Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/00073

 

 

 

 

 

 

2020 оны 01 сар 03өдөр

181/ШШ2020/00073

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЧЁ ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК /РД:/,

 

Хариуцагч: Б.Э /РД:/,

 

 

Хариуцагч: Э.Э /РД:/,

 

Хариуцагч: Д.М /РД:щ/,

 

Хариуцагч: ТТ ХХК /РД: нарт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,471,52,4 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгө, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах, батлан даагчийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, хувьцааны хэмжээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Э.Эын гаргасан барьцааны гэрээний Э.Эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л. Ж Т. хариуцагч С ХХК, Б.Э нарын төлөөлөгч П., хариуцагч Э.Эын төлөөлөгч Х. хариуцагч Д.Мгийн төлөөлөгч К.к, хариуцагч тт ХХК-ийн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С ХХК нь ЧЁтай 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу 1,412,300 ам.долларыг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлж авсан билээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ЧЁ болон иргэн Б.Э, Э.Э нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээний дагуу иргэн Б.Эийн өмчлөлийн Ү-2201006623 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Э.Эын өмчлөлийн Ү-2206011935 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байрлах орон сууц, 10, 11 тоот зогсоолын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно. ЧЁ болон С ХХК, Б.Э нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/РА/02-2013 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу Камаз 43118 маркын 2544УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 8449УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 6017УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 4620УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 8506УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 0582УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0479УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0482УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0544УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692 маркын 2693УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0418УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркын 8418БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NЕРАZ8332 маркын 5308АЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркын 8416БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2П,6 маркын 8417БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркын 2179ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота пикап маркын 1184УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1070УН улсын дугаартай К2620 хайгуулын машин, 1071УН улсын дугаартай К2620 хайгуулын машин зэрэг эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч С ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хуваарь, хугацаанд төлөөгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1,412,300 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 1,215,024 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 206,785 ам.доллар, нийт 2,834,109 ам.долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Банкны зүгээс зээлдэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзалт хийх, зээлийн өр барагдуулах гэрээ хүртэл байгуулах байдлаар зээл төлүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч зээлийн төлөлтийг хийгээгүй, төлөхөөс зайлсхийсээр байсан. Улмаар банк 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс холбогдох ажиллагааг хийж 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 51 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл гарсан. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1,-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 158 дугаар зүйлийн 158.1., 174 дүгээр зүйлийн 174.1, 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээ, 1342/01/РА/01-2013 тоот барьцааны гэрээ, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд тус тус заасныг үндэслэн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүрэгт С ХХК-аас 2,834,109 ам.долларыг гаргуулан ЧЁанд олгуулах, зээлийн гэрээний дагуу гаргуулах төлбөрийг 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээний даруу барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох иргэн Б.Эийн өмчлөлийн Ү-2201006623 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Э.Эын өмчлөлийн Ү- 2206011935 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байрлах орон сууц, 10, 11 тоот зогсоолын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан фидуцийн зүйлүүдээс тус тус гаргуулан ЧЁанд олгуулах, барьцаа хөрөнгүүд болон фидуцийн зүйлүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд С ХХК-ийн бусад хөрөнгөөс гаргуулан ЧЁанд олгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 158 дугаар зүйлийн 158.1., 174 дүгээр зүйлийн 174.1, 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээ, 1342/01/РА/01-2013 тоот барьцааны гэрээ, Иргэний хуулийн 235 дугаар зүйл, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд тус тус заасныг үндэслэн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүрэгт С ХХК-аас 2,834,109 ам.долларыг гаргуулан ЧЁанд олгуулах, зээлийн гэрээний дагуу гаргуулах төлбөрийг 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээний даруу барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох иргэн Б.Эийн өмчлөлийн Ү-2201006623 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Э.Эын өмчлөлийн Ү- 2206011935 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байрлах орон сууц, 10, 11 тоот зогсоолын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээс гаргуулж, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан фидуцийн зүйлүүдийг бодитойгоор гаргуулан ЧЁанд тус тус олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. 1343/02/РА/01-2013 тоот Барьцааны гэрээ, 1343/02/РА/02-2013 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-нээс гадна ЧЁ ХХК нь 2013 оны 05 сарын 03-ны өдөр иргэн Нураанхан овогтой Доржийн Мөнхөөтэй Батлан даалтын гэрээ- г байгуулсан байдаг. Уг батлан даалтын гэрээгээр Д.М нь 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг С ХХК-ийн өмнөөс өөрийн бүх хөрөнгөөр хариуцахыг батлан даасан бөгөөд банканд төлөгдөх бүх төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээх, 458.3-т Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна, 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг Д.М бүхэлд нь болон хэсэгчлэн хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж ЧЁ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК, иргэн Б.Э, иргэн Э.Э нарт холбогдох уг хэрэгт Д.Мг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Уг батлан даалтын гэрээгээр Д.М нь 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг С ХХК-ийн өмнөөс өөрийн бүх хөрөнгөөр хариуцахыг батлан даасан бөгөөд банканд төлөгдөх бүх төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар гэрээ байгуулсан тул зээлийн гэрээний үүргийг Д.М бүхэлд нь болон хэсэгчлэн хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагчийн батлан даагч Нураанхан овогтой Доржийн Мөнхөөгийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шаардаж байна. С ХХК нь 2012 оны 08 сарын 01-ний өдөр компанийн дүрмээ шинэчилж шинэчилсэн дүрэмдээ С ХХК-ийн 70 хувийн хувьцааг ТТ ХХК, 30 хувийн хувьцааг Б.Э эзэмшихээр тусгаж улсын бүртгэлд 2012 оны 08 сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг бүртгүүлсэн байна. Ингээд Сэйсфон ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч ТТ ХХК, түүнийг төлөөлж Д.Дагвадорж, 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э нар 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 19 дугаартай Хувь нийлүүлэгчдийн шийдвэр гаргаж ЧЁ ХХК-аас 1,412,300 ам.долларын зээл авсан байдаг байна. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байна. Эндээс үзвэл ТТ ХХК нь С ХХК-ийн хяналтын багцыг эзэмшиж байгаа бөгөөд ЧЁ ХХК-аас зээп авах, зээлийн барьцаанд эд хөрөнгө тавих эрхийг олгосон байна. Иймд Сэйсфон ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч ТТ ХХК-ийг ЧЁ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулж, хувьцааны хэмжээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-нд гаргасан бөгөөд түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нь 3,471,524 ам доллар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг 637,424 ам доллароор нэмэгдүүлж нийт 3,471,524 ам доллар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК, Б.Э нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь ЧЁ болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй, тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй тул өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Иймд Б.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу манай компанид ямар нэгэн зээл олгогдоогүй болно. Учир нь уг зээлийн гэрээний дагуу манай компанид зээлсэн гэх 1,412,300 ам.доллар нь ЧЁ болон манай компанийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгогдсон 400,000 ам.доллар, мөн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан аккредитивын гэрээний дагуу ЧЁнаас төлөгдсөн 889,666.50 ам.долларын үүргийг сүүлд нэгтгэж байгуулсан гэрээ болно. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан аккредитивын гэрээний дагуу ЧЁны санал болгосон зуучлагч Zhejiang ruher import and export компани нь К2620 маркийн 5 ширхэг вибраторыг С ХХК-д нийлүүлэх, ЧЁ нь К2620 маркийн 5 ширхэг вибраторын төлбөрт 2,212,200 ам.долларыг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл ЧЁ нь 5 ширхэг биш 2 ширхэг вибраторын төлбөр болох 889,666.50 ам.долларыг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас манай компани их хэмжээний алдагдал, хохирлыг амссан. Учир нь С ХХК нь М Си Эс Петро Монголиа ХХК-тай хоёр хэмжээст чичирхийлэл хайгуулын ажлын 2012/006 тоот гэрээг байгуулсан байсан бөгөөд дээрх 5 ширхэг вибратор нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтоор ирж хайгуулын ажил эхлэх ёстой байсан боловч гэрээнд заасан 5 вибратороос 2 ширхэг нь ирж техникийн иж бүрдэл дутуугийн улмаас М Си Эс Петро Монголиа ХХК гэрээт ажлыг цуцалсан. Банк нь зээлийн гэрээний дагуу зээлийг зээлдэгчид бодитоор олгоогүй тул барьцаа хөрөнгөөс зээлийн өр төлбөрийг гаргуулахыг шаардах эрхгүй. Хариуцагчийн хувьд дээрх зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг сайтар судлан зээлдэгчтэй уулзахад ЧЁ нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч С ХХК-д зээлийг бодитоор олгоогүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, ...-аас зээл олгох гэрээгээр банк, нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх ...., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Банк, ... тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, ...-аас зээл олгох гэнэ гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж тус тус зохицуулж өгсөн байдаг. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад банк зөвхөн зээлдэгчийн буюу харилцагчийн өөрийн зөвшөөрөл даалгавраар захиран зарцуулагдах боломжтойгоор зээлийг зээлдэгчийн өмчлөл, эзэмшилд бодитоор шилжүүлсэн тохиолдолд зээлийг олгосон гэж үзэхээр зохицуулж өгсөн байна. ЧЁ болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлээс харахад зээлдэгч нь зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл ЧЁ нь зээлийг зориулалтын дагуу зээлдэгчид бодитоор олгоогүй бөгөөд С ХХК-ийн нэр дээр 241424000062 тоот ам.долларын зээлийн дансанд зээлийг шилжүүлсэн гэх атлаа харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр 1,412,300 ам.долларыг тус данснаас буцаан гаргаж банк өөрийн дур зоргоор захиран зарцуулсан байгаа нь зээлийг зээлдэгчийн өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор бодитоор шилжүүлээгүй үзэх хангалттай үндэслэл юм. Банк зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тохиолдолд зээлийн өр, төлбөрийг шаардах болон барьцаа хөрөнгөөс зээлийн өр төлбөрийг гаргуулахыг шаардах хуулийн үндэслэлгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусгавар болохоор тус тус зохицуулж өгсөн байдаг. ЧЁ болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний 2-д зааснаар гэрээний хугацаа 1 жил буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар талууд харилцан тохиролцсон байна. Энэхүү гэрээний зүйл, заалт болон хуулийн дээрх зохицуулалтаас харахад ЧЁны хувьд хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоологдож 2017 оны 05 сарын 03-ны өдөр гэхэд дууссан байх тул нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. ЧЁ болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот гэрээний дагуу бодитоор зээл олгогдоогүй тул хариуцагч нарын хувьд тухайн зээлийг төлөх, баталгаа гаргах, урьдчилгаа олгох зэргээр банктай аливаа байдлаар харилцаж байгаагүй, банк нь шүүхэд хуульд заасан журмын дагуу хандаж байгаагүй тул Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах зэрэг хуульд заасан нөхцөл байдлууд үүсээгүй болно. ЧЁтай харилцаж байсан С ХХК-аас хүргүүлж байсан хариу бичгүүд нь зөвхөн 2012 оны зээл, аккредитивын гэрээтэй холбоотой болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч С ХХК-ийн болон ЧЁны хооронд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээнээс өмнө ЧЁ нь С ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 400,000 ам.долларыг жилийн 19,2 хувийн хүүтэй, 2012 оны 07 дугаар сарын 10-наас өмнө буцаан нөхцөлтэйгөөр зээлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЧЁ болон Б.Э, Э.Э нарын хооронд барьцааны гэрээ, мөн өдөр ЧЁ болон С ХХК-ийн хооронд фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байдаг. ЧЁ болон С ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан аккредитивын гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгож ЧЁ болон С ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр фидуцийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч С ХХК-ийн хувьд ЧЁтай 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн аккредитивын гэрээний дагуу төлбөрийн асуудал байгааг үгүйсгэдэггүй. Харин нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аккредитивын гэрээ байгуулах гол шалтгаан нь С ХХК нь М Си Эс Петро Монголиа ХХК-тай хоёр хэмжээст чичирхийлэл хайгуулын ажлын 2012/006 тоот гэрээг байгуулсан байсантай холбоотой бөгөөд 5 ширхэг вибратороос 2 ширхэг вибраторын төлбөр төлөгдөж 2 ширхэг вибратор нь ирж техникийн иж бүрдэл дутуугийн улмаас М Си Эс Петро Монголиа ХХК нь С ХХК-тай байгуулсан гэрээт ажлаа цуцалсан нь С ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой зээлийн төлбөр, мөн аккредитивын гэрээнд заасны дагуу төлөх төлбөрийг төлж чадаагүй шалтгаантай холбоотой. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн захиран зарцуулалтыг бодитоор олголгүйгээр 1,412,300 ам.долларыг 2013 оны 05 дугаар сарын 09-нд 700,000 ам.доллар, 10-нд 712,300 ам.доллароор тус тус тасдан шилжүүлж, 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 400,000 ам.долларыг зээлийг бэлэн бусаар төлүүлэв, 76,454.49 ам.долларыг зээлийн хүүг бэлэн бусаар төлүүлэв, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 889,666.50 ам.долларыг Аккредитивын төлбөр, 45,675.85 ам.долларыг аккредитивын шимтгэл хэмээн олгосон гэх зээлээ буцаан татсан байдаг. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн С ХХК-д зээлсэн гэх 1,412,300 ам.доллар нь 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 400,000 ам.доллар, үүний 2013 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх өдрийн хүү болох 76,454.49 ам.доллар, аккредитивын гэрээний дагуу төлөгдсөн 889,666.50 ам.доллар. үүний 2013 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэлх хүү болох 45,675.85 ам.доллар гэсэн 4 төлбөрийн дүнгийн нийлбэрээр С ХХК-ийн данс руу хоёр удаа гүйлгээ хийж, буцаан татсан нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн дансанд зээл орж ирснээр зээлдэгч зээлийн мөнгийг захиран зарцуулах байтал нэхэмжлэгч ЧЁ өмнөх зээлийн гэрээ, аккредитивын гэрээний дагуу үүссэн зээлийн төлбөрийг нэгтгэн 1,412,300 ам.долларыг зээлдэгчийн дансанд шилжүүлж улмаар уг төлбөрөө барагдуулах замаар энэхүү 1,412,300 ам.долларыг буцааж авсан тул уг зээлийг аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 1,412,300 ам.долларыг буцаан татахдаа 889,666.50 болон 45,675.85 ам.долларын гүйлгээн дээр С ХХК-аас төлбөрийн даалгавар авсан баримтыг шүүхэд өгсөн боловч 400,000 болон 76,454.49 ам.долларын гүйлгээн дээр харилцагчийн зөвшөөрлийг авсан талаарх баримтыг шүүхэд өгөөгүй. Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас гүйлгээ хийснээрээ нэхэмжлэгч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердитив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл ул маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж тус тус заасныг зөрчсөн. 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 5-д Зээлдэгч нь зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар ашиглана гэж заасан. Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2013 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдөр 1,412,300 ам.долларыг хариуцагч С ХХК-ийн дансанд шилжүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 дугаар тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.10 дахь хэсэгт Тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно. гэж заасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ЧЁ нь 1,412,300 ам.долларыг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттайгаар, тодорхой хугацаатайгаар буюу зээл байдлаар С ХХК-д олгоогүй, харин өөрсдөө чанаргүй активынхаа ангиллыг өөрчлөх зорилгоор хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Дээрх үйл баримт болон нотлох баримтаас үзэхэд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ЧЁ нь анхнаасаа С ХХК-д эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилго-оор зээл олгохыг зориогүй, нөгөө талаас С ХХК нь ч ЧЁаас эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авах зорилго байгаагүй байсан нь харагдаж байгаа бөгөөд энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлүүдэд тус тус хамаарах үндэслэлтэй байгаа ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/РА/02-2013 фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл байна. Нөгөөтэйгүүр 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ огт байгуулагдаагүй гэж үзэж болохоор байна. ЧЁ нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж улмаар эвлэрүүлэн зуучлагч Б.Оюун 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. Иргэний хуулийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөл хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтад буй нэхэмжлэл гаргасан гэх ойлголтод шүүх эсхүл арбитрын байгууллагад нэхэмжлэл гаргасан тохиолдол хамаарах бөгөөд харин эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Мөн талууд 2013 оны 05 дугаар сарын 03- ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээнд талууд уг гэрээнээс үүдэлтэй маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх талаар тохиролцоогүй болно. Иймд нэхэмжлэгч өөрийн санаачилгаар, сайн дураар эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан. Хэрэв шүүх талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр, уг гэрээгээр 1,412,300 ам.долларын зээл олгогдсон гэж үзэх тохиолдолд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хүү тооцон хариуцагчаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлдэгч зээлийг ашиглаж, захиран зарцуулсан тохиолдолд гэрээнд заасан бол зээлийн үнэ болох хүүг зээлдүүлэгчид төлөх бөгөөд зээлдэгч зээлийг ашиглаагүй буюу зээлдүүлэгч олгосон тэр даруй зээлээ буцаан татсан тохиолдолд зээлдэгч хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл нэхэмжлэгчийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчид зээлсэн гэх 1,412,300 ам.долларыг хариуцагч С ХХК нэг өдөр ч ашиглаагүй, нэхэмжлэгч уг мөнгийг шилжүүлсэн өдөртөө буцаан татсан байдаг тул энэхүү зээлийн гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ЧЁны 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ/44 тоот мэдэгдлээр Гүйцэтгэх захирал Л.Ариунаа, захирал А.Батжаргал гэрээг цуцалсныг хариуцагчид албан ёсоор мэдэгдэж, зээлийн төлбөрт 1,181,768.80 ам.долларыг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буцаан төлөхийг мэдэгдсэн тул гэрээг энэ хугацаанд цуцлагдсан гэж үзнэ. Гэрээг цуцалснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх буюу зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болох тул шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд зээлийн гэрээний үүргийг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцох нь хуульд нийцэх ба энэ хугацаагаар зээлдүүлэгчийн хүү тооцох эрх дуусгавар болж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээг цуцалснаар талууд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй ба гэрээг цуцлагдсантай холбогдуулан хохирол шаардах асуудал яригддаг. Хэрэв шүүх хариуцагч С ХХК-ийн төлбөрийн даалгавар бичиж өгсөн хэсэг болох аккредитивийн төлбөр 889,666.50 ам.доллар, аккредитивийн шимтгэлийн төлбөр 45,675.85 ам.доллар, нийт 935,342.35 ам.долларын хэмжээгээр зээл олгогдсон гэж үзэх тохиолдолд хүүний тооцооллыг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөр зогсоох ба мөн хүүг жилийн 19,2 хувь биш 5 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Аккредитивын гэрээний 4.3-т Аккредитивын үндсэн төлбөр болон хүүний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Компани нь Банктай зээлийн гэрээ байгуулах ба зээлийн хүү нь тухайн үеийн Банкны ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүүний дээд хэмжээгээр тогтоогдоно. гэж заасан. Нэхэмжлэгчийн хариуцагчийн хүсэлтийг дагуу тухайн үеийн зээлийн хүүгийн ерөнхий нөхцлөө 19,2 хувь байсан гэдгээ нотлох зорилгоор Актив, Пассивын Удирдлагын хороо-ны 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр дээр ам.долларын зээлийн төгрөгийн хүү 16,8%-20,4% бичсэнээс тухайн үеийн ам.долларын хүү 19,2 хувь байсан гэдэг нь огт харагдахгүй байгаа тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээ байгуулагдах үеийн хүүний ерөнхий нөхцлөө 19,2 хувь байсан гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна. Иймд хэрэв шүүх хариуцагч С ХХК-ийн төлбөрийн даалгавар бичиж өгсөн хэсэг 935,342.35 ам.долларын хэмжээгээр зээл олгогдсон гэж үзээд хүүг жилийн 5 хувиар тооцон, зээлийн гэрээг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан гэж үзвэл зээлийн төлбөрийн тооцоолол нь нийт 972,883.95 ам.доллар байхаар байна. ЧЁ болон С ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр С ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ЧЁ нь 1,018,600 ам.доллароор үнэлэн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Хэдийгээр талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга болох барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлтэй адилтган фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д тодорхойлсноор фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа байна. Цаашлаад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн гэрээгээр өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчээс бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болох талаар заасан. Нэхэмжлэгч ЧЁ фидуцийн зүйлийг гаргуулан авахыг хүсээгүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон байгаа тул нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ЧЁ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, үүрэг гүйцэтгэгчээс фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч үүргийг хангуулах эрхтэй атлаа фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг хариуцагч нарт буцаан шилжүүлэх талаар шийдвэр гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Э.Э, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь ЧЁ болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй, тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй тул өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. ЧЁ болон Э.Э нарын хооронд байгуулсан гэх 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээг байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өөрийн хүсэж буй жинхэнэ үр дагаварт хүрэхийн тулд хүсэл зорилгоо илэрхийлсэн талуудын үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж үзэхээр зохицуулж өгсөн байдаг. Иргэн Э.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-220601395 бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЧЁ болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЧЁтай барьцааны гэрээ байгуулж барьцаанд тавьсан байдаг. Үүний дараа ЧЁны зүгээс 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 400,000 ам.долларын зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулах шаардлага үүссэн, үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээнүүдийг бас шинэчлэн байгуулж, улсын бүртгэлд зайлшгуй бүртгүүлэх шаардлагатай байна гэсэн тул миний бие барьцааны гэрээний төслийг уншиж өмнө нь байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээтэй адил байсан болохоор нь гарын үсгээ зурсан. Тухайн үед миний бие өөрийн өмчлөлийн байраа 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЧЁ болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400,000 ам.долларын гэрээний барьцаанд байгаа гэж ойлгож байсан. Гэтэл ЧЁны гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзэхэд ЧЁ нь өмнөх зээлийг хаах зорилгоор С ХХК-тай байгуулсан 2013 оны 05 сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар миний хөрөнгийг барьцаалсан болохоо надад тайлбарлан ойлгуулалгүйгээр миний өмчлөлийн байрыг өндөр дүнтэй зээлийн буюу 1,412,300 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд авсан байна. Иймд миний өмч хөрөнгөөс зээлийн өр төлбөрийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагчийн хувьд дээрх зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг сайтар судлан үзэхэд ЧЁ нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч С ХХК-д зээлийг бодитоор олгоогүй байна. Банк зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тохиолдолд зээлийн өр, төлбөрийг шаардах болон барьцаа хөрөнгөөс зээлийн өр төлбөрийг гаргуулахыг шаардах хуулийн үндэслэлгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусгавар болохоор тус тус зохицуулж өгсөн байдаг. ЧЁ болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэхэд дууссан байх тул нэмэгдэл үүрэг мөн адил дүусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Э.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Д.М, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь ЧЁ ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч С ХХК болон ЧЁ ХХК-ийн хооронд байгуулагдсан 1,412,300 ам.долларын зээлийн гэрээний зээлдэгчийн үүрэг бүрэн биелэгдэхийг баталж, биелэгдэхгүй тохиолдолд хариуцахаар тохиролцсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч С ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар ЧЁ ХХК-аас мэдэгдэж байгаагүй ба үүргийн биелэлт зөрчигдсөн талаар ямар нэгэн мэдээлэл надад байхгүй болно. 2017 онд ЧЁ ХХК-аас надад тодорхой бизнесийн санал тавьсны дагуу уг саналыг хүлээн авч, тодорхой туслалцааг миний бие банканд үзүүлсэн. Шаардлагатай тохиолдолд уг баримтуудыг гаргаж өгөх болно. Уг тохиролцооны дараа Д.М би ЧЁ ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээ байгуулсан ба талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон. Уг гэрээний 2.1-т Талууд харилцан тохиролцож, Батлан даалтын гэрээг хүчингүй болгож, зээлдэгч С ХХК-ийн Зээлийн гэрээний дагуу Банкны өмнө хүлээсэн бүх үүрэг бүрэн биелэгдэхийг батлах, биелэгдэхгүй бол өөрөө хариуцах үүргээс батлан даагч /Д.М/-ийг чөлөөлж байна гэж заасны дагуу 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн миний үүрэг бүрэн дуусгавар болсон. Иймээс надад зээлдэгч С ХХК-ийн ЧЁны өмнө хүлээсэн үүргийг хариуцах үндэслэл байхгүй бөгөөд Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4-т Батлан даагч буюу баталгаа гаргагчийг үүргээс чөлөөлсөн явдал нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу зөвхөн С ХХК-аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй. ЧЁ ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал С.Сандагдорж гарын үсэг зурж, тус банкны хуулийн хэлтсээс гэрээний төсөл хянагдаж байсан боловч уг гэрээний талаар нэхэмжлэлд огт дурдалгүй илтэд хууль бус нэхэмжлэл гаргаж, намайг чирэгдүүлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг Д.М бүхэлд нь болон хэсэгчлэн хамтран хариуцах үндэслэлтэй гэж дурдсан сайна. Гэтэл миний бие 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээгээр бүх үүргээс чөлөөлөгдсөн ба Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг С ХХК-тай хамтран хариуцахаар 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Батлан даалтын гэрээнд огт заагаагүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нэхэмжлэлийн үндэслэл хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч тт ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧЁ ХХК нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр тус шүүхэд ТТ ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ. Энэ нэхэмжлэлдээ ТТ ХХК нь С ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч учир С ХХК болон ЧЁ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийн 70 хувийг хариуцан төлөх гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргажээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл манай компанийн эзэмшиж буй эд хөрөнгө, эд хөрөнгийн аливаа эрх нь С ХХК-ийн эзэмшиж буй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх биш учраас С ХХК нь зөвхөн өөрийн эзэмшиж буй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр л хариуцлага хүлээх үндэстэй. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байна. Энэ хүрээнд С ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч ТТ ХХК нь С ХХК-ийн хүлээх үүргийг хариуцахгүй. тт ХХК нь С ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, талууд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г цуцлах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу худалдан авсан 3 ширхэг машин механизмыг С ХХК тт ХХК-д шилжүүлэн өгсөн тохиолдолд С ХХК-ийн 70 хувийн хувьцааг тт ХХК буцаан шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг тт ХХК болон С ХХК нар 2016 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан байдаг тул тт ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Э.Э, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-220601395 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла 17027, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЧЁ болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр тавьсан. 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Барьцааны гэрээг байгуулах үед миний бие банк болон С ХХК-ийн Захирал Б.Эөөс тодруулахад 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 400,000 ам.долларын зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулах шаардлага үүссэн, үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээнүүдийг бас шинэчлэн байгуулж, улсын бүртгэлд зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай байгаа гэж тайлбарласан бөгөөд уншаад үзэхэд өмнө нь байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээтэй адилхан байсан болохоор нь гарын үсгээ зурсан. Тухайн үед миний бие өөрийн өмчлөлийн байраа 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЧЁ болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400,000 ам.долларын Зээлийн гэрээний барьцаанд байгаа гэж ойлгож байсан. Гэтэл одоо ЧЁны нэхэмжлэлийг сайтар нягтлан үзэхэд ЧЁ нь С ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 03-ны Зээлийн гэрээг байгуулсны зорилго нь С ХХК-ийн өмнөх зээлийг өөрөө дахин зээл олгох байдлаар хаасан гэж үзэхээр байгаа бөгөөд үүнийгээ надад худал тайлбарлан ойлгуулж, намайг ноцтой оруулж, миний өмчлөлийн байрыг өндөр үнэ бүхий буюу 1,412,300 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд авсан байна. Өөрөөр хэлбэл, ЧЁ нь Э.Энхзул намайг хуурч мэхлэн, ноцтой төөрөгдөлд оруулан барьцааны гэрээ байгуулсан байна. Иймд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЧЁ болон Б.Э, Э.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний Б.Эрдэнэзулд холбогдох хэсгийгЧЁ нь хууран мэхлэх замаар байгуулсан, Э.Э би ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан байх тул барьцааны гэрээний Ү-220601395 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолтой холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байгаа болно. Мөн хариуцагчийн хувьд хэргийн материалтай танилцан үзэхэд ЧЁ зээлдэгчид зээлийг бодитойгоор, бүрэн гүйцэд олгоогүй, хөөн хэлэлцэх хугацаа болон үндсэн үүргээ биелүүлэхийг шаардах хугацаа дууссан, түүнийг дагалдаад нэмэгдэл үүрэг дууссан байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь барьцааны гэрээнээс гадна барьцаалбар дээр ч гарын үсэг зурсан, бүх шатанд өөрийн биеэр явсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЧЁ ХХК нь хариуцагч С ХХК, Б.Э, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,834,109 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд С ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Д.М, тт ХХК нарыг татсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 3,471,524 ам доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд С ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэмэгдүүлэн өөрчилсөн байна.

Хариуцагч С ХХК болон Б.Э нар нь ЧЁ ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч С ХХК-д бодитоор олгоогүй, өмнө байгуулсан байсан зээлийн гэрээ болон Аккредитивын гэрээний төлбөрт суутган авсан, зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.2 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, мөн зээлийн гэрээний дагуу зээл бодитоор олгогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Э.Э нь ЧЁ ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан боловч уг гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, мөн зээлийн гэрээний дагуу зээл бодитоор олгогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.М нь зээлийн ззргийг хариуцах үндэслэлгүй, хожим батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээг ЧЁ ХХК-тай байгуулж үүргээс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч тт ХХК нь зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч байх нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй, мөн тт ХХК нь С ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг цуцлаж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

Хариуцагч Э.Э нь ЧЁ ХХК, Б.Э, Э.Э нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний Э.Эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч ЧЁ ХХК нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Эын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2013 оны 05 сарын 03-ний өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 1342/02/СС-2013 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 20-23 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ЧЁ ХХК нь С ХХК-д 1,412,300 ам.долларыг нэг жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зөрчил үүссэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, С ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Уг гэрээний дагуу 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр С ХХК-ийн 241424,0,00062 дугаартай ам.долларын дансанд 700,000 ам.долларыг, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 712,300 ам.долларыг, нийт 1,412,000 ам.долларыг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дансны гүйлгээ үлдэгдэл хуулга нэртэй баримт /хэргийн 1 хавтас 34 тал/, Мемориалын ордер-ууд /хэргийн 1 хавтас 121,122 тал/-аар тус тус тогтоогдож байна.

ЧЁ ХХК нь С ХХК-ийн дансанд 2013 оны 05 дугаар сарын 09 болон 10-ны өдрүүдэд шилжүүлсэн 1,412,000 ам.доллароос 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 400,000 ам.долларыг ЗГ№1342/01/СС-2012 дугаартай гэрээний үндсэн зээлийн төлбөрт тооцон буцаан шилжүүлж авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан №114/5 дугаартай мемориалын ордер /хэргийн 1 хавтас 119 тал/-оор, 76,454.49 ам.долларыг ЗГ№1342/01/СС-2012 дугаартай гэрээний хүүгийн төлбөрт тооцон буцаан шилжүүлж авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан №114/6 дугаартай мемориалын ордер /хэргийн 1 хавтас 120 тал/-оор, 889,666.50 ам.долларыг аккредитивын эх үүсвэрийн төлбөрт тооцон буцаан шилжүүлж авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 05 сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар /хэргийн 1 хавтас 124 тал/-аар, 45,675.85 ам.долларыг аккредитивын шимтгэлийн төлбөрт тооцон буцаан шилжүүлж авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 05 сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар /хэргийн 1 хавтас 123 тал/-аар тус тус тогтоогдож байх ба дээрх зээл, зээлийн хүү, Аккредитивын төлбөр, шимтгэлд тооцон авсан мөнгөн дүнгийн нийт хэмжээ нь 1,411,796.84 ам.доллар болж байна.

Өөрөөр хэлбэл 2013 оны 05 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон гэх 1,412,300 ам.доллароос 1,411,796.84 ам.долларыг 2012 онд байгуулсан зээлийн гэрээ болон Аккредитивийн гэрээний төлбөрт суутган авсан байх ба 2013 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон гэх 1,412,300 ам.доллараас зээлийн гэрээ болон Аккредитивийн гэрээний төлбөрт суутгагдаагүй мөнгөн дүнгийн хэмжээ нь 503.16 ам.доллар байна.

2013 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнээс өмнө 2012 оны 05 сарын 10-ны өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 1342/01/СС-2012 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 131,132 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр ЧЁ ХХК нь С ХХК-д 400,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зөрчил үүссэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, С ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, мөн 2012 оны 05 сарын 02-ны өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд LC/IMP/20120502 дугаартай Аккредитивын гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 134-136 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр ЧЁ ХХК нь 2,212,200 ам.долларын Аккредитивын төлбөр тооцоог С ХХК-ийн заасан даалгавраар хийх, С ХХК нь Аккредитивын үндсэн төлбөр болон түүний хүү, банкны шимтгэл хураамжийг заасан хугацаанд төлж барагдуулах, Аккредитивын үндсэн дүнд жилийн 5 хувийн хүүгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

2013 оны 05 сарын 03-ний өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 1342/02/СС-2013 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ЧЁ ХХК нь С ХХК-д 1,412,300 ам.долларыг нэг жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зөрчил үүссэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, С ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон боловч энэ гэрээ нь 2012 оны 05 сарын 10-ны өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан 1342/01/СС-2012 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ, 2012 оны 05 сарын 02-ны өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан LC/IMP/20120502 дугаартай Аккредитивын гэрээ нэртэй гэрээний төлбөрийг төлүүлэх зорилготой байжээ.

Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам /хэргийн 1 хавтас 169-180 тал/-ын 2 дугаар зүйлийн 2.10 дахь заалтад Тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэж заасан байх ба ЧЁ ХХК нь 2013 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 2012 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2012 оны 05 сарын 02-ны өдрийн Аккредитивын гэрээний үндсэн төлбөр болон хүүг нэмж, зээл олгох замаар С ХХК-аар төлүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь заалтад зааснаар банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, мөн зүйлийн 35.6 дахь заалтад зааснаар 35.5-д зааснаас бусад актив, үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк  батлах ба банк активыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулах, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дахь заалтад зааснаар олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг Монголбанкнаас баталсан зааврын дагуу ангилах үүрэгтэй байна.

ЧЁ ХХК нь Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.10 дахь заалтыг зөрчиж, 2013 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 2012 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2012 оны 05 сарын 02-ны өдрийн Аккредитивын гэрээний үндсэн төлбөр болон хүүг нэмж, зээл олгох замаар С ХХК-аар төлүүлсэн, хариуцагч С ХХК нь 2013 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд тусгагдсан 1,412,300 ам.долларыг гэрээний 5 дугаар зүйлд заасан эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул 2013 оны 05 сарын 03-ний өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан 1342/02/СС-2013 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 22, 26 дугаар зүйлд заасан зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дахь заалтад зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул 2013 оны 05 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээ нь үүрэг үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэгч үүсээгүй үүргийг шаардах боломжгүй байна.

2013 оны 05 сарын 03-ны өдөр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан 1342/02/СС-2013 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хариуцагч С ХХК-ийг 2012 оны 05 сарын 10-ны өдөр ЧЁ ХХК-тай байгуулсан 1342/01/СС-2012 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ, 2012 оны 05 сарын 02-ны өдөр ЧЁ ХХК-тай байгуулсан LC/IMP/20120502 дугаартай Аккредитивын гэрээ нэртэй гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2012 оны 05 сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ нэртэй гэрээ, 2012 оны 05 сарын 02-ны өдрийн Аккредитивын гэрээ нэртэй гэрээнүүдээс үүдэлтэй ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

2012 оны 05 сарын 02-ны өдрийн Аккредитивын гэрээ-гээр аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банканд даалгах үүрэг хүлээсэн хэдий ч уг гэрээгээр аккредитивт оролцогч банк санхүүжилт үзүүлэх, аккредитивын үндсэн төлбөрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд аккредетивын үндсэн дүнд хүү тооцохоор талууд харилцан тохиролцсон байх тул шүүх уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг давхар агуулсан гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

2013 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар 2012 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 400,000 ам.доллар, хүүгийн төлбөрийн үлдэгдэл нь 76,454.49 ам.доллар байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга, мемориалын баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд 2013 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 4 жил, 6 сар 25 хоногт уг гэрээнд заасан жилийн 19.2 хувийн хүүгээр тооцоход /жилд 76,800 ам.доллар, сард 6,400 ам.доллар, хоногт 213.33 ам.доллар/ нийт хүүгийн хэмжээ нь 350,933.25 ам.доллар болж байх ба нэмэгдүүлсэн хүүг уг үнийн дүнгийн 20 хувиар тооцоход 70,186.65 ам.доллар болж байна.

Үндсэн зээлийн төлбөр 400,000 ам.доллар дээр 2013 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар тооцогдсон байсан 76,454.49 ам.долларын хүүгийн төлбөр, 2013 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш 2017 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөр 350,933.25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 70,186.65 ам.долларыг нэмж тооцоход 2012 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн нийт хэмжээ нь 897,574.39 ам.доллар болж байна.

Үүн дээр 2013 оны 05 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон гэх 1,412,300 ам.доллароос зээлийн гэрээ болон аккредитивийн гэрээний төлбөрт суутгагдаагүй үлдсэн мөнгөн дүн буюу 503.16 ам.долларыг нэмэхэд 898,087.55 ам.доллар болж байх бөгөөд уг 503.16 ам.доллартай холбоотой хийгдсэн гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул уг үнийн дүнд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн.

2013 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар 2012 оны 05 сарын 02-ны өдрийн аккредитивын гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 889,666.50 ам.доллар, хүүгийн төлбөрийн үлдэгдэл нь 45,675.85 ам.доллар байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга, мемориалын баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд 2013 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 4 жил, 6 сар 25 хоногт уг гэрээнд заасан жилийн 5 хувийн хүүгээр тооцоход /жилд 44,993.48 ам.доллар, сард 3,749.45 ам.доллар, хоногт 124.98 ам.доллар/ нийт хүүгийн хэмжээ нь 205,595.12 ам.доллар болж байх ба нэмэгдүүлсэн хүүг уг үнийн дүнгийн 20 хувиар тооцоход 41,119 ам.доллар болж байна.

Үндсэн төлбөр 889,666.50 ам.доллар дээр 2013 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар тооцогдсон байсан 45,675.85 ам.долларын хүүгийн төлбөр, 2013 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш 2017 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөр 205,595.12 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 41,119 ам.долларыг нэмж тооцоход 2012 оны 05 сарын 02-ны өдрийн аккредитивын гэрээний дагуу төлөх төлбөрийн нийт хэмжээ нь 1,182,056.47 ам.доллар болж байна.

Зээлийн гэрээний дагуу хийсэн тооцооллын дүн болох 897,574.39 ам.доллар болон 2013 оны 05 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон гэх 1,412,300 ам.доллароос зээлийн гэрээ болон аккредитивийн гэрээний төлбөрт суутгагдаагүй үлдсэн мөнгөн дүн буюу 503.16 ам.доллар, аккредитивын гэрээний дагуу хийсэн тооцооллын дүн 1,182,056.47 ам.долларыг нэмж тооцоход нийт төлбөрийн хэмжээ нь нийт 2,080,134.02 ам.доллар болж байх тул хариуцагч С ХХК-аас 2,080,134.02 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч ЧЁ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,391,389.98 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мг батлан даалтын гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан боловч ЧЁ ХХК нь Д.Мтэй байгуулсан 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээ /хэргийн 2 хавтас 79-81 тал/-гээр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн хүрээнд батлан даалтын гэрээ байгуулсан, шүүх ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн, мөн ЧЁ ХХК нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр Д.Мтэй Батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээ нэртэй гэрээ /хэргийн 2 хавтас 102,103 тал/-г байгуулж, ЧЁ ХХК болон Д.М нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээг хүчингүй болгож, үүргээс чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч ЧЁ ХХК-ийн хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ЧЁны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18/29 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тогтоол /хэргийн 3 хавтас 249,250 тал/-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, уг тогтоолд ЧЁны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нь С ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг батлан даасан Д.Мтэй хийсэн батлан даалтын гэрээг хүчингүй болгосон, батлан даах үүргээс бүрэн чөлөөлсөн үйл ажиллагаа нь өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэн С.Сандагдоржид сахилгын сануулах шийтгэл ногдуулсан, батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээнээс татгалзах тушаал гаргахыг гүйцэтгэх захирал даалгасан, батлан даалтын гэрээний дагуу зээлийг төлүүлэх талаар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан байх боловч уг тогтоол нь нэхэмжлэгч ЧЁ ХХК-ийн хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тт ХХК-ийг С ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт /хэргийн 3 хавтас 76-78 тал/-аар тт ХХК нь хариуцагч С ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийг эзэмшдэг болох нь тогтоогдож байгаа хэдий ч Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтад ... хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй гэж заасан, хэрэгт авагдсан баримтаар тт ХХК нь С ХХК-ийн өрийг хариуцах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хамтран хариуцах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЧЁ ХХК-ийн хариуцагч тт ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э болон Э.Э нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

ЧЁ ХХК болон Б.Э, Э.Э нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр 1342/01/РА/01-2012 дугаартай Барьцааны гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 237-240 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 05 сарын 10-ны өдөр байгуулагдсан 1342/01/СС-2012 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006623 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 байр 18 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байршилтай, орон сууц, мөн хаягт байрлах ззорийн давхрын 10,11 тоот авто зогсоол зэргийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

Мөн ЧЁ ХХК болон Б.Э, Э.Э нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр 1342/02/РА/01-2013 дугаартай Барьцааны гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 26,27 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан 1342/02/СС-2013 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006623 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 байр 18 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байршилтай, орон сууц, мөн хаягт байрлах ззорийн давхрын 10,11 тоот авто зогсоол зэргийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

ЧЁ ХХК болон Б.Э, Э.Э нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан 1342/02/РА/01-2013 дугаартай Барьцааны гэрээ нэртэй гэрээ нь ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан 1342/02/СС-2013 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс байгуулагдсан, шүүх ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан 1342/02/СС-2013 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан 1342/02/РА/01-2013 дугаартай Барьцааны гэрээ нэртэй гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй хэдий ч шүүх ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 05 сарын 10-ны өдөр байгуулагдсан 1342/01/СС-2012 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч С ХХК-аас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн, ЧЁ ХХК болон Б.Э, Э.Э нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр 1342/01/РА/01-2012 дугаартай Барьцааны гэрээ нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006623 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 байр 18 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байршилтай, орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10,11 тоот авто зогсоол зэргийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Б.Э, Э.Э нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагч Э.Эын гаргасан барьцааны гэрээний Б.Эрдэнэзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-д холбогдуулан фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах гэж өөрчилсөн байна.

ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 152-155 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр С ХХК нь аккредитивын гэрээний дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор KZ620 маркын геофизикийн хайгуулын вибратор машин 2 ширхэг, Камаз4310 маркын 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркын 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркын 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркын 1255 арлын дугаартай цистернийг ЧЁ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Мөн ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 28-31 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр С ХХК нь 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар KZ620 маркын геофизикийн хайгуулын вибратор машин 2 ширхэг, Камаз 43118 маркын 2544УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 8449УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 6017УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 4620УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 8506УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркын 0582УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0479УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0482УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0544УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692 маркын 2693УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркын 0418УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркын 8416БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NЕРАZ8332 маркын 5308АЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркын 8418БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2П,6 маркын 8417БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркын 2179ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота пикап маркын 1184УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота ланд круйзер маркын 7675УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг ЧЁ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2013 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ нь шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар байгуулагдсан байх тул уг гэрээний дагуу үүрэг үүсэхгүй байна.

Харин ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээг хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дахь заалтад тодорхойлсон байх ба харин үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь заалтад заажээ.

Нэхэмжлэгч ЧЁ ХХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах эрхтэй атлаа зээл болон аккредитивын гэрээний дагуу мөнгөн төлбөр төлөх үүргийг хариуцагч С ХХК-аас шаардаж байгааг фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөнгөн төлбөрийн үүргийг шаардахын зэрэгцээ фидуцийн зүйлийг бодитоор гаргуулна гэх нэхэмжлэгчийн шаардлагыг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гэж үзнэ.

ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний зохицуулалтыг агуулсан байгаа хэдий ч уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дахь заалтад ... аккредитивын гэрээгээр хүлээсэн үүргээ компани гүйцэтгээгүй тохиолдолд вибратор машин болон тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан авч, худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ..., мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтад ... компани нь аккредитивын гэрээг зөрчсөнтэй холбогдуулан банк энэхүү гэрээний дагуу вибратор машин болон тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, олсон орлогыг суутган авсан боловч төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй бол үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад ... ийнхүү худалдсанаас олсон орлогыг мөнгөн төлбөр нөхөн төлөх үүрэг суутган авах бөгөөд энэ нь мөнгөн төлбөрийн үүргийг бүрэн хангахад хүрэлцэхгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх банканд хэвээр хадгалагдах ... зэрэг нөхцлийг талууд харилцан тохиролцсон байгаа нь барьцааны гэрээний шинжийг илүүтэй агуулсан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч ЧЁ ХХК-ийн гаргасан фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулагдсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээнд заасан эд хөрөнгө буюу KZ620 маркын геофизикийн хайгуулын вибратор машин 2 ширхэг, Камаз4310 маркын 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркын 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркын 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркын 1255 арлын дугаартай цистернээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд С ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар хангах бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг С ХХК-ийн бусад хөрөнгөөр хангуулах ямар нэг гэрээ байгуулаагүй, тодорхой бус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс шийдвэр гаргах үндэслэлгүй тул барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд С ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр 2,834,109 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,834,109 ам.доллар гаргуулах шаардлагад 34,963,217.51 төгрөг, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад 140,400 төгрөг, нийт 35,103,617.51 төгрөгийг төлсөн байх ба 2,834,109 ам.долларт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Монгол банкны албан ханш болох /https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2017&vMonth=12&vDay=5/ 2,441.66 төгрөгөөр 2,834,109 ам.долларыг үржүүлэн тооцож, нийт 6,919,930,580.94 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад заасан хэмжээгээр тооцож үзэхэд ногдох тэмдэгтийн хураамж нь 34,757,602.9 төгрөг, үүн дээр барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад ногдох 140,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэмж тооцоход 34,898,002.9 төгрөгийн хураамж ногдож байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 637,424 ам.доллароор нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 8,524,334 төгрөгийг төлсөн байх ба 637,424 ам.долларт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Монгол банкны албан ханш болох /https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2019&vMonth=10&vDay=25/ 2,685.97 төгрөгөөр 637,424 ам.долларыг үржүүлэн тооцож, нийт 1,712,101,741.28 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад заасан хэмжээгээр тооцож үзэхэд ногдох тэмдэгтийн хураамж нь 8,718,458.7 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан тооцооллоор нийт 43,616,461.6 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөс нийт 43,627,951.51 төгрөгийг төлсөн байх тул төлсөн хураамжаас 43,616,461.6 төгрөгийг хасаж тооцон илүү төлсөн 11,489.91 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, С ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 2,080,134.02 ам.долларт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханш болох 2,441.66 төгрөгөөр 2,080,134.02 ам.долларыг үржүүлэн тооцож, нийт 5,078,980,031.27 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад заасан хэмжээгээр тооцож 25,552,850.15 төгрөг, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын зарим хэсэг хангагдсантай холбогдуулан 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, нийт 25,623,050.15 төгрөгийг С ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Э.Э нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргахдаа эд хөрөнгөө өөрөө үнэлж улсын тэмдэгтийн хураамжид 4,354,450 төгрөгийг төлсөн тул уг хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.9 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 2,080,134.02 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч ЧЁ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,391,389.98 ам.долларын шаардлага, хариуцагч Д.М, хариуцагч тт ХХК-д холбогдох нэхмэжлэл, хариуцагч Э.Эын гаргасан барьцааны гэрээний Б.Эрдэнэзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006623 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 байр 18 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байршилтай, орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10,11 тоот авто зогсоол, ЧЁ ХХК болон С ХХК нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулагдсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээнд заасан эд хөрөнгө буюу KZ620 маркын геофизикийн хайгуулын вибратор машин 2 ширхэг, Камаз4310 маркын 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркын 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркын 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркын 1255 арлын дугаартай цистерн зэргийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэгч ЧЁ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 34,963,217.51 төгрөг, мөн өдөр төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 11 сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2019 оны 10 сарын 24-ний өдөр төлсөн 8,524,334 төгрөг, нийт 43,627,951.51 төгрөгийн 43,616,461.6 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 11,489.91 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 25,623,050.15 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЧЁ ХХК-д олгож, хариуцагч Э.Эаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 4,354,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР