Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00968

 

/(?

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШИЙДВЭР

2020         04           14                                        181/ШШ2020/00968

_________ ОНЫ_____ сарын_____ өдөр                             Дугаар______________________________________ Улаанбаатар хот

 

Г                                                                                                            И

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: С.С-ын

хариуцагч: Б.Х

шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч С.С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжпэгч С.С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1996 оноос “Мэдээлэл сан” ХЗХ-оос нийт үнийн дүнгээр 197,265,000 төгрөгийн зээл авсан. Дараа нь зээлээ бүгдийг нь гүйцээж төлсөн. Бэлэн төлөлтөөр 210,893,862 төгрөг баримтаар төлсөн /хавтаст хэргийн 1-239 дахь талд бүх мөнгөн төлөлтийн баримт/. Үүний дараа миний хураагдсан бараа зарагдаж 49,266,378 төгрөг төлбөрт тооцогдсон. Тухайн үед хоршооны хүү өндөр байсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр

  1. 000 төгрөгийг манай зүгээс төлбөр төлөгчдөө өгөөд дуусгавар болох шийдвэр гарсан.

Гэвч 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 387 тоот тогтоолоор 188,612,500 төгрөгийг төлөх ёстой гэсэн. Үүнээс хойш ажиллагаагаар бүх бэлэн байсан бараа материалуудаа битүүмжлүүлж хураалгасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяа миний хөрөнгийг хурааж, битүүмжилж авсан. Төлбөр авагч хоршооны захирал Сарангэрэлд хүлээлгэж өгөөд харуул манааг нь өөрсдөөс нь гаргаж хүлээлгэж өгсөн.

 

1

   

 

 

Тэгээд л хаячихсан, хоршоо нэг хэсэг үйл ажиллагаа явуулж тэд өөрсдөө унээ тогтоогоод зах зээлийн үнээс хамаагүй хямд борлуулж байсан.

Дараа нь тооцоод үзэхэд 230,000,000 төгрөгийн бараа материал битүүмжлэгдсэн байдаг. Үүнийг Улсын мөрдөн байцаах газраас хөрөнгө битүүмжилсэн протоколд тусгасан байгаа.

Нарийн тооллого хийхэд ХЗХ-оос авах гэсэн боловч миний захиран зарцуулах эрх хязгаарлагдсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө хураасан акт гарсан. Шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяа гэдэг хүн очиж үзэлгүйгээр акт үйлдээд миний захиран зарцуулах эрхийг хязгаарласан.

Үүнээс хойш битүүмжлэгдсэн акт, эд хөрөнгө хураасан актын дагуу холбогдох баримтгүй, шийдвэрт хуулийн дагуу ажиллагаа явуулсан баримтгүй, нотлох зүйл байхгүй үйл ажиллагаа явагдаагүй өнгөрсөн.

Миний гомдол бол бараа материалаар, мөнгөн төлбөрөөр бүх өгөх ёстой төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа.

Дараа нь шинжээч томилох тухай тогтоол гаргаж байсан. Тэр нь мөн шаардлага хангаж гараагүй. Тогтоолын дагуу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.

Төмрийн захад байсан бараа материалыг тооллогод оролцуулаагүй.

Ингээд төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх газар гэсэн 3 этгээдийн дунд орхигдсон. Хаа хаанаа хүнд байдалд орж өдий хүрсэн, үндсэндээ 18 жил болж байна.

Энэ хугацаанд 16 удаа миний зүгээс гомдол, санал гаргаж, анхан шатны шүүхээр гэхэд л 4 удаа хэлэлцэгдээд Улсын Дээд шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор буцаж дахин шийдэгдэхээр хэрэг ирсэн.

Сүүлд банк бус санхүүгийн байгууллагын төлбөр барагдуулах албаны шийдвэр гүйцэтгэгчийн надад хэлснээр төлбөр авагч 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан байна гэсэн. Үндсэндээ тухайн үед байсан “Мэдээлэл сан” ХЗХ албан ёсны бүрэн эрх нь байхгүй болсон.

Миний хариуцаж байсан “Бат Хан трейд”ХХК 2008 онд татан буугдсан.

Компаниар болон хувь хүнээрээ зээл авч байсан байхад бүгдийг нь нийлүүлээд тооцсон зөрчилтэй, будлиантай зүйл байдаг.

Төлбөр авагч нас барсан. Шүүхийн байгууллагаар 20 орчим жил явж аль аль талдаа сэтгэл санааны дарамттай өдий хүртэл шийдэж чадахгүй явсаар ирсэн.

Хувь хүний хувьд ч гэсэн төрийн байгууллагын хувьд ч гэсэн маш их сунжирсан, шийдэхгүй маш олон шүүх дамжсан, олон шийдвэр гүйцэтгэл дамжсан хэрэг болж байгаа юм. Энэ удаа хариуцах 2 аж ахуйн нэгж нь хоёулаа байхгүй, төлбөр авагч нь байхгүй болсон.

Төлбөр авагч дундуур нь өөр холбогдолтой хэргээр ял эдлээд гарч ирсэн. Үүнээс болж хугацаа хойшилж байсан, төлбөр төлөгч миний хувьд бараа материал борлуулах эрхээ хасуулчихаад бүх бараагаа хураалгаад орхисон нь том алдаа болсон байна. Шийдвэр гүйцэтгэгч Анхтуяа тэр чигээр нь хаяснаас болоод аль аль талдаа хүндрэл учирсан. Одоогоор 2 талаас гомдол санал гээд байх юм байхгүй. Төлбөр төлөгч өөр төлбөртэй байсан, тэр нь дууссан байна гэсэн мэдээлэл авсан.

Хамгийн гол нь албаны ажил гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрлээ, гомдолтойгоор 20-оод жил явлаа. Энэ хооронд ар гэр, хийж байсан ажил, албан тушаал, байр гээд бүх л зүйлээ өгсөн. Эцсийн үлдэгдлээс салж чадахгүй, шүүхийн зөв шийдвэрийг гарахгүй

 

2

 

өдий хүрсэндээ гомдолтой байна. Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хангалтгүй гарсан. Улсын Дээд Шүүхийн тогтоол бодитойгоор хүлээж авч нарийн шинжилгээ, судалгаатай тогтоол гаргасан тул тогтоолын дагуу миний хүсч байгаа зүйлийг зөвөөр нэг тийш нь зохицуулж өгнө үү.

Үржинсүрэнг манай талаас хяналт тавиад ажиллаж байсан гэж ярьж байна. Хяналт тавьж ажиллаж байсан, гэтэл хамгийн гол нь борлуулагдсан төмрийн мөнгөө шууд “Мэдээлэл сан”ХЗХ-д өгдөг байсан. Хэдэн төгрөгийн төмөр зарагдав, хэдэн төгрөг очсон талаар баримтаар бүртгэж хасагдав гэдгийг хянаж байсан.

  1. 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж ярьж байна. Энэ мөнгөн дүнд таарах хангалттай бараа, материал үлдээсэн гэж үзэж байгаа.

Шийдвэр гүйцэтгэгч хураасан актынхаа дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн битүүмжлэлийн хууль ёсны бичиг баримтын дагуу үргэлжлүүлж арга хэмжээ аваад эсвэл дуудлага худалдаа зарлаад эсвэл үнэ хямдруулж зарсан бол болох байсан.

Миний зүгээс бараа материалаар болон мөнгөн төлбөрөөр энэ төлбөрийг бүрэн дуусгасан. Хориод жилийн өмнө 1 тонн төмөр 250,000 төгрөгөөр зарж байсан. Одоо 2,500,000 төгрөг болтлоо өссөн. Гадна талдаа 100х60-ын харьцаатай модон хашаа байсан. Хашаа нь байхгүй, газрын эрх нь ч байхгүй болсон.

Энэ битүүмжилсэн акт, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай ажиллагаанаас болсон. Миний тооцоогоор 133 нэр төрлийн 273,000,000 төгрөгийн төмөр үлдээсэн байсан.

Хамгийн гол нь хураасан, битүүмжилсэн актаар миний эрх хязгаарлагдаж өөрөө борлуулж чадахгүй болсон. Зарагдсан төмрийн мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт аваачиж өгч байсан нь 48,000,000 төгрөг гэж гарч ирж байгаа. Нарийн тооцвол үнийн дүнгээр 135,346,238 төгрөгөөс 37,653,752 төгрөгөөр илүү бараа материал үлдсэн байсан. Тийм учраас одоо энэ бичиг баримтаа хаагаад, дуусгаад өгөөч гэж хүсч байна. Би өөрийн “Батхаан трейд” ХХК-ийн эзэмшлийн газрын асуудал, хашааны асуудал гээд ярих юм бол хангалттай илүү төлөлттэй байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн буруугаас болж хаашаа зарсан үлдэгдэл тооцоогүй, тодорхой биш болсон.

Газрын эзэмших эрхийн гэрчилгээ тухайн үед бараа материалаа борлуулаад төлбөрөө төлөөд явж байсан нь зогссон чинь 2 жил төлбөрөө төлсөнгүй гээд автоматаар хураагдсан. Битүүмжилсэн акт, хураасан акт хоёрын араас ямар ч ажиллагаа хийгээгүй, анхаараагүй нь ийм байдалд хүргэсэн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.С.Саас 188,612,500 төгрөг гаргуулж “Мэдээлэл сан”ХЗХ-д олгох шүүхийн шийдвэр, 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх баримт бичгээр 2003 оны 10 сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан.

2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэг үүсгэж, гүйцэтгэгч Анхтуяа нь С.С.Сын “Бат Хаан трейд” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах төмрийн захыг битүүмжилж 304 дүгээр актаар хураасан. Тухайн актад газар дурдагдаагүй байсан. Шинжээч томилж үнэлгээ хийсэн хэдий ч үнэлгээний тайлан дутуу байгаа. Төлбөр авагч “Мэдээлэл сан” ХЗХ 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 02 дугаартай албан бичгээр С.С.С 28,600,000 төгрөг төлсөн

 

3

 

талаар манай албанд ирүүлсэн байдаг. 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлбөр авагч “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирал Сарангэрэл төлбөр төлөгч “Бат Хаан трейд” ХХК-ийн төмрийг “Мэдээлэл сан” ХЗХ-д хүлээлгэж өгсөн талаар тодорхойлолт ирүүлсэн байдаг. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн төлбөр авагч “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирлаас 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тайлбар авахад “Батхаан трейд”ХХК-ийн төмрийг төлбөр төлөгч С.С.Сын эгч Үржээ гэдэг хүн зарж, зарсан мөнгөө “Мэдээлэл сан”

ХЗХ-ны кассанд тушаадаг байсан. Тухайн үед төмрийн үнэнд нийт 48,000,000 төгрөг тушаасан. Үлдэгдэл төмрийг төлбөр төлөгч С.С.С өөр хүний төмөр гэж хэлээд авч явж байсан талаар тайлбар өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч С.С.Саас тайлбар авахад төмрийн захад байсан төмрийг хамт харилцан байлцаж зардаг байсан. Эгч Үржинсүрэн хяналт тавьж ажилладаг байсан талаар тайлбар өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Үржинсүрэнгээс тайлбар авахад “Батхаан трейд” ХХК-ийн төмрийн захын борлуулалтыг хянаж ажилладаг байсан талаараа тайлбар өгсөн. Иймд төлбөр авагчийн тодорхойлолтоор 48,000,000 төгрөг төлөгдсөн 140,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мэдээлэл сан”ХЗХ-ны захирлаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 702 дугаартай шийдвэрээр С.С.С нь 186,612,500 төгрөгийг “Мэдээлэл сан”ХЗХ-д төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж барагдуулснаар 140,000,000 төгрөг үлдсэн байдаг. 140,000,000 төгрөгөөс төлөөгүй байдаг. Миний үйлчлүүлэгч өдийг хүртэл яагаад энэ олон жил төлбөрөө төлдөггүй юм гэж амьд байхдаа урьд ажиллаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг хардах байдалтай гомдож ярьдаг байсан.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйн тулд энэ олон жил арга хэрэглэж яваад байна гэж маш их гомдолтой байдаг байсан. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийддэг. С.С.Сын хувьд 140,000,000 төгрөгийг төлсөн гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Энэ хүн өөрөө тийм төмөр байсан гэж ярьдаг боловч нотолсон зүйл байдаггүй. Өөрөө нотолж чадаагүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Анхнаасаа манай үйлчлүүлэгч “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирал байхдаа С.С.Сд маш их хэмжээний буюу

  1. 000 төгрөг зээлж байсан. Тэр мөнгөө төлөхгүй байсны улмаас манай үйлчлүүлэгч ял авахад нөлөөлсөн. 140,000,000 төгрөгөө төлөхгүйн тулд маш олон жил болж, цаг хугацаа аваад байдаг юм уу, төлсөн юм бол баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Нөгөө тал нь болохоор төлөөгүй гээд байдаг. Би хавтаст хэргийг үзэхээр төлсөн зүйл байдаггүй. Ийм учраас нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт талуудаас гаргаж цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

 

4

 

ҮНДЭСЛЭХ

НЬ:

 

Нэхэмжлэгч С.С.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б.Хнд холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцов.

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт төлбөр төлөгдсөн баримт байхгүй, төлбөр авагч төлбөрөөс 48.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг, төлбөр төлснөө нэхэмжлэгч нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын “Мэдээлэл сан”хоршооны захирлаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт/хэргийн 1-134/- ийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16650 дугаар захирамжаар “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан/хэргийн1- 137/байх ба Д.Сарангэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвчний улмаас нас барсан болохыг түүний өмгөөлөгч хуралдаанд оролцож тайлбарлан, талууд ч мөн түүний нас барсан талаар хүлээн зөвшөөрсөн болно.

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолоор, иргэн С.С.Саас 189 661 562 төгрөг гаргуулж, 188 612 500 төгрөгийг “Мэдээлэл сан”хадгаламж зээлийн хоршоонд, 1 049 062 төгрөгийг нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн/хэргийн 1 хавтас 147-152/байна.

Энэ шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн,

  1. “Мэдээлэл сан”хадгаламж зээлийн хоршооны 2002 оны 10 сарын 9-ий өдрийн 01 тоот “Баянзүрх дүүрэгт байрлах төмрийн зах ажиллуулах тухай протокол”-д, “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан трейд”ХХК-ийн төмрийн захад байгаа бараа материалын тооллогын бүртгэлийн дагуу 133 нэр төрлийн төмрийг цагдаагийн байгууллагын зөвшөөрлийн дагуу 2002 оны 10 сарын 09-ий өдрөөс эхлэн “Мэдээлэл сан”хадгаламж зээлийн хоршооны мэдлээр зарахаар өгч, зээлдэгч “Батхаан трейд”ХХК нь бие төлөөлөгч зогсоож үйл ажиллагаанд нь хяналт тавихаар тохирлоо. “Мэдээлэл сан” хоршоо нь нэг тонн төмрийг 250 мянган төгрөгөөс доошгүйгээр худалдан борлуулах эрхтэй ба хэрэв дээрх үнээс доогуур зарах тохиолдолд “Батхаан трейд”ХХК-тай харилцан тохирч борлуулна. Зарагдсан төмийг ачиж буулгахтай холбоотой машин техник тоног төхөөрмжийг “Батхаан трейд”ХХК хнагах ба үйл ажиллагааны явцад гарах зардлыг “Батхаан трейд”ХХК хариуцна. Тооллогын бүртгэлд авагдсан 133 нэр төрлийн төмрийн талаар ямар нэг маргаан гаргахгүй байх нөхцлийг “Батхаан
 

5

 

трейд”ХХК хариуцна.”гээд “Мэдээлэл сан”хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Сарангэрэл, эдийн засагч Б.Бурмаа, нябо Д.Гэрэлцэцэг, “Батхаан трейд"ХХК-ийн захирал С.С.С гэсэн гарын үсэг, тамга дарагдсан баримтад 2011 оны 3 сарын 09-ий өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б.Хны хуулбар үнэн тэмдэг дарж ажилтны гарын үсгийн бичвэр зурагдсан байна.

Энэ нь эхээрээ буюу нотариатаар гэрчлэгдсэн байх бичмэл баримтын шаардлага хангаагүй хэдий ч хариуцагч талд эхээрээ байгааг хуулийн шаардлага хангаж ирүүлээгүй ба талууд энэ баримтад дурьдагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан болно.

  1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн “Эд хөрөнгө битүүмжилсэн 0001707 дугаартай актаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан трейд”ХХК-ийн төмрийн зах, хэмжээ нь мэдэгдэхгүй хэрэгцээний төмрүүдийг битүүмжилсэн/хэргийн 1-р хавтас, 15-16 дах хуудас/,
  2. Мөн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0000304 дугаартай “Эд хөрөнгө хураасан акт”/хэргийн 1-р хавтас, 13-14 дөх хуудас/-аар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан трейд”ХХК-ийн төмрийн зах, хэмжээ нь мэдэгдэхгүй хэрэгцээний төмрүүдийг хураасан,
  3. 2003 оны 11 сарын 13-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Туул, шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нарын “Шинжээч томилох тухай” 112 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо аюулгүйн тойргийн дэргэдэх “Батхаан трейд”ХХК-ийн төмрийн захыг үнэлэх шинжээчээр С.Доржсүрэнг томилсон/хэргийн 1-р хавтас 1-17/ байна.
  4. Шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч томилох тухай 112 дугаар тогтоолд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Батхаан трейд” ХХК-ийн төмрийн зах гэж бичсэн, тогтоолд хавсарган, ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Туул, шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нарын гарын үсэг зурагдсан, 001114 дугаарын дардастай 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн огноо бичиж төмөр труба швиллер гэх мэт 59 нэр төрлийн эд зүйлийн жагсааж хүснэгтэлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн санал гэсэн хүснэгтэд үнэ бичсэн, эд зүйлийн үнэлгээ гэсэн 2 хуудас баримт/хэргийн 1-р хавтас 18-19/ байх боловч үнэлгээний комиссын дүн гэсэн хүснэгт бөглөгдөөгүй, дарга, гишүүдийн гарын үсэг зурагдаагүй, Б.Хны хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгаа нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй үнэлэх боломжгүй баримт байна.

Хариуцагч талаас ирүүлсэн;

  1. Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч С.Амартүвшин 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/хэргийн 1-р хавтас 124-125/ үйлдэж, мөн 2002 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Мэдээлэл сан” ХЗХ- ны захирал Д.Сарангэрэл, гишүүн Б.Бурмаа, Д.Гэрэлцэцэг, “Батхаан трейд” ХХК- ийн захирал С.С.С, ня-бо Бурмаа нарыг байлцуулан “Батхаан трейд” ХХК- ийн Баянзүрх дүүрэгт орших төмрийн захын бараа материалын тооллогын бүртгэл/хэргийн 1-р хавтас 117-123 дахь хуудас/-д, тооллогыг 2002 оны 09 дүгээр
 

6

 

 

сарын 28-29-ний өдрүүдэд хийсэн, төмрийн захад байгаа бараа, материалыг ширхэгчлэн, метрлэн тоолов 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэж тэмдэглэжээ.

Энэ баримт нотариатаар гэрчлэгдэж бичмэл баримтын хуулийн шаардлага хангагдсан хэдий ч, нэхэмжлэгчээс ирүүлсэн адил боловч хуулбар баримт/хэргийн 1-р хавтас 8-12дох тал/ нь хуулбар боловч хуудас нь бүрэн, 129 гэсэн жагсаалт бүхий доор нь нийт төмөр 441,228 тонныг 350,000 төгрөгөөр үржүүлээд 154,429,800 дээр 128,767,150 бүгд 273,196,950 гэж Д.Гэрэлцэцэгийн гарын үсгийн бичвэртэй төстэй бичвэр хуудас бүр дээр, мөн дүнгийн ард зурагдсан байгаа нь хариуцагчийн баримт бүрэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

  1. 2002 оны 10 сарын 09-ий өдөр “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирал Д.Сарангэрэл, гишүүн Б.Бурмаа, Д.Гэрэлцэцэг, “Батхаан трейд” ХХК-ний захирал С.С.С нар нь “Батхаан трейд” ХХК-ний Баянзүрх дүүрэгт орших төмрийн захын бараа материалын тооллогын бүртгэлийн дагуу 133 нэр төрлийн төмрийг цагдаагийн байгууллагын зөвшөөрлийн дагуу энэ өдрөөс “Мэдээлэл сан” хоршооны мэдэлд зарж борлуулах, зээлдэгчийн бие төлөөлөгч зогсож, төмөр борлуулах үйл ажиллагаанд хяналт тавиулах, “Мэдээлэл сан” хоршоо нь нэг тонн төмрийг 250000 төгрөгөөс доошгүйгээр худалдан борлуулах эрхтэй, хэрэв энэ үнээс доогуур зарах тохиолдолд “Батхаан трейд” ХХК-тай харилцан тохирч борлуулахаар тохирсон Протокол үйлдсэн болох талаар талууд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг тэмдэглэжээ/хэргийн 1-р хавтас 157-158дахь хуудас/.

-Энэ талаар бичигдсэн “Мэдээлэл сан” хоршооны 2002 оны 10 сарын 09-ий өдрийн 01 тоот талуудын гарын үсэг бүхий баримт/хэргийн 1-126/-ыг хариуцагч талаас байгууллагын тэмдгээ дарж ирүүлсэн нь хуулбар, бичмэл баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй байна.

  1. 2003 оны 11 сарын 14-ий өдрийн 83 тоот Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршооны Нийслэл шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Анхтуяад хаягласан, “Төлбөрийн тухай” албан бичиг/хэргийн 1-70 дахь тал/-т, тус хоршооны зээлдэгч С.С.С нь 2003 оны 7 сарын 15-наас 2003 оны 11 сарын 10 хүртэл төмрийн захын орлогоос 8,144,832 төгрөг тушааснаас ажилчдын цалинд 620,000 төгрөг олгож, бүгд 7,524,832 төгрөгийн орлого тушаасан тул өрийн үлдэгдлээс хасч тооцно уу” гэжээ.
  2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 5 сарын 16-ны өдрийн 12/4078 тоот албан бичиг/хэргийн 1-р хавтас 92/-Т, “Мэдээлэл сан”хадгаламж зээлийн хоршоо нь 2008 оны 4-р сарын 21-ий өдрийн 255 дугаар шүүхийн шийдвэрээр татан буугдсан болохыг тодорхойлжээ.
  3. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхийг шаардаж 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд төлбөр төлөгч С.С.Стай уулзаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хэргийн 1-71, 72 дугаар тал/-ийг үйлджээ.
  4. Төлбөр төлөгч С.С.С “Мэдээлэл сан” ХЗХ-д төлөх төлбөрийг бүрэн төлсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримтыг хаалгах тухай хүсэлтүүдийг өмгөөлөгчийн хамт Нийслэлийн шийдвэр

йцэтгэлийн албанд 2005 оны 08 дугаар сарын 30, 2006 оны 10 сарын 25, 2006

 

7

 

оны 11 сарын 1, 2007 оны 5 сарын 14, 2007 оны 5 сарын 21, 2010 оны 12 сарын 09, 2011 оны 08 дугаар сарын 22, 2014 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд, шүүхийн шийдэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулахгүй байгаад гомдолтой байгаа тухай болон тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн гомдлыг 2006 оны 10 дугаар сарын 25, 2006 оны 11 дүгээр сарын 01, 2007 оны 05 дугаар сарын 14, 2007 оны 05 дугаар сарын 21, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 2010 оны 12 дугаар сарын 09, 2011 оны 8 сарын 22, 2012 оны 07 дугаар сарын 02, 2012 оны 08 дугаар сарын 28, 2016 оны 12 сарын 12-ны өдрүүдэд, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус хүргүүлж байсан/хэргийн 1-р хавтас 28- 37, 42-49, 51-53/ байна.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20- ны өдөр, 2007 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд дээрх гомдол хүсэлтүүдэд төлбөр бүрэн төлөгдсөн баримтгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд төлбөрийн үлдэгдлийг төлөхийг мэдэгдэн шаардсан хариуг 35, 2/53, 3/72 дугаартай албан бичгүүдээр төлбөр төлөгч С.С.С, түүний өмгөөлөгч нарт явуулжээ/хэргийн 1-р хавтас 50, 54, 56/.
  2. 2007 оны 5 сарын 17-ны өдөр “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирал Д.Сарангэрэл тамгаа хураалгасан гэдгээ бичиж тэмдэглэн, “...тус хоршоо нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны зүүн талд байрлах “Батхаан трейд” ХХК-ийн төмрийн захад байгаа хэрэглээний хэмжээ нь үл мэдэгдэх төмрийг шийдвэр гүйцэтгэгч Анхтуяа 2003 онд битүүмжилж хураах акт үйлдээд дээрх төмрийг манай “Мэдээлэл сан” хоршоонд хадгалуулсан болно. Уг газар нь олон жил газрын төлбөрөө хийгээгүй гэсэн үндэслэлээр Баярсайхан заанд шилжсэн” гэсэн гар бичвэрийг үйлдсэн/хэргийн 1-73/-ийг хариуцагч шүүхэд ирүүлсэн.
  3. 2012 оны 8 сарын 14-ий өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны хурлын танхимд болсон тухай Мэргэжлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл/хэргийн 1-р хавтас 38/-д, шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Дүүрэнцэнгэл хэлэлцүүлэх материалыг танилцуулж; “Нийслэлийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар “Батхаан трейд” ХХК-ийн захирал С.С.Саас 188,000,000 төгрөг гаргуулж, “Мэдээлэл сан” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. С.С.С нь 2001 оны 6 сарын 14-ий өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо офицеруудын ордны аюулгүйн тойргийн зүүн талд байрлах төмрийн зах ажиллуулж байсан, 2003 оны 10 сарын 29-ий өдөр төмрийн захыг битүүмжилж хураасан. Мөрдөн байцаах шатанд битүүмжилж хураан төлбөр авагч талд хадгалуулсан байдаг. Битүүмжилж хураасан тогтоол байгаа, Сарангэрэлд хүлээлгэж өгсөн тухай баримт байдаг. Зах доторх төмрийг үнэлүүлэхээр шинжээч томилж байсан ч үнэлгээ тогтоогоогүй. Сарангэрэлийн өөрийнх нь бичиж өгсөн хүсэлт, тэмдэглэл байдаг. тэмдэглэлдээ захаа төмрийн хамт төлбөрт тооцон худалдсан байдаг. Одоо захын газар дээр орон сууц баригдсан байгаа. Төлбөр төлсөн баримт нь байгаа. Төлбөр төлөгч нь 300 гаруй сая төгрөг төлсөн гэдэг боловч төлбөр авагч нь нийт 48,000,000 төгрөг авснаас өөр мөнгө аваагүй гэдэг.
 

8

 

 

 

Мөн төлбөр төлөгч нь хэлэхдээ манай төмөр зарж байгаа захыг төлбөр авагчид хүлээлгэн өгснөөс болж газаргүй болсон гэж ярьдаг” гэж танилцуулсан, дэд дарга а/д Н.Бямбадорж, “газрын албан дээр очиж хаана хэн гэдэг хүнд хэрхэн шилжүүлснийг тодруулах, өмнө хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч Анхтуяа болон төлбөр авагч Сарангэрэлтэй уулзан энэ асуудлын талаар тодруулж, төлбөр төлөгч С.Саас газрын талаарх тайлбар аван шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт танилцуул”гэж үүрэг өгсөн байх ба хурлаар гишүүд нь санал нэгтэйгээр, 1. Гишүүд хэлэлцээд өмнө материал хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч Анхтуяа болон төлбөр авагч Сарангэрэлтэй уулзан энэ асуудлын талаар тодруулж ирэх. Битүүмжилж хураасан төмрийн захын газрыг хэзээ шилжсэн талаар газрын албанаас лавлагаа авч, С.Саас газрын талаарх тайлбар аван шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт танилцуулахаар болсон талаар/хэргийн 1 дэх хавтас 38-41/ тэмдэглэжээ.

  1. 2012 оны 8 сарын 14-ий өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Э.Дүүрэнцэнгэл төлбөр авагч Д.Сарангэрэлтэй хорих 407 дугаар ангид очиж уулзсан талаар тэмдэглэл үйлдэн, “Батхаан трейд” ХХК-ийн захирал С.С.С тус хоршоонд төлөх төлбөрийг барагдуулсан, бэлнээр мөнгө өгсөн, төмрийн захыг өөрийн хадгалалт хамгаалалтад аваад зарж байсан. Одоо өр төлбөргүй, намайг зах руу маань оруулахгүй байсан гэж тйлбар өгч байна гэсэн асуулт тавихад, Д.Сарангэрэл бэлнээр 48,000,000 төгрөг. С.С.С захаа зарах гээд том тэрэгнүүд авчраад нүүлгэх гэж байхад нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэний дагуу улсын мөрдөн байцаах газар луу мэдэгдэж, ахлах м/б Амартүвшин ирж хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөгч С.С.Сын эгч Үржээ, нөгөө талаас манаач Найдан 2-ыг байлцуулж, төмрийг зарж хийдэг байсан. Би хадгалалт хамгаалалтад аваагүй” гэсэн хариулт өгсөн,

Шийдвэр гүйцэтгэгч, “танай хоршоонд хадгалуулсан цагдаагийн протокол, шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилж хураасан тогтоол дээр байна. Таны өөрийн бичиж өгсөн тодорхойлолт байна ш дээ” гэж асуусан,

-Хадгалалт хамгаалалтад авсан нь үнэн, гэхдээ өөрийн эгч манаач хоёр хэмжиж зарж борлуулан хоршооны касст тушаадаг байсан,

-мөн асуусан нь; протокол үйлдэж харилцан тохиролцож тэмдэглэл үйлдэж харилцан тохиролцож өгсөн төмрийг бүгдийг нь зарсан юм уу,

-Хариулт: 48 сая төгрөгийн төмөр зарсан, үлдэгдэл төмрийг С.С хүний төмөр байсан гээд авч явсан, би буруу хэмжиж өгсөн гэж манаач Найдан хэлж байсан

Асуулт: Анх зээл авахдаа барьцаанд юу тавьсан юм

Хариулт: 10 машины гарааж, баар, Сонгинохайрхан дүүргийн төрмийн захын газар, Баянзүрх дүүргийн төмрийн захыгтавьсан байсан

Асуулт: Та тэр төмрийн захыг нь хадгалж хамгаалалтад авчихаад өөрөө зардаг байсан юм биш үү,

Хариулт: Үгүй, төмрийн зах дээр ганц 2 удаа л очиж байсан гэж тэмдэглэл /хэргийн 1-74 дэх тал/ үйлджээ.

 

 

 

9

 
  1. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнханд нь С.Үржинсүрэнгээс авсан тайлбарын тэмдэглэлд,

Асуулт: тухайн үед та яг юу хийдэг байсан, С.Стай ямар хамааралтай вэ

Хариулт: Төрсөн эгч нь, тухайн үед хяналт маягаар 2 талаасаа хүнээ гаргасан, Би С.Сын талаас, бэлэн мөнгийг Сарангэрэлийн дүү, хүргэн хоёр Найдан, Чулуундолгор /эхнэр нөхөр/ хураан авч байсан.

Асуулт: Баримт дээрх гарын үсэг мөн үү, мөнгө тушаагч олгосон нярав гээд хаа сайгүй зурсан байна, ямар учиртай вэ гэхэд

Хариулт: Мөн байна, Найдантай зэрэгцэж зогсож байгаад падаан бичдэг, мөнгө авах эрхгүй байсан, өөр нарийн юм мэдэхгүй, тэгж байгаад нэг өдөр битүүмжлээд энэ газарт дахиж оруулаагүй, юм зарахаа больсон. Объект Улаан хуаранд Офицеруудын ордны зүүн талд, Тэнгэр Трейдийн тэр хавийн газарт орон сууц баригдсан газар байсан гэсэн тэмдэглэл /хэргийн 1-75 дэх тал/ үйлджээ.

  1. 2015 оны 01 сарын 19-ний өдөр огноо тавьж Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд С.Үржинсүрэн би 2002 оны 10 сарын 15-наас эхлэн Батхаан трейд ХХК-ний төмрийн зах дээр борлуулалтыг хянаж, зөвхөн падаан дээр гарын үсэг зурдаг байсан, борлуулалтын мөнгийг Найдан, Чулуунханд нар Мэдээлэл сан хоршоонд тооцоо хийдэг байсан, төмөр материалыг зарах үнийг тэд өөрсдөө тогтоож зардаг байсан, би 2004 оны 01 сар хүртэл ажилласан гэх С.Үрчинсүрэнгийн гарын үсэг бүхий тодорхойлолт /хэргийн 1-76 дэх тал/ ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

  1. ”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.”

6 дугаар зүйлийн 6.3.”Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.”гэж шүүхийн өмнө талууд эрх тэгш байхыг хуульчилсны дагуу талуудын мэтгэлцээнээр цугларсан нотолгооны хэрэгсэлд бодитоор үнэлж дүгнэж үзэхэд, хэргийн цугларсан баримтууд, талуудын тайлбараар;

  1. Хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан байх ба харин ажиллагааг үүсгэсэн тухай баримт бичгийг талууд хэрэгт ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

  1. -д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хуулийн 120.2., 120.1.3.-Т заасан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг зохицуулснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар
 

10

 

 

 

шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолоор С.С.Саас 189 661 562 төгрөг гаргуулж, 188 612 500 төгрөгийг “Мэдээлэл сан”хадгаламж зээлийн хоршоонд, 1 049 062 төгрөгийг нь улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэгдэн тогтоогдсон үйл баримт бий болж эцэслэн шийдэгдэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгийг битүүмжлэх, мөн өдөр эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар, шүүхийн 2003 оны 10 сарын 08-ны өдрийн 421 тоот гүйцэтгэх хуудсаар 2003 оны оны 10 сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн гэж тайлбарласан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх баримт болох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тухай тогтоолыг тус тус шүүхэд гаргаж өгөөгүй тул хэрэгт байгаа баримтаар нь эд хөрөнгө битүүмжилж, хураасан тогтоолоор ажиллагаа явагдаж эхэлсэн үйл баримтыг тооцох нь зүйтэй байна.

Энэ нь тухайн үед үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр ... байна.”гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-Д заасан Гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоолгүйгүйгээр, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж хураасан ажиллагаа явуулсан нь хууль бус байна.

  1. Харин Улсын мөрдөн байцаах газрын 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл үйлдсэн нь шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдээгүй, Улсын дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоол гаргахаас өмнө “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирал Д.Сарангэрэлд холбогдуулан эрүүгийн хэрэг шалгах мөрдөн байцаах ажиллагааны явцад Цагдаагийн байгууллагаас хийгдсэн ажиллагаа байх бөгөөд уг ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж үзэх үндэсгүй.

Төлбөр авагч төлбөр төлөгч талуудын хооронд 2002 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын хөрөнгө битүүмжилсэн ажиллагаагаар.С.С.Сын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэмшил газар бүхий төмрийн зах буюу захын бараа материалын тооллогын бүртгэл/хэргийн 1-р хавтас 117-123 дахь хуудас/ 2002 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд хийж, төмрийн захад байгаа бараа, материалыг ширхэгчлэн, метрлэн тоолсон байна.

  1. Үүний дараа 2002 оны 10 сарын 09-ий өдөр “Мэдээлэл сан” ХЗХ-ны захирал Д.Сарангэрэл, гишүүн Б.Бурмаа, Д.Гэрэлцэцэг, “Батхаан трейд” ХХК-ний захирал С.С.С нар нь “Батхаан трейд” ХХК-ний Баянзүрх дүүрэгт орших төмрийн захын бараа материалын тооллогын бүртгэлийн дагуу 133 нэр төрлийн дөмрийг цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр энэ өдрөөс “Мэдээлэл сан” хоршооны мэдэлд хадгалуулан шилжүүлсэн, “Мэдээлэл сан” хоршоо нь нэг тонн
 

11

 

төмрийг 250,000 төгрөгөөс доошгүйгээр худалдан борлуулах, зээлдэгчийн бие төлөөлөгч төмөр борлуулах үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэв энэ үнээс доогуур зарах тохиолдолд “Батхаан трейд” ХХК-тай харилцан тохирч борлуулахаар тохирсон протокол үйлдэгдсэн үйл баримт бий болсон байна.

Энэ дагуу эзэмшил газар бүхий 133 нэр төрлийн төмөр бүхий төмрийн захыг “Мэдээлэл сан” хоршооны мэдэлд авсан, төлбөр авагч хоршоо эд хөрөнгийг зарж борлуулан төлбөртөө тооцон авч байсан байна.

Харин төмөр борлуулах үйл ажиллагаанд С.С.Сын бие төлөөлөгч зарагдсан төмрийн падааныг бичиж хяналт тавьж байсан боловч төмөр бүрэн борлогдсон гэх баримтгүй, хэдэн төгрөгийн үнэ бүхий төмөр байсан нь тогтоогдохгүй байх боловч төмөр одоо байхгүй, улмаар газрын эзэмшил бусдад шилжсэн байна.

  1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх актад зааснаар битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, мөн өдөр үйлдсэн 0000304 дугаартай “Эд хөрөнгө хураасан акт”-ад зааснаар хураасан эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хадгалахыг заасан байгаа нь 2002 оны 10 сарын 09-ий өдөр “Батхаан трейд” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт орших төмрийн захын бараа материал тооллогын бүртгэлийн дагуу 133 нэр төрлийн төмрийг “Мэдээлэл сан” хоршоо мэдэлдээ шилжүүлэн авч борлуулан төлбөртөө захиран зарцуулж байсан байх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эд хөрөнгө битүүмжлэгдэн хураагдсан, хураасан эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хадгалсан байдал нотлогдохгүй байна.

Шинжээч томилох тухай 112 дугаар тогтоол үйлдсэн боловч тогтоолын дагуу үнэлгээ гаргасан болон томилсон шинжээч ямар нэг ажиллагаа хийсэн баримтгүй, шинжилгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийн үнэлсэн ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх хөрөнгүүд нь “Мэдээлэл сан" хоршооны зээлийн барьцаанд байсан нь Баянзүрх дүүргийн шүүхийн 702 дугаарт шийдвэрт тусгагдсан бөгөөд түүний доторх хэрэгцээний төмрүүд буюу бараа, материалууд нь С.С.Сын ганц гишүүн бүхий “Батхаан трейд” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө байсан, эдгээр хөрөнгүүд одоо байхгүй нь талуудын маргаагүй тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байх тул шүүх хэргийг зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д нийцнэ.

Одоогийн байдлаар “Мэдээлэл сан” ХЗХ болон ‘Батхаан трейд” ХХК-ИЙН аль аль нь татан буугдсан байна.

  1. 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс С.С.С эзэмшил газар бүхий төмрийн зах, захын эд хөрөнгөө төлбөр авагчид шилжүүлэн өгсөн, 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш түүний бие төлөөлөгч төмөр борлуулах ажиллагаанд хяналт тавихаа больж, уг төлбөрт битүүмжлэгдэн хураагдсан төмрийн зах, захын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй байдал бий болсон байна.
 

12

 

///

 
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн үед үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Гүйцэтгэх

баримтад, 10.1.1.”иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр............... түүний

үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас”гэж заасан баримт бичиг багтахыг хуульчилсан ба талуудын мэтгэлцээнээр хэрэгт шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас ирүүлээгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна, үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхийг зохицуулсан. Хэрэгт шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх хуудас, үүсгэх тогтоол байхгүй байна.

Мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, холбогдох бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж асуух, тэдгээрээс баримт бичиг гаргуулан авах, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөхийг шаардах буюу тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, хөдөлмөрийн хөлс, орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгөх, мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлэх зэрэг ажиллагаа хийгдэхээр заасан ажиллагаа хийгдсэн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үүсгээгүй гэж үзнэ.

Мөн явагдсан ажиллагаа хуульд нийцэж явагдсан гэх үндэслэлгүй.

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар С.С.Сыг 12 удаагийн 197,265,000 төгрөгийн зээл авсан, буцаан төлсөн төлбөрийн үлдэгдлийг 188,612,500 төгрөг гэж тогтоосон.

С.С.Сын нэхэмжлэлтэй энэ хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 3- ны өдрийн 181/ШШ2017/00640 дугаар шийдвэртэй хэргээс Мэдээлэл сан хоршооны төлбөрт 2001 оны 06 сарын 25-ны өдрөөс 2005 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд төлбөр төлсөн 338 ширхэг баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн архиваас авч ирүүлсэн баримтуудыг үнэлэхэд, яг ямар баримтуудыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр бүхий хэрэгт шүүх үнэлж тооцсон нь тодорхойгүй дурьдаж тооцож дүгнэгдээгүй, мөн баримтууд давхардсан, огноо бичигдээгүй, үг үсэг тоо балархай зэрэг нь шүүхийн шийдвэрээс хойш төлөгдсөн тооцоог нарийвчлан гаргах боломжгүй байна.

 
  1. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа барагдуулаагүй төлбөр төлөгчийн эд хөрөнгийг нэг өдөрт, битүүмжпэн хураасан мөртлөө битүүмжилж, хураасан эд хөрөнгийг шийдвэр
 

13

 

гуйцэтгэгч үнэлэх, ийнхүү үнэлэх боломжгүйг нь үнэлүүлэх, хөдлөх эд хөрөнгийг хураан авснаас хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулах, үл хөдлөх эд хөрөнгийн тухайд албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шат дараалласан ажиллагааг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /36, 37, 38, 39, 43-48 зүйл/-д заасан журмын дагуу явуулах хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй.

Хэрэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжпэх, хураах үнэлэх, үнэлүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүйгээс С.С.Сын зээлийн барьцаа хөрөнгө болох битүүмжпэгдэж, түүний эзэмшлээс хураагдан, төлбөр авагчийн мэдэлд захиран зарцуулагдаж байсан эд хөрөнгө болох Ъатхаан трейд” ХХК-ийн төмрийн зах буюу эзэмшлийн газар, хашаа, түүний доторх хэрэгцээний төмрүүд нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэ ханштай хөрөнгө байсан нь тодорхойгүй, хичнээн хэмжээний төлбөр төлөгдсөн тоо хэмжээ тогтоогдохгүй болжээ.

Төлбөр авагчийн тайлбараар 48,000,000 төгрөг төлөгдсөн гэх боловч хариуцагчаас ирүүлсэн 2003 оны 11 сарын 14-ий өдрийн хоршооны албан бичигт дурьдсанаар төмөр борлуулсан мөнгөнөөс ажилчдын цалинд 620,000 төгрөг суутгаж үлдсэн мөнгийг орлогод тооцсон зэрэг нь хураасан хөрөнгө болох төмөр нь хэдэн төгрөгөөр борлогдож хэд нь төлбөрт хэрхэн тооцсон нь тодорхойгүй, нотлогдохгүй байна.

  1. 2012 оноос Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан хэдий ч битүүмжилж хураасан эд хөрөнгөд тодорхой ажиллагаа явуулаагүй, одоо тэдгээр хөрөнгө байхгүй, төлбөр авагчийн эзэмшлээс хураах, шийдвэр гүйцэтгэх газар хадгалах арга хэмжээ авагдаагүй, ямар замаар, хичнээн төгрөгөөр худалдан борлуулагдсан эсэх, борлуулалтын орлого бүхэлдээ төлбөр төлөгчийн төлөх ёстой төлбөрөөс хасагдсан гэж үзэх үндэслэл нотлогоо байхгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хэрхсэн байдал хэргийн баримтаас харагдахгүй, нөгөө талаар одоог хүртэл С.С.Сын өндөр насны тэтгэврээс төлбөрт суутгал хийгдэж байгаа гэх мөртлөө ямар нэг тооцоо баримт гаргаж ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-Д заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хэрэгт “Мэдээлэл сан” хоршоонд зээлийн төлбөрт төлсөн тооцоолол гэсэн хүснэгт өөрөө тооцон гаргаж ирүүлсэн байх ба 2001 оны 6 сарын 25-ны өдрөөс төлбөр төлсөн гээд 2002 оны 9 сарын 1-нээс эхлэн захаас орлого өгч эхэлсэн нь 2005 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 25,621,357 төгрөг, урьд төлсөн 23,645,021 төгрөг, бүгд 49,266,378 төгрөг гэж тооцон, нийт төлсөн 210,883,862 төгрөг/хэргийн 1-р хавтас 57-61/гэж гаргасан байгаагаар хариуцагчийн 48,000,000 төгрөг төлбөрт төлсөн гэх аман тайлбар үгүйсгэгдэнэ.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1.”Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”,
 

14

 

 

 

хуулийн 16 дугаар зүйлийн 12.-Т Монгол Улсын иргэн "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”гэж заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх, мөн 16 дугаар зүйлийн 17.”төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалнаТэж хуульчилсан.

Хариуцагч тал төлбөр төлөгч С.С.С “Мэдээлэл сан” ХЗХ-д төлөх төлбөрийг бүрэн төлсөн гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримтыг хаалгах тухай хүсэлтүүдийг өмгөөлөгчийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2005 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд олон удаа хандаж, гомдол тус тус хүргүүлж байсан/хэргийн 1-р хавтас 28-37, 42-49, 51- 53/ байхад арга хэмжээ аваагүй, гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн зөвтгөж явуулаагүй, хууль зөрчсөн буруутай байна.

  1. УМБГ-ын ЗБГХМХ-ийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Амартүвшингийн 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, "Мэдээлэл сан”хоршооны захирал Д.Сарангэрэл, эдийн засагч Б.Бурмаа, ня-бо Д.Гэрэлцэцэг, “Батхаан трейд” ХХК-ийн захирал С.С.С, түүний эгч Бурмаа нарын гишүүдээс бүрдсэн тооллогын комиссын 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Батхаан Трейд" ХХК-ийн Баянзүрх дүүрэгт орших төмрийн захын бараа, материалын тооллогын бүртгэл, протокол гэх баримтууд болон, төлбөр төлөгдөж байсан тухай хоршооны санхүүгийн тэмдэг бүхий хоршооны орлогын баримтууд.Д.Сарангэрэлийн өөрөө зөвшөөрсөн 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, С.Үржинсүрэнтэй ярилцсан талаарх шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, талуудын тайлбар, төлбөрт хураагдсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгосон гэж үзэх үйл баримт байхгүй зэрэгт үндэслэн төлбөрт хураагдсан хэрэглээний 273,196,950 төгрөгийн үнэ бүхий гэж талууд үнэлж тоолж хүлээлцсэн хэрэглээний төмөр эд хөрөнгийг төлбөр авагч борлуулан, төлбөртөө захиран зарцуулсан үйл баримт нотлогдоно.

Эндээс үзэхэд төлбөрийн дүнгээс илүү дүнтэй үнэ бүхий гэх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хураалгасан, мөн бэлэн мөнгөөр төлсөн, одоог хүртэл орлогоосоо суутгуулж төлж ирсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар талуудын мэтгэлцээнээр үгүйсгэгдэхгүй, С.С.Сыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, улсыын орлогод төлөх 1,049,062 төгрөг, хоршоонд төлөх 188,612,500 төгрөгийн төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх төлөх ёстой төлбөрийн дүнгээс илүү дүнтэй үнэ бүхий гэх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хураалгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар талуудын мэтгэлцээнээр үгүйсгэгдэхгүй, төлбөр авагчийн мэдэлд үлдсэн эд хөрөнгө буцаан олгогдоогүй, тэдгээр хөрөнгө одоо байхгүй, С.С.С одоог

 

15

 

хүртэл тогтмол орлогоосоо/өндөр насны тэтгэвэр/ төлбөр төлж ирсэн нөхцөл байдалд үндэслэн С.С.Сыг буруутгах үндэслэлгүй, түүний тайлбар үгүйсгэгдэхгүй байна гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу дуусгавар болсонд тооцох нь хууль зөрчихгүй, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Төлбөр авагч “Мэдээлэл сан”хоршоо татан буугдсандөлбөр авгч хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байсан иргэн Д.Сарангэрэл нас барсан, төлбөр авагч хоршооны эрх, үүрэг эрх залгамжпагчид шилжээгүй байгаа нь, мөн хуулийн 16.1.4.”төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан буюу төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүйТэж заасан нэг үндэслэл болно.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж хураан авах, хураан авсан хөрөнгийг төлбөрт төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Б.Х хуульд заасан зохих журмын дагуу явуулаагүйгээс төлбөрт хураагдсан хөрөнгө үнэгүйдэх, эсхүл үрэгдэх зэргээр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа явдалд төлбөр төлөгчийг буруутгах үндэсгүй тул шүүх төлбөрт дүйцүүлэн хөрөнгөө хураалгасан, илүү гарсан үлдэгдлээ тооцоогүй төлбөрөө төлсөн гэх төлбөр төлөгчийн гомдлыг хангаж, ажиллагааг дуусгавар болсон гэж тооцож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ч цаг хугацааны хувьд 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үүссэн энэ маргаанд хуучин хууль үйлчлэхийг, түүнчлэн энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах гомдлын шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудал байхгүй гэж тус тус үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хуаамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1,-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2., 16.1.4,-т заасныг баримтлан С.С.Саас 1,049,062 төгрөг улсын орлогод, 189,661,562 төгрөг гаргуулж “Мэдээлэл сан" хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай.
 

16

 

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжпэгч С.С.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хнаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГ

 

 

 

Д.УРАНЧИМЭГ

 

17