Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/00083

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/00083

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7 102 326 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015.12.09-ний өдөр 4.700.000 төгрөгийг зээлж өгсөн болно. 2015.12.09-ний өдрөөс 2016.04.20-ний өдөр хүртэл 4 сар 11 хоногийн хугацаатайгаар, 10%-ийн хүүтэйгээр, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.2%-ийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болно. Би тухайн үед банкнаас мөнгө зээлж аваад мөнгөтэй байсан ба тэр үед Б.Энхжаргал нь манай нөхрийн дүү нас барсан надад мөнгө зээлээч гэсээр гуйгаад авсан юм. Би тухайн үед түрээсийн байранд амьдардаг байсан ба түрээсийн мөнгө өгчих санаатай банкнаас мөнгө зээлсэн. Гэтэл болж банкны зээлийг би төлж барагдуулж байсан юм. Б.Энхжаргал нь өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөнөөсөө увуулж цувуулж өгөөд нийтдээ 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тооцвол: 4 700 000 төг х 4 сар 11 хоногийн хүү нь 470 000 төг х 4 сар = 1 880 000 төг + 172 326 төг \11 хоног \= 2 052 326 төг - хүү нь болж байгаа\ , үүнээс 2 000 000 төгрөг өгснийг хүүнд нь тооцон хассан, 52.326 төгрөгний хүүний үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн мөнгө 4 700 000 төгрөг, хүүний үлдэгдэл 52 326 төгрөг, хуульд нийцүүлэн тооцож 2 350 000 төгрөгний алданги зэрэг нийт 7 102 326 төгрөгийг Б Энхжаргалаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Энхжаргал ньийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Биээс 2014 оны 8 дугаар сард 1,600,000 төгрөгийг Дундговь аймаг явах болоод зээлж авсан. Тухайн үед бидний хооронд бичгээр гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Дундговиос ирээд мөнгийг өгч чадаагүй удсан. эгчтэй би нэг байгууллагад ажилладаг байсан. нь Oriflame-ийн бүтээгдэхүүн зардаг байсан ба манай ажлын газрынхан түүнээс бичүүлээд бүтээгдэхүүн авдаг байсан. Миний авсан зүйл 56,000 төгрөгийн үнэртэй ус 2 ширхэг, 8000 төгрөгийн үнэтэй охидийн үнэртэй ус 3 ширхэг, гарын тос, биеийн тос, биеийн шингэн саван зэрэг нийт 180,000 төгрөгийн бараа авсан. Эвлэрүүлэн зуучлалдт миний бие 1,600,000 төгрөг хувааж төлнө гэж бичиж өгч байсан. Бид 2 нотариатаар огт ороогүй. Намайг 2016 онд эвлэрүүлэн зуучлагчид өгсөн байсан эвлэрүүлэн зуучлагч бид хоёрыг эвлэр гэсэн. Би сар бүр 200,000 төгрөгөөр төлнө гэж тохирч байсан. 2017 онд 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 200,000 мянгаар 5 удаа, 2017 оны 12 сарын 1-нд 200,000, 12 сарын 6-нд 200,000 төгрөгийг тус тус өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 4,700,000 төгрөг, хүү 52,326 төгрөг, алданги 2,350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эгчтэй ямар нэг гэрээ байгуулаагүй би зээлж авсан 1,600,000 төгрөгөө Oriflame барааны үнэ нийтдээ 3,200,000 төгрөг болгож төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Чиний авсан мөнгөний хүү 4,700,000 төгрөг болсон би чамайг шүүхэд өгсөн гэж хэлж байсан. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7 102 326 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Энхжаргал нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4 700 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээг нотариат дээр очиж бичгээр хийсэн. Хариуцагчийн буцаан төлсөн 2 000 000 төгрөгийг хүүд тооцож авна. Хуульд заасан шаардлага хангасан гэрээ тул уг гэрээг үндэсэлэн үндсэн зээл 4 700 000 төгрөг, хүү 52 326 төгрөг, алданги 2 350 000 төгрөг, нийт 7 102 326 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч шүүхэд ...2015 оны 12 дугаар сарын 09-нд 4 700 000 төгрөг зээлж аваагүй. Харинээс 2014 оны 8 дугаар сард 1 600 000 төгрөгийг Дундговь аймаг явах болоод зээлж авсан. 2017 онд 1 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 1-нд 200 000 төгрөг, 2017 оны 12 сарын 6-нд 200 000 төгрөгийг тус тус өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 7 102 326 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд зээлдүүлэгчээс зээлдэгч Б.Энхжаргал 4 700 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож алданги төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч шүүхэд ...би 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөрээс 4 700 000 төгрөг зээлж аваагүй. Харин 2014 оны 08 сард 1 600 000 төгрөг зээлж авсан.Тухайн үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Харин 2016 онд эвлэрүүлэн зуучлалаар ороод би 2 400 000 төгрөгийгт сар бүр 200 000 төгрөгөөр төлөхөөр бид эвлэрсэн.Би зээлж авсан 1 600 000 төгрөг, зээлээр авсан Oriflame бүтээгдэхүүний үнийн хамт нийт 2 500 000 төгрөгт төлсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тайлбар, татгалзалтайгаа холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 4 700 000 төгрөгийг бэлэн хүлээлгэн өгч зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлан мөнгө шилжүүлэн өгсөн гэдгээ зээлийн гэрээнд үндэслэж байгаа.

Хариуцагч зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаагүй. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2 удаагийн тайлбар зөрүүтэй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 4 700 000 төгрөг аваагүй гэсэн тайлбараа нотолж чадаагүй.Иймд дээрхи зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар тодорхойлсон боловч хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой, өндөр тогтоогдсон байх тул талуудын тохиролцсон 10 хувийн хүүг одоогийн банк болон барьцаалан зээлдүүлэх газрын дундаж хүүгээр буюу 2 хувиар тооцож үндсэн зээл 4 700 000 төгрөг, 2 хувиар тооцож 4 сарын хугацааны хүү 376 000 төгрөг, нийт 5 076 000 төгрөгнөөс хариуцагчийн буцаан төлсөн 2 000 000 төгрөгийг хасч үлдэх 3 076 000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 1 538 000 төгрөгийн хамт нийт 4 614 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 488 326 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч 4 614 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 488 326 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 600 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 88 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА