Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 499

 

“Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд              даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын     03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, “ТТТ” ХХК-ууд болон Б.Э, Э.Э, Д.М нарт холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 471 524 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгө, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах, батлан даагчийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, хувьцааны хэмжээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Эын гаргасан барьцааны гэрээний Э.Эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “С” ХХК болон Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагч Э.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ч банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, Т.Мөнхдэлгэр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “С” ХХК нь “Ч банк” ХХК тай 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу 1.412.300 ам.долларыг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлж авсан билээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Ч банк болон иргэн Б.Э, Э.Э нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээний дагуу иргэн Б.Эийн өмчлөлийн Ү-2201006623 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Э.Эын өмчлөлийн Ү-2206011935 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байрлах орон сууц, 10, 11 тоот зогсоолын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно. Ч банк болон “С” ХХК, Б.Э нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/РА/02-2013 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Камаз 43118 маркийн 2544УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 8449УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 6017УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 4620УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 8506УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 0582УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0479УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0482УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0544УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692 маркийн 2693УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0418УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркийн 8418БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NЕРАZ8332 маркийн 5308АЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ678925 маркийн 8416БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2П,6 маркийн 8417БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6.1 маркийн 2179ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота пикап маркийн 1184УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1070УН улсын дугаартай К2620 хайгуулын машин, 1071УН улсын дугаартай К2620 хайгуулын машин зэрэг эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч “С” ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хуваарь, хугацаанд төлөөгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1.412.300 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 1.215.024 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 206.785 ам.доллар, нийт 2.834.109 ам.долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Улмаар банк 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс холбогдох ажиллагааг хийж 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 51 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл гарсан. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээ, 1342/01/РА/01-2013 тоот барьцааны гэрээ, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд тус тус заасныг үндэслэн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүрэгт “С” ХХК-аас 2.834.109 ам.долларыг гаргуулан “Ч банк” ХХК анд олгуулах, зээлийн гэрээний дагуу гаргуулах төлбөрийг 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээний даруу барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох иргэн Б.Эийн өмчлөлийн Ү-2201006623 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Э.Эын өмчлөлийн Ү-2206011935 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байрлах орон сууц, 10, 11 тоот зогсоолын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан фидуцийн зүйлүүдээс тус тус гаргуулан “Ч банк” ХХК анд олгуулах, барьцаа хөрөнгүүд болон фидуцийн зүйлүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд “С” ХХК-ийн бусад хөрөнгөөс гаргуулан “Ч банк” ХХК анд олгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээ, 1342/01/РА/01-2013 тоот барьцааны гэрээ, Иргэний хуулийн 235 дугаар зүйл, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд тус тус заасныг үндэслэн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүрэгт “С” ХХК-аас 2.834.109 ам.долларыг гаргуулан “Ч банк” ХХК анд олгуулах, зээлийн гэрээний дагуу гаргуулах төлбөрийг 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээний даруу барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох иргэн Б.Эийн өмчлөлийн Ү-2201006623 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Э.Эын өмчлөлийн Ү-2206011935 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байрлах орон сууц, 10, 11 тоот зогсоолын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээс гаргуулж, 1342/02/РА/02-2013 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан фидуцийн зүйлүүдийг бодитойгоор гаргуулан “Ч банк” ХХК анд тус тус олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. 1343/02/РА/01-2013 тоот Барьцааны гэрээ, 1343/02/РА/02-2013 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-нээс гадна “Ч банк” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэн Нураанхан овогтой Доржийн Мөнхөөтэй Батлан даалтын гэрээг байгуулсан байдаг. Уг батлан даалтын гэрээгээр Д.М нь 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг “С” ХХК-ийн өмнөөс өөрийн бүх хөрөнгөөр хариуцахыг батлан даасан бөгөөд банканд төлөгдөх бүх төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 458.3, 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт тус тус заасны дагуу 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг Д.М бүхэлд нь болон хэсэгчлэн хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж “Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, иргэн Б.Э, иргэн Э.Э нарт холбогдох уг хэрэгт Д.Мөнхөөг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Уг батлан даалтын гэрээгээр Д.М нь 1342/02/сс-2013 тоот зээлийн гэрээний үүргийг “С” ХХК-ийн өмнөөс өөрийн бүх хөрөнгөөр хариуцахыг батлан даасан бөгөөд банканд төлөгдөх бүх төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар гэрээ байгуулсан тул зээлийн гэрээний үүргийг Д.М бүхэлд нь болон хэсэгчлэн хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж хариуцагч “С” ХХК нь шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагчийн батлан даагч Д.Мөнхөөгийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шаардаж байна. “С” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр компанийн дүрмээ шинэчилж шинэчилсэн дүрэмдээ “С” ХХК-ийн 70 хувийн хувьцааг “ТТТ” ХХК, 30 хувийн хувьцааг Б.Э эзэмшихээр тусгаж улсын бүртгэлд 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг бүртгүүлсэн байна. Ингээд “Сэйсфон” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч “ТТТ” ХХК, түүнийг төлөөлж Д.Дагвадорж, 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э нар 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 19 дугаартай Хувь нийлүүлэгчдийн шийдвэр гаргаж “Ч банк” ХХК-аас 1.412.300 ам.долларын зээл авсан байдаг байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт заасан байна. Эндээс үзвэл “ТТТ” ХХК нь “С” ХХК-ийн хяналтын багцыг эзэмшиж байгаа бөгөөд “Ч банк” ХХК-аас зээп авах, зээлийн барьцаанд эд хөрөнгө тавих эрхийг олгосон байна. Иймд “Сэйсфон” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч “Тавантолгой тран”с ХХК-ийг “Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулж, хувьцааны хэмжээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан бөгөөд түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нь 3.471.524 ам доллар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг 637.424 ам.доллароор нэмэгдүүлж нийт 3.471.524 ам.доллар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С” ХХК болон Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Э нь “Ч банк” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй, тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй тул өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Иймд Б.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу манай компанид ямар нэгэн зээл олгогдоогүй болно. Учир нь уг зээлийн гэрээний дагуу манай компанид зээлсэн гэх 1.412.300 ам.доллар нь “Ч банк” ХХК  болон манай компанийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгогдсон 400.000 ам.доллар, мөн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан аккредитивын гэрээний дагуу “Ч банк” ХХК наас төлөгдсөн 889.666,50 ам.долларын үүргийг сүүлд нэгтгэж байгуулсан гэрээ болно. 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан аккредитивын гэрээний дагуу “Ч банк” ХХК ны санал болгосон зуучлагч Zhejiang ruher import and export компани нь К2620 маркийн 5 ширхэг вибраторыг “С” ХХК-д нийлүүлэх, “Ч банк” ХХК  нь К2620 маркийн 5 ширхэг вибраторын төлбөрт 2.212.200 ам.долларыг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл “Ч банк” ХХК  нь 5 ширхэг биш 2 ширхэг вибраторын төлбөр болох 889.666,50 ам.долларыг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас манай компани их хэмжээний алдагдал, хохирлыг амссан. Учир нь “С” ХХК нь “М Си Эс Петро Монголиа” ХХК-тай хоёр хэмжээст чичирхийлэл хайгуулын ажлын 2012/006 тоот гэрээг байгуулсан байсан бөгөөд дээрх 5 ширхэг вибратор нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтоор ирж хайгуулын ажил эхлэх ёстой байсан боловч гэрээнд заасан 5 вибратороос 2 ширхэг нь ирж техникийн иж бүрдэл дутуугийн улмаас “М Си Эс Петро Монголиа” ХХК гэрээт ажлыг цуцалсан. Банк нь зээлийн гэрээний дагуу зээлийг зээлдэгчид бодитоор олгоогүй тул барьцаа хөрөнгөөс зээлийн өр төлбөрийг гаргуулахыг шаардах эрхгүй. Хариуцагчийн хувьд дээрх зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг сайтар судлан зээлдэгчтэй уулзахад “Ч банк” ХХК  нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч “С” ХХК-д зээлийг бодитоор олгоогүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт зааснаар тус тус зохицуулж өгсөн байдаг. ““Ч банк” ХХК ” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлээс харахад зээлдэгч нь зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл “Ч банк” ХХК  нь зээлийг зориулалтын дагуу зээлдэгчид бодитоор олгоогүй бөгөөд С ХХК-ийн нэр дээр 241424000062 тоот ам.долларын зээлийн дансанд зээлийг шилжүүлсэн гэх атлаа харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр 1.412.300 ам.долларыг тус данснаас буцаан гаргаж банк өөрийн дур зоргоор захиран зарцуулсан байгаа нь зээлийг зээлдэгчийн өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор бодитоор шилжүүлээгүй үзэх хангалттай үндэслэл юм. Банк зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тохиолдолд зээлийн өр, төлбөрийг шаардах болон барьцаа хөрөнгөөс зээлийн өр төлбөрийг гаргуулахыг шаардах хуулийн үндэслэлгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан байдаг. “Ч банк” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний 2-д зааснаар гэрээний хугацаа 1 жил буюу 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар талууд харилцан тохиролцсон байна. Энэхүү гэрээний зүйл, заалт болон хуулийн дээрх зохицуулалтаас харахад “Ч банк” ХХК ны хувьд хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоологдож 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэхэд дууссан байх тул нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. “Ч банк” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот гэрээний дагуу бодитоор зээл олгогдоогүй тул хариуцагч нарын хувьд тухайн зээлийг төлөх, баталгаа гаргах, урьдчилгаа олгох зэргээр банктай аливаа байдлаар харилцаж байгаагүй, банк нь шүүхэд хуульд заасан журмын дагуу хандаж байгаагүй тул Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах зэрэг хуульд заасан нөхцөл байдлууд үүсээгүй болно. “Ч банк” ХХК тай харилцаж байсан “С” ХХК-аас хүргүүлж байсан хариу бичгүүд нь зөвхөн 2012 оны зээл, аккредитивын гэрээтэй холбоотой болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч “С” ХХК-ийн болон “Ч банк” ХХК ны хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээнээс өмнө “Ч банк” ХХК  нь “С” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 400.000 ам.долларыг жилийн 19.2 хувийн хүүтэй, 2012 оны 7 дугаар сарын 10-наас өмнө буцаан нөхцөлтэйгөөр зээлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Ч банк” ХХК  болон Б.Э, Э.Э нарын хооронд барьцааны гэрээ, мөн өдөр “Ч банк” ХХК  болон “С” ХХК-ийн хооронд фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байдаг. “Ч банк” ХХК  болон “С” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан аккредитивын гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгож “Ч банк” ХХК  болон “С” ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр фидуцийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч “С” ХХК-ийн хувьд “Ч банк” ХХК тай 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн аккредитивын гэрээний дагуу төлбөрийн асуудал байгааг үгүйсгэдэггүй. Харин нэхэмжлэгч 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аккредитивын гэрээ байгуулах гол шалтгаан нь “С” ХХК нь “М Си Эс Петро Монголиа” ХХК-тай хоёр хэмжээст чичирхийлэл хайгуулын ажлын 2012/006 тоот гэрээг байгуулсан байсантай холбоотой бөгөөд 5 ширхэг вибратороос 2 ширхэг вибраторын төлбөр төлөгдөж 2 ширхэг вибратор нь ирж техникийн иж бүрдэл дутуугийн улмаас “М Си Эс Петро Монголиа” ХХК нь “С” ХХК-тай байгуулсан гэрээт ажлаа цуцалсан нь “С” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой зээлийн төлбөр, мөн аккредитивын гэрээнд заасны дагуу төлөх төлбөрийг төлж чадаагүй шалтгаантай холбоотой. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн захиран зарцуулалтыг бодитоор олголгүйгээр 1.412.300 ам.долларыг 2013 оны 5 дугаар сарын 09-нд 700.000 ам.доллар, 10-нд 712.300 ам.доллароор тус тус тасдан шилжүүлж, 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 400.000 ам.долларыг зээлийг бэлэн бусаар төлүүлэв, 76.454,49 ам.долларыг зээлийн хүүг бэлэн бусаар төлүүлэв, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 889.666,50 ам.долларыг Аккредитивын төлбөр, 45.675,85 ам.долларыг аккредитивын шимтгэл хэмээн олгосон гэх зээлээ буцаан татсан байдаг. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн “С” ХХК-д зээлсэн гэх 1.412.300 ам.доллар нь 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 400.000 ам.доллар, үүний 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх өдрийн хүү болох 76.454,49 ам.доллар, аккредитивын гэрээний дагуу төлөгдсөн 889.666,50 ам.доллар. үүний 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хүү болох 45.675,85 ам.доллар гэсэн 4 төлбөрийн дүнгийн нийлбэрээр “С” ХХК-ийн данс руу хоёр удаа гүйлгээ хийж, буцаан татсан нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн дансанд зээл орж ирснээр зээлдэгч зээлийн мөнгийг захиран зарцуулах байтал нэхэмжлэгч “Ч банк” ХХК  өмнөх зээлийн гэрээ, аккредитивын гэрээний дагуу үүссэн зээлийн төлбөрийг нэгтгэн 1.412.300 ам.долларыг зээлдэгчийн дансанд шилжүүлж улмаар уг төлбөрөө барагдуулах замаар энэхүү 1.412.300 ам.долларыг буцааж авсан тул уг зээлийг аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 1.412.300 ам.долларыг буцаан татахдаа 889.666,50 болон 45.675,85 ам.долларын гүйлгээн дээр “С” ХХК-аас төлбөрийн даалгавар авсан баримтыг шүүхэд өгсөн боловч 400.000 болон 76.454,49 ам.долларын гүйлгээн дээр харилцагчийн зөвшөөрлийг авсан талаарх баримтыг шүүхэд өгөөгүй. Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас гүйлгээ хийснээрээ нэхэмжлэгч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 5-д Зээлдэгч нь зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар ашиглана гэж заасан. Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2013 оны 5 дугаар сарын 09, 10-ны өдөр 1.412.300 ам.долларыг хариуцагч “С” ХХК-ийн дансанд шилжүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 дугаар тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.10 дахь хэсэгт Тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно  гэж заасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Ч банк” ХХК  нь 1.412.300 ам.долларыг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттайгаар, тодорхой хугацаатайгаар буюу зээл байдлаар “С” ХХК-д олгоогүй, харин өөрсдөө чанаргүй активынхаа ангиллыг өөрчлөх зорилгоор хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Дээрх үйл баримт болон нотлох баримтаас үзэхэд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “Ч банк” ХХК  нь анхнаасаа “С” ХХК-д эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл олгохыг зориогүй, нөгөө талаас “С” ХХК нь ч “Ч банк” ХХК аас эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авах зорилго байгаагүй байсан нь харагдаж байгаа бөгөөд энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 тус тус хамаарах үндэслэлтэй байгаа ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/РА/02-2013 фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл байна. Нөгөөтэйгүүр 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ огт байгуулагдаагүй гэж үзэж болохоор байна. “Ч банк” ХХК  нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өмнө буюу 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж улмаар эвлэрүүлэн зуучлагч Б.Оюун 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт заасан. Хуулийн энэхүү зохицуулалтад буй нэхэмжлэл гаргасан гэх ойлголтод шүүх эсхүл арбитрын байгууллагад нэхэмжлэл гаргасан тохиолдол хамаарах бөгөөд харин эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Мөн талууд 2013 оны 5 дугаар сарын     03- ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээнд талууд уг гэрээнээс үүдэлтэй маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх талаар тохиролцоогүй болно. Иймд нэхэмжлэгч өөрийн санаачилгаар, сайн дураар эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан. Хэрэв шүүх талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр, уг гэрээгээр 1.412.300 ам.долларын зээл олгогдсон гэж үзэх тохиолдолд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хүү тооцон хариуцагчаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлдэгч зээлийг ашиглаж, захиран зарцуулсан тохиолдолд гэрээнд заасан бол зээлийн үнэ болох хүүг зээлдүүлэгчид төлөх бөгөөд зээлдэгч зээлийг ашиглаагүй буюу зээлдүүлэгч олгосон тэр даруй зээлээ буцаан татсан тохиолдолд зээлдэгч хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. “Ч банк” ХХК ны 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ/44 тоот мэдэгдлээр Гүйцэтгэх захирал Л.Ариунаа, захирал А.Батжаргал гэрээг цуцалсныг хариуцагчид албан ёсоор мэдэгдэж, зээлийн төлбөрт 1.181.768,80 ам.долларыг 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр буцаан төлөхийг мэдэгдсэн тул гэрээг энэ хугацаанд цуцлагдсан гэж үзнэ. Гэрээг цуцалснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх буюу зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болох тул шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд зээлийн гэрээний үүргийг 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцох нь хуульд нийцэх ба энэ хугацаагаар зээлдүүлэгчийн хүү тооцох эрх дуусгавар болж байна. Хэрэв шүүх хариуцагч “С” ХХК-ийн төлбөрийн даалгавар бичиж өгсөн хэсэг болох аккредитивийн төлбөр 889.666,50 ам.доллар, аккредитивийн шимтгэлийн төлбөр 45.675,85 ам.доллар, нийт 935.342,35 ам.долларын хэмжээгээр зээл олгогдсон гэж үзэх тохиолдолд хүүний тооцооллыг 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөр зогсоох ба мөн хүүг жилийн 19.2 хувь биш 5 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Аккредитивын гэрээний 4.3-т заасан. Нэхэмжлэгчийн хариуцагчийн хүсэлтийг дагуу тухайн үеийн зээлийн хүүгийн ерөнхий нөхцөлөө 19.2 хувь байсан гэдгээ нотлох зорилгоор Актив, Пассивын Удирдлагын хороо-ны 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр дээр ам.долларын зээлийн төгрөгийн хүү 16.8%-20.4% бичсэнээс тухайн үеийн ам.долларын хүү 19.2 хувь байсан гэдэг нь огт харагдахгүй байгаа тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээ байгуулагдах үеийн хүүний ерөнхий нөхцөлөө 19.2 хувь байсан гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна. Иймд хэрэв шүүх хариуцагч “С” ХХК-ийн төлбөрийн даалгавар бичиж өгсөн хэсэг 935.342,35 ам.долларын хэмжээгээр зээл олгогдсон гэж үзээд хүүг жилийн 5 хувиар тооцон, зээлийн гэрээг 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан гэж үзвэл зээлийн төлбөрийн тооцоолол нь нийт 972.883,95 ам.доллар байхаар байна. “Ч банк” ХХК  болон “С” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр “С” ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч “Ч банк” ХХК  нь 1.018.600 ам.доллароор үнэлэн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Хэдийгээр талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга болох барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлтэй адилтган фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч “Ч банк” ХХК  фидуцийн зүйлийг гаргуулан авахыг хүсээгүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон байгаа тул нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзнэ. Иймд фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг хариуцагч нарт буцаан шилжүүлэх талаар шийдвэр гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Э нь “Ч банк” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй, тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй тул өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. “Ч банк” ХХК  болон Э.Э нарын хооронд байгуулсан гэх 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/РА/01-2013 тоот барьцааны гэрээг байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зохицуулж өгсөн байдаг. Иргэн Э.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-220601395 бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Ч банк” ХХК  болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400.000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Ч банк” ХХК-тай барьцааны гэрээ байгуулж барьцаанд тавьсан байдаг. Үүний дараа “Ч банк” ХХК ны зүгээс 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 400.000 ам.долларын зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулах шаардлага үүссэн, үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээнүүдийг бас шинэчлэн байгуулж, улсын бүртгэлд зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай байна гэсэн тул миний бие барьцааны гэрээний төслийг уншиж өмнө нь байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээтэй адил байсан болохоор нь гарын үсгээ зурсан. Тухайн үед миний бие өөрийн өмчлөлийн байраа 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Ч банк” ХХК  болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400.000 ам.долларын гэрээний барьцаанд байгаа гэж ойлгож байсан. Гэтэл “Ч банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзэхэд “Ч банк” ХХК  нь өмнөх зээлийг хаах зорилгоор “С” ХХК-тай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар миний хөрөнгийг барьцаалсан болохоо надад тайлбарлан ойлгуулалгүйгээр миний өмчлөлийн байрыг өндөр дүнтэй зээлийн буюу 1.412.300 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд авсан байна. Хариуцагчийн хувьд дээрх зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг сайтар судлан үзэхэд “Ч банк” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч “С” ХХК-д зээлийг бодитоор олгоогүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт тус тус зохицуулж өгсөн. “Ч банк” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС тоот зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэхэд дууссан байх тул нэмэгдэл үүрэг мөн адил дүусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Э.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Мөнхөөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.М нь “Ч банк” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч “С” ХХК болон “Ч банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 1.412.300 ам.долларын зээлийн гэрээний зээлдэгчийн үүрэг бүрэн биелэгдэхийг баталж, биелэгдэхгүй тохиолдолд хариуцахаар тохиролцсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч “С” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар “Ч банк” ХХК-аас мэдэгдэж байгаагүй ба үүргийн биелэлт зөрчигдсөн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй болно. 2017 онд ““Ч банк” ХХК ” ХХК-аас надад тодорхой бизнесийн санал тавьсны дагуу уг саналыг хүлээн авч, тодорхой туслалцааг тэрээр банканд үзүүлсэн. Шаардлагатай тохиолдолд уг баримтуудыг гаргаж өгөх болно. Уг тохиролцооны дараа Д.М би “Ч банк” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээ байгуулсан ба талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон. Уг гэрээний 2.1-т Талууд харилцан тохиролцож, Батлан даалтын гэрээг хүчингүй болгож, зээлдэгч “С” ХХК-ийн Зээлийн гэрээний дагуу Банкны өмнө хүлээсэн бүх үүрэг бүрэн биелэгдэхийг батлах, биелэгдэхгүй бол өөрөө хариуцах үүргээс батлан даагч /Д.Мөнхөө/-ийг чөлөөлж байна гэж заасны дагуу 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн миний үүрэг бүрэн дуусгавар болсон. “Ч банк” ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал С.Сандагдорж гарын үсэг зурж, тус банкны хуулийн хэлтсээс гэрээний төсөл хянагдаж байсан боловч уг гэрээний талаар нэхэмжлэлд огт дурдалгүй илтэд хууль бус нэхэмжлэл гаргаж, намайг чирэгдүүлж байна гэж үзэж байна. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Батлан даалтын гэрээг хүчингүй болгох гэрээгээр бүх үүргээс чөлөөлөгдсөн ба Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг “С” ХХК-тай хамтран хариуцахаар 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Батлан даалтын гэрээнд огт заагаагүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нэхэмжлэлийн үндэслэл хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Ч банк” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд “ТТТ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ. Энэ нэхэмжлэлдээ “ТТТ” ХХК нь “С” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч учир “С” ХХК болон “Ч банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийн 70 хувийг хариуцан төлөх гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргажээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заажээ. Өөрөөр хэлбэл манай компанийн эзэмшиж буй эд хөрөнгө, эд хөрөнгийн аливаа эрх нь “С” ХХК-ийн эзэмшиж буй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх биш учраас “С” ХХК нь зөвхөн өөрийн эзэмшиж буй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр л хариуцлага хүлээх үндэстэй. “С” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч “ТТТ” ХХК нь “С” ХХК-ийн хүлээх үүргийг хариуцахгүй. “ТТТ” ХХК нь “С” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, талууд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг цуцлах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу худалдан авсан 3 ширхэг машин механизмыг “С” ХХК “ТТТ” ХХК-д шилжүүлэн өгсөн тохиолдолд “С” ХХК-ийн 70 хувийн хувьцааг “ТТТ” ХХК буцаан шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг “ТТТ” ХХК болон “С” ХХК нар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байдаг тул “ТТТ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-220601395 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла 17027, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Ч банк” ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400.000 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр тавьсан. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Барьцааны гэрээг байгуулах үед миний бие банк болон “С” ХХК-ийн Захирал Б.Эөөс тодруулахад 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 400.000 ам.долларын зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулах шаардлага үүссэн, үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээнүүдийг бас шинэчлэн байгуулж, улсын бүртгэлд зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай байгаа гэж тайлбарласан бөгөөд уншаад үзэхэд өмнө нь байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээтэй адилхан байсан болохоор нь гарын үсгээ зурсан. Тухайн үед миний бие өөрийн өмчлөлийн байраа 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Ч банк” ХХК  болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 400.000 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд байгаа гэж ойлгож байсан. Гэтэл одоо “Ч банк” ХХК ны нэхэмжлэлийг сайтар нягтлан үзэхэд “Ч банк” ХХК  нь “С” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 03-ны Зээлийн гэрээг байгуулсны зорилго нь “С” ХХК-ийн өмнөх зээлийг өөрөө дахин зээл олгох байдлаар хаасан гэж үзэхээр байгаа бөгөөд үүнийгээ надад худал тайлбарлан ойлгуулж, намайг ноцтой оруулж, миний өмчлөлийн байрыг өндөр үнэ бүхий буюу 1.412.300 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд авсан байна. Өөрөөр хэлбэл, “Ч банк” ХХК  нь Э.Энхзул намайг хуурч мэхлэн, ноцтой төөрөгдөлд оруулан барьцааны гэрээ байгуулсан байна. Иймд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Ч банк” ХХК  болон Б.Э, Э.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний Б.Эрдэнэзулд холбогдох хэсгийг “Ч банк” ХХК  нь хууран мэхлэх замаар байгуулсан, Э.Э би ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан байх тул барьцааны гэрээний Ү-220601395 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолтой холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байгаа болно. Мөн хариуцагчийн хувьд хэргийн материалтай танилцан үзэхэд “Ч банк” ХХК  зээлдэгчид зээлийг бодитойгоор, бүрэн гүйцэд олгоогүй, хөөн хэлэлцэх хугацаа болон үндсэн үүргээ биелүүлэхийг шаардах хугацаа дууссан, түүнийг дагалдаад нэмэгдэл үүрэг дууссан байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь барьцааны гэрээнээс гадна барьцаалбар дээр ч гарын үсэг зурсан, бүх шатанд өөрийн биеэр явсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.9 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 2.080.134,02 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч “Ч банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1.391.389,98 ам.долларын шаардлага, хариуцагч Д.Мөнхөө, хариуцагч “ТТТ” ХХК-д холбогдох нэхэмжлэл, хариуцагч Э.Эын гаргасан барьцааны гэрээний Б.Эрдэнэзулд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006623 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 байр 18 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байршилтай, орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10,11 тоот авто зогсоол, “Ч банк” ХХК болон “С” ХХК нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээнд заасан эд хөрөнгө буюу KZ620 маркийн геофизикийн хайгуулын вибратор машин 2 ширхэг, Камаз4310 маркийн 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркийн 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркийн 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркийн 1255 арлын дугаартай цистерн зэргийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэгч “Ч банк” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 34.963.217,51 төгрөг, мөн өдөр төлсөн 70.200 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 8.524.334 төгрөг, нийт 43.627.951,51 төгрөгийн 43.616.461,6 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 11.489,91 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 25.623.050,15 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ч банк” ХХК-д олгож, хариуцагч Э.Эаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 4.354.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Аккредитивын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-нд заасан «К2620 маркийн геофизикийн хайгуулын вибатор машин 2 ширхэг, Камаз4310 маркийн 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсзл, Камаз4310 маркийн 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркийн 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6.1 маркийн 1255 дугаартай цистерн зэргийг албадан дуудпага дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д тодорхойлсноор фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа байна. Цаашлаад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг барьцаа гэж дүгнэхдээ эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авсан, барьцааны хувьд ийнхүү өмчлөх эрх шилждэггүйг анхаараагүй. 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ний 2.1, 5.1, 9.2-т тус тус заасан. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын "Ч банк" ХХК болон "С" ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ" нэртэй гэрээнд заасан эд хөрөнгө буюу К2620 маркийн геофизикийн хайгуулын вибатор машин 2 ширхэг, Камаз4310 маркийн 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркийн 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркийн 0034047 арлын дугаартай тээврннн хэрэгсэл, ПЦ-6.1 маркийн 1255 дугаартай цистерн зэргийг албадан дуудлага дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай" гэсэн хэсгийг "Ч банк" ХХК болон "С" ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)" нэртэй гэрээнд заасан эд хөрөнгө буюу К2620 маркийн геофнзнкнйн хайгуулын вибатор машин 2 ширхэг, Камаз4310 маркийн 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз4310 маркийн 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгсэл. Камаз4310 маркийн 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6.1 маркийн 1255 дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч "Ч банк" ХХК-ийн өмчлөлд бодитооор шилжүүлэх замаар "Ч банк" ХХК болон "С" ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Аккредитивын гэрээний үүргийн гүГшэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэж өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Ч банк” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч "С" ХХК-тай сүүлд байгуулсан 1.412.300 ам.долларын зээлийн гэрээний зээлийн төлбөр гаргуулах, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин шүүх уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 400.000 ам.долларын зээлийн гэрээг үндэслэл болгон улмаар уг зээлийн гэрээний үүргийн хангуулахаар байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлсээр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээр дурдсанчлан 1.412.300 ам.долларын зээлийн гэрээг "С" ХХК-тай байгуулахдаа 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 400,000 ам.долларын Зээлийн гэрээний барьцаанд авсан Ү-2201006623 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг уг 400.000 ам.долларын зээлийн гэрээний барьцааны үүргээс чөлөөлсөн буюу 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээнийн үүрэг дуусгавар болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 1.412.300 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд уг гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааны мөн адил эрх дуусгавар болох тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан. Харин нэхэмжлэгч нь 400.000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг хангуүлахаар байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд уг асуудал нь энэхүү маргаантай шууд хамт шийдвэрлэгдэх бус, харин нэхэмжлэгчийн тусад нь гаргах нэхэмжлэлээр шийдвэрлэгдэх учиртай. Энэ тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчдын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжиж шүүх ут нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч Б.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Ч банк” ХХК нь Э.Э намайг хуурч мэхлэн, ноцтой төөрөгдөлд оруулан барьцааны гэрээ байгуулсан байна. Харин шүүх уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. 400.000 ам.долларын зээлийн гэрээний хүрээнд улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг дуусгавар болгож чөлөөлсөн. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн  160.1.1-д заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 1.412.300 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд уг гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааны мөн адил эрх дуусгавар болох тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан. Харин нэхэмжлэгч нь 400.000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд уг асуудал нь энэхүү маргаантай шууд хамт шийдвэрлэгдэх бус, харин нэхэмжлэгчийн тусад нь гаргах нэхэмжлэлээр шийдвэрлэгдэх учиртай. Иймд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр "Чингис хаан" банк болон Б.Э, Э.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний Б.Эрдэнэзулд надад холбогдох хэсгийг "Чингисхаан  банк” ХХК нь хууран мэхлэх замаар байгуулсан, Э.Э би ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан байх тул барьцааны гэрээний Ү-220601395 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3-р байр, А1-301 тоот орон сууц, 10, 11 тоот зогсоолтой холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан. Анх гэрээ байгуулсан 2012 оны 6 сарын 14-ний өдөр болон бүр сунгасан гэх 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тоолсон ч хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон нь тогтоогдоно. Банк мэдэгдэл гардуулж байсан гэх боловч барьцаалуулагч миний бие нэг ч мэдэгдэл хүлээж авч байгаагүй болно. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнийг дагалдаад нэмэгдэл үүрэг болох барьцаалуулагчийн үүрэг дууссан байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч Э.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож "Ч банк” ХХК болон Э.Э нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг "Ч банк” ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний, тооцооллын, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Ч банк” ХХК нь хариуцагч “С” ХХК, Б.Э, Э.Э Д.Мөнхөө, “ТТТ ХХК” нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3.471.524 ам доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах, барьцаа хөрөнгө болон фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд “С” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Э.Э нь “Ч банк” ХХК, Б.Э, Э.Э нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний Э.Эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг  нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргажээ.

 

1. Нэхэмжлэгч “Ч банк” ХХК нь хариуцагч “С” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээгээр 1.412.300 ам.долларыг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар жилийн 19,2 хувийн  хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, хөдлөх хөрөнгийн фидуцийн гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 20-31/

 

Зээлийн гэрээнд заасны дагуу “Ч банк” ХХК нь зээлдэгчийн зээлийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр 2013 оны 5 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд нийт 1.412.300 ам.долларыг шилжүүлсэн боловч хариуцагчийн өмнө нь тус банкнаас 2012 онд авсан ЗГ№1342/01/СС-2012 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 400.000 ам.долларыг, хүүгийн төлбөрт 76.454,49 ам.долларыг,  аккредитивын эх үүсвэрийн төлбөрт 889.666,50 ам.долларыг, аккредитивын шимтгэлийн төлбөрт 45.675,85 ам.долларыг  нийт 1.411.796,84 ам.долларыг уг 1.412.300 ам.долларын зээлээс мөн өдөр суутган авч хаасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 34, 119-124/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 451.3 дах хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулахаар заажээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлдэг бөгөөд зээлийг буцаан төлөх найдвартай нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд зээл олгохоос гадна зээлийн зориулалт, ашиглалтын талаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, мөн зүйлийн 6 дах хэсэг,  26 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байна.  

 

Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хамтарсан 475\182 дугаар тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.10-т “тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно. Ингэж төлүүлсэн тохиолдолд уг зээл, үнэт цаас, бусад активыг анхны нөхцөлөөр өөрчлөгдсөнд тооцно” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч “Ч банк” ХХК нь хариуцагч “С” ХХК-ийн өмнөх зээлийн болон аккредитивын төлбөрийг төлүүлэх зорилгоор 2013 оны 5 дугаар сарын    03-ны өдөр 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн үнийн дүнг зээлдэгчийн өрийн үнийн дүнд нийцүүлж, хариуцагчийн зээлийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн мөн өдрөө өмнөх зээлийн төлбөрт нь шилжүүлж авсан нь дээрх хууль, журмын заалтыг зөрчсөн шинжтэй байна.

 

Дээрх байдлаар зээлдэгч зээлийг гэрээний 5-д заасан “эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” зориулалтын дагуу ашиглаагүй, ийнхүү ашиглах боломжийг банк олгоогүй,  хууль, гэрээ, журам зэргийг зээлдүүлэгч зөрчсөн нь банкны зээлийн үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй болохыг шүүх зөв тогтоожээ.

Улмаар шүүх талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1342/02/СС-2013 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь  үндэслэлтэй байх бөгөөд зохигчид энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

2. Анхан шатны шүүх 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1342/02/СС-2013 дугаартай зээлийн  гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул нэхэмжлэгч уг зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй, харин зохигчдын өмнө нь байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1342/01/СС-2012 дугаартай 400.000 ам.долларын зээлийн гэрээг болон 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн LC/IMP/20120502 дугаартай Аккредитивын гэрээг тус тус үндэслэн  хэргийг хянан шийдвэрлэжээ.

Зохигчид 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1342/01/СС-2012 дугаартай 400.000 ам.долларын зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, 2012 оны 5 дугаар сарын 02-ны Аккредитивын гэрээг 1 жилийн хугацаатай тус тус байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 2013-2014 онд зээлийн өр төлбөрийг удаа дараа шаардаж байсан, хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус зээлийн өр төлбөрийг барагдуулах боломжтойг хүлээн зөвшөөрсөн агуулга бүий албан бичиг хүргүүлж байснаас гадна нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр уг ажиллагаа дуусгавар болж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх  хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. /хх-ийн 36-46, 75, 213-215, 3хх-ийн 31,32/

 

Харин анхан шатны шүүх 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Аккредитивын гэрээг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг давхар агуулсан гэж үзсэнийг хууль хэрэглээний хувьд зөвтгөж, Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.2, 449.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 897.574,39 ам.доллар, аккредитивийн  төлбөрт суутгагдаагүй 503,16 ам.доллар, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн аккредитивын гэрээний дагуу төлөх төлбөрийн нийт хэмжээ нь 1.182.056,47 ам.доллар зэрэг нийт 2.080.134,02 ам.долларыг хариуцагч “С” ХХК нь  нэхэмжлэгч “Ч банк” ХХК-д төлөх үүрэгтэй гэж шүүх тодорхойлсонд зохигчид хэн аль нь гомдол гаргаагүй.

 

Гэвч зохигчдын хооронд гадаад валютын зээлийн гэрээ хийгдэж, зээлдэгч төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлага гаргах үед тухайн валютын монгол төгрөгтэй харьцах ханшны хэмжээгээр төлбөрийг тодорхойлж үндэсний мөнгөн тэмдэгтээр үүргийг гүйцэтгэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт нийцэх тул шүүхийн тогтоосон 2.080.134,02 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2.441,66 төгрөгөөр тооцож хөрвүүлэхэд хариуцагч 5.078.980.031,27 төгрөг төлөхөөр байна. Энэ талаар анхан шатны шүүхийн тооцоолол зөв.

Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг анх гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр фидуцийн зүйлийг бодитоор гаргуулахаар өөрчилсөн байна. /2хх-ийн 45, 4хх-ийн 32/ Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой юм.

 

3. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуцийн/ гэрээний дагуу KZ620 маркийн 1070УН болон 1071УН улсын дугаартай геофизикийн хайгуулын вибратор машин 2 ширхэг, Камаз 43118 маркийн 2544УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 8449УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 6017УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 4620УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 8506УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Камаз 4310 маркийн 0582УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0479УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0482УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0544УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692 маркийн 2693УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УА3 220692-033 маркийн 0418УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркийн 8416БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NЕРАZ8332 маркийн 5308АЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ,6,78925 маркийн 8416БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2П,6 маркийн 8417БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ПЦ-6,1 маркийн 2179ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота пикап маркийн 1184УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота ланд круйзер маркийн 7675УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нийт 20 ширхэг хөдлөх эд хөрөнгө буюу фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор  гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Анхан  шатны шүүх фидуцийн зүйлийг барьцааны зүйл гэж дүгнэн, зарим хэсгийг  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн боловч энэ талаар шийдвэртээ заагаагүй орхигдуулжээ. Нэхэмжлэгч дээр дурдсан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээний дагуу фидуцийн зүйлийг шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2018/08010 дугаар захирамжаар хариуцагчийн хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуцийн/ гэрээг үндэслэн шийдвэрлэхдээ “мөнгөн төлбөрийн үүргийг шаардахын зэрэгцээ фидуцийн зүйлийг бодитоор гаргуулна гэх нэхэмжлэгчийн шаардлагыг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага” гэж буруу тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг нь үндэслэлтэй байх тул гомдлын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хөдлөх хөрөнгийн барьцаагаар хангуулахаар шаардах эрх үүсэхгүй юм.

Хариуцагч “С” ХХК-ийн нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хэвээр байгаа болохыг дээр дүгнэсэн бөгөөд үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан.

Иймд  2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  фидуцийн гэрээнд заасан вибратор машин болон тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлбөл зохих мөнгөн дүн болох 5.078.980.031,27 төгрөгөөс бодитоор гаргуулж байгаа вибратор машин болон тээврийн хэрэгслүүдийн үнийг суутган тооцох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

Хариуцагч “С”  ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  фидуцийн гэрээний 2.3-т “талууд вибратор машин болон тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, банкны өмчлөлд шилжүүлэх үнэлгээ болон бусад шинж байдлыг энэхүү гэрээний хавсралт-1-аар тодорхойлно” гэж заасны дагуу уг хавсралтаар 2 ширхэг вибратор машиныг 711.733,20 ам.доллараар, бусад тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоож “Ч банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож байсан  бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2013 он, 2014 онд удаа дараа фидуцийн зүйлийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байсан боловч гэрээний 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй  байна. /хх-ийн 37-46, 152-155/

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн  гаргасан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 513 тоот үнэлгээг үндэслэн 2 ширхэг KZ620 маркийн геофизикийн хайгуулын вибратор машиныг нийт 1.130.036.000 төгрөгөөр,  Камаз4310 маркийн 43106553 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр, Камаз4310 маркийн 0034047 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 21.166.000 төгрөгөөр  Камаз4310 маркийн 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр, ПЦ-6,1 маркийн 1255 арлын дугаартай цистернийг 10.000.000 төгрөгөөр  тус тус тооцож аккредитивын гэрээний төлбөрт хариуцагчаас нийт 1.181.202.000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагчийн төлбөл зохих мөнгөн дүн болох 5.078.980.031,27 төгрөгөөс бодитоор гаргуулж байгаа дээрх  вибратор машин болон тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 1.181.202.000 төгрөгийг хасч хариуцагчаас 3.897.778.031,27 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Камаз 4310 маркийн 43107117 арлын дугаартай тээврийн хэрэгслийн болон  ПЦ-6,1 маркийн 1255 арлын дугаартай цистерний үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй байх тул адил төстэй  тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тооцсон болно.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 гэснийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 болгож хууль хэрэглээний өөрчлөлт оруулж байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч Б.Э болон Э.Э нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Ч банк”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

“Ч банк” ХХК болон Б.Э, Э.Э нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 1342/01/РА/01-2012 дугаартай барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006623 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 29 байрны 18 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны А1-301 тоот хаягт байршилтай, орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10,11 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 1342/01/СС-2012 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /хх-ийн 237-240/

 

Шүүх хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

“Ч банк” ХХК болон “С” ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 1342/02/СС-2013 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн боловч хариуцагч “С” ХХК-ийн нэхэмжлэгч банктай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзэж уг зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хариуцагчийн үүрэг хэвээр байгаа болохыг дээр дүгнэж, барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсон гэж үзээгүй болно.

 

Шүүх энэ шийдвэрээр зохигчдын хоорондох банкны зээлийн харилцаанаас үүссэн маргааныг талуудын гаргасан нотлох баримтад тулгуурлан 2012 оны 5 дугаар сарын     10-ны өдрийн 1342/01/СС-2012 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 1342/01/РА/01-2012 дугаартай  барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлт өгч  байгаа тул “...400.000 ам.долларын барьцааны гэрээ улсын бүртгэлд байхгүй..., талууд мэтгэлцээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Э.Э хууран мэхлэгдсэн, ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ч банк” ХХК-ийн хариуцагч Д.Мөнхөөд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, хариуцагч “ТТТ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, “С” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болон фидуцийн зүйлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж шүүх дүгнэж байгаа бөгөөд нийт хангаж байгаа шаардлагын хэмжээ 5.078.980.031,27 төгрөгт  зээлийн төлбөр болон  эд хөрөнгө гаргуулсан нь багтаж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хэмжээгээр тооцож 25.552.850,15 төгрөг, барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага хангагдсантай холбогдуулан 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, нийт 25.623.050,15 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,  улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг буцаан олгож, хариуцагч Э.Эын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “453.1” гэсний дараа  “449 дүгээр зүйлийн 449.1, 449.3” гэж “2.080.134,02 ам.долларыг” гэснийг “3.897.778.031,27 төгрөгийг” гэж “1.391.389,98 ам.долларын” гэснийг “3.397.301.258,56” төгрөгийн” гэж,  

2 дах заалтын “153 дугаар зүйлийн 153.1” гэснийг “235 дугаар зүйлийн 235.4” гэж, “...зэргийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “...зэрэг фидуцийн зүйлийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-ийн төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Б.Эийн төлсөн 70.200 төгрөгийг Э.Эын төлсөн 4.534.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                          ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ        

                                                                                                            Н.БАТЗОРИГ