СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР | 2019 оны 12 сарын 23 едер Дугаар181/ШШ2020/00003 Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжпэгч:Баянзүрх дүүрэг 19-р хороо 1-р хотхон 1 байр 73 тоотод оршин суух Боржигон овогт Ганпүрэвийн Цолмонбаяр /РД:С389031809/-ын хариуцагч.Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны гудамж 13Б-д байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төв УТҮГ /РД:9086331/-т холбогдох Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжпэлийг 2019 оны 9 сарын 19-ий өдөр хүлээн авч, 2019 оны 9 сарын 26-ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Цолмонбаяр, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Эрүүл мэндийн хөгжлийн төвд сонгон шалгаруулалтад холбогдох материалаа бүрдүүлэн өгсний дагуу тус төвийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/79 тоот тушаалаар намайг Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Үүрэгг ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байхад 2019 оны 8-р сард тус төвийн дарга солигдож, удирдлага солигдсон даруй намайг 2019 оны 9-р сарын 04- ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажпаас халсан. Тус төвийн захирлын 2018 оны 3 сарын 1-ий өдрийн А/23 тушаалаар шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо 3 гэж батласан байсан, гэтэл 5 сарын 18-ны тушаалаар 2 болгочихсон. Миний ажпын байран дээр шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон 2 хүн ирсэн, орон тоо байхгүй гэж намайг халсан. Хэрэв тэр 2 хүн ажлаас халагдсаны дараа орон тоо хасагдсан учир нэгийг нь өөр ажилд томилж болох байсан, би | Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул лүн ИИ ПООЦИИП ^ зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 9 сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эрүүл мэндийн хөгжпийн төвийн ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/79 дүгээр ажилд томилох тухай тушаалаар БГ.Цолмонбаярыг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс тус төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон, Ерөнхий захирлын 2019 оны 9 дугаар сарын 4-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9дүгээр сарын 21-ний өдрийн 1922 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон бөгөөд ажпаас нь буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байгаа ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн заалтыг барьсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба нь шалгалтын зохион байгуулалт хариуцсан 2 мэргэжилтний орон тоотой бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1922 дугаар шийдвэрээр Б.Уянга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар шийдвэрээр П.Бумцэнд нарыг тус тус дээрх 2 орон тоонд буцаан томилсон. Шүүхийн шийдвэрийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй байхаас гадна хуульд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул удирдлага солигдсон даруйдаа өмнө нь ажиллаж байсан хүнийг эргүүлэн томилох нэрээр ажпаас үндэслэлгүй халсан гэсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл муутай болжээ. Нэхэмжпэгч өөр ажилд томилох ёстой гэж шаардлага гаргаагүй, харин удирдлага солигдсон учир намайг ажлаас чөлөөлсөн гэж гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Ажилтан өөр ажилд томилогдох санал гаргаагүй, хуулинд заахдаа ажил олгогч нь бололцооны өөр ажилд томилж болно гэсэн болохоос заавал өөр ажилд томилох үүргийг хүлээлгээгүй байна. 2018 оны 1 сарын Сайдын тус төвийн орон тоог өөрчлөн батласан тушаалын дагуу төвийн ерөнхий захирал 2018 оны 3 сарын 1-ий өдрийн А/23 тушаалаар шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо 3 гэжбатласан байсан, гэтэл дахин төвийн орон тоо бүтцийг 3 сард нь сайдын тушаалаар өөрчлөн батласны дагуу 5 сарын 18-ны тушаалаар 2 болгож өөрчлөх болсон. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. | тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжпэгч Г.Цолмонбаяр нь хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв УТҮГ- т холбогдуулан Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын 2019 оны 9-р сарын 4-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 59 дүгээр зүйлийн 59.1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9-р сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01922 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэрээр Б.Уянгыг Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоосон үндэслэлээр Г.Цолмонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9-р сарын 4-ний өдрөөр дуусгавар болгон цуцалсан/хэргийн 4,18 дахь тал/, 2019 оны 8 сарын 12-ны өдөр ажлыг нь хүлээлцүүлсэн/хэргийн 41 дэх тал/ байна. Нэхэмжпэгч Б/55 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 9 сарын 19-ий өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан тул шүүх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцсэн болно. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 3 сарын 01-ий өдрийн А/70 дугаар “Эрүүл мэндийн хөгжпийн төвийн зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт оруулах тухай”тушаалыг үндэслэн тус төвийн ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/64 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн ажлын байр нь 2 орон тоотой байхаар батлагдсан /хэргийн 29-32дахь тал/ байх бөгөөд тухайн ажлын байранд урьд ажиллаж байсан П.Бумцэнд, Б.Уянга нарыг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр П.Бумцэндийг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01922 дугаар шийдвэрээр Б.Уянгыг тус тус шалгалтын зохион байгуулалтхариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон, үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн үйл баримт бий болсон байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн | Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажпаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан тул батлагдсан 2 орон тоо бүхий нэхэмжпэгчийн ажиллаж байсан Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажпын ажпын байранд, өмнө ажиллаж байсан 2 ажилтныг шүүх ажилд нь эгүүлэн тогтоосноор нэхэмжпэгч Г.Цолмонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2- т заасан үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон ажил олгогчийн 2019 оны 9-р сарын 4-ны өдрийн Б/55 дугаар тушаал хуульд нийцсэн байна. Иймд шүүх ажпаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжпэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Хуульд заасан бололцооны өөр ажил олж өгөх эсэх асуудал нь ажил олгогч, ажилтан нарын хоорондын асуудал бөгөөд нэхэмжпэгч энэ үндэслэлээр бус харин урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардаж буй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Эрүүл мэндийн хөгжпийн төв УТҮГ-т холбогдуулан гаргасан Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Г.Цолмонбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох
| заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх!от | |