Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/00628

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сары 18 өдөр

181/ШШ2021/00628

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Амартүвшин/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С*******, ******* ******* хоршоодын ******* ******* ******* албанд холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, Л.Соёлчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Амартүвшин миний бие 2003 оны 12 сарын 25-ны өдөр Анод банкны 1-р төвөөс өөрийн үл хөдлөх хөрөнгө болох 2201012408 улсын бүртгэлийн дугаартай СХД-ийн 3-р хороо, Бага нарангийн 2-р гудамжны 9 тоот хашаа байшинг барьцаалан 02030090 тоот гэрээний дагуу 4 сая төгрөг, мөн 2201012721 улсын бүртгэлийн дугаартай СХД, Бага нарангийн 2-9 тоотод байх 8 нэрийн дэлгүүр барьцаалан 02030088 тоот гэрээний дагуу 8 сая төгрөг тус тус зээлж авсан.

Ингээд ******* гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Анод банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2005 оны 6 сарын 13-ны өдрийн 602 дугаартай шүүхийн шийдвэр гарч, 15,169,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаарт ... шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс дээрх шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. гэж заасан байсан.

Төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 135-р тойргын шийдвэр гүйцэтгэгч дээрх обьектуудыг хураан авч битүүмжлэн акт үйлдсэн. Ингээд би өөрийн гэсэн гэр оронгүй болж эхнэр, хүүхдээ дагуулан айл, айл хэсэж амьдрах болсон.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 200525032734/4 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл ирсэн. Одоо болтол өөрийгөө өртэй гэдгийг мэдээгүй явж байсан би Анод банкийг шүүхэд өгч яагаад ийм өр *******тэй байгаагаа мэдэх гэж удаа дараа оролдож Анод банк-ны эрх хүлээн авагчийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мөн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамжуудаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг татсан. Ингээд уг нэхэмжлэлтэй холбоотойгоор иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төлбөр авагч Анод банк ХК нь Монгол банкнаас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б-10/164 тоот албан бичгээр эрх хүлээн авагчийн хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болж, хуулийн этгээдийн хувьд татан буугдсан болохыг мэдэгдсэн албан бичиг ирсэн.

Мөн уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгийн одоогийн өмчлөгч Д.Довдондоржийг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан байдаг. ИХШХШ журмын дагуу хууль сануулж мэдүүлэг авхад тэрээр ... би тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Анод банк ХК-иас худалдан авч, *******ийг Анод банк ХК-д төлсөн ... гэх мэдүүлгээр ******* авагч нь уг ******* төлөгчийн төлөх *******ийг гуравдагч этгээдээс авсан болох нь тогтоогддог.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт ******* төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан *******өө бүрэн төлсөн; гэж заасан, 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсэгт ******* авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэж заасан үндэслэлээр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь дуусгавар болсонд тооцож өгнө үү.

Анод банк татан буугдсан лавлагаа Монгол *******наас ирсэн. 4.500.000 төгрөгийг А.Амартүвшин төлсөн.

Нэхэмжлэгч би өөрийн хөрөнгөөрөө *******ийг бүрэн төлсөн байж 17 жилийн турш өр *******тэй хэвээрээ байгаагаа гайхаж байна. гэв.

 

Хариуцагч *******, ******* ******* хоршоодын ******* ******* ******* *******шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан иргэн А.Амартүвшингийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр А.Амартүвшингээс 15,169,200 төгрөгийг гаргуулан Анод банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр тушаалаар *******ны эрх хүлээн авагч томилогдсон Хадгаламж, Зоос, Анод банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн нийслэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах харьяалалыг тус албанд тогтоосны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Төлбөр төлөгч А.Амартүвшингийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 2-09 тоот хашаа байшинд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хаяганд оршин суугч Д.Дондовдоржийн эхнэр Н.Өлзийсайхан нь энэ хашаа байшинг банкинд барьцаалаад хураагдах гэж байхад нь 2007 онд А.Амартүвшинээс худалдаж авсан талаар тайлбар өгсөн.

Мөн ******* төлөгч А.Амартүвшин нь барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 2-09 тоот хашаа байшинг 2007 онд иргэн Д.Дондовдоржтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн *******өөс 4,500,000 төгрөгийг тушааж *******ийн үлдэгдэл 10,969,200 төгрөг байгаа талаар ******* авагч Анод банкны албан тоотоор тогтоогдож байна.

Мөн ******* төлөгч А.Амартүвшинтэй уулзсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэгдэлд А.Амартүвшин нь *******өөс 4,500,000 төгрөг төлсөн үлдэгдэл *******ийг төлөөгүй талаар тайлбар өгөөд байна.

Иймд А.Амартүвшингөөс ******* гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул А.Амартүвшингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Амартүвшин хариуцагч *******, ******* ******* хоршоодын ******* ******* ******* албанд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч *******, ******* ******* хоршоодын ******* ******* ******* алба нь А.Амартүвшингээс ******* гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр А.Амартүвшингээс 15 169 200/арван таван сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан Анод банк ХК-д олгохоор, шийдвэрийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201012408, Ү-2201012721 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, Бага нарангийн 3-2-9 тоотод байрлах хашаа, байшин, дэлгүүрийн барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болох нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 3/4448 Хүсэлтийн хариуны болон 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн № 04/1978 өргөдлийн хариуны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01366 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, 29.1.8 дахь заалтад зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж маргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ... дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:, 29.1.3-т ******* төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан *******өө бүрэн төлсөн;, 29.1.8-д ... ******* төлөгч, ******* авагч-хуулийн этгээд татан буугдсан ... гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй ... гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2201012408, Ү-2201012721 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, Бага нарангийн 3-2-9 тоотод байрлах хашаа, байшин, дэлгүүрийн барилгыг Дэлгүүр худалдах, худалдан авах гэрээ болон Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Дондовдорж, Н.Өлзийсайхан, Ө.Үйтүмэн, Д.Энхтүвшин нарын өмчлөлд шилжүүлсэн болох нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Дэлгүүр худалдах, худалдан авах гэрээний болон Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01366 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Бага нарангийн 3-2-9 тоотод байрлах хашаа, байшин, дэлгүүрийн барилгыг худалдан борлуулсан орлогоос 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг ******* авагч Анод банк ХК-д төлөгдөх *******өөс хассан болох нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 3/4448 Хүсэлтийн хариуны болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01366 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаар шийдвэрт дурдсан *******өөс 4 770 000/дөрвөн сая долоон зуун далан мянга/ төгрөг төлөгдөж, үлдэгдэл ******* 10 399 200/арван сая гурван зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөг байгаа болох нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 3/4448 Хүсэлтийн хариуны хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 дахь заалтад зааснаар буюу ******* төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан *******өө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

*******ны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Монголбанк нь дараахь үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно: гэж заасан.

 

*******ны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Монгол банк нь Анод банк ХК-ийг татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилсон болох нь Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

*******ны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. гэж заасан.

 

*******ны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Монгол банк нь Анод банк ХК дахь *******ны эрх хүлээн авагчийн тайланг баталж, банкны эрх хүлээн авах ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцсон байх боловч Анод банк ХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллага буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч ... татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, *******ны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Анод банк ХК-ийг улсын бүртгэлээс хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Анод банк ХК-ийг улсын бүртгэлээс хасуулсан болох нь тогтоогдохгүй байх тул ******* авагч татан буугдсан гэх үндэслэлээр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь заалтад зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, *******ны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Амартүвшингийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

1.  Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, *******ны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Амартүвшингийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч А.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, шүүгч С.ХИШИГБАТ