Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/00025

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/00025

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн,*******,*******, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-29 тоотод оршин суух Буурал овгийн Цэдэнсодномын Чинбаатарын / регистрийн дугаар ФД68021502 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

******* компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ******* компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны /үйлчлэгч/ ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь ******* компанийн Түлш тээврийн цехэд 13 жил тасралтгүй үйлчлэгчээр ажилласан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Цехийн дарга намайг дуудан боловсон хүчин Тунгалаг чамайг дуудаж байна гэхээр нь урагшаа 15 цагийн үед боловсон хүчин Тунгалагын өрөөнд очиход чамайг ажлаа хийдэггүй, бид нартай хэрэлддэг гэж ёс зүйн хороонд танай цехийн инженерүүд гомдол гаргасан байна гэж амаараа хэлсэн. Яг одоо хариу тайлбар бич гэсэн. Тухай үед би их гайхаж, сэтгэл зүйн дарамтанд орсон байсан.

Намайг зүгээр ажлаа хийгээд явж байхад Түлш тээврийн цехийн инженерүүд нь ажлаа хийдэггүй, бид нартай хэрэлддэг гэж ор үндэслэлгүй гүтгэж байна, гомдлын үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичиж өгөхөд чамд арга хэмжээ авна нэг дэх өдөр асуудыг шийдвэрлэнэ одоо гар гэсэн. Ёс зүйн хороонд бичгээр гомдол ирсэн байсан бол гомдлыг надад танилцуулах байсан гэтэл боловсон хүчин Тунгалаг бичгээр ирээгүй гомдлыг амаараа хэлж, надад гомдлыг танилцуулалгүй надаас тайлбар авсан байсан.Тэгээд ёс зүйн хорооны хуралдааныг хүлээгээд байж байтал 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр чиний ажлын байрыг сольсон байна гэж надад хүн хэлсэн.

Ёс зүйн хороо хуралдалгүйгээр, ирсэн гомдлын үнэн зөвийг шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хорооноос ямар ч дүгнэлт гаргаагүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захиралын тушаал гарч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байрыг сольсон. ******* компанийн ёс зүйн хорооны даргаар Үнэнхүү, гишүүнээр боловсон хүчин Тунгалаг, Галхүү, хуулийн зөвлөх гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Тухай үед ******* компанийн хуулийн зөвлөх ажлаасаа халагдсан байхад боловсон хүчин Тунгалаг нь дангаараа шийдвэрлэсэн. Ёс зүйн хороонд ирсэн гомдлыг ёс зүйн дүрмэнд заасны дагуу шалган тогтоогоогүй, байж ажлын байрыг минь өөрчилж, ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж байхад энгийн нөхцөл рүү шилжүүлсэн, мөн үндсэн цалин удаан жилийн нэмэгдэл 35 хувь байсан 30 хувь болгож 5 хувиар бууруулсан тушаал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 1 дүгээр заалтанд түлш тээврийн дамжуулах цехийн удирдлагын санал гэсэн. Гэтэл Түлш тээврийн цехийг өдөр тутамын удирдлагаар ханган явуулдаг цехийн дарга цехэд ямар асуудал болж байгаа талаар огт мэдээгүй.

Түлш тээврийн цехийн инженерүүд нийлж үйлчлэгчээ ёс зүйн хороонд гомдол гаргаж байгаа талаар мэдээгүй байхад тушаалд удирдлагын санал гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан Б/266 дугаартай тушаалыг надад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан, эх хувиар нь надад гардуулж өгөөгүй, би нэг хувийг канондож авсан. Иймд ******* компанийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ******* компанийн Түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлгч ******* нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит' хувьцаат компанийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ******* компанийн Түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

1. Үйлчлэгч ******* нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан шууд харъяалагдах албан тушаалтнууд болох ашиглалтын инженер, цехийн инженерүүд, инженер техникийн ажилтнуудын тавьсан үүрэг даалгаварыг байнга эсэргүүцэж, цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүйн улмаас ажилчид бохир орчинд ажиллаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг.

2.Ажпын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг, төлөвлөгөөт ажлыг тогтооосон цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй, зэргийг нь үндэслэн ажлын байрыг нь өөрчилж, хөдөлмөрийн нөхцлийг нь сайжирлуулсан.

3. Үйлчлэгч нарын цэвэрлэгээ, зан харьцаа ёс суртахуунд нь хяналт тавих эрх бүхий албан тушаалтан (ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй) бага эмч З.Цогзолмаад 1 сар сануулах арга хэмжээ авсан. Харин Чинбаатарт сахилгын арга хэмжээг аваагүй.

4. Үйлчлэгч *******ын ажлын байрыг өөрчилөөгүй, өөр ажилд шилжүүлээгүй, түүний ачааллыг хөнгөлж Түлш дамуулах цехээс, Захиргаа удирдлага руу шилжүүлсэн нь түүний хөдөлмөрлөх нөхцөл, цалин мөнгөөр нь хохироогоогүй учир нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлийн. 13-т заасан хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгоход нөлөөлөх зүйлгүй. Үйлчэгч ******* нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ******* нийт 13 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллажээ. Дээрх хуульд зааснаар нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил иь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгал төлсөн эмэггэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгддэг учир түүний ямар нэгэн эрх зөрчигдөөгүй. Нэхэмжлэгч ******* тус ТӨХК-ийн Түлш дамжуулах цехэд үйлчлэгчээр ажиллаж байхдаа 538,661 төгрөгийн цалинтай байсан. Түүний ажлын нөхцлийг сайжруулснаар 538,661 төгрөгийн цалин авч байгаа бопно. Эндээс харахад үндсэн цалин бопон нэмэгдпийг, нэг ч төгрөгөөр бууруулаагүй.

5.Үйлчлэгч *******ын ажлын байрыг сайжруулах шалтгаан гэвэл:

A. Үйлчлэгч ******* нь ахмад ажилтан болсон.

Б. Цехийнх нь ажилтнуудаас удаа дараа үйлчлэгч *******ын ажлын байрыг өөрчлүүлэх тухэй санал, хүсэлтүүд амаар болон бичгээр ирдэг байсан.

 

B. Хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгоход нь сөргөөр нөлөөлөхгүй зэрэг шалтгаануудыг үндэслэсэн болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан ******* компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ******* компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

******* нь ******* компанийн түлш дамжуулах цехэд үйлчлэгчээр ажиллаж байгаад ******* компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтаны үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, үйлдвэрийн цэвэрлэгчийн ажилд томилогдсон болох нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Б/266 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийг үндэслэн Түлш дамжуулах цехийн удирдлагын санал, ажлын шаардлагыг харгалзан *******ыг түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаас чөлөөлж, үйлдвэрийн цэвэрлэгчээр томилон ажиллуулсугай гэжээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, гэрээг цуцлахдаа тушаалдаа үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах учиртай. Гэтэл *******ыг өөр ажилд шилжүүлсэн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийг өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар зохицуулсан заалтыг баримталсан нь оновчгүй болсон байна.

Түүнчлэн ажил олгогч тушаалдаа *******ын ажлыг шилжүүлсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, ...түлш дамжуулах цехийн удирдлагын санал, ажлын шаардлагыг харгалзан гэж дурьдсан байх боловч инженер, техникч, удирдлагын санал нь дангаараа ажилтны ажлын байрыг шилжүүлэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл ажилтан ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын болон ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй байхад *******ын ажлыг өөрчилж, өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хүний нөөцтэй холбоотой асуудлаар Гүйцэтгэх захирал тушаал гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах энэхүү эрхээ гүйцэтгэх захирал бусдад шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ******* компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг ******* компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтаны ажилд эгүүлэн томилсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, ******* компаниас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА