Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2019/02151

 

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2019/02151

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй д И Н.Баярмаа нээлттэй шүүх

 

Баянгол дүүрэг, “А Б Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

: “Я Ц ХХК -нд холбогдох,

 

Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 82,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хянан .

 

ؿ : Нчийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, өмгөөлөгч Б.З, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч О.А, ш рга Т.М нар .

 

:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “А И” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Я Ц” ХХК-тай барилгын гадны фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “А И” ХХК-ны Аз жаргал хотхон барилгын 3-р блок буюу В блок, гадна хөөсөн фасадны иж бүрэн ажлыг хийхээр болсон.

2016 оны 05 сарын 19-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 сарын 20-ныг хүртэл хугацаанд дээрхи В блокийн хөөсийг нааж хадан тортой хар шавар хийж, 2-5 давхрын цонхнуудад бүрэн амалгаа хийсэн. Мөн хамгийн дээд талын давхар буюу техникийн давхарын хөөсийг нааж хадан хар шавар хийсэн. “Я Ц” ХХКгэрээний хугацаанд болон 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш материалаар байнга тасалдуулж байсан. Ингээд хүйтэрч ажил зогссон ба 2017 онд ажлаа үргэлжлүүлж хийх гэж очиж уулзахад санхүүжилт байхгүй гэж байсан бөгөөд харин “Я Ц” ХХК-ны хариуцан хийж байсан А блок буюу 4-р блокийн 5 давхраас дээш хар замаскны ажлыг “Я Ц” ХХК-ны захирал Э.Эрдэнэбатын хэлсний дагуу харилцан тохирч 1 м.кв-ыг 5,000 төгрөгөөр бодож 2017 оны 6, 7, 8 сард хийж өгсөн.

Ингээд хийсэн ажлаа Э.Эзахиралтай дүгнэж үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлын хөлс 7160 м.кв-р тооцож 107,400,000 төгрөг, нэмж хийсэн А блокийн ажил 15,000,000 төгрөг болсон байсан. Эндээс Эрдэнэбат нь нийт 30,000,000 төгрөгт 4 гараж, 1 Соната-6 маркийн машин бодож өгсөн. Харин үлдэгдэл 92,400,000 төгрөгийг “Я Ц” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “А Б Б” ХХК-тай 16/04 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Тус гэрээнд Аз жаргал хотхоны В блокын гадна фасадны иж бүрэн ажлыг дөрвөн үе шаттай хийж бүрэн гүйцэтгэх байсан боловч, хөөс нааж хадах ажлын 70-80%, шаврын ажлын 70-80% орчмыг гүйцэтгэн, чулуун замаск, цонхны амалгаа, гадна өнгө зэргийг огт хийгээгүй, нийт гүйцэтгэх ажлын 30 орчим хувийг хийж гүйцэтгэн, цаашид ажлыг орхигдуулан ажил дуусгаж актаар хүлээлцээгүй болно.

Дээрх ажлын гүйцэтгэлд манай компани Залуус-1 хорооллын Зш авто зогсоолыг тус бүрийн үнэ 7,000,000 төгрөг, Залуус-2 хорооллын 1 авто зогсоолыг 10,000,000 төгрөг, нийт 31 000 000 /гучин нэгэн сая/ төгрөгт бодож, Соната-6 авто машиныг 9,000,000 /есөн сая / төгрөгт бодож нийт 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн ажлын хөлсийг олгосон болно. Мөн тус компанид гэрээгээр тохиролцож, ажил гүйцэтгэж дууссаны дараа өгөх ёстой Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, Залуус хорооллын 58,32 мкв байрыг ямар ч түрээсгүйгээр 2017 оны 03 сараас 2018 оны 06 сар хүртэл ашиглуулж байсан. Ажлаа хийж бүрэн дуусгаагүй тул гэрээнд заасны дагуу бид байраа хурааж авсан бөгөөд тус байрыг зарахын тулд дахин 5,000,000 /таван сая төгрөгийн/ засвар үйлчилгээ хийсэн болно. Иймд дээрх байдлыг хянан шалгаж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А Б Б” ХХК нь хариуцагч “Я Ц” ХХК-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 92,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9,500,000 төгрөгөөр багасгаж 82,900,000 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Аз жаргал хотхоны барилгын ажилд “Я Ц” ХХК-тай гэрээ байгуулан тус хотхоны барилгын А блокийн гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 15,000,000 төгрөг, В блокийн гадна фасадны ажлын хөлс 67,900,000 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байх бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, барилгын ажлыг дундаас нь орхиж явсан, А блок дээр ажиллаагүй, В блокийн хувьд гүйцэтгэсэн ажилд нь төлбөл зохих хөлс болох 39,500,000 төгрөгийг бартераар төлсөн. Одоо төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.  Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх тухай 16/04 тоот гэрээг байгуулсан байх ба тус гэрээгээр захиалагч “Я Ц” ХХКгүйцэтгэгчээр нь ажиллаж байсан Аз жаргал хотхоны 4 блокоос бүрдэх П хэлбэрийн барилгын 3 дугаар блок (В блок)-ийн гадна фасадны ажлыг “А Б Б” ХХКнь хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэжээ.

Зохигчдын харилцан зөвшөөрч, тайлбарлаж байгаагаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороололд баригдаж байгаа Аз жаргал хотхоны барилгын ажлын хувьд “Я Ц” ХХКнь гүйцэтгэгч бөгөөд тус компанитай нэхэмжлэгч “А Б Б” ХХКнь туслан гүйцэтгэгчийн хувиар гэрээ байгуулан фасадны ажлыг хийхээр тохирсон байна.

 

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний зүйл нь П хэлбэрийн, 4 блок бүхий барилгын зүүн хойд булангийн 3 дугаар блокийн гадна фасадны ажил байх ба 1м2 талбайг 20,000 төгрөгөөр тооцон нийт 109,144,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээнд заажээ. /хх-ийн 10 дугаар талын арын нүүр, гэрээний 3.1, 3.2 дахь заалт/. Гэвч гэрээний 3.3-т нийт талбайг хэмжсэний дараа зөрүүг аль аль талдаа хохиролгүй байхаар тооцон маргаангүй шийдвэрлэнэ гэж заасан нь барилгын нийт талбайн хэмжээг ажил гүйцэтгэж дууссаны дараа дахин хэмжиж тогтоох, улмаар тус хэмжээг баримтлан үнийн тохируулга хийх хүсэл зоригийг талууд илэрхийлсэн гэж дүгнэх үндэстэй байна.

 

Түүнчлэн гэрээний 3.2-т ажлын хөлсийг бартерын хэлбэрээр төлөх, ингэхдээ 3 өрөө орон сууцыг 1м2-ыг нь 1,700,000 төгрөгт тооцон 99,144,000 төгрөгөөр, автозогсоолыг 10,000,000 төгрөгт тооцон төлөхөөр гэрээнд тусгажээ.

 

Гэрээний дээрх тохиролцоо, бусад заалтууд, зохигчдын тайлбараас талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

 

2.  Нэхэмжлэгч барилгын 3 дугаар блокийн ажлын хөлсөнд 39,500,000 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө хүлээн авсан талаараа маргаагүй бөгөөд зохигчид 10,000,000 төгрөгөөр үнэлэгдэх нэг гараж, тус бүр 7,000,000 төгрөгөөр үнэлэгдэх 3 гараж, 8,500,000 төгрөгөөр үнэлэгдэх автомашиныг буюу нийт 39,500,000 төгрөгийн ажлын хөлс өгсөн, авсан талаараа харилцан маргаагүй. /хх-ийн 69 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Нэхэмжлэгч 3 дугаар блокийн хувьд дээрх байдлаар 39,500,000 төгрөгийн ажлын хөлсөөс гадна үлдэх 67,900,000 төгрөгийн хөлсийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч нэг м2 нь 20,000 төгрөгөөр тооцож, нийт 6437.18 м2 талбайд фасадны ажлыг 75 хувьтай хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа атлаа дээрх хэмжээний мөнгөн дүн шаардаж байгаа нь учир шалтгааны хувьд ойлгомжгүй болжээ.

Хариуцагч “Я Ц” ХХКнь шүүх хуралдааны явцад туслан гүйцэтгэгч “А Б Б” ХХКбарилгын 3 дугаар блокийн фасадны ажлыг 30 хувьтай гүйцэтгэсэн, үүнээс хөөсний ажлыг 70-80 хувь, шаврын ажлыг 70-80 хувь гүйцэтгэсэн, бусад шатны ажлыг огт гүйцэтгээгүй гэж марган, 30 хувьд тэнцэх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж мэтгэлцэж байна.

Зохигчид 3 дугаар блокийн хувьд хэдий хэмжээний гадна фасадны ажил гүйцэтгэсэн талаараа ийнхүү харилцан маргаантай байх тул өөр өөрсдийн тайлбар, татгалзлыг нотлох зорилгоор барилгын ажилд хамтран оролцсон, хяналт тавьсан, ажлыг үргэлжлүүлэн хийсэн гэх хэд хэдэн этгээдийг шүүхэд гэрчээр оролцуулж мэдүүлэг авахуулсан байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрчилтэй байх ба гэрч Энхбаяр фасадны ажлын 40-50 хувийг гүйцэтгэсэн гэж, Оюунгэрэл 3 дугаар блокийн 50 хувьтай тэнцэх талбайд нийт фасадны ажлын 60 хувийг гүйцэтгэсэн гэж, гэрч Хадбаатар 2 дугаар блок дээр фасадны ажлын 50 хувийг, 3 дугаар блок дээр тортой шавар татах ажлын 60 хувийг гүйцэтгэсэн гэх зэргээр мэдүүлжээ.

 

Харин хавтаст хэргийн 44 дүгээр талд нэг талаас “Я Ц” ХХК, нөгөө талаас Мега сити групп ХХК нарын хооронд Аз жаргал хотхоны 3 дугаар блокийн фасадны ажлын дутууг гүйцээн хийхтэй холбоотой байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар авагджээ. Тус гэрээний 1.1-д ...3-р блок буюу В блокийн хөөсний нөхөөсүүд хийгдэх, жижиг засвар, нэг үе хар шавар татах, цонхны амалгаа хийх, грунт тавих, чуруун замаск татах, өнгө гоёл тавих ажлуудыг 100 хувь хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцов гэж заасны зэрэгцээ хариуцагч хариу тайлбартаа “А Б Б” ХХКнь фасадны ажлын нэгдүгээр үе шат болох хөөсний ажлын 70-80 хувь, хоёрдугаар үе шат болох шаврын ажлыг 70-80 хувь гүйцэтгэсэн гэх тайлбарууд өгсөн байдаг.

 

“А Б Б” ХХК-ийн 2017 онд зогсоосон фасадны ажлыг Мега сити групп ХХК-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн талаар хариуцагч “Я Ц” ХХКтайлбарладаг бөгөөд энэхүү үйл баримт нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байна. “Я Ц” ХХКболон Мега сити групп ХХК нарын хооронд байгуулсан гэрээний зүйл буюу гүйцэтгэх ажлын обьемоос үзвэл нэхэмжлэгч “А Б Б” ХХК-ийн 3 дугаар блок буюу В блозийн хөөсний ажлын 90 хувь, шаврын ажлын 80 орчим хувийг гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэл бүхий байна. Учир нь Мега сити групп ХХК нь гэрээний 1.1 дэх заалтын дагуу хөөсний ажлын хувьд гагцхүү ... нөхөөс хийх-ээр тохирсон байна. Харин “А Б Б” ХХКнь фасадны ажлын үе шатны ажил болох шаврын ажлыг 70-80 хувьтай гүйцэтгэсэн талаар “Я Ц” ХХКбичгээр нэгэнт тайлбар өгсөн нь хэрэгт авагдсан байна.

Зохигчид маргаан бүхий 3 дугаар блок буюу В блокийн фасадны ажил хийх талбайн хэмжээ 6,437.18 м2 болох талаар шинжээчээс гаргасан дүгнэлтэд харилцан маргаагүй. Иймд дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь фасадны ажлын нэгдүгээр үе шатны ажил болох хөөс тавих ажлын 90 хувь, хоёрдугаар үе шат болох шавар тавих ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн байх боломжтой гэж дүгнэв.

 

3.  Зохигчид нийт фасадны ажлын хэдэн хувийг “А Б Б” ХХКгүйцэтгэсэн талаар харилцан маргаж байгаа. Ийнхүү маргах явцдаа нэхэмжлэгч нь фасадны ажил үндсэндээ 4 үе шаттай гэж тайлбарладаг бол хариуцагч 5 үе шаттай гэж мэтгэлцдэг. Зохигчдын хэн аль нь хөөс тавих, шавар тавих, грунт тавих, чулуун замаск явах, өнгөлгөө эмульс тавих гэсэн үндсэн ажлууд хийгддэг талаар санал нэг байх боловч нэхэмжлэгч өнгөлгөө буюу эмульс түрхэх нь дангаараа нэг үе шатанд хамаарахгүй чулуун замаск, өнгөлгөөний ажлыг хамтад нь нэг үе шат гэж үзэх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нараас 1 м2 талбайд хийх дээрх үе шатны ажил тус бүрт зарцуулах хүн/цагийн талаар асууж тодруулахад нэхэмжлэгч 1м2 талбайд хөөсний ажилд 5 минут зарцуулдаг бол бусад үе шатанд 1-2 минут зарцуулдаг талаар тайлбарлаж байна. Харин хариуцагч бүх үе шатны ажлын хувийн жин нийт фасадны ажилд тэнцүү хуваарилагдах ёстой тул үнэлгээ ч тэнцүү хуваагдана хэмээн тайлбарлаж байгаа атлаа хөөсний ажилд өнгөлгөө, эмульс түрхэх үе шатнаас илүү цаг хугацаа зарцуулдаг нь үнэн болохыг хүлээн зөвшөөрч байна.

 

Энэхүү мэтгэлцээнээс фасадны нийт ажил нь (1)хөөсний ажил, (2)шаврын ажил, (3)грунт тавих, (4)чулуун замаск өнгөлгөө буюу эмульс гэх үндсэн 4 үе шатанд хуваагдана гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж шүүх дүгнэв. Улмаар зохигчдын бусад тайлбараас нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байх тул хэн алины эрх ашигт хохиролгүй байх үүднээс эдгээр 4 үе шатны ажилд зарцуулах хүн хүч, үе шатны ажлын нийт фасадны ажилд эзлэх хувийн жинг тус бүр 25 хувь хэмээн тооцох үндэстэй.

 

4.  Нэхэмжлэгч ба хариуцагч нар нэхэмжлэгч нь тодорхой хэмжээгээр ажил гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч чухам хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн талаараа харилцан мэтгэлцэж байгаа. Тэгвэл дээрх дүгнэлт, үйл баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хувь хэмжээг тодорхойлох боломжтой.

Нийт фасадны ажилд эхний 2 үе шатны ажил нь хамтдаа 50 хувийг эзлэх боломжтой талаар зохигчдын тайлбар, нотлох баримтын хүрээнд дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч хөөсний ажлын 90 хувийг, шаврын ажлын 80 хувьтай гүйцэтгэж үлдэх хоёр үе шатны ажлыг огт хийж гүйцэтгээгүй болно.

Эндээс нэхэмжлэгч нийт фасадны ажлаас 42,5 хувийг гүйцэтгэсэн гэх дүгнэлтийг математик тооцооллын[1] аргаар гаргаж болно.

 

5.  Хариуцагч гэрээнд үнийг нэгэнт эцэслэн тохирсон ба энэ нь 109,144,000 төгрөг болох талаар тайлбарлаж байгаа. Гэрээний 3.2-т энэ талаар харилцан тохиролцсон байх боловч тус заалтыг гэрээний 3.3-тай хамт хэрэглэн тайлбарлавал уг дүнгээр ажлын хөлсийг эцэслэн тохирсон гэж үзэх боломжгүй байх ба илүүтэй бартерт тооцсон эд хөрөнгийн үнэлгээ байх агуулгатай байна. Энэ ч агуулгаар гэрээний 3.1-д 1м2 тутамд тооцогдох ажлын хөлсний талаар тухайлан 20,000 төгрөг гэх тохиролцоог гэрээнд тусгажээ.

Эндээс дүгнэж үзвэл нийт фасадны ажлын хөлс 128,743,600 төгрөг (6,437.18м2*20,000) байхаар талууд тохиролцсон, улмаар нэхэмжлэгч нийт ажлын 42,5 хувийг гүйцэтгэсэн тул түүний гүйцэтгэсэн ажлын хөлс 54,716,000 төгрөг байхаар тооцоо гарч байна. Түүнчлэн нэхэмжлэгч тус ажлын хөлснөөс 39,500,000 төгрөгийг нэгэнт хүлээн авсан билээ.

 

6.  Хариуцагч нэхэмжлэгчийг ажлыг дундаас нь дур мэдэн орхиж явсан, үүний улмаас “Я Ц” ХХКилүү өндөр хөлсөөр өөр этгээдийг ажиллуулах шаардлага гарч хохирсон талаар тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өөр нэгэн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн байж болох ч ажлыг цаг хугацаандаа гүйцэтгээгүй, дундаас нь дур мэдэн орхиж явсан тул ажлын хөлсөө шаардах эрхгүй гэх тайлбар болно.

 

Нэхэмжлэгч тус тайлбарыг эсэргүүцэн маргахдаа ажил хугацаандаа дуусах бүрэн боломжтой байсан боловч ажлыг захиалагчийн материалаар гүйцэтгэх байсан, захиалагч байнга материалын хомсдолд оруулж, хугацаа их алдсан, бид материалаа хүлээсээр 1 жил орчим болсон бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсонд манай байгууллага гэм буруугүй гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч “Я Ц” ХХКнь ажлыг түүний материалаар гүйцэтгэх байсан үйл баримт болон түүний захиалагч компани болох “А И” ХХК-ийн буруугаас материал хугацаандаа ирж байгаагүй, өнөөдрийг хүртэл энэ шалтгаанаар барилгын ажил дуусаагүй, ашиглалтад бүрэн ороогүй байгаа үйл баримтын талаар тайлбарлаж, материалыг цагтаа нийлүүлж байгаагүйд өөрийн компанийг буруугүй гэж тайлбарлаж байна.

 

Дээрх тайлбаруудаас нэхэмжлэгч “А Б Б” ХХК-ийг фасадны ажлыг цагтаа дуусгаагүй нөхцөл байдалд гэм буруутай гэж үзэх боломжгүй байх бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож 2017 онд ажлаа үргэлжүүлж хийхээр дахин уулзахад санхүүжилт байхгүй талаар туайлбарласан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно. Нэхэмжлэгчийн тус тайлбар нь “А Б Б” ХХК-ийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан гэх гэрч Ууганбаярын мэдүүлгээр давхар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч гэрээг цуцлан, гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон хөлсөө шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч “А Б Б” ХХК-нд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 7 дугаар хороололд байрлах Аз жаргал хотхоны П хэлбэрийн барилгын 3 дугаар блокийн гадна фасадны ажлаас гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 15,216,030 төгрөгийг хариуцагч “Я Ц” ХХК-аас гаргуулан олгох хууль зүйн үндэстэй байна.

 

7.  Нэхэмжлэгч “А Б Б” ХХКнь хариуцагч “Я Ц” ХХК-аас тус барилгын А блокийн гадна фасадны ажилд 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргуулжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч А блок дээр “А Б Б” ХХКнь ажиллаагүй тул хөлс төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Маргаан бүхий барилгын А блокийн хэсэгт “А Б Б” ХХКажиллаж байсныг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ талаар шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу хариуцагч “Я Ц” ХХК-аас 15,216,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Б Б” ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,683,970 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “А Б Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Я Ц” ХХК-аас 234,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу хариуцагч “Я Ц” ХХК-аас 15,216,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Б Б” ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,683,970 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “А Б Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Я Ц” ХХК-аас 234,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА