Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2019/00830

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ө

 

Хариуцагч: Төв аймаг, Борнуур сумын Засаг даргад холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.416.749 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.”““, түүний өмгөөлөгч С.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““, гэрч С.”““, Д.”““, Х.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Б.”““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.”““ нь хариуцагч Борнуур сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин 5.416.749 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ. /хх 1-2/,

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5.410.017 төгрөг гэж тодруулж байна.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.”““ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон боловч Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга ажилд эгүүлэн тогтоогоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилд эгүүлэн тогтоосон. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““ шүүх хуралдаанд Б.”““ы нэхэмжлэлтэй танилцсан. Магадлалыг хүлээн зөвшөөрч 8.331.422 төгрөгийг төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлаж, маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэйг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар Б.”““ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаал, Төв аймгийн Борнуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/14 дугаар Б.”““ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаал, 0224583 дугаартай Нийгмийн даатгалын дэврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдөр гаргасан хүсэлт, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/294 дугаар Төв аймгийн Борнуур сумын засаг дарга Б.”““т Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 151/ГХ2019/00036 дугаар гүйцэтгэх хуудсны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч тал дээр дурдсанаар татгалзаж буй үндэслэлээ нотлож 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, Д.”““ын Б.”““ы цалингийн тооцоо, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/27 дугаартай албан бичиг, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01086 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлал, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 05/09 дугаар Сумдын засаг дарга, Санхүүгийн албаны дарга нарт гэсэн албан бичгийн хуулбар зэргийг ирүүлсэн бөгөөд тус бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтыг үнэлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/294 дугаар албан бичиг, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 151/ГХ2019/00036 дугаар гүйцэтгэх хуудсны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаад тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01086 дугаар шийдвэр, мөн төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлалд гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...-ыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилж байх хэдий ч дээрх хуульд зааснаар ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар хүчин төгөлдөр болсон 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01086 дугаар шийдвэр, мөн Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлалыг иргэн, албан тушаалтнууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч Б.”““ы шүүхийн шийдвэр биелэгдээгүй, мөн түүний буруу биш шалтгаанаар ажиллаагүй 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно, Нийгмийн хамгаалалхөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцох-оор тус тус заасан тул ажилтны даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт 2017 оны 5, 4, 3 дугаар сарууд байх бөгөөд эдгээрийн сарын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 577.826 + 577.826 + 1.155.652 = 2.311.304 : 3 сар = 770.434 : 21 = 36687 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч Б.”““ы ажилгүй байсан хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс ажилд эгүүлэн авсан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл ажлын 116 өдрөөр тооцож олговот 4.255.692 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.”““ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг даргаас 4.255.692 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.”““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.154.325 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл тооцож, Б.”““ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албанд даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 83.041 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ