Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 218/МА2019/00001

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00701 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******н /*******/, *******ын ******* /*******/ нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, С.*******гийн *******аас 2300000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Хариуцагч *******, С.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2017 оны 2 сарын 7-ны өдөр миний өөрийн эзэмшил болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах байшингийн гэрчилгээг г Житайм сүлжээнд элсүүлэх зорилгоор барьцаанд тавьж авсан. 2016 оны 12 сарын дундуур хариуцагч *******ын төрсөн дүүгийнх нь хүүхэд болох гийн зуучлалаар анх Житайм сүлжээнд ******* бид хоёр хамт элссэн. Сүлжээнд элсээд 2018 оны 1 сард надруу нэг үл таних утаснаас яриад та нартай хамт энэ Житайм гээд сүлжээнд элссэн хүн байгаа юм та нар хүнээ элсүүл тэгэхгүй бол анх өгсөн 2300000 төгрөг чинь байхгүй болно шүү гээд дарамталсан. Би хотод очоод тэр Житаймын төв байранд очоод уулзтал *******, ******* та 2 хүн тус тусынхаа хүнийг аваад элсүүл гэсэн. ******* эгч бид 2 ярьж байгаад хүн элсүүлэхээр болсон. Би 2 хүн мөн ******* эгчийн нэг хүнийг олоод элсүүлэхээр болоод ******* эгчийг та одоо нэг хүн ол гэтэл манай нэг найз гээд хүн байгаа эгч нь элсүүлнэ гэсэн. ******* эгч одоо би энэ хүнийг элсүүлчихвэл болох гээд байнаа сүлжээний бизнес хийгээд явах чадвартай юм, хамгийн гол нь элсүүлэх 2300000 төгрөг хэрэг болоод байна гэсэн. ******* эгчтэй яриад энэ асуудал хурцдаад байна та тэр гэдэг хүнээ элсүүлэхгүй л бол болохгүй нь гэсэн, тэгээд миний доор элссэн хүмүүс хохирох нь ээ гэж ярилцсан. Тэгээд би ийм олон хүн хохироогоод мөн надад ******* гэдэг хүнд эрсдэл гарна гэж бодоод би өөрийн байрны гэрчилгээгээ тавьж тэгээд гаргаж авья гэдэг зүйлийг 6-ны орой ******* эгч бид хоёр утсаар ярьж тохиролцсон. нь миний байрны гэрчилгээг барьцаанд тавьж, мөнгө зээлээд Житайм сүлжээнд элссэн. нь , гэдэг хоёр хүнтэй өөрөө гэрээ хийх байсан, би ийм л тохиролцоог хийж байрныхаа гэрчилгээг өгсөн. 2017 оны 2 сарын 10-ны өдөр Житайм сүлжээ нь хууль бус болох нь тогтоогдсон. Ингээд удаа дараа иргэн *******аас байрныхаа гэрчилгээг шаардсан боловч одоо надад өгөх боломж байхгүй, барьцаанд тавиад д байгаа би мэдэхгүй гэдэг хариулт өгсөн. Би байрныхаа гэрчилгээг С.*******, ******* нараас гаргуулж авмаар байна. Житаймд авч хэрэглэх учраас гийн дансруу хийлгэсэн, бусдаар бол би өөрөө хэрэглэсэн юм байхгүй гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 сарын 7-ны өдөр Баянжаргалан сумруу албан ажлаар явах гэж байтал ******* надруу утасдаад надад 2300000 төгрөг хэрэг болоод байна. Та эгчрүү яриад миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тавиад өгөөч ээ гэж гуйсан. Би энэ дагуу тэй яриад ийм тусламж байна уу, манай хамаатан юм чи нэг туслах арга байна уу гэж гуйсан. Барьцаанд юу тавих юм бэ гэхээр нь өөрийнхөө байрны гэрчилгээг тавина гэсэн чинь за тэг гэсэн. Тэгээд гэрилгээгээ аваад ир гэхээр нь би чадахгүй хөдөө явж байна гээд рүү хэлтэл эгч би 11 цагаас очино гэж байна 12 цагаас өмнө хэрэглэх мөнгө байгаа юм, та С.******* ахруу хэлдээ, С.******* ах хүн сайн таньдаг, та нэг хэлээд өгөөч гэхээр нь С.*******д хэлтэл хүнтэй яръя гээд ярьтал бүтэхээр болсон. Би гэрчилгээг өгөхгүй. Би тэднийхээс гэрчилгээг нь аваагүй, очиж авсан хүн нь бол С.******* авсан. ******* өөрөө хүүхэд харах хүнгүй байна, гэрчилгээг аваад барьцаанд тавьж мөнгө зээлэх хүн байна уу гэсэн. Тэгээд сүүлд нь С.******* найзаасаа гуйсан болохоор өөрөө очиж авсан. Тийм сүлжээнд би орж гарсан юм байхгүй. Эд нарын гуйлганы зүйлийг л тэй ярчихаад л явсан. Манай нөхөр найзруугаа яриад мөнгө авч өгсөн байна билээ. Би хотруу хүнрүү ярьж эгчийгээ Житаймд элсүүлээрэй гэж ярьсан. Би хүн олж өгье гэсэн яриа болоогүй. Эд нартай ингэж явсан зүйл байхгүй. 2017 оны 2 сарын 6-ны орой надтай ярьсан би элсүүлсэн хүн байхгүй гэсэн. Би тэр г элсүүлсэн зүйл байхгүй. Надтай бол 2 сарын 7-ны өдөр өөрөө ярьж л тийм мөнгө төгрөгний асуудал ярьсан уу гэхээс би г элсүүлнэ хамгийн гол нь мөнгө хэрэгтэй байна гэж яриагүй гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай эхнэр Баянжаргалан сумруу статистикийн судалгааны ажлаар явах гээд байж байтал , ******* хоёр 12 цагаас өмнө 2300000 төгрөг хэрэгтэй гэнэ тэгээд ******* хотод яваа гэнэ хоёр хоногийн дараа ирж гэрээгээ хийнэ гэж байна гэсэн. ....тэгэхээр нь ах дүү юм чинь тусалъя гээд өөрийн гээд найзруугаа ярьсан, ийм байрны гэрчилгээ тавиад 2300000 төгрөгний хэрэг байна гэсэн чинь манай эхнэр тай ярь гэхээр нь тай ярьтал тэгвэл тэг гэхээр нь би *******ын гэрт нь очиж эхнэр ээс байрны гэрчилгээг нь аваад явсан. дээр очоод 2300000 төгрөгийн барьцаанд тавиад ******* хоёр хоногийн дараа өөрөө ирээд гэрээ хийнэ гэсэн гээд *******луу залгаад дүү хэд хоногийн хугацаатай авах юм гэтэл 20 хоног байхад болно гэсэн. 20 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй авахаар боллоо шүү гээд чи надруу дансаа өгчих гэтэл миний данс шүүхийн шийдвэр дээр асуудалтай байгаа би танд өөр данс өгье гэсэн. Тэгээд өөр хүний данс явуулахаар нь г энэ Ч. гэдэг хүний дансруу мөнгөө хийчих гээд хийлгэсэн. *******ын төлөх ёстой мөнгийг би төлсөн учир надад гэрчилгээг нь өгсөн одоо би *******аас 2300000 төгрөг аваад гэрчилгээг өгнө. Би энэ гэрчилгээг барьцаалж зээл авч өгсөн, одоо ч барьцаанд байгаа гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...*******ыг манай байрны ордерыг барьцаанд тавиад 2300.000 төгрөг зээлээр олоод өгөөч гэж гуйсны дагуу *******ын эхнэр ээс байрны ордерыг авч найз болох Ц.ы эхнэр Ё. дээр очиж барьцаанд тавин *******т мөнгө авч өгч Т.Мөнхбарын мессэжээр явуулсан дансруу нь Ё.гаар 2300.000 төгрөгийг шилжүүлж өгсөн болно. Улмаар Ё. нь *******ыг ирж гэрээгээ хийхгүй, мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй зугтаад байхаар нь надруу уурлаж *******ын байрны ордерыг надад буцаан өгч мөнгөө нэхсэн бөгөөд 2018 оны 01 сарын 27-ны үед би Ё.д мөнгийг бэлнээр өгч тооцоо дуусгасан бөгөөд *******ын байрн ы ордер нь одоо надад байгаа нь үнэн болно. Миний бие *******ын өмнөөс 2300000 төгрөгийг төлсөн нь үнэн бөгөөд энэ мөнгийг авч захиран зарцуулсан тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр *******аас 2300.000 төгрөгийг нэхэмжилж байна. *******ын надад учруулсан хохирлыг барагдуулсны дараа *******ын ордерыг өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* миний бие Ё.гаас өөрийн хэрэгцээ шаардлагаар мөнгө зээлж аваагүй ба тухайн үед ******* нь Жи Тайм сүлжээнд элсэн байсан ба өөрийнх нь доор хүн элсүүлэх шаардлагатай болсон. ******* нь өөрийн найз г элсүүлье гэсэн боловч мөнгө нь бүтэхгүй байсан учраас ******* бид хоорондоо ярилцаж улмаар байрны ордерыг барьцаанд тавьж мөнгө зээлэхээр болсон. Зээлсэн мөнгөө Жи Таймын гишүүн гийн дансруу шилжүүлсэн бөгөөд нь наашаа г элсүүлэхээр Жи Таймын дансанд шилжүүлсэн байдаг. Иймд зээлсэн гэх 2300000 төгрөгийг би өөртөө авч ашиглаагүй ба ******* өөрөө хэрэглэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.*******гээс нэхэмжлэгч *******ын Дундговь аймгийн Сайнцагаан сумын ,од байрлах дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч *******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1-д зааснаар *******аас 2300000 төгрөгийг гаргуулан С.*******д олгож,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/, хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******аас 51750 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан хариуцагч С.*******д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ын нэхэмжлэлтэй *******т хариуцагдах иргэний хэргийг хянан хэлэлцээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй хэмээн үзэж байна.

 

Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч *******ын даалгавраар Ё.гаас 2300.000 төгрөгийг зээлэн авч Ч.гийн дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож байна хэмээн дүгнэжээ.Зохигчийн хэн аль нь Ё.гаас мөнгө зээлж Ч.гийн дансруу шилжүүлсэн гэх үйл баримтын талаар огт маргадаггүй ба харин хэний хүсэл зоригийн дагуу, ямар шалтгааны улмаас мөнгийг зээлэх болсон талаар тайлбар гарган мэтгэлцдэг. Нэхэмжлэгч ******* болон гэрч нар нь ******* нь Жи тайм сүлжээнд өөрийн найз болох г элсүүлэхийн тулд түүний өмнөөс мөнгө олох шаардлагатай болсон учраас бид ярилцаж тохиролцон манай байрны ордерыг барьцаанд тавьж бусдаас мөнгө зээлсэн. Зээлсэн 2300,000 төгрөгийг би өөрийн хэрэгцээндээ ашиглаагүй, мөнгө зээлэх үйл явдал нь *******ын хүсэл зоригоор хийгдсэн гэж тайлбар болон мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгч болон гэрчийн дээрх мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаараа шүүхийн шийдвэрт дурдаагүй атлаа ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан заалттай нийцээгүй хэмээн үзэхээр байна.

 

1.Шүүх Ч.гийн эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгээр 2300,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр зээлж авсан байх ба уг мөнгийг захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгч *******т шилжсэн байна гэж дүгнэжээ. Гэрч Ч. нь ******* 2017.02.07-ны өдрийн 11 цагийн үед надруу утсаар яриад ...миний дансны дугаарыг аваад 2300.000 төгрөг шилжүүлсэн. Хэнд шилжүүлсэн болон юунд зарцуулах талаар хэлээгүй. Тэгээд байж байгаад Ах нь нэг данс явуулъя, саяны мөнгөө шилжүүлчих гээд Соёлмаа гэх хүний данс явуулсан, тэгээд би уг дансруу мөнгийг буцаагаад шилжүүлсэн. гэж мэдүүлсэн. Дээрх мэдүүлэгтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гар утсанд Ч.гаас илгээсэн зурваст үзлэг хийхэд ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын төлбөрийн зориулалт хэсэгт /g-time kod bayarmaagaas/ хэмээн бичигдсэн байх ба энэ нь Ч.гийн өгсөн мэдүүлэгт илт худал болохыг болон Жи таймын сүлжээнд хүн элсүүлэхээр мөнгө зээлсэн гэх үйл баримтыг давхар нотолж байгаа юм. Гэтэл шүүх дээрх эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлгийг үндэслэж ******* нь мөнгийг захиран зарцуулсан байна хэмээн дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2.Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт ИХШХШТХ-ийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байна. Талуудын хооронд үүссэн бусдын хууль бус эзэмшлээс өмчлөх эрх бүхий байрны гэрчилгээг гаргуулах тухай маргаан нь Хөдөлмөрийн эрх зүйн маргаанаас үүссэн маргаанд хамаарахгүй ба шүүх эрх зүйн харилцаанд буруу дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна.

3.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1-т зааснаар *******аас 2300.000 төгрөгийг гаргуулан С.*******д олгосугай гэсэн заалтаас харахад маргаж буй талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэжээ. Иргэний хуулийн энэхүү гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байна. Гэтэл

         ******* нь *******т байрны бичиг баримт барьцаанд тавьж өөрийн нэрийн өмнөөс мөнгө зээлэх талаар даалгавар өгсөн болох нь нотлогдоогүй

         ******* С.******* нар нь бусдаас мөнгө зээлснийхээ хариуд *******аас хөлс аваагүй зэрэг даалгаврын гэрээний үндсэн шинжүүд үгүйсгэгдэж байна.

 

Шүүх Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Даалгавар гүйцэтгэгчид учирсан хохирлыг даалгавар өгөгчөөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хуулийн бусдын эзэмшил ашигдадтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00701 дугаартай шийдвэрийг Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00701 тоот шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гарсан тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан бол хамтран хариуцагч С.******* нь *******ын хүсэлтийг биелүүлсний улмаас өөрөө эд хөрөнгийн хохирол учирсан талаар шүүхэд ханджээ. Сөрөг нэхэмжлэл нь эд хөрөнгийн хохирол учирсныг арилгуулах талаар шаардсан гэм хорын шинжтэй маргаан байсныг шүүх анхааралгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, гэм хорын шинжтэй маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар заасан журмыг баримтлаагүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан журмыг баримтлан шийдвэр гаргасан нь хууль бус байна. Энэ талаар өмгөөлөгчийн тавьсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хүлээн авсан тул улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00701 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 /тавин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

Ш.ТӨМӨРБААТАР