Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/107

 

2017 оны 01 сарын 09                      Дугаар 181/ШШ2017/107                              Улаанбаатар хот

 

г

н

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,,т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.466.918.412,10 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Летфорекс ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Чинбаяр нь тус ББСБ ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж,

  1. 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Х.Чинболд, Б,Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууц. улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус тавьсан. Летфорекс ББСБ ХХК нь Х.Чинбаярт 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр
  1. 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 100.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус хүлээлгэн өгч, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Х.Чинбаярын Голомт банкны 1609075949 тоот дансанд 185.741.667 төгрөгийг шилжүүлсэн.

0 03 33 0

 

 

Гэрээний 1.9-д “Зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн дүнгийн 0.8 хувийн шимтгэлийг нэг удаа тооцож авна гэж зааснаар суутган авч, үлдэх хэсгийг олгосон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу зээл түүний хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгуй байна. Х.Чинбаяр үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, харин хүүнд 253.398.534 төгрөг, тухайн сарын хүүнд 7.466.666 төгрөг. нэмэгдүүлсэн хүүнд 25.510.382. нийт 286.375.583 төгрөг төлсөн. Одоо Х.Чинбаяраас үндсэн зээл 700.000.000 төгрөг, зээлийн хүү 640.676.465,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126.241.946.77 төгрөг нийт 1.466.918.412,10 төгрөг нэхэмжилж байна. Х.Чинбаярт 700.000.000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 14- нөөс 2013 оны 05 дугаар сарын 18 хүртэл 5 хувааж олгосон тул эхний саруудын хүүгийн дүн өөр өөрөөр бодогдсон ба хүү болон зээлийн тооцоололыг программаар бодсон тул ямар нэгэн маргаан байхгүй. Тус ББСБ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр хүүгээ зогсоож, нэхэмжпэлээ 2016 оны 09 дүгээр сарын 29-нд гаргасан. Зээлдэгч төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол гурван барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч нь 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 946 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлөх хүсэлт гаргаснаар уг орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тул үлдэх хоёр объектоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Летфорекс ББСБ ХХК нь Х.Чинбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.466.918.412,10 гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжпэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Х.Чинбаяр нь Летфорекс ББСБ ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 700.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү- 2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцуудыг тавьсан болох нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулсан 0000946 тоот зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Летфорекс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн сарын хүүнд гэж 7.466.666 төгрөг суутгасны үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байх ба нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчийн төлөөгүй хугацааны үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцох үндэслэлтэй тул тухайн сарын хүү 7.466.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.510.382 төгрөг нийт 32.977.048 төгрөг төлснийг үндсэн хүүгээс хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд зээлдэгч дээрх хугацаанд үндсэн хүүнд 901.541.666 төгрөг төлөхөөс нийт 286.375.583.33 төгрөг төлсөн байх тул хасаж тооцон, хүүнд 615.166.083 төгрөг, хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцож /615.166.083х20%/=123.033.216 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.9-д “Зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн дүнгийн 0.8 хувийн шимтгэлийг нэг удаа тооцож авна” гэж зааснаар /700.000.000x0.8%/=5.600.000 төгрөг суутгаж авах байтал Х.Чинбаярт 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Голомт банкны 1609075949 тоот дансанд 185.741.667 төгрөгийг шилжүүлснээс үзэхэд 8.658.333 төгрөг илүү авсан байх тул уг мөнгийг хариуцагчийн үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд Х.Чинбаяраас үндсэн зээлд 691.341.667 төгрөг, зээлийн хүүнд 615.166.083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 123.033.216 төгрөг, нийт 1.429.540.966 төгрөгийг гаргуулж, Летфорекс ББСБ ХХК-д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 37.377.445 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй

байна.

Хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол. 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1.429.540.966 төгрөгийг гаргуулж, Летфорекс ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгэзр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Х.Чинбаярт холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08.30 минутад хэлэлцүүлэхээр товлоход Х.Чинбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбат шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан атлаа ирээгүй бөгөөд мэтгэлзэх зарчмыг хангах үүднээс хэргийн оролцогчийг бүрэн оролцуулъя гэх нэхэмжпэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагт товлоход итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбат эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэх хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 21-нд товлоход тэрээр дахин эмнэлгийн магадлагааг сунгасан гэх шалтгаанаар хуралд ирээгүй байна.

 

Б.Пүрэвбат нь хурал товлосон 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгийн магадлагааг 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 2016 оны 12 дугаар сарын 26 хүртэл сунгасан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд УНТЭ-ийн их эмч Дамдиндоржийн Энхтуяагаас олгосон дээрх магадлагааны талаар шүүгчийн туслах П.Ариунбилэг тус эмнэлгийн 311544 дугаар цахим бүртгэлийн утсаар лавлахад 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд Баярсайханы Пүрэвбат /ИМ:88031019/ цахим бүртгэлд бүртгэгдээгүй, эмчид үзүүлэх цаг аваагүй байна гэжээ.

Улмаар Х.Чинбаярт холбогдох хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн

  1. цагт хэлэлцүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбатын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамж, 298 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг 2017 оны 01 дүгээр сарын 03-нд хүргүүлэхэд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний эхнэр н.Хонгорзул хүлээн авсан нь мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6- т “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа ...байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэнд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна” гэж зааснаар хүргэсэнд тооцох ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. ямар шалтгаанаар ирээгүй талаар мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэз.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТМонгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Чинбаяраас 1.429.540.966 төгрөгийг гаргуулж, Летфорекс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.377.445 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.Чинболд, Б,Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1.429.540.966 төгрөгийг гаргуулж, Летфорекс ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаанаас чөлөөлсүгэй.
     
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.492542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Чинбаяраас 7.305.654 төгрөгийг гаргуулж Летфорекс ББСБ ХХК-д олгосугай.
  3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног • өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.