Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2019/01061

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2019/01061

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: би анх 2018.03.25-ны өдөр -тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, УБ-2 салбарт туршилтын хугацаагаар харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. 2018.06.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч жинхэлсэн учраас 2018.08.08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Байгууллагын ажиллагсдын ажил, албан тушаалын үндсэн цалинд өөрчлөлт орсны улмаас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчилж 2019.01.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Гэтэл 2019.03.12-ны өдрийн -ын захирлын Т/19/03/05 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн гэрээнд заасан давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл тогтоогдсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.Би харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг чадвар, харилцааны ёс зүйг баримтлан үнэнч шударга ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, хөдөлмөрийн сахилга бат зөрчиж арга хэмжээ авагдаж байгаагүй. Намайг анх ажилд ороход манай салбарын захирлаар Д.Энхчимэг гэдэг хүн ажиллаж байсан ба, 2018 оны 10 дугаар сараас салбарын захирал солигдож С.Энхцэцэг гэдэг хүн томилогдож ирсэн. Тухайн салбарын захирлуудын ажиллах хугацаанд надаар миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг албан тушаалын давуу байдлаа ашиглан гүйцэтгүүлдэг байсан. Тухайлбал зээлийн мэргэжилтэн Баттөгс нь надаар зээлийн хорооны тэмдэглэл бичүүлдэг байсан гэх мэт. Нэгэнт намайг шууд удирдах албан тушаалтан үүрэг даалгавар өгсөн тул би үг дуугүй биелүүлж ирсэн. надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ямар нэгэн сахилгын зөрчилгүй ажиллаж байхад давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй байхад гаргасан гэж үзсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, нэг өдөр дуудаад ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох -ын харилцагчийн үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нийт 1.785.744 төгрөг 46 мөнгө гаргуулан өгч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан давтан болон ноцтой зөрчлийн шинж чанар байсан, тэр нь тогтоогдсон учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүний үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл байсан. Манай байгууллага санхүүгийн байгууллага учраас санхүү, мөнгөтэй холбоотой асуудал дээр хариуцлагатай ажиллахыг шаарддаг. Оюунцэцэгийн гаргасан зөрчлүүд нь 2019.02.18-02.28-ны хооронд хийгдсэн дотоод аудитын шалгалтын тайлангаар тогтоогдсон. Мөн өөрийнх нь тайлбар болон холбогдох харилцагч нарын мэдүүлэг, тайлбар, ашиг сонирхлын зөрчлийн хуудас, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тухайгаа төв оффис дээр *******ийг дуудаж ирээд хэд хэдэн тайлбарлаж, асуусны эцэст гаргасан шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаж өгсөн. Энэ уулзалтын тэмдэглэлийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Ямар ямар зөрчил байсан бэ гэвэл харилцагч Хүрэлбаатартай холбоотой зээл олгоход ******* хууль бусаар оролцсон зөрчил байсан. Хүрэлбаатарын зээл манай байгууллагын дүрэм, журмын дагуу шаардлага хангах бололцоогүй барьцаа хангалтгүй зээл байсан. Энэ зээлийг гаргахад Оюунцэцэг зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ зээл нь өөрөө ашиглан болон луйврын шинжтэй зээл болсон. Зуучлаад зогсохгүй тухайн зээлээс 2.000.000 төгрөгийг урамшуулалд авсан асуудал гарсан байсан. Хөдөлмөрийн гэрээний 7.2.1-д заасан үнэнч шударгаар ажиллах үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Мөнх хөдөлмөрийн гэрээний 9.1.3-т заасан байгууллагын мөнгийг хувьдаа завшсан, 9.1.5-д харилцагчийн мөнгийг завшсан үйлдэл орж байгаа. Үнэнч шударгаар ажиллах гэдэг нь давтан зөрчлийн шинж чанартай. 9.1.3, 9.1.5-д заасан зөрчил нь ноцтой зөрчлийн шинж чанартай. Одоогоор Хүрэлбаатарын зээл бүрэн төлөгдөж дуусаагүй, үр дагавар нь арилаагүй, хугацаа хэтрэлттэй зээлийн ангилалд орсон. Шүүхэд хандахад энэ хүн олдоггүй. Эрэн сурвалжлах захирамж гараад одоо энэ хүнийг эрэн сурвалжилж байгаа. Зээлийн эдийн засагч болон салбарын захиралтай хамтран өөрөө зуучилж өгөөд ашиглангийн шинжтэй зээл гаргасан. Хүрэлбаатар үүнийгээ өөрөө зөвшөөрдөг. Үүнийг *******тэй уулзаж энэ мөнгийг авсан уу гэж асуухад авсан гэж нэг тайлбарлаад, аваагүй гэж нэг тайлбарлаад энэ асуудлаар цагдаад шалгагдсан гэж нэг хэлээд, шалгагдаагүй гэж нэг хэлээд үнэнчээр яг юу болсныг тодорхой тайлбарлаж чаддаггүй. Дээр нь Хүрэлбаатарын холбоотой зээл дээр ямар зөрчил илэрсэн бэ гэвэл Хүрэлбаатарын зээлийн эргэн төлөлтөд өөр харилцагч 550.000 төгрөг тушаахад тэрийг нь Хүрэлбаатарын зээл рүү төлсөн асуудал гарсан. Энэ бол зээлийн эдийн засаг нарын хариуцлага гэж үзэж болно. Гэхдээ ******* өөрөө Хүрэлбаатар луу залгаж ингэж буруу орсон байна ийм учраас хүсэлт гаргаад өг гэж хэлж оролцсон оролцоо байдаг. Ингээд энэ асуудал юу болсон бэ гэвэл 320.000, 230.000 төгрөгөөр 2 хуваагдаж төлөгдсөн. 320.000 төгрөг нь Хүрэлбаатарын зээлд, 230.000 төгрөг нь өөр хүний зээлд төлөгдсөн. Ихэвчлэн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудалд оролцож зохион байгуулаад залилан, ашиглангийн шинжтэй зээлд оролцсон нь гэрээг цуцлах үндэслэл болсон. Салбарын захирлаар ажиллаж байсан Энхчимэг гэдэг хүнтэй холбогдуулж БЗД цагдаагийн газар гомдол гаргаад шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор дотоод аудитын тогтоосноор 180.000.000 төгрөгийн ашиглан, залилангийн шинжтэй үйлдэл байгаа. Иймэрхүү зүйлд оролцож, нөлөөлж, зуучлаад байгаа учраас энэ үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл байсан. Ашиг сонирхлын зөрчил дээр гэр бүлийн гишүүд нь зээл авсан гэдгийг мэдсэн хэрнээ байгууллагад зохих дүрэм, журмын дагуу мэдэгдээгүй зөрчил гаргасан. Түүний нөхөр Батмөнх нь 2018.03.01 өдөр байгууллагаас зээл авсан. Ээж Наранчулуун нь 2018.02.01 өдөр зээл авсан байдаг. Үүний өмнө ч гэсэн өөрөө болон аав Сүхбаатар нь 2016 онд зээл авч байсан байна лээ. Гэхдээ үүнийг бас мэдэгдээгүй байсан. Бидний зөрчил гэж үзэж байгаа нь 2018.02.01 авсан зээлээ байгууллагын дүрэм, журмын дагуу ашиг сонирхлын зөрчлийн маягт дээр 2018.0.12, 2018.11.02 өдөр мэдэгдээгүй нь зөрчил гэж үзсэн. Энэ тухай ашиг сонирхлын маягтын хуудсыг шүүхэд гаргаж өгсөн. Хамгийн сүүлд 2018.11.02-ны өдөр юу гэж хэлсэн бэ гэвэл өнгөрсөн 12 сарын хугацаанд миний аав, ээж, нөхөр, ах, дүү, төрөл садан байгууллагаас зээл аваагүй гэж бөглөсөн нь зөрчилд тооцогдсон. Энэ зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил. Хөдөлмөрийн гэрээний 9.1.11 дээр ашиг сонирхлын зөрчлөө худал мэдүүлсэн бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байдаг. Манай байгууллагын дотоод журам дээр ашиг сонирхлын зөрчлийн бодлогоо буруу, худал бөглөх юм бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тодорхой тайлбарлаж өгсөн байдаг. Энэ үйлдэл нь яагаад ноцтой зөрчил болж байгаа вэ гэдгийг тайлбарламаар байна. Манай байгууллагын бусдаас ялгаатай гол онцлог бол барьцаа хөрөнгөгүй хүмүүс аж амьдралаа дээшлүүлэхийн тулд хамтран барьцаагүй зээл авах бололцоо олгож өгдөг. Барьцаагүй зээл авах боломжтой, ирээдүйд бий болох орлогоо барьцаалж зээл авах бололцоо байдаг учраас энэ бололцоог ах дүү хамаатан садан найз нөхдйин журмаар ашиглаж хамаарал бүхий хүнд зээл олгож, өөрийн албан тушаалаа ашиглаж эргээд зээлийн хувь заяанд нөлөөлж болохгүй үүднээс үүднээс урьдчилан сэргийлж ашиг сонирхлын зөрчлийн маягтыг жил бүр заавал бөглүүлдэг. Энэ талаар яагаад ингэж бөглөсөн бэ гэж Оюунцэцэгээс асуухад энийг үнэн зөв бөглөх ёстойг мэдээгүй гэж хэлсэн. Салбарын захирал үгүй гэж дугуйл гэсэн учраас дугуйлсан гэсэн. Энэ тайлбар нь хангалтгүй байсан. Бид банк санхүүгийн байгууллага, мөнгөтэй харилцдаг учраас бүх юм нарийн нягт байх ёстой. Гэтэл дээд боловсролтой хүн өөрөө би мэдэхгүй, ойлгоогүй гэж тайлбарлаж байгаа нь энэ байгууллагад ажиллах бололцоо байхгүй, хариуцлагагүй байна, хэлж байгаа тайлбар нь үнэн шударга биш байна гээд үүнийг ноцтой зөрчилд тооцсон. Гурав дэх зөрчил нь зээлийн хорооны хурлын тэмдэглэлийг нөхөж хийхэд оролцсон. Нөхөж хийсэн тэмдэглэлүүд нь салбарын захирал Энхчимгэтэй холбоотой залилан болон ашиглангийн шинжтэй зээлүүд. Одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Эхнээсээ зээлийн хорооны хурал болоогүй, судалгаа хийгээгүй, хурал болоогүй учраас тэмдэглэл байхгүй зээл байсан. Гэтэл энэ зээлүүд зохих журам, хуулийн дагуу гарсан юм шиг баримтыг араас нь нөхөж хийсэн үйлдэлд Оюунцэцэг оролцсон байсан. Хөдөлмөрийн гэрээний 7.2.11 буюу өөр ажил хийх ёсгүй байсан. Энэ зээл нь өөрөө хурал хийгдээгүй, баримт хангалтгүй, барьцаа байхгүй ийм зээлүүд байсан. Оюунцэцэгийн оролцсон хэмжээ нь зээлийн хорооны хурлын тэмдэглэлийг нөхөж араас нь хийсэн. Энэ бол Хөдөлмөрийн гэрээний 7.2.11 буюу өөр ажлыг даалгаваргүйгээр хийхгүй байх гэсэн зөрчлийн шинж чанарын агуулгатай. ББСБ-д ажиллаж байгаа хүн өөрт даалгаагүй ажлыг хийж байна гэдэг нь байгууллагад хор хохиролтой. Мөн хөдөлмөрийн гэрээний 9.1.4-т заасан удирдлагын зөвшөөрөлгүй ажиллах гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдоно. Ийм зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хоёр тал тохиролцсон. Энийг яагаад удирдлагын зөвшөөрөлгүй гэж тайлбарлаж байна вэ гэвэл Хөдөлмөрийн гэрээг харах юм бол шууд удирдлага нь салбарын захирал байдаг. Салбарын захирлын удирдлага дор ажиллах ёстой. Оюунцэцэг өөрөө юу гэж тайлбарладаг вэ гэвэл зээлийн эдийн засагч Баттөгс гэдэг хүн энэ зээлийг нөхөөд хийчих ингэж хийх ёстой гэж хэлсэн учраас ингэж хийсэн гэж зөвшөөрдөг. Баттөгс нь мөн өөрөө би Оюунцэцэгийг ингэж тэмдэглэл хийлгүүлж байсан гэдэг. Нөхөж хийсэн тэмдэглэлд байгаа зээлүүд нь бүгд хугацаа хэтрэлттэй, найдваргүй зээл болсон. Ойролцоогоор 90.500.000 төгрөгийн манай байгууллагад төлөгдөөгүй байгаа зээл. Дотоод аудитын дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Ашиглан, луйврын ийм шинж чанартай зээлд нөхөж материал бүрдүүлж байгаа нь хууль бус, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн арга хэмжээ болсон. 2018 онд манай байгууллагад хийгдсэн хяналт шалгалтын үр дүнд 2 тэрбум орчим төгрөгийн алдагдал 6 жилийн хугацаанд учирсан байдаг. Байгууллагын нийт зээлийн мэргэжилтэн, харилцагч үйлчилгээний ажилтан, салбарын захирал, олон хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж ийм алдагдал гарсан. нэгэнт аудитын дүгнэлтээр илэрсэн, хоёрдугаарт өөрөөс нь асуухад зөвшөөрдөг, холбогдох хүмүүс тайлбарладаг ийм зөрчилд арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан. Авахгүй бол манай байгууллага цаашид оршин тогтнох бололцоо байхгүй. 80 орчим хүний цалинтай холбоотой асуудал байдаг. Манайх гадаадын хөрөнгө оруулалттай компани. Гол зорилго амьжиргааны зээл доогуур банкнаас зээл авахад шаардлага хүрэхгүй байгаа хүмүүст микро зээл олгох зорилготой. Үүнийг биелүүлэхэд Оюунцэцэгийн үйлдэл байгууллагын эсрэг үйл ажиллагаа болсон. Манай байгууллага барьцаагүй зээл өгдөг. Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тохиолдол байдаг. Энэ нь эргээд судалгаа хангалтгүй хийгдэх эсхүл судалгааг буруугаар хийж үүнд оролцох юм бол байгууллагад том эрсдэл учирдаг. Цомхотголд 13 хүн орсон гэдгийг яагаад хэлж байна вэ гэвэл цалингаа тавьж чадахгүй 13 хүн цомхотголд орсон. Гэтэл яагаад ийм зөрчил гаргасан, шударга бус хүн ажиллаад байгаад байна вэ. Өөрийн гаргасан үйлдлээ ойлгохгүй байгаа хүмүүсийг яаж ажиллуулах вэ гэдэг асуудал байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тодорхой баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ зохигчдын тайлбар болон хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

*******ийн гаргасан хариуцагч Вишн фанд ББСБ ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1.785.744 төгрөг 46 мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах ын заримыг байна гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХХК-ийн Зүүн салбарын Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар 2018 оны 03 дугаар сарын 23-наас ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээнд заасан давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хариуцагч Вишн фанд ББСБ ХХК-ийн захирлын 2019.03.12-ны өдрийн Т19/03/05 тоот тушаал зэрэг баримтуудаар нотлогдлоо.

Хариуцагч ХХК-ийн захирлын 2019.03.12-ны өдрийн Т19/03/05 тоот тушаалд нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2019.03.12-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч *******ийн гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, 2019.02.28-ны өдрийн Аудитын шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж тайлбарлаж байх боловч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн дээрх шийдвэрт байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зохих заалтууд, Аудитын шалгалтын тайлангийн талаар огт дурдагдаагүй байдаг.

Хариуцагч талаас нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн сахилгын 5 зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх ба, Үүнд:

1.Зээлдэгч н.Хүрэлбаатарыг зээл авахад нь зуучилж тооцоо судалгаагүй зээл олгогдсон,

2.Дээрх зээлийг гаргасан гэж зээлдэгч н.Хүрэлбаатараас 2 сая төгрөг авсан, мөн өөр хүний зээлийн төлбөр зээлдэгч н.Хүрэлбаатарын дансанд орсон талаар түүнтэй утсаар ярьсан,

3.Өөрийн ажил үүргийн хуваарьт байхгүй зээлийн хорооны тэмдэглэлийг бичсэн

4. Зээлийн хорооны хуралд суугаагүй атлаа тэмдэглэлийг нөхөн бичсэн

5.Нөхөр Батмөнх, ээж Наранчулуун нарыг хариуцагч ББСБ-аас зээлтэй байхад ашиг сонирхлын зөрчил мэдээлэх хуудсаар мэдээлээгүй гэсэн зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ХХК-иас зээлдэгч н.Хүрэлбаатар гэгч нь 2017 оны 12 дугаар сарын 21-нд 10 сая төгрөгийн зээл авсан, түүний ээж Б.Наранчулуун 2018.02.09-ний өдөр 3 сая төгрөг, түүний нөхөр У.Батмөнх 2018.02.28-ны өдөр 3 сая төгрөгийн зээл авсан зэрэг нь нэхэмжлэгч ******* 2018 оны 03 дугаар сарын 23-наас ажилд орохоос өмнөх цаг хугацааны үйл явдлууд байна.

 

Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.11-т зааснаар Ашиг сонирхлын мэдүүлгийг худлаа бөглөсөн гэж нэхэмжлэгч *******ийг буруутгаж байх боловч уг заалтанд гэр бүлийн гишүүд болон төрөл садангийн хүмүүсийг ажилд ороход дэмжлэг үзүүлсэн, ажилд ороход нь нөлөөлсөн. Ашиг сонирхлын маягт дээр худлаа бөглөсөн бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

 

Харин хөдөлмөрийн гэрээний 9.10-т ажилтан нь өөрийн гэр бүлийн гишүүд, эхнэр эсвэл нөхрийн аав, ээж, төрсөн ах, эгч дүү нартаа зээл олгосон, зээл олгоход нөлөөлсөн бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байх боловч харин уг асуудлаар ашиг сонирхлын мэдүүлгийг бөглөх эсэх талаар тохиролцоогүй байх бөгөөд түүнийг ажилд орохоос өмнө авсан зээлийн талаар мэдүүлэх үүргийг ажилтан хүлээсэн заалт хөдөлмөрийн гэрээнд байхгүй байна.

 

Нэхэмжлэгч *******ийг зээлдэгч н.Хүрэлбаатар гэгчийг 2017 оны 12 дугаар сарын 21-нд 10 сая төгрөгийн зээл авахад зуучилж, тооцоо судалгаагүй зээл олгогдсон, түүний зээл одоо хүртэл төлөгдөөгүй байгаа, мөн түүнээс 2 сая төгрөгийг зээл гаргасны төлөө авсан, дараа нь түүнтэй утсаар харилцсан гэж үзэж буруутгасан зэрэг нь нотлох баримтгүй бөгөөд түүнийг ажилд орохоос өмнө болсон үйл явдалд түүнд сахилгын арга хэмжээ авах үндэслэл болохгүй бөгөөд энэ нь талуудын тайлбар, зээлдэгч н.Хүрэлбаатарын зээлийн дансны хуулга, гэрч н мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч *******ийг ээж болон нөхрийн зээл авсан тухай ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлээгүй бөгөөд энэ талаар сахилгын ноцтой зөрчилд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь түүнийг ажилд орохоос өмнөх зээлийн асуудлаар мэдүүлгийг худлаа бөглөсөн гэж түүнийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Харин ч ажил олгогч нэхэмжлэгч *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ судалгааг хийж энэ талаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн бол түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх боломж ажил олгогчид байсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл 2018.03.23-нд нэхэмжлэгчийг ажилд орох үед буюу 2018.03.26-нд ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх үед уг зөрчилтэй байдал байсан бөгөөд ажил олгогч тухайн үед уг асуудлыг ноцтой зөрчил гэж үзэж сахилгын зөрчилд тооцож, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор арга хэмжээ аваагүй атлаа 2018 оны 11 сарын 12-нд мэдүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

 

Мөн нэхэмжлэгч *******ийг Зээлийн хорооны тэмдэглэлийг бичих ажил үүргийн хуваарьгүй атлаа тэмдэглэлийг бичиж байгууллагад хохирол учруулсан гэж буруутгаж байх боловч, хариуцагч талаас уг буруутгасан үндэслэл болгосон нотлох баримтуудаа ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч салбарын захирал болон зээлийн мэргэжилтний өгсөн үүрэг даалгаврын дагуу бичдэг байсан гэж тайлбарласан болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэжээ.

Гэтэл ажил олгогчийн тушаалд нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн сахилгын ямар зөрчлүүдийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчлийг гаргасан гэж үзсэн болох нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч ХХК хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэртээ нэхэмжлэгч ******* ямар зөрчлүүд гаргасныг ямар баримтаар тогтоогдсон гэж үзсэн талаарх үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ХХК-ийн захирлын 2019.03.12-ны өдрийн Т19/03/05 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагын заримыг хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******ийн ажиллаж байх үеийн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1, 2 дугаар саруудын дундаж цалин хөлс нь 492.852+652.799+712.098= 1.857.750, 1.857.750:3=619.250, 619.250 : 21,2 өдөр= 29.210 төгрөг байх тул 2019 оны 03 дугаар сарын 12-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх 3 сар 16 өдрийн олговорт 1.705.860 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж, илүү нэхэмжилсэн 79.884 төгрөг 46 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

115 115.2.2, 116, 118, 156 156.1.1, 160 160.1.1-

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийг ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.705.860 төгрөг гаргуулж *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 79.884 төгрөг 46 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХК-д үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ХХК-иас 42.244 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

د .