Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00130

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00130

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Э*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, *******,*******нд холбогдох

*******" ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ноосон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр ******* ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б ******* гэх хүн Эрдэнэт Хивс ХХК-ийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагсдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан зүйл юм. *******гийн зохион байгуулж байгаа уулзалтууд нь ажиллагсдын сэтгэл санааг үймүүлснээр ажлын бүтээмж, идэвхи санаачилгыг нь бууруулж байгаа төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдлийг бий болгож, компанид болон ажилтнуудад хохирол учруулж байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь Нэгдугээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон "******* " ХХК-ийн ажиллагсдын ны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг/2018 оны 11 сарын 12-ны өдөр № 90 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №93 дугаартай/ ирүүлсэн, Хоёрдугаарт, "******* ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, Гуравдугаарт, өөр компанийн ажиллагсдын гэх Улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах, бүтээл буурах ,үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь ******* ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

1.Одоогийн ******* ХХК Натурал текстайл групп ХХК-иуд нь ******* гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар ******* ХХК болсны дараа ******* ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм. Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани Натурал текстайл групп-ын дүрэм, гэрчилгээ, компаний зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа /Манайх шүүхэд хүсэлт гаргасан/ энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө.

2.Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалдан ******* ХХК-ийн нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин ******* ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаинууддаа харъяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа.

3.Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусаж дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай г ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хатын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал т хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй.

4.Ийм нөхцөл үүссэн учраас ажилтныг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хамтын маргаан үүсгэсэн. Хамтын маргааны асуудлаар шаардлага, мэдэгдэл хүргүүлж үр дүнд хүрээгүй учир хуульд заасан журмаар Баян-өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагч -омилуулан ажилласан. Зуучлагч нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн тэмдэглэл гаргасан боловч ажил олгогч хүлээн аваагүй. Ийм учраас дахин Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн арбитр томилуулсан. Арбитраас мөн л нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн зөвлөмж гарсан боловч түүнийг ажил олгогч хүлээн аваагүй тул ажил хаялт зохион байгуулах эрх Үйлдвэрчний эвлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар үүссэн. энэ тухай ажил олгогчид мэдэгдсэн бөгөөд ажил хаялтыг шууд зохион байгуулах хүч бололцоо Үйлдвэрчний эвлэлд дутагдалтай, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгал шилжүүлэлтийг 2018 оны 05 сараас ажил олгогч зогсоож ҮЭ-ийн хүчийг сулруулах бодлого зориуд явуулж байгаа тул Үйлдвэрчний хорооны зүгээс энэ байдлыг ажиллагсдад тайлбарлах, тэдний санаа бодлыг сонсох, тандах зарим үйлдэл хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.

5. компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээнд нэхэмжпэгч Эрдэнэт текс ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжпэгч нь манай той Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно.

Харин нэхэмжпэгч нь Үйлдвэрчний эвлэлийг үгүйсгэн, гишүүн биш ажиллагсдыг үйлдвэрчний эвлэлийн эсрэг ашиглахаар зориуд зохион байгуулж г ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн маргалдаж яваа нь Монгол улсын олон улсын гэрээ болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87, 98, 135 дугаар коснвенцуудыг илт зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******нд холбогдуулан *******" ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд иргэдийн үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж байна.

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК нь хувь нийлүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хурлын № 3 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн ашигт ажиллагааг дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор түүний Натурал текстайл групп ХХК оноосон нэртэй болгож, шинээр ******* ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК гэсэн охин компаниуд бий болгон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг талаас ажил олгогч толгой компани Натурал текстайл групп ХХК болон түүний охин компани ******* ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК-уудыг төлөөлж Натурал текстайл групп ХХК-ийн ерөнхий захирал ,, ны дарга Г.Уранхишиг нар нь хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байх ба, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Хариуцагч нь энэхүү хамтын гэрээний хугацаа дууссаны дараа хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар байгууллагын удирдлагад удаа дараа хандсан боловч татгалзсан хариу өгсөн тул асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийн тулд хамтын маргаан үүсгэх зуучлагч болон арбитрт хандсан гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Ажилтны төлөөлөгчид гэж ажилтаны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг хэлнэ гэжээ.

Компаны нийт ажилчид хуралдаж дундаасаа төлөөлөгчөө сонгон хамтын гэрээ байгуулах хэлэлцээр эхлүүлэх саналыг гаргаж, компанийн захиргаа ажилтны төлөөлөгчтэй хамтын гэрээ байгулах ажлыг эхлэх ёстой.

Хариуцагч нь хамтын маргаан үүсэж зуучлагч болон арбитрт хандсан гэж байгаа боловч ажилтны төлөөлөгчид ямар бүрэлдэхүүнтэйгээр хэзээ хэрхэн яаж сонгогдсон нь тодорхойгүй байна.

Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлд Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдэрчний эвлэлийн хороо гэж бүртгэгдсэн байна.

Харин ******* ХХК-ийн дэргэд ажиллагсадын -Үйлдвэрчний байгууллага бүртгэгдээгүй байгаа болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн № 80 дугаатай лавлагаагаар батлагдаж байна.

Өөрөөр хэлбэл Натурал текстайл групп ХХК болон ******* ХХК нь тус тусдаа бие даасан хуулийн этгээд байх тул өөр компаны ажиллагсадын бусад өөр компаны ажиллагсадыг төлөөлөх эрхгүй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, мөн хуулийн 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж,байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх,түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно гэж тус тус зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудаар хамтын гэрээ нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан талууд буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагдах ёстой байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар талуудын хооронд хамтын маргаан үүсээгүй, гэрээ хэлэлцээ байгуулах ажиллагаа явагдаагүй байна.

Хамтын маргаан нь хамтын гэрээ хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьсанаар үүсдэг, ажилтны төлөөлөгчдийн эдэлдэг эрх юм.

Хариуцагч нь нэхэмжлэгч хамтын гэрээ байгуулахаас татгалзсан учраас хамтын маргаан үүсгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд хамтын гэрээ хэлэлцээр байгуулагдах явцад санал зөрүүтэй асуудал үүсээгүй, харин хариуцагч нь ******* ХХК-ны нийт ажиллагсадыг төлөөлөх эрхтэй ажилтны төлөөлөгч мөн эсэх талаар маргаан үүссэн байна.

Түүнчлэн хариуцагч нь хамтын маргааны асуудлаар шаардлага мэдэгдэл хүргүүлж үр дүнд хүрээгүй учир хуульд заасан журмаар Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн маргааны зуучлагч,мөн хөдөлмөрийн арбитр томилуулсан. Хөдөлмөрийн маргааны зуучлагч болон Арбитраас хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн зөвлөмж гарсан боловч түүнийг ажил олгогч хүлээн аваагүй тул ажил хаялт зохион байгуулах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар үүссэн гэж үзэж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагч, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаартай захирамжаар хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрчдыг томилжээ.

Гэвч дээрх зуучлагч болон хөдөлмөрийн арбитрчид нь Натурал текстайл групп ХХК-ийн захиргаа, түүний ажиллагсдын үйлдвэрчний хорооны хооронд үүссэн маргааны асуудлыг зохицуулахаар томилогдсон байх бөгөөд ******* ХХК-ны захиргаа, түүний ажиллагсадын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд үүссэн маргааныг зохицуулахаар томилогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Иймд тэдгээрийн зүгээс гаргасан тэмдэглэл, зөвлөмж нь ******* ХХК-нд хамааралгүй, тус компаны дэргэд үйлдвэрчний эвлэлийн хороо байдаггүй болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар батлагдаж байна.

Ийнхүү хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн дэргэдэх нь зөвхөн тухайн компаныхаа ажиллагсдыг төлөөлөх эрхтэй байх бөгөөд өөр компаны ажиллагсадыг төлөөлөх эрхгүй байна.

Урьд нь нэг талаас ажил олгогч толгой компани Натурал текстайл группХХК болон түүний охин компани ******* ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК-уудыг төлөөлж Натурал текстайл групп ХХК-ийн ерөнхий захирал , ны дарга Г.Уранхишиг нар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд хүчинтэй Хамтын гэрээг байгуулж, энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, түүний талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй байна.

Гэвч дээрх хамтын гэрээ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болж цаашид үйлчлэхээ больсон, гэрээ дуусгавар болсоноор******* нь *******ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК-уудын ажиллагсадыг төлөөлөх эрхгүй болсон байна. ны эрх нь улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсэх бөгөөд Натурал текстайл групп ХХК-ны ажиллагсадын нь зөвхөн тус компаны ажиллагсадын гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бие даасан тус тусдаа компаниудыг төлөөлөн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, нэгэнт улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир төлөөлөх эрх үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2, Үйлдвэрчний эвлэлүүдйн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсадын той хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******ноос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2018/05210 дугаартай шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Ши йдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН