Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2019/00660

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2019/00660

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй д И Н.Баярмаа нээлттэй шүүх

 

Чингэлтэй Л.М-ийн нэхэмжлэлтэй,

 

: Л.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хянан .

 

ؿ : Нч Л.М, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бш рга Б.О нар .

 

:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Бод 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр 4 сарын хугацаатай 3,000,000 төгрөг зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд үндсэн зээлийн 3,000,000 төгрөгийг хариуцагч Л.Боос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэлээн удаан хугацаагаар бие биедээ мөнгө өгч авсан, хамтарч ажиллаж байсан. Маргаантай 3,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 сая төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би 2 сая төгрөгийг өгч, төлж дуусгасан. Махаа зарахаараа би өгөх юм аа өгөөд л явж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар дансны хуулгаас харвал 2017 оны 03 сарын 20-ны өдөр 240,000 төгрөгийг өгч байсан ба түүнээс өөр байдлаар мөнгө өгч байсан зүйл байдаггүй. Л.Мийн данс руу миний данснаас нийт 15,672,000 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Бид хамтарч ажиллах хугацаандаа 2 удаа тооцоо нийлсэн. Эхний удаа 2017 оны 06 сарын 19-ний өдөр Ганбаагийнд хийсэн тооцоогоор нийт 7,075,00 төгрөгийг миний бие Л.Мд өгөхөөр гарсан. Үүнээс тухайн өдөрт нь 4,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн дансаар 2,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь 06 сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд тооцохоор 7,100,000 төгрөгийг шилжүүлээд тооцоо дууссан. Үүний дараа өмнөх шүүх хуралдаан дээр орж ирсэн 2 гэрчүүдийг байлгаж байгаад дахиад тооцоо нийлсэн байдаг. Энэ нь 2018 оны 01 сарын 29-ны өдөр хийгээд, 1,253,000 төгрөгийн тооцоо гарсан. Энэ тооцоог Л.Мийн хамтран амьдрагч Д.Эгэдэг хүнд өгсөн. Энэ талаар өмнөх хуралдаанаар Д.Э хүлээн зөвшөөрсөн. Ингээд талуудын хоорондын тооцоо дуусгавар болсон гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Л.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулхыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчтай хамтран олон жил махны наймаа хийж байгаа боловч маргаан бүхий 3,000,000 төгрөгийн тухайд зээлийн гэрээ байгуулсан. Уг төлбөрийг надад буцааж төлөөгүй, хариуцагч нь хамтарч хийж байсан махны наймаанаас өмнө, хойно нь төлж байсан бусад төлбөрүүдтэйгээ хольж ойлгон мөнгөө төлсөн гээд байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй хамтран бараг 20-иод жил ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 2 ч удаа тооцоо нийлсэн, ийнхүү тооцоо нийлэх бүрт гарсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар ч төлбөргүй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигчид сүүлийн жилүүдэд махны худалдаанд хамтран ажилласан үйл баримтын талаар харилцан маргаагүй. Зохигчдын хэн аль нь сүүлийн 2 жилийн хугацаанд 8 буюу түүнээс дээш удаа бие биедээ дансаар, бэлнээр, автомат мөнгөний машин ашиглах хэлбэрээр, эсхүл гуравдагч этгээдэд шууд байдлаар мөнгө шилжүүлж мах худалдаж авах, хөдөө орон нутгаас мах худалдан авахдаа хамт, эсхүл ганцаар явж малчидтай худалдаа хийх, тухайн цаг мөчид ашиг гэж зөвшөөрсөн мөнгөн дүн, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэх байдлаар хамтран ажиллаж байсан тухай шүүх хуралдааны явцад харилцан тайлбарлаж байна.

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцаа нь харьцангуй урт хугацаанд үргэлжилсэн байх ба талуудын хэн аль нь хэрхэн хамтран ажиллах үндсэн зарчмаа ярилцаж тохироогүй, нэг нь нөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнгээ хэзээний шилжүүлсэн, ямар мөнгөн төлбөрийн хариу үүрэг болох талаар тухай бүр тооцдоггүй, тухайн мөнгөн төлбөрийг шилжүүлсэн болон хүлээн авч байгаа этгээд нь өөр өөрийн ойлгосон байдлаараа тооцож явсаар өнөөдрийг хүрчээ.

 

Нэхэмжлэгч сүүлийн 2 жилд, тодруулбал, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд, дээр дурдсан янз бүрийн хэлбэрээр тус бүр 240,00010,550,000 төгрөгийн үнийн дүнгээр нийт 8 удаа хариуцагч Л.Бод, эсхүл тэдгээрийн мах худалдан авч буй гуравдагч этгээдэд мөнгө шилжүүлж байсан бөгөөд үүнээс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж байсан 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэж маргаж байна. Тэрээр энэ мөнгөн төлбөрийг хамтран ажиллах зорилгоор шилжүүлсэн мөнгө биш Л.Бод өгсөн зээл гэх боловч энэ мөнгөөр хийсэн махны наймаанаас 300,000 төгрөгийн ашиг хүлээн авсан гэж тайлбарлаж байна. Нэгэнт 3,000,000 төгрөгийн шилжүүлгээс 300,000 төгрөгийг ашиг хэмээн хүлээж авсан гэж байх тул мөнгө шилжүүлсэн зорилго бусад шилжүүлгүүдтэй адил гэж ойлгон тус шилжүүлгий энэ хугацаанд хамаарах бусад мөнгөн шилжүүлгээс тусд нь салгаж дүгнэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 240,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10,550,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагч эдгээрээс заримыг нь зөвшөөрнө, хүлээж авсан төлбөрөө бүгдийг буцааж төлсөн, нарийн сайн ялгаа заагийг одоо гаргаж санахгүй байна, 2 ч удаа тооцоо нийлж дутуу үлдэгдэлтэй гэсэн төлбөрүүдээ цэгцэлж дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Талууд тухайн цаг үед хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой байсан байж болох ч хамтран ажиллах гэрээнд тохиролцвол зохих гол нөхцлийн талаар илтэд хангалтгүй тохирсон, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилах, хамтын үйл ажиллагаанд талуудын оролцооны хүрээ хязгаар, ялгаа заагийг тогтоогоогүй гэх мэт олон асуудлаар тохиролцоог бүрэн дүүрэн хийж чадаагүй байна. Иймд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ бус Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч тодорхой цаг хугацаа, мөнгөн дүнгүүдийг дурдан хариуцагчид шилжүүлсэн хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагч тэдний хооронд мөнгөн шилжүүлгийн харилцаа байсныг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байх хэдий ч дээр дурдсан төлбөр тус бүрийн хувьд заримыг зөвшөөрч заримыг нь зөвшөөрөхгүй, гэхдээ чухам аль тооцоог нь зөвшөөрч байгаагаа одоо тодорхой хэлж мэдэхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу дээрх мөнгөн дүн тус бүрийг шилжүүлсэн болохыг нотлох үүргийг нэхэмжлэгч өөрөө хүлээх юм. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаас үзвэл хариуцагч Л.Бын Хаан банк дахь 5065158896 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Л.Мийн 5042335307 тоот данснаас 240,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх бол /хх-ийн 57 дугаар тал/, Л.Бын дээрх данснаас Л.Мийн дансанд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 05 дугаар сарын 24-ны өдөр 2,072,000 төгрөг, 05 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 520,000 төгрөг, 06 дугаар сарын 13-ны өдөр 1,300,000 төгрөг, 06 дугаар сарын 19-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна /хх-ийн 57-66 дугаар тал/.

Нэхэмжлэгч Л.Мийн хариуцагч Л.Бод бэлэн мөнгөний автомат машин ашиглан мөнгөн шилжүүлсэн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчүүд мэдүүлэхдээ тэдгээрийн хооронд удаан хугацаанд энэ мөнгөн шилжүүлгүүдтэй холбоотой маргаан явагдаж байгаа бөгөөд талууд хэд хэдэн удаа тооцоо нийлж хамгийн сүүлчийн тооцоогоор Л.М Л.Боос 1,253,000 төгрөгийн авлага авч тооцоо нийлж дуусахаар тохирсон гэжээ. Улмаар гэрч Д.Энь тухайн үед нэхэмжлэгч Л.Мтэй хамтран амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх тооцоог зөвшөөрч, ийм хэмжээний мөнгийг Л.Боос түүгээр дамжуулан хүлээн авч тооцоо дуусгасан тухай мэдүүлж байна.

Иймд нэхэмжлэгч Л.М 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх боловч хариуцагчийн эргэн төлсөн мөнгөн дүнгүүд тухайлан нэхэмжилж буй 3,000,000 төгрөгийг хариу төлбөр биш болохыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадсангүй.

Иймд эдгээр үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад суурилан хариуцагч Л.Боос 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Л.Боос 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА