Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/00010

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Б /РД/-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.т /РД/,

Хариуцагч: Г /РД:/,

Хариуцагч:  ГДС /РД:/ нарт холбогдох

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43,44,45,52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын А блокын 1 болон 2 дугаар давхар, Б блокын 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайгБ.Б болон Б.т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож,Б.Бд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайгБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийгБ.Бд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын барилгын 3 дугаар давхар, Б блокын барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчБ.Бы төлөөлөгч Д.Лут, хариуцагч Б.тын төлөөлөгч бөгөөд хариуцагч ГДС, хариуцагч ГБС ТББ-ын өмгөөлөгч Д.О, хариуцагч Б.тын өмгөөлөгч Г., хариуцагч Глобал удирдагч дээд сургуулийн төлөөлөгч С.а, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б төлөөлөгч А.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХК-ийн төлөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Б, Б.т нарын хөрөнгө оруулж бариулсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 44, 45 болон 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар хоёр барилгын (цаашид А болон Б блок гэх)Б.Бд хамаарах 4 хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийгБ.Бы нэр дээр гаргаж өгөхийг Б.т буюу одоогийн өмчлөгч байгууллагуудад даалгаж өгнө үү.Б.Бд хамаарах хэсгүүдэд А блокын барилгыг 43 болон 52 тоот газрууд дээр барихад Б. Отгонбат,Б.Б нар тус бүр 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд газар дээрээ барилга бариулж байгаа давуу эрхээрээБ.Б доод 2 давхраа буюу 1 болон 2 дугаар давхруудыг авахаар анхнаасаа тохирсон тул энэхүү хэсгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч талд даалгаж өгнө үү.Б.Бы А блокын барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалт нь 80,000 фунт стерлинг болон 43 ба 52 тоот газрууд. Б.тад зээлдүүлсэн мөнгө нь 90,000 фунт стерлинг. Б блокын барилга дээр хамгийн сүүлд хийсэн нотариатын гэрээгээрБ.Б нь уг барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрхтэй тул гэрчилгээг гаргахыг мөн адил даалгаж өгнө үү. Энэхүү барилгын төслөөсБ.Б нь 2 машины зогсоол авах аман тохироо байгаа тул зогсоолын гэрчилгээг бас гаргахыг даалгаж өгнө үү. 43 болон 52 тоот газрууд нь барилгын бичиг баримт авах, техникийн нөхцлүүд авах шаардлагаар Б.тын нэр дээр түр байсан тулБ.Б намайг хамтран өмчлөгчөөр давхар оруулж гэрчилгээ өгөхийг хариуцагч талд даалгаж өгнө үү. Барилгууд баригдах хооронд манай гэр бүл санхүүгийн хямралд байж, зээлийн хүү төлөн санхүүгийн алдагдалд орон улмаар яг одоогоор шүүхэд 54 сая төгрөг төлөх даалгавар авсан ба банкинд ч өртэй байгаа учраасБ.Бд оногдох ёстой талбайн гэрчилгээнүүдийг нэн даруй авах шаардлага тулгараад байна. Тухайн үедээ ГБС болон Глобал сургууль нь Гэрэл төвд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба манай газрууд дээр сургуулийн барилга бариулж оронд нь барилгуудын 1 болон 2 дугаар давхруудыг, машины дулаан зогсоолуудтай хамт өгөхөөр тохирсон боловч бичиг баримтуудыг гаргаж өгөхөөс эрс татгалзаад байгаа тул шүүхээс гэрчилгээнүүдийг яаралтай гаргаж өгөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

Хариуцагч Б.т, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчБ.Бы 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... А блокын барилгыг 43 болон 52 тоот газрууд дээр барихад, Б.т,Б.Б нар тус бүр 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд газар дээрээ барилга бариулж байгаа давуу эрхээрээБ.Б доод 2 давхраа буюу 1 болон 2 дугаар давхруудыг авахаар анхнаасаа тохирсон тул энэхүү хэсгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч талд даалгаж өгнө үү,Б.Бы А блокын барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалт 80,000 фунт стерлинг болон 43 болон 52 тоот газрууд, Б.тад зээлсэн мөнгө 90,000 фунт стерлинг. ...43 болон 52 тоот газрууд нь барилгын бичиг баримт авах, техникийн нөхцөлүүд авах шаардлагаар Б.тын нэр дээр түр байсан тулБ.Б намайг хамтран өмчлөгчөөр давхар оруулж гэрчилгээ өгөхийг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ. Иргэн Б.т би хувь хүнийхээ хувьдБ.Баас 2008-2010 он хүртэл хугацаанд ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ, хэлцэлгүйгээр аман тохиролцоогоор нийт 166,600 фунт стерлинг зээлж ашиглаж байсан бөгөөд энэ нь тухайн үеийн ханшаараа 391,692,128 төгрөг болдог. Би 2010-2018 он хүртэл хугацаанд иргэнБ.Баас зээлсэн 166,600 фунт стерлингийг буцааж төлсөн. Энэ ньБ.Баас зээлсэн мөнгөө 2010-2018 онд бэлнээр болон дансаар төлж байсан санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа болно.Б.Б бид хоёрын хооронд тус бүр 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж А блок буюу Глобал удирдагч дээд сургуулийн барилга барих, уг барилгын 1, 2 давхрыг өгөх талаар амаар болон бичгээр тохирсон гэрээ байгуулж байсан асуудал байхгүй. Уг 43, 52 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.т миний өмчлөлд байдаг бөгөөд уг газар дээр Глобал удирдагч дээд сургуулийн барилга байдаг. Уг барилга нь Глобал удирдагч дээд сургуулийн өмч юм. Мөн уг газар нь Хаан банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд Глобал удирдагч дээд сургуулийн барилга ч мөн адил Хаан банкны зээлийн барьцаанд байгаа болно. Иймд нэхэмжлэгчБ.Бы зээлж байсан мөнгийг хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй бөгөөд түүний зээлсэн мөнгийг буцааж төлсөн. Иймд өмчлөгч Глобал удирдагч дээд сургуулийн барилгын 1, 2 дугаар давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх болон 43, 52 тоот газрын хамтран өмчлөгчөөрБ.Быг оруулах боломжгүй юм. НэхэмжлэгчБ.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Б блокын барилга дээр хамгийн сүүлд хийсэн нотариатын гэрээгээрБ.Б нь уг барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрхтэй тул гэрчилгээг гаргахыг мөн адил даалгаж өгнө үү. гэжээ. Иргэн Б.т,Б.Б нар нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Б.т,Б.Б нарын хамтын өмчлөл бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 652 м.кв газрын өөрт ногдох хэсгээ иргэнБ.Б нь иргэн Б.тад гэрээнд заасан нөхцлөөр шилжүүлэхээр тохирсон. Уг гэрээгээр 20x24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, иргэнБ.Бд барилгын 1 давхраас өгөх, мөн 150 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээний 7-д Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1-р давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу бусад холбогдох бичиг баримтыг яаралтай гаргаж өгнө. Ийнхүү өмчлөл шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна. гэж заасан. Уг гэрээний дагуу Б.таасБ.Бд 150 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг газар дээр 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг Хаан банкны зээлээр барьж байгаа бөгөөд барилгын ажил дуусаагүй юм. Гэрээний 3-д Мөн худалдан авагч тал нь тус газар дээр баригдах барилгыг 10 жил дотор бариулж дуусгаад 1-р давхраа худалдагч талын өмчлөлд шилжүүлнэ. гэж тохирсон. Уг гэрээг 2013 оны 04 дүгээр сард байгуулсан бөгөөд өнөөдөр 7 жил болж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 4-5 давхартаа явагдаж байгаа, барилга бүрэн ашиглалтад ороогүй, улсын комисс ажиллаагүй байгаа юм. Гэрээгээр 12 давхар барилгыг 10 жилийн дотор барьж дуусгах ба одоо 3 жилийн хугацаа үлдсэн, барилга дуусмагц гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжтой юм. Уг барилгыг Хаан банкны зээлээр барьж байгаа бөгөөд уг барилга, түүний газар нь банкны зээлийн барьцаанд байгаа юм. Уг газрыг барьцаалж зээл авсан. НэхэмжлэгчБ.Б өөрөө зөвшөөрч зөвшөөрөл өгч, улмаар Хаан банкны зээлээр уг барилгыг барьж байна. Иймд нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Учир нь иргэн Б.т,Б.Б нарын хамтын өмч болох уг газар дээр баригдаж байгаа 12 давхар барилга баригдаж дуусаагүй, мөн уг газар эзэмших эрхээ барьцаалж, Хаан банкнаас зээл авч уг барилгыг барьж байгаа бөгөөд барилгын ажил дуусаагүй, банкнаас авсан зээлээ төлж дуусаагүй, уг газар болон барилга банкны барьцаанд байгаа болно. Хамтран үүрэг хүлээгчийн хувьд Б.т,Б.Б нар нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсний дараа хоорондын асуудлаа шийдвэрлэх боломжтой юм. Зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа энэ тохиолдолд уг дутуу баригдсан барилга нь банкны хөрөнгө, мөн Б.т,Б.Б нарын уг газар эзэмших эрх нь банкны зээлийн барьцаанд байгаа. Иймд хариуцагч тал "Б блок барилгын 1 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг одоогоор гаргаж өгөх боломжгүй юм. Харин гэрээнд заасан нөхцөл бүрдэж барилга баригдаж дуусмагц, банкны зээлээ төлж, барьцаанаас газар болон барилга чөлөөлөгдсөн тохиолдолд уг үүргээ гүйцэтгэх болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Энэхүү барилгын төслөөсБ.Б нь 2 машины зогсоол авах аман тохироо байгаа тул зогсоолын гэрчилгээг бас гаргахыг даалгаж өгнө үү ... гэсэн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нь уг асуудлаар хариуцагч талтай ямар нэгэн тохиролцоо, хэлцэл, гэрээ байгуулж байгаагүй болно. Иймд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.

Хариуцагч Глобал удирдагч дээд сургуулийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчБ.Бы 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч Глобал удирдагч дээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... А блокын барилгыг 43 болон 52 тоот газрууд дээр барихад Б.т,Б.Б нар тус бүр 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд газар дээрээ барилга бариулж давуу эрхээрээБ.Б би доод 2 давхраа буюу 1 болон 2 дугаар давхруудыг авахаар анхнаасаа тохирсон тул энэхүү хэсгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч талд даалгаж өгнө үү" гэжээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43 тоот 433 м.кв газар, 52 тоот 340 м.кв газар нь иргэн Б.тын өмчлөлд байдаг бөгөөд уг газар дээр Глобал удирдагч дээд сургуулийн 1,944 м.кв талбайтай сургалтын зориулалттай барилга байдаг. Уг барилга нь Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Глобал удирдагч дээд сургуулийн өмч юм. Манай барилга нь нийт 1.8 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй болно. Тухайн 43, 52 тоот газар дээр ГДС нь өөрийн хөрөнгө оруулалт, бусад этгээдийн эх үүсвэрээр уг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд иргэнБ.Б нь ГДСтай барилгын хөрөнгө оруулалтын ямар нэгэн гэрээ хийж байгаагүй бөгөөд иргэнБ.Б нь уг барилгын 1, 2 дугаар давхрыг авах талаар бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй юм. Иймд түүний гаргасан уг барилгын 1, 2 дугаар давхруудын гэрчилгээг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.

Хариуцагч ГБС ТББ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: НэхэмжлэгчБ.Бы 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч ГБСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Б.т,Б.Б нарын хөрөнгө оруулж бариулсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо. Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 44, 45 болон 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар хоёр барилгын /цаашид А болон Б блок гэх/Б.Бд хамаарах 4 хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийгБ.Бы нэр дээр гаргаж өгөхийг Б.т буюу одоогийн өмчлөгч байгууллагуудад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. ГБСгийн өмчлөлд ямар нэгэн газар болон үл хөдлөх хөрөнгө байдаггүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагч Б.т, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчБ.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б блокын барилга дээр хамгийн сүүлд хийсэн нотариатын гэрээгээрБ.Б нь уг барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрхтэй тул гэрчилгээг гаргахыг мөн адил даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гэрээний талууд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэмэлт нөхцөлд Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна. гэж заасан. Би хэлцэл хийж байхдаа өөрийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, үндсэндээ хүсэж байсан хэлцлийнхээ агуулгыг эндүүрч, хэлцлийн зүйл болсон эд зүйлийн талын хэмжээ, шинж чанарын талаар тухайн үед төөрөгдөж, өөртөө илт хохиролтой хэлцэл хийсэн байна. Б блок нь барилгын 1 давхрын нийт хэмжээ нь 440 орчим м2 талбайтай бөгөөд Б блок нь Глобал удирдагч дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааны зорилгоор ашиглагдах юм. Гэтэл уг Б блокын 1 давхарт сургуулийн үндсэн хаалга, орц, гарц, аюулгүйн гарц байрлаж байгаа билээ. Хэрвээ 1 давхраа бүхэлд нь нэхэмжлэгчид өгнө гэвэл уг барилгын дээд давхарт байрлах сургалтын танхим, заал танхим руу сургуулийн оюутнууд орох боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байна. Иймд Б блокын барилгын 1 давхрыг бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлэх тохиолдолд ГДС үйл ажиллагаа явуулах боломжгүй, орц, гарцгүй болох эрсдэлтэй болж байгаа бөгөөд гэрээ байгуулах үед энэ нөхцөл байдлын бүрэн тооцож чадаагүй буюу хүсэж байснаасаа өөр хэлцлийг хийж ноцтой төөрөгдлийн улмаас гэрээний нэмэлт нөхцөлд заасан Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1-р давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна. гэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг хүсье. Мөн Б блокын барилгын 1 давхрын нийт талбайг гэрээний талууд болохБ.Б, Б.т нар нь адил тэнцүү 50, 50 хувийн хэмжээтэйгээр дундаа хэсгээр өмчлөхөөр (барилгын талбайн зүүн талын хэсэгБ.Б, баруун талын хэсэг Б.т) тогтоож өгнө үү.Б.Бд 1 давхраас оногдох байсан 50 хувийн талбайг Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхартБ.Бтай тохиролцонБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, уг талбай шилжсэний дарааБ.Б газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийхийг үүрэг болгохыг даалгаж өгөхийг хүсье. гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүүБ.Б нь 2008 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот хашаануудыг өөрөө Их британи улсад байсан учраас дүү Б.Оюунбатын нэр дээр худалдан авч газар дээр нь 35 айлын орон сууцны барилга барихаар зураг төслийн ажлыг эхлүүлж байх үеэр миний бие дүү Бархүүгийн Отгонбатын хамт уг газар дээр хамтран хөрөнгө оруулж 5 давхар барилга (А блок) барих саналыгБ.Бд тавьсан.Б.Б өөрөө дунд сургууль, цэцэрлэг байгуулах сонирхолтой учир барих барилгын 1 ба 2-р давхрыг, Б.т сургалтын төвдөө Гэрэл төвийн 2 давхар объектыг түрээсэлдэг байсан ба өөрийн байртай болох хүсэлтэй тул 4 ба 5-р давхрыг, миний бие эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байр хэрэгтэй гээд 3-р давхрыг тус тус авахаар тохиролцсон, суурийн давхрын автомашины зогсоолуудыг дундаа хэрэглэхээр тохирсон. Тэгээд хүн тус бүр 200 сая төгрөг гарган уг барилгыг нийт 600 сая төгрөгөөр барихаар болсон ба Б.т 200 сая төгрөг,Б.Б өөрийн 200 сая төгрөгөөс гадна дараа нь тооцоо хийх нөхцөлтэйгөөр миний төлөх 200 сая төгрөгтэй хамт гарган хариуд нь би уг барилгыг биечлэн, төсөвт нь багтаан бариулсан. Мөн энэхүү барилгын зураг төсөл, бусад бүх бичиг баримтыг миний бие хөөцөлдөж бүтээсэн, гэрээ хэлцлийг нь хийсэн. Барилга баригдаж байх үед Б.т сургалтын төвөө дээд сургууль болгон өргөтгөж байгаа гээдБ.Б бид хоёрт оногдох давхруудыг нэмж ашиглах санал тавьж, бид хоёрт өөрийн эзэмшлийн 5-р давхартаа нэг нэг өрөө хэрэглүүлэхээр болсон. НэгэнтБ.Б бид хоёр төлөвлөсөн зүйлсээ хараахан эхлээгүй байсан тул хэрэгтэй байгаадаа түрээслүүлэхээр зөвшөөрсөн. Дээд сургуулийн элдэв зөвшөөрөл авахад өөр хүний нэр дээр байж болохгүй гэхээр нь 52 тоот хашааны газраас би нэрээ татаж авсан. Мөн барилгын төслийн бичиг баримтуудыг Глобал Удирдагч дээд сургуулийн нэр дээр болгож өгсөн. Энэ үеэр бас хажууд нь 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга (Б блок) барихаар болж, 1 ба 11-р давхрыгБ.Б, 2, 3, 4-р давхруудыг Б.т, 5 ба 6-р давхрыг би авахаар, бусад давхруудыг нь орон сууц болгон зарж хуваан авахаар бид гурав харилцан тохиролцсон. Өмнөх А блокын нэгэн адил дүү Б.Оюунбатын нэр дээр дээрх гудамжны 44 ба 45 тоот хашаануудыгБ.Б худалдан авч, миний бие уг блокийн зураг төслийг хийлгэн бичиг баримтуудыг Б.т дүүтэйгээ хамтран хөөцөлдөж бүтээн Иргэн Б.т, Б.Бат-Эрдэнэ нарын үйлчилгээтэй орон сууц-ны барилгын төсөл бэлэн болсон. Нэгэнт эхний А блокын хөрөнгө оруулалтын бүх ашиг, өгөөж Б.тад төвлөрсөн тул Глобал Удирдагч дээд сургуулийн нэрээр зээл авч 12 давхар барилгынхаа эхний 5 давхрыг барихаар бид нар тохиролцсон. Бас сургуулийн нэр дээр бүх бичиг баримт байх ёстой болсон тул би 44 ба 45 тоот газрын гэрчилгээнүүдээс нэрээ татаж авсан. Мөн 12 давхар барилгын төслийн бичиг баримтуудыг Глобал Удирдагч дээд сургуулийн нэр дээр болгож өөрчилсөн. Эдгээр бүх нэрийн өөрчлөлтүүдээр бид гурвын хооронд ямар нэгэн арилжаа, төлбөр хийгдээгүй, тэр утгаараа А ба Б блокууд бидний дундын өмч хэвээр байгаа. Харин түр хэрэглүүлэхээр надад өгсөн Б.тын эзэмшлийн 5-р давхрын 30 м2 талбайтай 507 тоот өрөөний 9 жилийн түрээсэнд би 45 сая төгрөг саяхан авсан нь үнэн болно. Дундын өмчөө зээлийн барьцаанд тавьж байгаагаа баталгаажуулан газар барилга дээр нэр нь байгаагаарааБ.Б, Б.т нар Хаан Банкны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээл эргэн төлөгдөж дуустал бид А блок болон газруудаараа банкийг барьцаагаар хангаж, Б.т харин Глобал удирдагч дээд сургуулиарааБ.Б бид хоёрын өнгөрсөн 9 жилийн А блокын болон Хаан Банкны зээлийг төлж дуусгах ирэх 6 жилийн А ба Б блокын хөрөнгө оруулалтын өгөөжийг дараагийн энэ барилгад оруулахаар болсон. Жишээ нь, А блокоос надад оногдох 3-р давхрын 324 м.кв талбайг тухайн үеийн түрээсийн төлбөрийн хамгийн бага тариф болох 10,000 төгрөгөөр /дунджаар 15,000 төгрөг байсан/ тооцоход л өнгөрсөн 9 жилийн хугацаанд хуримтлагдсан 349 сая төгрөгөөс миний хөрөнгө оруулалтынБ.Бд Б.таар дамжин буцах ёстой 200 сая төгрөгийг хасаад үлдсэн 149 сая төгрөг, ирэх 6 жилийн А блокын 3-р давхрын 233 сая төгрөг, Б блокын 5-р давхрын 480 м2 талбайн 345 сая төгрөг, нийт 727 сая төгрөг Хаан банкны зээл ба хүүд, мөн дээш нь 12-р давхрыг дуустал барихад цааш зарцуулагдана. Одоогийн байдлаар Б блокын эхний 5 давхар баригдаад дуусчихсан, ГДС ашиглаад эхэлчихсэн байгаа тул, мөн Б.т ах эгч хоёртойгоо анх тохиролцсон бүхнээсээ буцаж, газар ба барилга өөрийнх нь нэр дээр байгааг далимдуулан ганцаараа булаан авахаар санаархсан нь тодорхой болсон учраас миний бие өөрт оногдох А блокын 3-р давхар, Б блокын 5-р давхрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулахаар танай шүүхэд хандаж байна. Миний нэр дээр гэрчилгээ нь гарах эдгээр давхруудыг Хаан Банкны барьцаанд цаашид хэвээр үлдээх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан уг банкны эрх ашиг хөндөгдөхгүй болно. Б.тын зүгээс шүүхэдБ.Бы нэхэмжлэлтэй холбогдуулан өгсөн хариу тайлбарууд дээр миний зүгээс няцаах хэд хэдэн зүйл байгааг доор дурдвал:Б.Бы надад зээлсэн 200 сая төгрөгийг Б.т миний хөрөнгө оруулалтын өгөөжөөс буцаан өгснөө өөрөө зээлсэн мөнгөө өгч байсан мэт ойлгогдохоор тайлбарласан нь, бас төлбөрүүдийнхээ гүйлгээний утгад ингэж бичсэн нь ташаа юм. Би ганцхан 3-р давхрыг авч байж 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад, дээр нь нэмээд барилгыг өөрөө барьсан байхад Б.т 4 ба 5-р давхрыг авчихаад мөнгөгүй зогссон учраасБ.Б хөрөнгө оруулалтынх нь зөрүү мөнгийг Б.тад зээлж, түүнийгээ надад зээлсэнтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд цувуулж авсан болно. Үүнийг Б.т бид хоёр хөрөнгө оруулалтдаа зориулжБ.Баас зээлсэн болохоос биш Б.т ганцаараа сургуулиа байртай болгох гэж зээлээгүй болно. Хэрэв тийм байсан бол Б.тад бүгдийг нь өгөх гэж лБ.Б газар авч, 10 жилийн хугацаагаар олон зуун сая төгрөгөө хүүгүй зээлж, өөрийнхөө ажлыг ч хаячихаад би барилгыг нь барьж өгөх гэж өдөр шөнөгүй зүтгэсэн болж таарах нь. Арай л өгөөмөр үү? Тэгэхээр энэ бол худлаа. Бүх тохиролцооБ.Б, Б.т бид гурвын хооронд хийгдсэн учраас Глобал Удирдагч дээд сургуулийн зүгээсБ.Бтай ч, бас надтай ч хөрөнгө оруулалтын талаар бичгээр хийсэн гэрээ хэлцэл гэж байхгүйтэй нэгэн адил энэ сургуулийн зүгээсБ.Бтай хийсэн зээлийн гэрээ ч гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, ГДСБ.Бд зээлийн төлбөр шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 494 дүгээр зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд буюу Б.т тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд буюу ГДСд шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий хөрөнгө оруулагчдад нь буцаан шилжүүлэх үүрэгтэй. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын 3 дугаар давхар, Б блокын 5 дугаар давхрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус иргэн Б.Бат-Эрдэнэ миний нэр дээр хариуцагч талаас гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ИргэнБ.Бы нэхэмжлэлтэй иргэн Б.тад холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн гаргасан шаардлагад дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ ... Б.Бат-Эрдэнэ миний бие тухайн 2 барилгыг барих ажлыг анх санаачлан эхлүүлж, өөрөө хөөцөлдөж, барих мөнгийг нь босгон эхний А блокыг өөрөө барьсан. А блокоос 3-р давхрыг нь, Б блокоос 5 ба 6-р давхрыг авахаар өөрийн хоёр дүүБ.Б, Б.т нартай анхнаасаа тохиролцсон болно. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокийн 3 дугаар давхар, Б блокийн 5 дугаар давхрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус иргэн Б.Бат-Эрдэнэ миний нэр дээр хариуцагч талаас гаргуулж өгнө үү... гэжээ. Гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ Глобал удирдагч дээд сургуулийн барилгад ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулж хамтран ажиллаагүй бөгөөд Глобал удирдагч дээд сургуулийн барилга барих ажилд хөлсөөр ажиллагчийн хувиар оролцож, ажлын хөлс, төлбөртэйгөөр ажилласан болно. Глобал удирдагч дээд сургуулиас түүний ажлын хөлсөнд 45,000,000 төгрөгийг төлсөн. Энэ нь Глобал удирдагч дээд сургуулиас Энхжаргалын Цэцэгээд шилжүүлсэн санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа болно. Уг барилга нь Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй Глобал удирдагч дээд сургуулийн өмч юм. ГДС нь өөрийн хөрөнгө оруулалт, бусад этгээдийн эх үүсвэрээр уг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд иргэн Б.Бат-Эрдэнэ ГДСтай барилгын хөрөнгө оруулалтын ямар нэгэн гэрээ хийж байгаагүй бөгөөд иргэн Б.Бат-Эрдэнэ уг барилгуудын А Блокоос 3-р давхар, 'Б блокоос 5 ба 6-р давхрыг авах талаар бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй юм. Иймд түүний гаргасан уг 2 барилгын 3 болон 5, 6 дугаар давхруудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчБ.Б нь хариуцагч Б.т, ГДС, ГБС ТББ нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43,44,45,52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын А блокын 1 болон 2 дугаар давхар, Б блокын 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хариуцагч Б.т нь нэхэмжлэгчид холбогдуулан 2013 оны 4 сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайгБ.Б болон Б.т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож,Б.Бд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайг Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайгБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийгБ.Бд даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын барилгын 3 дугаар давхар, Б блокын барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан ба хариуцагч нар уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

НэхэмжлэгчБ.Б нь хариуцагч Б.т, хариуцагч ГДС, хариуцагч ГБС ТББ нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43,44,45,52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын А блокын 1 болон 2 дугаар давхар, Б блокын 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах гэсэн шаардлага нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах гэсэн агуулгатай байна.

Нэхэмжлэлд дурдсан А блокын гэх барилга нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Ногоон нуур гудамж, 51 дүгээр гудамжны 52 тоот хаягт байршилтай эрхий улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаартай, 1,944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх ба уг үл хөдлөх эд хөрөнгө нь Глобал удирдагч дээд сургуулийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд Б.т, Ж.Билгүүн болон ХХХК нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлийн барьцаанд байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн хуулбар /хэргийн 1 хавтас 79-88 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11-1443054 дугаартай лавлагаа /хэргийн 1 хавтас 223 тал/ зэргээр тогтоогдож байх ба Б блокын гэх барилга нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44,45 тоот хаягт байрлах газрууд дээр Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 62/15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /хэргийн 2 хавтас 102 тал/-ын дагуу баригдаж буй, Цэнхэр төхөм ХХК-ийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын дагуу тэгш өнцөг хэлбэртэй, зоорийн давхар бүхий 12 давхар барилга барихаар зураг төсөлтэй, өнөөгийн байдлаар барилгын 5 давхар нь баригдаж дууссан байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа барилга болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан фото зураг /хэргийн 2 хавтас 189-210 тал/, Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг /хэргийн 2 хавтас 146-165 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан А блокын барилгын 1 болон 2 дугаар давхрын хэсгийг авахаар анхнаасаа тохирсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг барихадБ.Б болон Б.т нар тус бүр 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон, мөн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газар буюу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачид 3 гудамжны 43 болон 52 тоот хаягт байрлах газруудыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэж тайлбарладаг.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7/4323 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хэргийн 2 дугаар хавтас 97,98 тал/-аар Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачид 3 гудамжны 43 болон 52 тоот хаягт байрлах газрууд нь Б.тын өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд 52 тоот хаягт байрлах газар нь М.Эрдэнэбаатар, Э.Лхамсүрэн, Мөнгөнтулга, Э.Мөнгөнзаяа, Алтай нарын өмчлөлд 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдэж, улмаар 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Оюунбатын өмчлөлд, Б.Оюунбатын өмчлөлөөс бэлэглэлийн гэрээгээр 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.т, Б.Бат-Эрдэнэ нарын өмчлөлд, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран өмчлөгч өөрчлөгдөж, Б.тын өмчлөлд шилжсэн, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр Хаан банкны барьцаанд бүртгэгдсэн байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 хавтас 207 тал/-гаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан А блокын барилгад оруулсан хөрөнгө гэх Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачид 3 гудамжны 43 болон 52 тоот хаягт байрлах газрууд нь нэхэмжлэгчБ.Бы өмчлөл, эзэмшил бүртгэлтэй байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн үед гадаад улсад байсан тул өөрийн дүү Б.Оюунбатаар уг газрыг худалдан авахуулсан гэсэн тайлбарыг гаргадаг, уг тайлбараа нотлох үүднээс хэрэгт нотлох баримтаар Б.Оюунбат гэсэн нэр бичиж, гарын үсэг зурсан Миний эгчБ.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 болон 43 тоот газруудыг худалдан авах үедээ өөрөө Монголд ирэх боломжгүй байсан тул газрын төлбөрийг над руу шилжүүлж, би өмнөөс нь эдгээр газруудыг худалдан авсан гэсэн агуулга бүхий баримт /хэргийн 1 хавтас 29 тал/-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтыг эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүйн зэрэгцээ газар буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дахь заалтад зааснаар хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Б.Оюунбатын бичсэн гэх баримтаар нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 болон 43 тоот газруудыг өмчлөх эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ттай А блокын барилгыг барихад тус бүр 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилгыг барихаар, улмаар уг барилгын 1 болон 2 дугаар давхрын хэсгийг авахаар тохиролцсон гэдэг боловч талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, нэхэмжлэгч 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилгын 1 болон 2 дугаар давхрыг авахаар тохиролцсон болох нь талуудын хооронд бичсэн цахим шуудангаар нотлогдоно гэж тайлбарласан, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим шууданд үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл /хэргийн 2 хавтас 1-7 тал/-д тусгагдсан цахим шуудангуудын агуулгаар талууд барилгын ажлын талаар санал солилцсон, тодорхой нөхцлүүдийг ярилцсан байх боловч талууд эцсийн байдлаар барилга барихад тус бүрдээ 200,000,000 төгрөгийг гаргаж, улмаар баригдсан барилгаасБ.Б 1 болон 2 дугаар давхрыг авахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн А блокын барилгад хөрөнгө оруулсан гэх Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачид 3 гудамжны 43 болон 52 тоот хаягт байрлах газрууд нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, талууд А блокын гэх барилгыг тус бүрдээ 200,000,000 төгрөг гарган барих, улмаар нэхэмжлэгч уг барилгын 1 болон 2 дугаар давхрын хэсгийг авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ уг барилга нь хариуцагч Б.тын өмчлөлд бус Глобал удирдагч дээд сургуулийн өмчлөлд бүртгэлтэй, нэхэмжлэгч нь ГДСтай эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Ногоон нуур гудамж, 51 дүгээр гудамжны 52 тоот хаягт байршилтай эрхий улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаартай, 1,944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1 болон 2 дугаар давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44, 45 тоот хаягт байрлах газрууд дээр баригдсан 5 давхар барилгын 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах шаардлагыг гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44, 45 тоот хаягт байрлах газруудын өмчлөгчөөр Б.т, Бат-Оюун нар бүртгэлтэй болох нь хэрэгт нотлох баримтаар авагсдан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хэргийн 1 хавтас 17,19 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7/4323 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хэргийн 2 дугаар хавтас 97,98 тал/-аар тус тус тогтоогдож байна.

2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөрБ.Б болон Б.т нарын хооронд Газар худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 18 тал/ байгуулагдаж, уг гэрээгээрБ.Б нь 44 тоот хаягт байрлах газрын өөрт ногдох хэсгийг Б.тад шилжүүлэх, 150,000,000 төгрөгийг төлөх, Б.т нь уг газар дээр барилга барьж, баригдсан барилгын 1 дүгээр давхрын хэсгийгБ.Бы өмчлөлд шилжүүлэх, барилгыг барьж дуусган 1 дүгээр давхрын өмчлөх эрхийгБ.Бд шилжүүлснээрБ.Б нь тус газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийж, газрын өмчлөх эрхийг Б.тад бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

НэхэмжлэгчБ.Б нь тухайн газар дээр барилга барих боломжоор хариуцагч Б.тыг хангасан гэдэгт хариуцагч маргахгүй байх тул нэхэмжлэгчБ.Быг худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн газар дээр баригдсан барилгын 1 давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагаас хариуцагч Б.тад холбогдуулан гаргасан 44, 45 тоот хаягт байрлах газрууд дээр баригдсан 5 давхар барилгын 1 дүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх ба харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2 автомашины зогсоолтой холбоотой талуудын хооронд хийгдсэн тохиролцоо байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, газар худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар тусгагдаагүй, мөн хариуцагч ГДС болон ГБС ТББ-ууд нь дээрх гэрээний тал биш, мөн уг барилыг өмчлөгч этгээд биш байх тул нэхэмжлэгчийн гаргасан 2 автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах шаардлага болон ГДС болон ГБС ТББ-уудад холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчБ.Бы хариуцагч Б.т, ГДС, ГБС ТББ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Б.тад холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44,45 тоот газрууд дээр баригдсан 5 давхар барилгын 1 дүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах шаардлагыг хангаж, Б.тад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах шаардлага болон ГДС, ГБС ТББ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.т нь нэхэмжлэгчБ.Бд холбогдуулан 2013 оны 4 сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайгБ.Б болон Б.т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож,Б.Бд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайг Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайгБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийгБ.Бд даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцлийг хийхдээ өөрийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хүсэж байсан хэлцлийнхээ агуулгыг эндүүрч, хэлцлийн зүйл болсон эд зүйлийн хэмжээ, шинж чанарын төлөөр төөрөгдөж, өөрт илт хохиролтой хэлцэл хийсэн гэх үндэслэлээр тайлбарласан.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дахь заалтад зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд мөн зүйлийн 58.2 дахь заалтад зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж, мөн зүйлийн 58.3.2 дахь заалтад зааснаар хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дахь заалтад заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэдэгт хэлцлийн агуулга хэлцэлд оролцогч талуудын субьектив хүсэл зоригоос зөрж байгаа тохиолдлыг ойлгох ба хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийх гэдэгт хэлцэлд сонгосон үгс нь хүсэл зоригоо илэрхийлэгчийн хүсэл зоригт дүйцэж, нийцээгүй байдлыг ойлгох бол агуулгын хувьд төөрөлдөх гэдэгт хэлцэлд сонгосон үгс хүсэл зоригоо илэрхийлэгчийн хүсэл зоригт дүйцэж нийцэж байгаа, хүсэл зоригоо илэрхийлэгч хүсэж, эрмэлзэж байгаа зүйлээ илэрхийлсэн боловч уг илэрхийллийнхээ цар хүрээ, үр дагавар, ач холбогдлын талаар төөрөгдсөн байхыг ойлгоно.

Сэдэлтийн хувьд төөрөгдөх гэдэгт жинхэнэ хүсэл зориг нь илэрхийлэлтэйгээ дүйцэж байдаг боловч хүсэл зориг нь төөрөгдсөн, буюу ташаа үндэслэл дээр бүрэлдсэн байдлыг, шинж байдал, чанарын талаар төөрөгдөх гэдэгт хэлцэл хийгч талын хувийн шинж байдал, гэрээний агуулга, эд зүйлийн талаар буруу ойлголттой байсан зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцлээрБ.Б нь 44 тоот хаягт байрлах газрын өөрт ногдох хэсгийг Б.тад шилжүүлэх, Б.т нь 150,000,000 төгрөгийг төлөх, уг газар дээр барилга барьж, баригдсан барилгын 1 дүгээр давхрын хэсгийгБ.Бы өмчлөлд шилжүүлэх, барилгыг барьж дуусган 1 дүгээр давхрын өмчлөх эрхийгБ.Бд шилжүүлснээрБ.Б нь тус газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийж, газрын өмчлөх эрхийг Б.тад бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон тохиролцоо нь тодорхой бөгөөд хоёрдмол утга санаа илэрхийлээгүй, хэлцлийн агуулга хэлцэлд оролцогч талуудын тухайн үеийн субьектив хүсэл зоригоос зөрсөн гэж үзэх үндэслэлгүй, илэрхийллийнхээ цар хүрээ, үр дагавар, ач холбогдлын талаар төөрөгдсөн, хэлцэл хийгч талын хувийн шинж байдал, гэрээний агуулга, эд зүйлийн талаар буруу ойлголттой байсан зэрэг нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь тухайн үед талууд хэлцэл хийхдээ тус газар дээр 20х24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих, уг барилгын 1 давхрын хэсгийг нэхэмжлэгч авахаар тохиролцсон байсан тул хариуцагчийн өнөөдөр гаргаж буй тус барилгад сургуулийн сургалтын үйл ажиллагаа явагдах бөгөөд уг Б блокын 1 давхарт сургуулийн үндсэн хаалга, орц, гарц, аюулгүйн гарц байрлаж байгаа, хэрвээ 1 давхраа бүхэлд нь нэхэмжлэгчид өгнө гэвэл уг барилгын дээд давхарт байрлах сургалтын танхим, заал танхим руу сургуулийн оюутнууд орох боломжгүй болох зэрэг эрсдэлтэй гэх тайлбар нь талууд гэрээ байгуулах үеийн тохиролцоотой холбоогүй, хариуцагч хожим барилгыг анх байгуулсан гэрээнд заасан зориулалтаас өөр зориулалтаар ашиглах болсон нь талууд тухайн үед хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд хариуцагч Б.тын нэхэмжлэгчБ.Бд холбогдуулан гаргасан 2013 оны 04 сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайгБ.Б болон Б.т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож,Б.Бд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайгБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тухай шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч нь шүүх Б блокын барилгын 1 давхрын хэсгийн өмчлөх эрхийгБ.Бд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд тухайн барилгад үйл ажиллагаа явуулах сургуулийн үйл ажиллагаа доголдох, орц гарцгүй болох сөрөг үр дагаварт хүргэнэ гэсэн тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч эзэмшигч нар нь хуулиар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрх үүргийг харилцан хүндэтгэх үүрэгтэй бөгөөд маргаан гарсан тохиолдолд хөш залгаа эд хөрөнгийн харилцан нөлөөллийн асуудлыг тусад нь шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой тул одоогоор бий болоогүй нөхцөл байдлын талаар шүүх урьдчилан дүгнэлт хийжБ.Бы гэрээний дагуу авах хөрөнгийн байршлыг өөрчлөх боломжгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан барилгын тодорхой нэг давхрыг нэхэмжлэгчид шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийгБ.Бд даалгуулах шаардлага гаргасан боловч уг барилга нь 44 болон 45 тоот газрууд дээр баригдсан,Б.Б, Б.т нар нь 45 тоот газар дээр мөн тусад нь хэлцэл хийж, барилгын 11 давхрыгБ.Бд шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч энэ удаад 44 тоот газар буюу барилгын 11 давхартай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, газрын хамтран өмчлөгчөөс хасагдах асуудал нь аль аль хэлцлийн үр дагавартай холбоотой байх тул шүүх 45 тоот газар болон барилгын 1 давхрын хэсэгтэй холбогдох шаардлагыг шийдсэнээрБ.Быг газрын хамтран өмчлөгчөөс хасагдах үүргээ биелүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.тын нэхэмжлэгчБ.Бд холбогдуулан гаргасан 2013 оны 04 сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайгБ.Б болон Б.т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож,Б.Бд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайг Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайгБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийгБ.Бд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бие даасан шаардлагын тухайд:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын барилгын 3 дугаар давхар, Б блокын барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээБ.Б, Б.т, Б.Бат-Эрдэнэ нар тус бүр 200,000,000 төгрөг гаргаж барилга барихаар тохиролцсон, улмаар Б.Бат-Эрдэнийн гаргах ёстой байсан 200,000,000 төгрөгийг түүний өмнөөсБ.Б гаргасан тул А блокын барилгын 3 дугаар давхрын хэсэг, Б блокын барилгын 5 дугаар давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг бүрдүүлж өгөхийг даалгуулахаар шаардсан гэж тайлбарласан.

Шүүх үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дээр дүгнэхдээ шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим шууданд үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл /хэргийн 2 хавтас 1-7 тал/-д тусгагдсан цахим шуудангуудын агуулгаар талууд барилгын ажлын талаар санал солилцсон, тодорхой нөхцлүүдийг ярилцсан байх боловч талууд эцсийн байдлаар барилга барихад тус бүрдээ 200,000,000 төгрөгийг гаргаж, улмаар баригдсан барилгаасБ.Б 1 болон 2 дугаар давхрыг авахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд Б.Бат-Эрдэнийн хувьд мөн адил 200,000,000 төгрөгийг гаргаж, А блокын барилгын тодорхой хэсгийг авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Б блокын барилгын хувьдБ.Б болон Б.т нарын хооронд хэлцэл хийгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус гэрээний талаар дүгнэсэн, уг гэрээнд Б.Бат-Эрдэнэ нэг тал болж оролцоогүй тул Б.Бат-Эрдэнэ нь Б блокын барилгаас 5 дугаар давхрын хэсгийг авах эрхтэй гэж шаардлага гаргасан нь мөн үндэслэлгүй байна.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын барилгын 3 дугаар давхар, Б блокын барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн төгсгөлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь заалтыг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж гэрчээр Б.Оюунбатыг асууж, Глобал удирдагч дээд сургуулиас сургуулийн барилгыг барихад зарцуулсан санхүүгийн баримтыг гаргуулах, Б.тын барилгад оруулсан хөрөнгийн баримтыг гаргуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Глобал удирдагч дээд сургуулийн барилгатай холбоотой баримтуудыг гаргуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас барилгын цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотой баримтуудыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар шаардлага болон татгалзлаа нотлох нь зохигч талуудын хүлээх үүрэг бөгөөд уг тайлбарын дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь заалтыг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчБ.Бы хариуцагч Б.т, ГДС, Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Б.тад холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44, 45 тоот газрууд дээр баригдсан 5 давхар барилгын 1 дүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах шаардлагыг хангаж, Б.тад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах шаардлага болон ГДС, Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.тын нэхэмжлэгчБ.Бд холбогдуулан гаргасан 2013 оны 04 сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайгБ.Б болон Б.т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож,Б.Бд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайгБ.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийгБ.Бд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын барилгын 3 дугаар давхар, Б блокын барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 04 сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.таас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчБ.Бд олгож, хариуцагчаас 2019 оны 05 сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,800 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, мөн өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР