Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00425

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сары 26 өдөр

181/ШШ2021/00425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Золзодмаа/РД: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* *******, ******* ******* *******,

 

Хариуцагч: Ахмадын /РД: /-д тус тус холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Золзодмаагийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагч *******, ******* ******* ******* болон Ахмадын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Золзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2014.04.02-ноос Сүхбаатар Дүүргийн Ахмадын нд нягтлан бодогч, зохион байгуулагчаар ажиллаж байтал 2019.07.01 өдөр Ахмадын ны даргаар Б.Содномдарам гэдэг хүн Сүхбаатар Дүүргийн *******, ******* ******* дарга Д.Ууганбаярын санаачлагаар томилогдон ирээд 30 хоногын дараа Ахмадын ны нярав ажилтай Л.Батаа бид хоёрыг дуудаж хуучин удирдлагатай хамт багаар ажиллаж байсан хүмүүстэй хамтран ажиллах бололцоогүй байгаа тул 2019.07.30-наас өндөр насны тэтгэвэрт буй нярав Л.Батааг ажпаас нь халж, намайг дүүргийн *******, ******* ******* хэлтсийн дарга Д.Ууганбаяртай зөвлөж өөр ажилд шилжүүлэнэ гэж хэлээд Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Ахмадын ны ******* №15-р тушаалыг өгсөн..

Д.Ууганбаяр даргатай уулзахад Сүхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлсэн. Ажил хүлээж аваад 7 хоног өнгөрсөний дараа шинэ ажлын байр нь сул орон тоо биш ажилтан нь жирэмсний амралт аваад явсан ажлын тур орон тоо болохыг мэдсэн энэ тухай Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* хэлтсийн дарга Д.Ууганбаярт... би байнгын орон тооны ажлын байранд шилжин ажиллана энэ ажпын байр түр ажпын байр байна ... гэхэд Чи энэ өгсөн ажпыг хэл ам гаргалгүй хийж бай таны өмнөх нябо эрхлэгчтэйгээ таарамж муутай байсан эргэж ажилдаа орохгүй гэсэн та тайван ажиллаж болно таныг ажлын байраар хангах ажпыг би мэддэг юм явж ажлаа хий... гэсэн тул арга буюу удирдах хүмүүсийн тушаал даалгаврыг дагаж Сүхбаатар Дүүргийн 130-р цэцэрлэгийн нябогоор ажилласан.

Гэтэл 2020.04.30-нээс тасалбар болгон гэнэт ажлаас халан өмнө нь ажиллаж байсан Г.Отгонсүрэнг хөдөлмөрийн хуулийн 35.1.4-д заасанаар ажилд эгүүлэн авч намайг ажлаас нь халлаа.Энэ тухай Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* дарга Д.Ууганбаярт мэдэгдэхэд ... Одоо ямар ч орон тоо алга. Г.Отгонсүрэнг ажилдаа буцаж орно гэж санасангүй таныг ажпаар хангах боломжгүй боллоо ... гээд Сүхбаатар дүүргийн Ахмадын ны дарга Б.Содномдарам, Сүхбаатар дүүргийн *******, ******* ******* хэлтсийн дарга Д.Ууганбаяр нар ******* албан хаагчид байж боломгүй шудрага бус байдлаар хуйвалдан намайг байнгын ажпын байрнаас үндэслэлгүйгээр чөлөөллөө. Миний өмнөх ажлын байр одоо ч хэвээрээ байгаа.

Иймд 2019.07.30 өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж өөр ажилд шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн Ахмадын ны дарга Б.Содномдарамын тушаалыг хууль бус болохыг тогтоож, намайг Сүхбаатар дүүргийн Ахмадын ны нябо, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилож, ажилгүй байсан хугацааны буюу 2020.04.30-аас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Сүхбаатар дүүргийн Ахмадын нд ня-бо зохион байгуулагчаар ажиллаж байсан үеийн 577.000/таван зуун далан долоон/ мянга төгрөгийн цалин, түүнд ноогдох Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн төлж ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү.

Монгол улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4-т, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3.1.11-т заасны дагуу дүүргийн сургууль, цэцэрлэгийн ня-бо-г ажил олгогч, Дүүргийн ******* ******* ******* даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэсэн заалтыг үндэслэж намайг ажлаас хуйвалдааны журмаар хууран мэхлэж шилжүүлэх ажлыг гол зохион байгуулагч нь Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ******* ******* ******* дарга Д.Ууганбаяр тул түүнийг хамтран хариуцагчаар татаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Э.Золзодмаагийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хариуцагчийн тайлбараар Сүхбаатар дүүргийн Сүхбаатар Дүүргийн *******, ******* ******* дарга Д.Ууганбаяр ******* хувьд Э.Золзодмааг өрөөндөө дуудаж өөр ажилд түр шилжүүлнэ гэж ярьж байгаа нь ажлаас халах үндэслэл болохгүй. Аливаа харилцаа тохиролцоо бол хуульд нийцсэн байх ёстой. Мөн хэрэгт авагдсан тушаал шийдвэрүүдээр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Г.Отгонсүрэнг ажилд буцаан авч Э.Золзодмаад дахин ээлжийн амралт өгч байгаа нь Э.Золзодмааг шүүхэд гомдол гаргахаас сэргийлж энэ ажиллагааг хийсэн байдаг. Ажлаас халаагүй өөр ажилд шилжүүлж байгаа гэдэг байдлаар ойлгуулж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байж тул хуульд заасны дагуу шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулан, ажилд нь эгүүлэн томилж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* болон Ахмадын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Содномдарам нь СТСХ-н ******* санаачилгаар сонгогддоггүй бөгөөд Ахмадын даргаа өөрөө сонгодог.

Б.Содномдарам дарга ажлаа авсныхаа дараа Э.Золзодмаатай хамт манай өрөөнд орж ирсэн. Ингэхдээ бид хоёр хамтран ажиллах боломжгүй байна, Э.Золзодмаад ажил олж өгөөчээ гэж хоёулаа надаас хүссэн. Би тухайн үед 130 дугаар цэцэрлэгийн нягтлан жирэмсний амралттай байгаа, чи очоод эрхлэгчтэй нь уулзаад үз гээд Э.Золзодмааг явуулсан. Тэгээд Э.Золзодмаа цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаад ажилдаа томилогдож орсон байна. Өөрөөр хэлбэл Э.Золзодмаа нь ажилдаа 130 дугаар цэцэрлэгт ажилд орохдоо жирэмсэн хүний ажилд орж байгаагаа мэдэж байсан.

Ажилд орсныхоо дараа надтай уулзахад нь өмнөх нь нягтлан чинь хэзээ ажилдаа орохоо хэлж мэдэхгүй байна гэж надад хэлсэн, хэрэв ирэхгүй бол чи наанаа үндсэн ажилтан болоод ажиллах боломжтой шүү хичээж ажиллаарай гэж хэлж байсан.

Үндсэн нягтлан ажилдаа хэзээ орох эсэх нь тухайн хүний эрх тул ажилдаа орж, Золзодмаа халагдсан байсан. Учир нь би тухайн байгууллагын нягтлан бодогчийн томилж, чөлөөлөх эрх бүхийн этгээд биш юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар баримтаар тогтоогдож байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье. 2-рт Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хардах эрх нь байгаа. Гэхдээ энэ үндэслэлээр иргэний шүүхэд биш өөр байгууллагад хандаж болно. Шинэ байгууллагад орж байна гэдэг нь өмнөх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж ойлгогдоно. Таны хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Золзодмаа хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг мэдэж байсан. Ээлжийн амралтын хувьд 08 дугаар сарын 01-ний өдрөөс өөр албанд, өөр албан тушаалд очсон байдаг. Тухайн үед энэ хүн ээлжийн амралт авах байхад өөр ажилд томилогдсон байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар манайд байхдаа ээлжийн амралттай байхдаа ажлаас хасан зүйл байхгүй. Д.Ууганбаяр дарга бол ******* ******* ******* эрх бүхий шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Тухайн үед 130 дугаар цэцэрлэгийн албан тушаалд яагаад нэхэмжлэл гаргаагүй юм. Дахин давтаж хэлэхэд ******* ******* ******* ******* бол хариуцагч биш ны хувьд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тухайн хуулийн хугацаандаа нэхэмжлэл гарсан бол хариуцагч болж болох байсан, одоо харин хариуцагч биш. Энэ эрхээ алдсан байгаа.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Золзодмаа хариуцагч Сүхбаатар дүүргийн ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын нд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Ахмадын ны нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7 188 841/долоон сая нэг зуун наян найман мянга найман зуун дөчин нэг/ төгрөгийг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* нь тухайн байгууллагын нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх эрх бүхийн этгээд биш юм гэж маргасан.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын нь хуулийн хугацаандаа нэхэмжлэл гарсан бол хариуцагч болж болох байсан одоо харин хариуцагч биш гэж маргасан.

 

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Э.Золзодмаад 2021 оны 02 дугаар сарын 10-ны шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Э.Золзодмаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Золзодмаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын нд нягтлан бодогч, зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн болох нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 05 Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын болон 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, № А0327111 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Ахмадын нь нийгэмд үйлчилдэг ******* бус байгууллага болох нь 000027948 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6Төсвийн төвлөрүүлэн захирагч ... төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж, чөлөөлнө:, 19.6.4дүүргийн төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг дүүргийн ******* ******* хэлтсийн даргатай. гэж заасан.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Ахмадын нь нийгэмд үйлчилдэг ******* бус байгууллага байх тул Сүхбаатар дүүргийн Ахмадын ны нягтлан бодогчийг Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4 дэх заалтад зааснаар дүүргийн ******* ******* хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цуцалсан болох нь № А0327111 Нийгмийн даатгалын дэвтрийн болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:, 38.1.2ажил олгогч санаачилсан. гэж заасан.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын ны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тусгаагүй байх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай болон 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар Э.Золзодмааг ажилд авах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гардуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Ахмадын ны ******* № 15-р тушаалыг өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар Г.Отгонсүрэнг ажилд эргүүлэн авах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Сүхбаатар дүүргийн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилласан байх ба хариуцагч Сүхбаатар дүүргийн нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалыг гардуулснаас хойш 10/арав/ сар, 18/арван найм/ хоногийн дараа тус шүүхэд нэхэмжлэл/гомдол/ гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7151 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай болон 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар Э.Золзодмааг ажилд авах тухай тушаалын хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар Г.Отгонсүрэнг ажилд эргүүлэн авах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын ны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 11 дугаар тушаалд Э.Золзодмаад 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт олгох талаар заасан байх боловч нэхэмжлэгч Э.Золзодмаа нь ээлжийн амралтыг биеэр эдлэх хугацаа эхлэхээс өмнө хариуцагч Сүхбаатар дүүргийн нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Золзодмаа нь ээлжийн амралттай байсан гэх үндэслэлгүй байх ба Э.Золзодмаагийн ээлжийн амралтын хугацаа эхлэхээс өмнө түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Золзодмаагийн Сүхбаатар дүүргийн Ахмадын ны нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Золзодмаагийн Сүхбаатар дүүргийн Ахмадын ны нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Золзодмаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ