Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/01935

 

2017 оны 7 сарын в4 өдөр Дугаар 181/ШШ2017/01935                       п Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:,

Хариуцагч:

Үнэлгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг 11 хороо 4 хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан- Уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.07-ны өдрийн 102/ШШ2015/07774 дугаар захирамжаар “Жаргал кашмер" ХХКомпаниас 405.679.885 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд өмчлөгч миний Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороолол Зүүн ард Аюушийн 1-35 тоотод байрлах ЗООм/кв талбай бүхий 2 давхар орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Г-2205005113 дугаарт бүртгэлтэй 700 м/кв талбай бүхий газрыг барьцаалсан байсан.

 төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус албанаас үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх талаар асууж хандахад нь миний бие орон сууц болон газраа хамтад нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэх талаараа хэлсэн.

Гэтэл  миний үл хөдлөх эд хөрөнгөө газрын хамт үнэлсэн үнэ болох 4 тэрбум төгрөгийн үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц газрын үнэлгээнээс хэт доогуур буюу 2.800.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.11.17-ны өдрийн 3/35655 тоот мэдэгдлийг шуудангаар илгээснийг 2016.11.21-ны өдөр хүлээн авч, мэдлээ.

Ямар учраас миний өмчлөлийн 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2 давхар орон сууц, 700 м\кв талбай бүхий газрыг минь 2 тэрбум 800 сая төгрөг болгон үндэслэлгүйгээр үнийг бууруулан, улмаар албадан дуудлага худалдаанд оруулж байгаа талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөөгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг минь даруй 2 тэрбум төгрөгөөр бууруулан үнэлж байгаа ны үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

наас миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр үнийг бууруулан үнэлж, өмчлөгч миний эрх ашгийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн зах зээлийн ханшаар Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороололд байрлах 250-350 м\кв талбай бүхий 2 давхар орон сууц, 650-750 м\кв талбай бүхий газар нийлээд 4-5 тэрбум төгрөгийн үнэ ханштай байдаг. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй бөгөөд маш их гомдолтой байна.

Иймд миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороолол Зүүн ард Аюушийн 1-35 тоотод байрлах 300 м\кв талбай бүхий 2 давхар орон сууц, 700м\кв талбай бүхий газрыг үндэслэлгүйгээр 2.800.000.000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг бууруулсан тухай 2016.11.21 -ны өдөр анх мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд хандан, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Хүлээн авч хянан шийдвэрлэж, наас үл хөдлөх эд хөрөнгө газрыг минь үндэслэлгүйгээр 2.800.000.000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Ц. миний гаргасан хариуцагч наас бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

 миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлэн үнэлгээг бууруулахдаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжлэх ажиллагааг 2016.08.03-ны өдөр явуулсан. Тус алба битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурсан Э.Бат-Эрдэнэ, Г.Ариунаа гэх хүмүүс энэхүү ажиллагаанд оролцоогүй, битүүмжлэх ажиллагаанд хаана, хэн, ямар эрх үүрэгтэйгээр оролцсон талаар огт мэдээгүй, байгаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гэрч гэж гарын үсэг зуруулсан хүмүүсийн овог, хаяг, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээлэл огт байхгүй байгаа нь эдгээр гэрчүүд энэхүү ажиллагаанд оролцоогүйг нотлож байгаа юм.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчин хөндлөнгийн гэрчгүй хийж гүйцэтгэсэн ны нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянгол дүүрэг 11 хороо 4 хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.07-ны өдрийн 102/ШШ2015/07774 дүгээр захирамжаар “Жаргал кашмер” ХХКомпаниас 342.420.473 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 хороо 4 дүгээр хороолол 35 тоот орон сууцны зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Г-2205005113 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 35 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хурааж Албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад 4.000.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон тул Анхны албадан дуудлага худалдаанд 4.000.000.000 төгрөгийн 70 хувь 2.800.000.000 төгрөгөөр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт зарлагдсан, үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Анхны албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа журмын дагуу явуулсан байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч нд холбогдуулан анх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг минь үндэслэлгүйгээр 2.800.000.000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүрэг 11 хороо 4 хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102\ШШ2015/07774 дугаар шүүгчийн захирамжид 2016 оны 02 сарын 04-ний өдөр 711 дүгээр шүүхиун гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь ны 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор нотлогдож байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаархи саналыг авахад, төлбөр төлөгч “Жаргал кашмер” ХХК-ийн захирал буюу өмчлөгч Ц. нь барьцааны үл хөдлөх хөрөнгөө 3.000.000.000 \гурван тэр бум\ төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний газраа 1.000.000.000 /нэгтэр бум/төгрөгөөр, нийт 4.000.000.000 /дөрвөн тэр бум/ төгрөгөөр үнэлж буй үнийн саналаа /2016.10.26-ны өдөр/ бичгээр ирүүлсэн байх тул  нь төлбөр авагчид түүний үнийн саналыг танилцуулахад, Голомт банк нь төлбөр төлөгч буюу өмчлөгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч, уг хөрөнгүүдийг түүний тогтоосон үнээр албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг илэрхийлж, 2016.11.03-ны өдрийн 07\1869 дугаар албан бичгийг хүргүүлжээ.

 нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34684 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч буюу өмчлөгчид, мөн 2016 оны 11 сарын 17-ны өдөр 3/35655 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 10:00 цагт оруулах талаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ц. нь үл хөдлөх хөрөнгө болон газрыг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа ...хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийж гүйцэтгэсэн гэж марган нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт \хх-ийн 26 дугаар хуудас\ 2016 оны 8 сарын 3-ны өдрийн “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэгт бичигдсэнээр хөндлөнгийн гэрчээр Г.Ариунаа, Э.Бат-Эрдэнэ нарыг байлцуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц. нь анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181МЛ32 016Ю7788 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нд холбогдуулан гаргасан гомдлоо дээрх хуульд заасан хугацаанд гаргасан байна.

Харин нэхэмжлэгч Ц.ын “Баянгол дүүрэг 11 хороо 4 хороолол 1- 35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсэн эсэх талаар бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд,  нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч /өмчлөгч/ Ц.д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх, нэхэмжпэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн нь 2017 оны 07 сарын 01-ний өдрийн огноотой, эмнэлгийн магадлагааг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ хавсарган шүүхэд ирүүлсэн байна. Шүүх түүний хүсэлтийг шийдвэрлэхээр шүүгчийн туслах Э.Цолмонг “Хавдар судлалын үндэсний төв”-өөс лавлуулахад: “тус төвд Э.Байгалмаа гэдэг эмч байхгүй, Ш.Чинхүүн гэдэг хүн манай эмнэлэгт огт үзүүлээгүй, ирээгүй, тийм мэдээлэл алга байна” гэсэн хариуг өгсөн тул тэмдэглэл үйлдэн баримтжуулсныг үндэслэн түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Нөгөөтэйгүүр, тухайн иргэний хэргийг шүүх хянан хэлэлцэхээр анх шүүх хуралдааныг 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутанд хийхээр товлон зарласнаас хойш удаа дараа /8 удаа/ нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа дууссан үед түүний ирүүлсэн хүсэлт, хавсаргасан эмчийн магадлагааг үндэслэл болгон шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж дүгнэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж зааснаар зохигч талуудын эзгүйд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХнь:

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нд холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах, бүтүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай Ц.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ