Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2020/00732/И |
Дугаар | 181/ШШ2020/00782 |
Огноо | 2020-03-30 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/00782
2020оны 03сары 30өдөр | 181/ШШ2020/00782 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:И.Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Шт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээрИ.Х ХХК-аас 725,390,182 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. УлмаарИ.Х ХХК-д холбогдуулан Н.Ш дээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан дээрх шийдвэрт дээр үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураан авсанИ.Х ХХК-ийн Төрийн банк ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж, ЫЫЫ байрны 202 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн уг байрны 33 тоот хаягт байрших 10 м.кв талбайтай авто зогсоолд Н.Ш үнэлгээ тогтоохоор үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1764 дугаартай, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлээр дээр дурдагдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 219,985,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, хуульд зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 153,989,500 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгчИ.Х ХХК-ийн зүгээс үнэлгээчний гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан хэдий боловч уг үнэлгээг хуулбарлан авах хүсэлтэй байгааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хуулбарлан өгөх боломжгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгч иргэний хэргийн материалтай танилцах эрхтэй гэж тайлбарлан хуулбарлан өгөхөөс татгалзсан байдаг болно. Төлбөр төлөгчийн зүгээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр төлбөр төлөгчИ.Х ХХК-ийн барьцааны хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий дордуулсан үнэлгээг гарсан байгаад гомдолтой байна. Иймд, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж, ЫЫЫ байрны 202 тоот хаягт байршилтай, 3 өрөө, 89 м.кв талбайтай, орон сууц болон мөн байрны 33 тоот хаягт байрших 10 м.кв талбайтай авто зогсоолыг 219,985,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчИ.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дүгээр шийдвэрээрИ.ХХХК-аас 725,390,182 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоот зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 179 м.кв, 18 м.кв талбайтай Ү-2206020631, №000436047 гэрчилгээний дугаартай орон сууц, авто зогсоолын хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж ЫЫЫ байр 202 тоот г85 барилгын 33 тоот хаягт байршилтай 89 м.кв, 10 м.кв талбайтай *******, №000285904 орон сууц, авто зогсоолын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2447 м.кв талбайтай ГД000318515, нэгж талбар 18648310995ЙЙЙЙ1 газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж ЙЙЙЙ тоот хаягт байршилтай 1208,3 м.кв талбайтай Ү-2204035723 үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгчИ.Х ХХК-д 2019 оны 157/02. 157/01, 157/03 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280ЙЙЙЙ0/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19280ЙЙЙЙ0/02 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгчИ.Х ХХК 780,000,000 төгрөгөөр, Төрийн банк нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 219,985,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1764, 4/1763 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 31 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчИ.Х ХХК нь хариуцагч Н.Шт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дугаартай шийдвэр /хх-24-28 тал/-аарИ.Х ХХК-аас 721,624,111 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байр 9 тоот, зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 179 м.кв, 18 м.кв талбайтай /Ү-2206020631, №000436047/ орон сууц, авто зогсоолын хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж ЫЫЫ байр 202 тоот г85 дугаар барилгын 33 тоот хаягт байршилтай 89 м.кв, 10 м.кв талбайтай /*******, №000285904/ орон сууц, авто зогсоолын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2447 м.кв талбайтай /ГД000318515, нэгж талбар 18648310995ЙЙЙЙ1/ газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж ЙЙЙЙ тоот хаягт байршилтай 1208,3 м.кв талбайтай /Ү-2204035723/ үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулахыг Н.Шт даалгаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,766,071 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШЗ2019/06085 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-29 тал/ гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 19280ЙЙЙЙ0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-30 тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 19280ЙЙЙЙ0/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-50,51 тал/-оор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж ЫЫЫ байр 202 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тус хаягт байрлах 33 тоот, 10 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 19280ЙЙЙЙ0/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-55,56 тал/-оор хураасан байна.
Итгэлт хүлэг ХХК нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр Н.Шт эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж ЫЫЫ байр 202 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тус хаягт байрлах 33 тоот, 10 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 780,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг ирүүлснийг төлбөр авагчийн төлөөлөгч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт /хх-60 тал/ гаргаснаар 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 58 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-61 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-62,63 тал/ байна.
Н.Ш дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.
Виннэр вэй ХХК нь 2020 оны 01 сарын 16-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-65-91 тал/-гаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 219,985,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 4/1764 дугаартай мэдэгдэл /хх-94 тал/-ээр үнэлгээний талаар төлбөр төлөгчИ.Х ХХК-д мэдэгдсэн байх баИ.Х ХХК нь үнэлгээний талаар тус шүүхэд 2020 оны 01 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/09184 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд улмаар нэхэмжлэгчИ.Х ХХК нь 2020 оны 02 сарын 17-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгчИ.Х ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргасан байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчИ.Х ХХК-ийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчИ.Х ХХК-ийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 181/ШЗ2020/02884 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР