Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2020/00879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс 1

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, оргил хотхон 27 дугаар байрт оршин суух, 53 настай, эрэгтэй,  ............. -ын,

Хариуцагч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Өгөөмөр 1 дүгээр баг, Ар шанд гэх газарт оршин суух, 68 настай, эрэгтэй,  ............. -д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 61.500.000 төгрөг гаргуулах үндсэн

  • нэхэмжлэл,

60.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч И.Анар, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж /шүүхэд төлөөлөх эрх-2756/, хариуцагч Ц.............., түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа /шүүхэд төлөөлөх эрх-2373/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Л.............. нь 2016 оны 5 дугаар сард Ц..............гээс бэлнээр

  1. 000    төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 2 сарын дараа мөнгө авах гэсэн боловч хариуцагч зээлсэн мөнгөө өгөөгүй болно. Улмаар хариуцагч Ц.............. нь зээлсэн 20.000.000 төгрөгийн оронд өөрийн хурдан хандгай хүрэн

фазарганы төл эрүүл, чийрэг хүрэн азаргыг 80.000.000 төгрөгт үнэлэн Л..............т өгөхөөр тохиролцсон. Л.............. нь үнийн дүнгийн зөрүү болох 60.000.000 төгрөгт өөрийн өмчлөлийн их гарын шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөргийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд тооцон шилжүүлж, үлдэх

  1. 000   төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 11 дүгээр сард тохиролцсон ёсоор хүрэн азаргыг Ц..............гээс авч тэжээн уяах болоход хөл нь доголоод уяж
 

болохгүй болохоор нь тухайн үед хөл муутай азарга зарсан байгаа талаар нь Ц..............д мэдэгдсэн. Ц.............. нь хүрэн азаргаа шүдлэн байхад нь тарган уясан тул хөл нь муудсан тухай хэлж, азаргаа эргүүлж аваад Л.............. нь азаргыг нь аваачиж өгөөд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг болон 30.000.000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй. Мөн Л.............. нь эхнэрийнхээ дүү болох Саранчимэгээс мөнгө зээлж, Ц..............гийн ХААН банкны дансруу мөн 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд Ц..............гээс 50.000.000 төгрөгийн хөөргийг Л..............ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж, мөн 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч И.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилж байна. Ц..............гээс хөөрөгний үнэ 30.000.000 төгрөг, 31.500.000 төгрөг нийт

  1. төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л..............ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.............. нь 2015 оны зун миний хүрэн үрээг авъя гэж гуйгаад би өгөөгүй юм. Ингээд 2016 сны 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Л.............. манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь 60.000.000 төгрөгөөр тохироод хөөргөө 30.000.000 төгрөгт тсоцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, би Л..............ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж зарсан юм. Ингэж наймаа хийж тохирсныг олон хүн мэдэж байгаа. Наймаагаа хийгээд гар барихад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тасалсан бөгөөд, тэр хүн гэрчилнэ. Л..............т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.............. хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.............. нь хөл нь доглоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай үкэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4 дүгээр сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн Л..............т өвтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй Л.............. эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Нэгэн бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах аман тохиролцоогоор миний бие ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, эрүүл чийрээг адууг Л..............т өгсөн бөгөөд худалдан авсан өдрөөс хойш тухай адууг арчилж хамгаалах, эрүүл чийрээг байх асуудал Л..............ийн мэдэлд шилжсэн. Иймд Л..............ийн нэхэмжилсэн 81,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.............. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.............. нь 2016 оны 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Л.............. манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь хүрэн үрээг минь 60.000.000 төгрөгөөр тохироод хөөргөө 30.000.000 төгрөгөөр тооцоод 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Урьд нь би Л..............ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж төлбөрийг төлсөн юм. Л..............т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.............. хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.............. нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа гүйгээд ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4-р сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн Л..............т өвтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй Л.............. эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Л.............. нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн гэж миний бие үзэж байгаа бөгөөд анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба 60.000.000 төгрөгийг Л..............ээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч И.Анар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Л..............ийн нэхэмжпэлтэй, Ц..............д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас "60,000,000 төгрөг гаргуулах " тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул уг сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Л.............. нь Ц..............гээс түүний хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг "Хүрэн азарга"-ыг үнэ тохирч 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийгтөлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зохицуулсан. Тохиролцсон ёсоор Л.............. нь гэрээний төлбөрийг бүрэн төлж

  • барагдуулсан бөгөөд ингэхдээ Ц..............гээс авах авлага 20.000.000 төгрөгийг уг төлбөрт тооцож, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, мөн өөрийн өмчлөлийн "Их гарын, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөрөг"-ийг
  1. 000 төгрөгөөр үнэлж, төлбөрт тооцон өгсөн. Үүний дагуу 2016 оны 11 дүгээр сард хүрэн азаргыг Ц..............гээс авч, тэжээн, уяах гэхэд хөл нь доголоод уяж болохгүй байсан тул энэ талаар мэдмэгцээ Ц..............д хандаж гэрээний дагуу
 

төлбөрт шилжүүлсэн зүйлсийг буцаан өгч, адуугаа буцаан авахыг шаардсан.Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ "Л..............т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед у Л.............. хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.............. нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн өгөөгүй" гэх байдлаар тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй байна. Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 17-ны өдрийн 305 дугаар тогтоолд дурдсанаар хариуцагч Ц.............. нь тус эрүүгийн хэрэгт "... Би (Л..............т) өгөхдөө хүрэн азаргаа шүдлэн үрээ байхад нь хөлийг нь доголгож байсан гэдгээ хэлж өгч байсан" гэх байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Ц.............. нь хүрэн азарганыхаа хөлийг доголдог, хөл муу талаар өмнө огт хэлж байгаагүйгээс гадна хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчиж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа хөрөнгийн биет байдлын доголдлыг буюу хүрэн азарганыхаа хөл муу, уяж болохгүй доголдог талаар мэдэж байсан хэр нь худалдан авагч Л..............гэй үнэ тохирч худалдсан болох нь тодорхой харагдаж байна. Хожим Л.............. болон Ц..............гийнх нар зэргэлдээ газар буудаллаж байх үед хүрэн азарга нь Ц..............гийнд буцаад очсон байсан бөгөөд улмаар адууг Л..............т өгөлгүйгээр өөрийн мэдэлд буцаан авсан. Ийнхүү Л..............т худалдсан адуугаа буцаан авсан хэр нь гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн зүйлсийг нь буцаан өгөлгүй өдийг хүрсэн. Гэтэл дахин сөрөг нэхэмжпэл гарган хүрэн үрээгээ 60,000,000 төгрэгт үнэлэн үнийг нь нэхэмжилж буй нь огт үндэслэлгүй байна. Хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ "... Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй Л.............. эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1 жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. ... анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба 60.000.000 төгрөгийг Л..............ээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Дээрхээс үзэхэд хариуцагч Ц.............. нь гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байх бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн адуугаа хүлээн авсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Ц..............гийн адуу нь түүний мэдэлд очсоны дараа өвчнөөр үхсэн гэж тайлбарлаж байх тул "Л.............. нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн" гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Ц..............гээс Л..............т холбогдуулан гаргасан "60.000.000 төгрөг гаргуулах" шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  • Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.............. хариуцагч Ц..............д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 61.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

 

Ц.............. нь Л..............т холбогдуулан 60.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхэд ханджээ.

^                  Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар нь хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгаж “хөөргийг

  1. 000 төгрөгөөр үнэлж нэхэмжпэл гаргасан болно.

Нэхэмжпэгч Л.............. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл, чийрэг хүрэн азаргыг 80.000.000 төгрөгт тохиролцож ...зээлсэн 20.000.000 төгрөг суутган, өөрийн өмчлөлийн их гарын шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, гартаам хөөргийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд тооцон шилжүүлж, үлдэх 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... 2016 оны 11 дүгээр сард тохиролцсон ёсоор хүрэн азаргыг Ц..............гээс авч тэжээн уяах болоход хөл нь доголоод уяж болохгүй болохоор нь тухайн үед хөл муутай азарга зарсан байгаа талаар нь Ц..............д мэдэгдсэн. ... азаргыг нь аваачиж өгөөд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг,

  1. 000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй” гэж,

Хариуцагч Ц.............. нь нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ “...2016 оны 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Л.............. манайд ирээд 2 хоног гуйж шалсаар байгаад уг адууг соёолон болох жил нь хүрэн үрээг минь 60.000.000 төгрөгөөр тохироод хөөргөө 30.000.000 төгрөгөөр тооцоод 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Урьд нь би Л..............ээс 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба тэр мөнгөө суутгаж төлбөрийг төлсөн юм. Л..............т хурдан хандгай хүрэн азарганы төл эрүүл чийрэг хүрэн үрээг үнэ тохирч худалдсан. Худалдах үед Л.............. хүрэн үрээг өөрийн биеэр үзэж, ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг өөрөө хараад аваад явсан. Гэтэл Л.............. нь хөл нь доголоогүй, эрүүл чийрэг үрээ авч явчихаад хөл муутай азарга зарсан гээд наймаа буцах талаар хэлсэн. Тэгэхээр нь авсан шигээ аваад ир гэтэл авчирч өгөөгүй. Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй гэж,

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “Хүний удам сайтай үнэтэй үрээ аваад биечлэн авчирч өгөөгүй. Ингээд байж байтал 2017 оны 1 дүгээр сард манлай уяач Д.Даваахүүгийн унаган загал гүүтэй гүйж нутагтаа гүйгээд ирсэн, бас эрлийз хонгор алаг байдас хамт ирсэн. Хамт ирсэн гүү нь өвчтэй байсан бөгөөд зарсан хүрэн үрээний маань төмсөг нь хавдартай ирээд удалгүй 2017 оны 4-р сард Цээл бригадын нутагт үхсэн. Энэ талаар хүрэн үрээний эзэн Л..............т өвтэй болсон байна, өөрөө хүрээд ирээд үхлээ гэж хэлсэн болно. Цаг муу, нүүдэл хийж явсан тул шинжилгээ хийж чадаагүй Л.............. эрүүл байсан үрээг минь өөрөө ирж хүлээж авч явчихаад 1

  • жилийн дараа өвчин тусгаад өөрөө ч авчирч хүлээлгэж өгөөгүй, үрээ минь өөрөө гүйж ирээд үхсэн. Л.............. нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн гэж миний бие үзэж байгаа бөгөөд анх тохиролцсон адуу худалдан авах гэрээнээс татгалзаж худалдсан мөнгөө нэхэмжилж байгаа бол миний бие өөрийн хүрэн үрээг 60.000.000 төгрөгөөр үнэлж байгаа” гэж тайлбарлаж маргаж байна.
 

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ “...Дээрхээс үзэхэд хариуцагч Ц.............. нь гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байх бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн адуугаа хүлээн авсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байна. Сөрөг нэхэмжпэлд дурдсанаар Ц..............гийн адуу нь түүний мэдэлд очсоны дараа өвчнөөр үхсэн гэж тайлбарлаж байх тул "Л.............. нь нэгэнт өөрийн өмчлөлд шилжсэн адуугаа харж хандаагүй, хайхрамжгүй байдлаас болж адуугаа үхүүлсэн" гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэж тайлбарлаж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.............. нь зээлсэн 20.000.000 төгрөгийг Л..............т өгөх боломжгүй байсан учраас өөрийн хурдан хүрэн азарганы төл хүрэн үрээг түүний өмчлөлд нь шилжүүлэх, “мөн хүрэн үрээний төлбөрт” Л.............. нь зээлсэн 20.000.000 төгрөгийг суутгаж, дээр нь нэмж их гарын шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай гартаам хөөрөг, бэлнээр 10.000.000 төгрөг зэргийг Ц..............д хүлээлгэн өгч, Л.............. нь хүрэн үрээ буюу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд аваар тохиролцон, аман гэрээ байгуулснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хүрэн үрээг хурдан эсэх талаар хэн аль нь маргаагүй бөгөөд эд хөрөнгийн доголдолын талаар маргаж байна.

Нэхэмжпэгч нь “...хүрэн азарганы хөл нь доголосон”, мөн хариуцагч Ц..............гийн өмчлөлд байхдаа үхсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөг хариуцна” гэж заасан.

Нэхэмжлэгч Л.............., хариуцагч Ц.............. нарын хооронд худалдах- худалдан авах гэрээний харилцаа нь үүссэн бөгөөд аман хэлбэрээр хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж

  • үзнэ.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагчид өмчлөх эрх шинээр үүснэ.

 

Өөрөөр хэлбэл: Худалдагч Ц.............. нь өөрийн өмчлөлийн хурдан хандгай хүрэн азарганы төл үрээг худалдан авагч Л..............ийн өмчлөлд шилжүүлсэн, Л.............. нь үрээний төлбөрт их гарын хөөрөг, 30.000.000 төгрөгийг өгсөн байдлаас дүгнэхэд талуудын хооронд дээрх дурсан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд үрээний өмчлөх эрх нь Ц..............д төлбөр төлж, үрээг өөрийн эзэмшилд авснаар энэ гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэрээгээр тогтоосон ...чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалайн улмаас худалдан авагчийн ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдол гэж үзнэ.

Мөн худалдасан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, өөр төрлийн эд хөрөнгөөр солих, хэрэв боломжгүй бол үнийг буцаан өгөх үүрэгтэй.

Худалдагч гэрээний зүйл болох эд хөрөнгийн талаар худалдан авагчид үнэн зөв мэдээлэл өгөх нь үүргийн харилцаанаас үүссэж болзошгүй хариуцлагаас урьдчилан хамгаалалт болох ач холбогдолтой юм.

Худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авснаар худалдагчийн үүрэг гүйцэтгэгдсэнд тооцогддог бөгөөд хүлээн авсан явдал нь худалдан авагсийн тодорхой үйлдлээр тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч Л.............. нь тухайн худалдаж авсан үрээг доголсон талаар Ц..............д мэдэгдсэн байх боловч гэрээ цуцлах талаар буюу өгсөн авсан зүйлээ буцаан өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзнэ.

Ц.............. нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох үрээ нь өөрөө гүйж ирсэн гэж тайлбарлаж байх хэдий ч тухайн азарганы өмчлөх эрх Л..............ээс Ц..............гийн өмчлөх эрх шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс дүгнэхэд талууд тухайн азарганы хөл нь соёолон насандаа гэмтээж байсан гэх талаар мэдсэн, мэдээгүй гэж маргаж байх боловч худалдах-худалдан авах гэрээнд энэ талаар тохиролцоогүй байх бөгөөд энэ нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул талуудын хооронд үүсэн маргааныг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах,

  • доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол знэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогооп/й бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
 

Иймд нэхэмжлэгч Л.............. нь Ц..............гээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хурдан хандгай хүрэн азарганы төл үрээг өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор солих, эсхүл буцааж өгч гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байсан байх бөгөөд шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн Саранцэцэгээс 1.500.000 төгрөгийг зээлж авч Ц..............д өгсөн гэх боловч Саранцэцэгийн өмнөөс Л.............. нь нэхэмжпэл гаргах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Маргалдагч талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний гол нөхцлийг тохиролцон худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна уг гэрээг хүчин төгөлдөр, Ц..............гийн 60.000.000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхзлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л..............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.450 төгрөгийг, хариуцагч Ц..............гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн 457.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан Л.............. хариуцагч Ц..............д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт
  1. төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, Ц.............. нь Л..............т холбогдуулан 60.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л..............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.450 төгрөгийг, хариуцагч Ц..............гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн 457.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн ф шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ