Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/00810 

 

2017 оны 03 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2017/00810                  Улаанбаатар хот

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,,ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******,******* холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 8.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Бумбан Хайрхан ХХК-ийн захирал С.Сүх, гэрч Б.Нарантуяа, О.Түвдэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Анхбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бумбан Хайрхан ХХК-ийн захирал С.Сүхтэй 2004 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Аего Зрезз маркын 38-10 УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай, том оврын автобусыг 20.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан хүлээлгэн өгсөн. Автобусыг гэрээний дагуу ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй, эдэлгээ чанар, байдал, урьд нь явсан километрт нь нийцэж байгаа эсэх, гадаад өнгө үзэмж болон доторх эд анги /заалны бүрэн бүтэн байдал/, моторын хөдөлгүүрийн багтаамж, чанар үзүүлэлт, хропны чанар байдлыг С.Сүхэд харуулан шалгуулж хүлээлгэн өгсөн. Гэтэл Бумбан Хайрхан ХХК-ийн захирал С.Сүх тухайн тээврийн хэрэгсэл нь байнга эвдэрч байснаас засуулж байсан, тэгээд ч би аваагүй Б.Нарантуяа, н.Нэмэхбаяр нар авсан гэж тайлбар өгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээг Э.Анхбаяр нь Бумбан Хайрхан ХХК-тай хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар "... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүргийг хүлээсэн байна. Э.Анхбаяраас