөгч гэж маргаж байх боловч уг маргаж буй ******* улсын дугаартай, цагаан өнгийн автомашины өмчлөгчөөр бүртгэлтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон байна.

Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор...аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ, мөн Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох, гэрчилгээ олгоход өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэл болгосон байгаа зэргээс үзэхэд өмчлөгч этгээдэд л автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдохоор байгаа нь уг автомашины өмчлөгч нэхэмжлэгч болохыг нотлож байна./хх-ийн 5-р тал/

Хариуцагчийн гөөс 28000000 төгрөгөөр автомашин худалдан авахаар тохиролцоод 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 18000000 төгрөгийг гийн нэрээр, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11000000 төгрөгийг дансаар, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1900000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан гэрч П.Мягмаржавын... нь машины мөнгийг түрүүлээд 17000000 төгрөг өгсөн гэж байсан. Би Улаанбаатар хот руу тэй уулзаж дутуу мөнгийг өгөх гэж явсан. Уулзаад мөнгийг өгсөн...гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй өөрөөр хэлбэл автомашины үнийг дансаар 3 удаа шилжүүлэн бүрэн төлсөн гэсэн атал гэрчийн мэдүүлэгт биечлэн уулзаж, мөнгийг өгсөн гэсэн, түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн Би урьд нь , нарт 2015 онд үйлдвэрлэгдсэн бор өнгөтэй пургон машин зарсан бөгөөд тэд нар надад урьд авсан машины үнийг төлөөгүй байсан бөгөөд бид ярилцаад урьд авсан бор пургоны мөнгийг миний дансанд хийж одоогийн энэ машины мөнгийг гийн дансанд хийхээр тохиролцсон гэсэн тайлбар, гэрч гийн ...2 сард 18500000 төгрөг пургон машины урьдчилгаанд өгч пургон машиныг захиалсан. саарал өнгийн пургон машин захиалсан боловч бор өнгийн пургон машин оруулж ирээд нь аваагүй учир би Байдраг руу зарсан... гэсэн мэдүүлэг зэрэг нь үйл баримтын талаар зөрүүтэй, хариуцагчийн рүү шилжүүлсэн гэх мөнгө маргаан бүхий цагаан өнгийн автомашины үнэ болох нь хөтөлбөргүй нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа нь Иргэний хээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна./хх-ийн 62-63, 77-78, 82,87-88, 116, 125-р тал /

Харин хариуцагч нь Т.Дэлгэрмөнтэй хэлцэл хийсэн эсэх, уг хэлцлээр хүлээсэн үүргээ талууд биелүүлсэн эсэх талаар шүүх дүгнэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаас д холбогдуулан гаргасан , нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор амаар байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй гэж заасантай холбоотойгоор , нарын хооронд байгуулагдсан хэлцлийг дүгнэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамж, түүнд өөрчлөлт оруулсан 2017 оны 10 дугаар сарын 27-ны 21 дүгээр тогтоолын үйлчлэл энэ шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хүчинтэй болохыг дурдав.

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна./хх-ийн 4, 216-р тал/

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан УАЗ// маркийн улсын дугаар, G0480113 аралын дугаартай, цагаан өнгийн пургон автомашиныг хариуцагч ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч д олгож, хариуцагч ын , нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 297950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамж, түүнд өөрчлөлт оруулсан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын үйлчлэл энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хүчинтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА