Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00239

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00239

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК-н Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, 8614736,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/2019/00088/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбарын тооцооны төвийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2017 оны 05 сарын 30-нд Төрийн банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №130400444665 тоот зээлийн гэрээ байгуулан 10454000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх 36 сарын цалингийн орлого, НТС маркийн 40 инчийн зурагт, Престиж маркийн хөлдөөгч болон гэрийн бусад тавилга, эд хогшлыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20, 2018 оны 3 дугаар сарын 26, 2018 оны 3 дугаар сарын 29, 2018 оны 4 дүгээр сарын 18, 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч зээлдэгч болон хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг үндэслэн зээлий гэрээг цуцалж, Ж.*******, Ш.******* нараас 8614736,98 төгрөг гаргуулах гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь Орхон аймагт байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул хариуцагч Ж.*******т холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ж.******* нь 2017 оны 05 сарын 30-нд Төрийн банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №130400444665 тоот зээлийн гэрээ байгуулан 10454000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх 36 сарын цалингийн орлого, НТС маркийн 40 инчийн зурагт, Престиж маркийн хөлдөөгч болон гэрийн бусад тавилга, эд хогшлыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20, 2018 оны 3 дугаар сарын 26, 2018 оны 3 дугаар сарын 29, 2018 оны 4 дүгээр сарын 18, 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч зээлдэгч болон хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд №130400444665 дугаартай зээл гэрээг цуцалж, Ж.*******, Ш.******* нараас 8614736,98 төгрөг гаргуулах гаргуулж өгнө үү. Ж.*******т нэхэмжлэлийн хувийг гардуулах боломжгүй гэсэн тул Ж.*******аас татгалзаж Ш.*******эс дээрхи мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Төрийн банкнаас зээл авсан. Ажлаасаа гарчихсан учир зээлээ төлж чадахгүй байгаа. Зарим үед нь би зээлийг нь төлдөг байсан. Миний цалин хүрэхгүй байгаа учраас нөхрийн цалингийн зээлийг миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч боломжгүй гэсэн. Мөн би Голомт банкнаас нэмж зээл авах гэтэл нөхөр чинь найдваргүй зээлдэгч байна гээд болохгүй гэсэн. Надад бол нэмж зээл аваад төлөх арга зам байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн дагуу бодсон байх. Миний санал бол нэг дор тийм их мөнгө төлөх боломжгүй. Миний нэр дээр зээл нэмж гаргуулах л боломж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Ж.*******, Ш.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 8.614.736,98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ...Төрийн банк ХХК-ийн Баян-Өндөр тооцооны төв нь зээлдэгч Ж.*******, хамтран зээлдэгч Ш.******* нарын нэр дээр 8.614.739,98 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Ж.*******ын нэр дээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хамтран зээлдэгч Ш.*******эр зээлийг төлүүлэх хүсэлтэй байна...гэх тайлбар гаргасан.

 

Иймд нэхэмжлэгч Төрийн банк ХХК, хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.614.736,98 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, харин цаашдаа шинэ гэрээ байгуулан, сар бүр багаар төлөх саналтай байна гэх тайлбарыг гаргаж байна.

 

Зээлдэгч Ж.*******, Ш.******* нар нь 2017 оны 05 сарын 30-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №130400444665 тоот зээлийн гэрээ байгуулан 10.454.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх 36 сарын цалин, HTC маркийн 40 инчийн зурагт-1ш, престиж маркийн хөлдөөгч-1ш барьцаалж гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Төрийн банк ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Хэрэг авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт гэх баримтуудаар зээлдэгч нар нь Төрийн банк ХХК-с нийт 12.000.000 төгрөгийн үндсэн зээлийг авсан байх ба үүнээс үндсэн зээл 3.582.968 төгрөг, хүү 4.651.036 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.743 төгрөг төлсөн ба үлдэгдэл үндсэн зээл 8.417.031 төгрөг, хүү 195.367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.338 төгрөг, нийт 8.614.736 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байна.

 

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ны Орхон салбар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Ш.*******эгээс гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байх тул хариуцагч буюу хамтран зээлдэгч Ш.*******эгээс зээлийн гэрээний үүргийн төлбөр 8614736,98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүргийг зөрчиж зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл төлөх мэдэгдлүүдийг 2018 оны 3 сарын 20, 26, 29, 2018 оны 04 сарын 18, 24-ний өдрүүдэд тус тус хүргүүлж байсан байна.

 

Тиймээс Төрийн банк ХХК-н Орхон салбар зээлдэгч Ж.*******, Ш.******* нартай байгуулсан 2017 оны 05 сарын 30-ны өдрийн №130400444665 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152786 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******эс 152786 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ны Орхон салбарт олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлйин 227.1-д заасныг баримтлан Ж.*******, Ж.******* нартай байгуулсан 2017 оны 05 сарын 30-ны өдөр №130400444665 тоот зээлийн гэрээг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******эс зээлийн гэрээний үүргийн төлбөр 8.614.376,98 төгрөгийг гаргуулж төрийн банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч Төрийн банк ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152786 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******эс 152786 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ны Орхон салбарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ