Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00128

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00128

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шинжээч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр надаас 54 811 922 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

НШШГГ уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Д.Б өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэлтэй, Г-2203004165 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоот, 338 м.кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 337 м.кв талбай бүхий газар нийт 675 мкв талбай бүхий өмчийг ердөө 207 500 000 төгрөгөөр буюу 1 метр квдрат нь 306 000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь өнөөгийн зах зээлийн бодит үнээс 3 дахин бага үнэ юм. Иймд дээрхи эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Баас 54 811 922 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, мөн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2111 дүгээр шийдвэрээр Д.Бас 43 549 592 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2203004165 дугаартай гэр бүлийн зориулалттай 337 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Бд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203017196 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2203004165 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 337 м.кв талбай бүхий газрыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 53/10/06 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 153/9/26 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад харицан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолоход 207 500 000 төгрөгөөр үнэлсэн.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4/15252 дугаартай мэдэгдэлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Д.Б нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Баас 54 811 922 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, мөн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2111 дүгээр шийдвэрээр Д.Бас 43 549 592 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, төлбөрийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2203004165 дугаартай гэр бүлийн зориулалттай 337 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн хураан авсан талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Д.Б нь НШШГГ  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагаа буюу шинжээчийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ тогтоосон гэх үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

НШШГГ  нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ тогтоох ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Д.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 337 м.кв талбай бүхий газраа 134 800 000 төгрөг, 338 м.кв талбай бүхий хувийн сууцаа 345 200 000 төгрөг, нийт 480 000 000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал гаргасныг төлбөр авагч Капитрон банк хүлээн зөвшөөрөхгүй гэж, шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлтийг НШШГГ т гаргасан байна. /хх-53, 54х/

Иймд НШШГГ  нь хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, хөндлөнгийн шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 337 м.кв талбай бүхий газар, 338 м.кв талбай бүхий хувийн сууцны зах зээлийн үнийг 207 500 000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-33-46х/

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартын дагуу үндсэн 3 аргыг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан жишиг үнийг аргад ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

 

НШШГГ  нь шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч Д.Бд 2018 09 дүгээр 13-ны рийн 4/15252 тоот длээр мэдэгдсэн байна. /-47х/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх тул энэхүү хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Д.Б НШШГГ т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА.