Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/02085

 

2017 оны 08 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2017/02085                           Улаанбаатар хот

г                                                                                                                      -|

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Хариуцагч:

Зээлийн гэрээний үүрэгт 20 768 002 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “” ХХК нь зээлдэгч А., Г. нарт 2016 оны 09 сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ2016/24 тоот зээлийн гэрээ, БГ2016/24 тоот барьцааны гэрээгээр 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 17.000.000 төгрөг зээлдүүлсэн. 2016 оны 10 болон 11 сард хуваарийн дагуу эргэн төлөлт хийж нийт 3.900.000 төгрөг төлсөн нь үндсэн зээлээс 2.231.083 төгрөг, хүүнд 1.668.917 төгрөгийг тус тус тооцсон. Уг тооцооллын хүүг гэрээний дагуу хүүгийн хувийг хөнгөлж 5 хувиар тооцсон юм. 2016 оны 12 сараас огт төлөлт хийгдэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 14 768 916 төгрөг, хүү 5 700 802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298 284 төгрөгийн хамт нийт 20 768 002 төгрөгийг хариуцагч А., Г. нараас гаргуулж өгнө гэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжпэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч А., Г. нарт холбогдуулан Зээлийн ЗГ2016/24 тоот гэрээний дагуу төлөх төлбөрт 20 768 002 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. -

Зохигч талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ 2016/24 тоот Зээлийн гэрээ байгуулж, 17 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаагаар, нэг сард 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан ЗГ 2016/24 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралт А Зээлийн эргэн төлөх хуваарь, ЗГ 2016/24 дугаартай барьцааны гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000338169 дугаартай гэрчилгээ, ХААН банкны 2016 оны 09 сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, А., Г. нарын иргэний үнэмлэхний хуулбар /х.х-ийн 13-20 дахь талд/ зэргээр тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлан гэрээний дагуу төлбөр гаргуулахаар нэхэмжпэгч шаардаж байна.

Зээлдэгч А., Г. нар нь гэрээний 4.2.1-д “Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлэх”, 4.2.2-т “Зээлдэгч зээлийг зөвхөн гэрээнд заасан заалтын дагуу ашиглах бөгөөд гэрээний хугацаанд зээлийг төлөх үүрэгтэй” гэснийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжпэл, тайлбар, зээлийн тооцооллын баримт /х.х-ийн 21 дэх талд/ зэргээр тогтоогдож байх бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн талаар хариуцагч тал хариу тайлбараа шүүхэд гаргаагүй, холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул тэднийг маргаагүй гэж үзэх үндэслэл болов.

Дээр дурдсан баримтаар зээлдэгч А., Г. нар нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 4.2.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч нараас гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:- зээлийн үндсэн төлбөрт 14 768 916,67 төгрөг, хүүнд 5 700 801,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 298 284,05 төгрөг гаргуулна гэжээ.

Гэрээний үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоололтой хариуцагч тал маргаагүй бөгөөд тухайн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв гэж тайлбарлаж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудын дагуу гэрээний үүргийн дагуу гаргасан дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэгт хамаарах зээлийн үндсэн төлбөр 14 768 916,67 төгрөг, хүүнд 5 700 801,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 298 284,05 төгрөг, нийт 20 768 002 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тухайн маргаан бүхий харилцаа нь иргэний эрх дэх гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дах хэсэгт зааснаар, талуудын сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд хийгдэж, гэрээний агуулгаа талууд өөрсдөө тодорхойлох боломж олгодог гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэдэг, нэгэнт сонгосон харилцааны дагуу үүрэг, хариуцлага хүлээх үр дагавартай байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт товлон, товыг хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А., Г. нараас 20 768 002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А., Г. нараас 261790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ШҮҮГЧ                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ