Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2018/00424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******,*******,*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******т холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө малын зохих хувийг болон ийн машины үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийг, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би *******тэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, ******* нь шүүхийн шийдвэрээр охин Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон. Энэ хүнтэй хамтран амьдарч байхад нийт 156 малтай Жинст сумын өрхийн бүртгэлийн бүртгэлийн дугаартай малын А данстай. Мөн *******, ******* гэсэн улсын дугаартай 2 автомашин болон хүрэн өнгийн хятад мотоцикльтой байсан бөгөөд бид 2 гэр бүл цуцлуулахад бүх хөрөнгөө өөрөө авсан тул насаараа амьдралаараа хохирч аав, ээжтэйгээ өсөх амьдралаар дутмаг, өөрийн гэсэн орон, өмч хөрөнгөгүй солих хувцасгүй энэ хүний төрсөн үр болж, төрөөд хаягдан амьдралаараа хохирсон тул миний охинд *******ийн өөрийн өмч болох 30 сая төгрөгийн өмч хөрөнгөнөөс 8000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүн 30000000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. 1.Пургон автомашин 5000000 төгрөг, 2. суудлын автомашин 3500000 төгрөг, 3.Мотоцикль 1000000 төгрөг, 4.156 толтгой мал зах зээлийн ханшаар 1 мал 130 000 төгрөг ба 1кг ноолуур 750000 төгрөгөөр үнэлэгдэж байхад гэрлэлтээ цуцлуулсан. Одоо тэр хүний мал 250 толгойд хүрч өөр хүний нэр дээр тоолуулж, хүүхдийн тэтгэлгээс зайлсхийж өмч хөрөнгөгүй хүний дүрд тоглож төрсөн үрийнхээ эрхийг зөрчиж 18 нас хүртэл тогтоолгосон мөнгөө төлөхгүй байгаа бөгөөд төрсөн үрээ хамтран амьдарагчтайгаа нийлж чиний үрийг алсан байхад чи надаас юу олж идэх юм гэж заналхийлж, удаа дараа орон гэр шатаана ална гэж төрсөн дүүгээрээ доромжлуулж цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байж гайгүй болсон. Иймд миний охинд ногдох өмч 8 000 000 төгрөгийг *******өөс гаргуулж өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагадаа:

Би *******тэй гэр бүл болон амьдарч эд хөрөнгөтэй болж түүнийгээ хамтдаа зарцуулж байгаад гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгө авч чадаагүйн улмаас бага ч гэсэн хөрөнгө авч хүүхдэд нь өгүүлэх гэж 3 шатны шүүхээр явж байгаа билээ. хөрөнгөгүй хүн болж ах дүү нарынхаа нэр дээр малаа тоолуулж заль хэрэглэж байгаа юм.

Би ийн худалдаж авсан ийн авто машины үнэ 3500000 төгрөгийг цалингаасаа төлсөн.Тэр үед ажилгүй байсан учир машины үнийг төлөх хөрөнгөгүй байсан. Биднийг хамт амьдарч байхад 156 толгой малтай байсан нь мал тооллогын бүртгэлээр харагддаг. Миний хэлсэн бичсэн бүх зүйл хэргийн материалд байгаа гэж бодож тайлбараа дэлгэрэнгүй байдлаар бичсэнгүй.Анх шүүхэд өргөдөл өгөхдөө охин д ийн хөрөнгөнөөс 8 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Гэтэл охиндоо мөнгө өгөх нь битгий хэл хүүхдээ тэжээх ямар ч сэтгэлгүй яваад нь үнэхээр харамсаж байна.Одоо би өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж бидний дундын эд хөрөнгө болох малын зохих хувийг болон миний зүгээс төлсөн машины үнэ 1 500 000 төгрөг зэргийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Би *******тэй 2008 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. Гэтэл ******* нь ярихдаа тухайн үед 500000 төгрөг авах гэж гэрлэлтээ батлуулсан гэж намайг доромжилж худлаа ярьж байна. Бид хоёр хүүхдээ гарахаас өмнө нь гэр бүлээ батлуулаад хамт амьдарч байсан. Тэгээд 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед гэрлэлтэй цуцлуулахдаа дундын эд хөрөнгийн маргаангүй байсан. Тэгээд 2012 оноос хойш би 6 жилийн дараа дундын эд хөрөнгөө хуваалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. *******тэй хамт амьдрах хугацаандаа 2 удаа ажилд оруулж цалинтай, орлоготой болгож байсан. Салах шалтгаан нь энэ хүн өөр хүнтэй болсон. 2012 онд миний охинд хүүхдийн тэтгэлгийг 57.300 төгрөгөөр тогтоосон боловч одоо 2017 оны хүүхдийн тэтгэлэгийг өгөөгүй байгаа. Улсын архиваас шүүлгэхэд 7 жилийн өмнө яаж амьдарч байсан талаарх баримт нь гарч ирсэн. Энэ хүн хөрөнгөгүй хүн биш, шүүхээр хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан нь би өөрийгөө бодсондоо биш, хүүхдээ бодож, ирээдүйг нь бодож шүүхэд хандсан. Энэ хүн эд хөрөнгүй хүн биш. Тэгээд 7-8 хоногийн өмнө *******ийг Цагдаагийн байгууллага олж ирэхэд хүүхдээ хулгайгаар авч явсан байсан. Энэ хүн өөр хүнтэй хамтын амьдралтай байж хүүхэд авч явсан, мөн хүүхдээ алуулна гэж орон гэр рүү дайраад байдаг. ******* нь надтай хамтран амьдрах хугацаандаа зээл авч зээлийг би төлдөг байсан. Түүнийг нотлох баримтыг хэрэгт өгсөн. суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад ирэхэд нь гэрээ банкны барьцаанд тавьж зээлээр худалдаж авч байсан. Тухайн зээлийг миний аав ээж тэтгэврийн зээлээрээ төлж барагдуулсан. *******тэй танилцах үед цагаан өнгийн пургон автомашинтай байсан. Ээж, аав нь хамт амьдрахад 156 мал *******т өгч байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. 2008 онд 1.500.000 төгрөгийн зээл авсан баримтыг гаргаж өгөөгүй архивт байгаа. Мөн ******* нь Таван толгойн уурхайд сарын 1000000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Мөн ******* нь бичгээр гаргасан тайлбартаа намайг хүүхэдтэй уулзуулдаггүй гэсэн тайлбар бичсэн байсан. Гэтэл ******* нь өөрөө хүүхэдтэйгээ ирж уулздаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

... нь худлаа ярьж байна. 500000 төгрөг авахын тулд гэрлэлтээ батлуулсан гэж ярьж намайг доромжилж байна. Учир нь 500.000 төгрөг аваад салдаг амьдрал гэж байхгүй, ******* нь бид хоёрыг гэрлэлтээ батлуулж байх үед 500.000 төгрөг өгдөг байсан. Бид хоёр тухайн мөнгийг хоёулаа авч амьдралдаа зарцуулсан. Мөн суудлын автомашиныг ******* бид хоёр хамт явж манай ээжийн төрсөн дүүгээс худалдаж авч байсан. Энэ талаар тухайн машиныг зарсан хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн малын тооллогыг өрхийн тэргүүний нэр дээр мал тоолдог байсан. тухайн мал нь бид хоёрыг хамт амьдарч байхад байсан мал гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй эд хөрөнгө бий болгож түүнийгээ үнэлж, 8.000.000 нэхэмжлээд зөвхөн охиныхоо өмчийг авна гэж байгаа. Хамтран амьдарч байх хугацаанд дундын эд хөрөнгөтэй байсан бол энэ хүн өнөөдөр надад юу ч үлдээхгүйгээр авах байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Пургон автомашин 5.000.000 төгрөг үнэлсэн байна. 2001 онд миний аав ээж хоёр моторгүй хуучин машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Энэ машиныг 2007 онд хамаатны нэг дүүдээ 2.000.0000 төгрөгөөр зарсан.  Хавар би Дарханаас очиж Элентра суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад машин зарсан 2.000.000 төгрөгийг өгөөд, гэртээ очоод 1.500.000 төгрөгийг нь явуулна гэж хэлээд авч ирсэн. Энд Банк бус санхүүгийн байгууллагад, хамтран амьдарч байгаа хүний хувьд гэрээ барьцаанд тавьж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Барьцааны зээлээ таксинд явж, хөдөө аав, ээжийнхээ хэдэн малтай, мал зарж ингээд 7 хоногийн дараа барьцааны мөнгөө төлж дуусгаж байсан. ******* нь гэр бүлээ батлуулж 500.000 төгрөг авах гэж хөөцөлдөж, бичиг баримтыг нь бүрдүүлж 500.000 төгрөгийг авсан. Тухайн үед ******* нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үүдэнд уулзаж надад 250.000 төгрөг өгөөд, өөрөө 250.000 төгрөгийг нь авч явсан. Бид албан ёсоор ёс төр болж гэр бүл болоогүй, энэ айлын хүргэн болж аавынх нь гэрт ирж очин байдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нь ч би мэддэггүй байсан. Энэ автомашинууд бол миний өөрийн хөрөнгө, би малгүй байсан, бидэнд дундын эд хөрөнгө гэх зүйл байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзах цаг ирээсэй гэж хүсч байна гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******тай 2008 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй эд хөрөнгө бий болгож түүнийгээ үнэлж, 8.000.000 нэхэмжлээд зөвхөн охиныхоо өмчийг авна гэж байгаа. Хамтран амьдарч байх хугацаанд дундын эд хөрөнгөтэй байсан бол энэ хүн өнөөдөр надад юу ч үлдээхгүйгээр авах байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Пургон автомашин 5.000.000 төгрөг үнэлэсэн байна. 2001 онд миний аав ээж хоёр моторгүй хуучин машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Энэ машиныг 2007 онд хамаатны нэг дүүдээ 2.000.0000 төгрөгөөр зарсан. Хавар би Дарханаас очиж суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад машин зарсан 2.000.000 төгрөгийг өгөөд, гэртээ очоод 1.500.000 төгрөгийг нь явуулна гэж хэлээд авч ирсэн. Энд Банк бус санхүүгийн байгууллагад, хамтран амьдарч байгаа хүний хувьд гэрээ барьцаанд тавьж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Барьцааны зээлээ таксинд явж, хөдөө аав, ээжийнхээ хэдэн малтай, мал зарж ингээд 7 хоногийн дараа барьцааны мөнгөө төлж дуусгаж байсан. ******* нь гэр бүлээ батлуулж 500.000 төгрөг авах гэж хөөцөлдөж, бичиг баримтыг нь бүрдүүлж 500.000 төгрөгийг авсан. Тухайн үед ******* нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үүдэнд уулзаж надад 250.000 төгрөг өгөөд, өөрөө 250.000 төгрөгийг нь авч явсан. Бид албан ёсоор ёс төр болж гэр бүл болоогүй, энэ айлын хүргэн болж аавынх нь гэрт ирж очин байдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нь ч би мэддэггүй байсан. Энэ автомашинууд бол миний өөрийн хөрөнгө, би малгүй байсан, бидэнд дундын эд хөрөнгө гэх зүйл байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзах цаг ирээсэй гэж хүсч байна. Мөн 156 толгой мал гэдэг нь манай аав, ээж хоёр миний нэр мал тоолуулж байсан. Тухайн үед миний ямар ч малгүй байсан. Харин *******тай хамт амьдарч байхад мал байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

... ******* бид хоёр 2012 онд гэрлэлтээ цуцлуулж байсан. Тухайн үед шүүгч та хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байгаа юу гэж асуухад бид хоёр хоёулаа эд хөрөнгийн маргаангүй хэлж байсан учраас тухайн шүүхийн шийдвэр дээр дурдсан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч *******йн санал болгосон хэргийн 7-14,44-67,75-82,103-112,248-254 дүгээр талд, хариуцагч *******ийн санал болгосон хэргийн 29-30 талд тус тус авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж, шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******йн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө малын зохих хувийг болон ийн машины үнэ 1500000 төгрөгийг гаргуулахыг хүссэн өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* зөвшөөрөөгүй, татгалзсан байна.

*******, ******* нар нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний бүртгэлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн,Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин д тэтгэлэг тогтоож эцэг *******өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ./хэргийн 10-12 дугаар тал/

хамтран амьдарч байсан 2008-2009 онд ийн автомашин, мал бүхий хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулна гэж нэхэмжлэгч *******,

тээврийн хэрэгсэлүүд нь миний хуваарьт хөрөнгө байсан, *******тай танилцахаас өмнө нь мал байгаагүй, түүнд ногдох хөрөнгө байхгүй гэж хариуцагч ******* нар тус тус тайлбарлан маргаан үүсгэсэн байна./ шүүх хуралдааны тэмдэглэл/

*******, ******* нар нь 2008 оны 10 сард нэг гэрт орж хамтран амьдарч байгаад 2012 оны 01 сард тус, тусдаа амьдарч байсан талаар зохигч талууд шүүх хуралдаанд тайлбарлаж энэ талаар маргаагүй, тэдний хамтран амьдарч байсан цаг хугацааг гэрлэлтийн гэрчилгээ болон гэрлэлтээ цуцлуулсан шүүхийн шийдвэрийн он цаг хугацаагаар авч үзвэл 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан гэж үзнэ.

Дээрхи цаг хугацаагаар авч үзэхэд ******* нь 2008 оны мал тооллогоор хонь -10, ямаа-30, бүгд- 40 толгой мал, 2009 онд хонь-10,ямаа 146, бүгд-156 мал тоолуулсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй 2008-2009 оны мал тооллогын маягтуудаар , тээврийн хэрэгсэл нь 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.ийн эзэмшилд шилжсэн болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ зэргээр тус тус тогтоогдсон байх тул эдгээр хөрөнгүүдийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2-д зааснаар гэрлэснээс хойш бий болсон, гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ./хэргийн 114,248-252 дугаар тал/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь ийн машины үнийн 1500 000 төгрөгийг төлсөн эсэх нь ач холбогдолгүй харин уг машиныг тэдний хамтран амьдарч байх хугацаанд буюу 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б. эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ.

Харин хариуцагч ******* бид хоёрт мал байгаагүй, миний аав, ээжийн мал байсан нотлох баримт нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1315, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 161 тоот албан бичиг юм гэж шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлсэн боловч дээрхи албан бичгүүдийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, эдгээр албан бичгүүд нь Баянхонгор аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй 2008-2009 оны мал тооллогын маягт, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ зэргээр үгүйсгэгдсэн байна.

*******ийн нэр дээр тоологдсон 2008-2009 оны малын тоог сүүлд тоологдсон 2009 оны малын тоогоор тооцон хуваарласан ба эдгээр малын үнийг шүүх санаачлагаараа тогтоох боломжгүй тул 156 толгой малын тоо, толгойгоор нь, дугаартай ийн тээврийн хэрэгсэлээ *******, ******* нар нь 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Капмон ХХК банкнаас зээлсэн 300 000 төгрөгийн зээлийн барьцаанд 1000 000 төгрөгөөр үнэлж барьцаанд тавьж байсан байх тул тэдний үнэлсэнээр ийн тээврийн хэрэгсэлийг 1 000 000 төгрөгийн хөрөнгө гэж шүүх үзэж оногдох хэсгийг хуваарилах нь бодит байдалд нийцнэ.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-д зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсэг нь насанд хүрээгүй охин г оролцуулан нийт гишүүдэд адил байх, охин нь эх *******йн асрамжид амьдарч байгаа болон хүүхдийн ашиг сонирхол, тоологдсон мал нь 2008-2009 он буюу өнөөдөрийг хүртэл 9 жил нэхэмжлэгч ******* нь хамтран өмчилж байсан дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ авч чадаагүй зэргийг шүүх харгалзан хариуцагч *******өөс дугаартай ийн тээврийн хэрэгсэлийн үнийн 1 000 000 төгрөгөөс 660 000 төгрөгийг, хонь-7 ,ямаа-97 нийт 104 толгой мал зэрэг хөрөнгийг хариуцагч *******өөс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******йг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн, нэхэмжлэлийн нийт үнэ тодорхойгүй байх тул хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126 .2.1,126.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын 2009 онд тоолуулсан 156 толгой мал, тээврийн хэрэгсэл зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамааруулсугай.

2.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 ,129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д  заасныг тус тус баримтлан ийн машины үнэ 1 000 000 төгрөгөөс 660 000 төгрөгийг, хонь-7, ямаа-97, нийт 104 толгой малыг хариуцагч *******өөс гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 -д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай..

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ