Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2018/00454

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

Хариуцагч: ,,

Хариуцагч: , регистрийн дугаартай, нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэг 50.250.000, тэмдэгтийн хураамж 30.000, нотариатын үйлчилгээний төлбөр 25000 төгрөг, нийт 50.305.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,, хариуцагч нарын төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн 1-р баг,*******ын 3-р орц 28 тоотод оршин суугч нь 2013 оны 12 сард 1 сарын хугацаатай 46 000 000 төгрөгийг зээлээд 2014 оны 1 сарын 27-ны өдөр буцааж өгөхдөө энэ мөнгөө манай дүү , нарт зээлчих гээд 46 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд итгэлцлийн үүднээс бичгээр хэлэлцээр хийж зээлсэн. Мөнгө зээлсэн 2 хүнийг би огт танихгүй би хариуцна мал хөрөнгөтэй хүний мөнгийг аваад өгөхгүй тийм хүмүүс биш гээд 9 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээ хийсэн хугацаандаа мөнгөө төлж дуусаад мөнгөө авах гэтэл мал махны үнэ өсөхгүй байна дахин 1 жилийн хугацаатай зээлье гээд 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж, нотариатаар баталгаажуулж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн нийт 27 950 000 төгрөгийг өгсөн үндсэн мөнгө 46 000 000 төгрөгийг төлөөгүй өдий хүрсэн.

2017 оны 10 сарын 16-ны өдөр эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл гаргаж уулзсан боловч эвлэрэхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна. 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс хойшхи авлагыг тооцвол үндсэн зээл 46.000.000 төгрөг, хүүний 14 сарын мөнгө 32.200.000 төгрөгөөс нийт төлсөн 27.950.000 төгрөгийг хасч үлдэгдэл 4.250.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах албанд хандсан хураамж 30.000 төгрөг, нотариатын 25 000 төгрөгийг үндсэн мөнгө дээр нэмж нийт 50.305.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Одоо шүүхийн шатанд зээлийн гэрээний үүрэг 43.810.000 төгрөг гаргуулж үлдэх хэсгээсээ татгалзаж байна. Яагаад гэвэл хариуцагч нар 51.100.000 төлсөн тул үндсэн мөнгөнөөс 2.190.000 төгрөг хасч байгаа юм. Бид гэрээ хийж нотариатаар батлуулах үед нотариатын төлбөр 50.000 төгрөг болсныг би төлсөн юм. Тэгээд 50 хувь болох 25.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан юм. Одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна. Эвлэрүүлэн зуучлалд хандахдаа 30.000 төлсөн үүнийгээ төлүүлнэ. Анх Ч. надаас гуйсны дагуу , нарт зээл өгсөн. Ч. бол надаас урьд олон удаа зээлдэг байсан. Тэр утгаараа надад санал гаргаад дүү нартаа зээл өгөөч гэж гуйснаар би би 2014 оны 01 сарын 27-ны өдөр , нарт зээл өгөхдөө өөрсдөөр нь бичүүлж авсан юм. Ингэхдээ энэ гэрээг өөрийн гараар бичсэн. Би бичээгүй. Ингэж бичихдээ гэрээний хүүг 0.5 гэж бичээд 0 ийн дарсан байгаа юм. Одоо үед 0.5 хувиар банк ч зээл олгодоггүй юм. Тэгээд эргэн төлөлт хийхдээ хүүгээ дандаа 5 хувиар бодож төлсөн байгаа. Эхний 9 сарын зээлийг авсан хугацаанд 21.000.000 төгрөг төлсөн. Гэтэл эхний зээлийн гэрээний үүрэгт 51.100.000 төлсөн мэтээр тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Ч. бид найз юм. Тэр үед Ч. манай нөхөрийн дүү нар гээд л 9 сарын хугацаанд мөнгө зээлүүлээч гэсний дагуу зээлүүлсэн. Ингээд 9 сарын хугацаанд мөнгөө төлөөгүй, дараа нь над дээр сүү цагаан идээ барьж ирээд зээлээ сунгаач гээд гуйсан. Энэ дагуу нь зээлийн хугацааг 1 жилээр сунгаж гэрээ хийсэн. Сүүлд нь гэрээ сунгаагүй, мөнгө төлөхгүй гэж байгаад гайхаж гомдож байна. 2015 оны 10 сараас хойш 3 жил гаран хүү, алданги өгөхгүй миний мөнгийг ашиглачихаад одоо миний мөнгийг өгөхгүй гэж байгаад гайхаж байна..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 онд байгуулсан гэрээ бол 2014 онд зээлсэн мөнгөний үндсэн үүрэг болох төлөгдөөгүй 46.000.000 төгрөг дээр хүүгээ тооцож гэрээг үргэлжлүүлэхээр хийсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл өмнөх гэрээний үүрэг 46.000.000 төгрөг төлөгдөөгүй учраас хүү тооцож байгаа юм. Мөнгө байхгүй бол хүү тооцох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас хүүг 0.5 хувь мэтээр тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, хүү төлсөн байдал зэргээр тогтоогдсон байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчдын хооронд 2014.01.27-ны өдөр 5 хувийн хүүтэй бичгээр гэрээ хийсэн болох нь хүү төлсөн тухай мөнгөн дүнгээс харж болохоор байна. Тухайлбал 2014.05.27-ны өдөр гэрээнд заасны дагуу 4 сарын хүүний мөнгө 9.300.000 төгрөгийг төлсөн байдаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлана гэсэн байгаа энэ дагуу болон гэрээний бусад үндэслэлийг харахад хүүг 5 хувиар тохиролцсон байна.

2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хувьд хариуцагч нар өмнөх зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй тул гэрээний хугацааг сунгах санал гуйлтын дагуу гэрээний хугацааг сунгасан байна. Гэрээний нэмэлт нөхцөлд хариуцагч нарын саналын дагуу хүү төлөх хуваарийг гаргасан байгаагаас харахад талуудын хүсэл сонирхол энэ гэрээнд туссан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний чөлөөт байдлыг тодорхойлж талууд гэрээний харилцаанд чөлөөтэй оролцох эрхийг заасан. Хариуцагч нараас 51.100.000 төгрөг төлсөн дээр маргах зүйлгүй..гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь гаас 46.000.000 төгрөгийг ы хамт 2015 оны 01 сарын 13-нд 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Нийт 46.000.000 төгрөг авснаас 51.100.000 төгрөг төлснөөр үндсэн мөнгийг төлсөн гэж үзэж байна.

2014 оны 05 сарын 27-нд 9.300.000, 2014 оны 07 сарын 08-нд 2.350.000, 2014 оны 10 сарын 27-нд 9.660.000, 2015 оны 05 сарын 31-нд 4.300.000, 2015 оны 07 сарын 04-нд 2.650.000, 2016 оны 04 сарын 07-нд 1.840.000, 2017 онд 4500.000, мөн 6500.000 төгрөгийн ноолуур өгсөн ба Бадамцэцэг эгчээр дамжуулан 10.000.000 төгрөг өгснөөр нийт 51.100.000 төгрөг өгсөн. Цаашид бидний хувьд нэхэмжлэлийг бүтнээр нь төлөх боломжгүй байна. Учир нь бид дээрх мөнгийг төлөхдөө махны үнэ унаж өөрсдөө шатсан учир авсан үнээрээ үхрүүдээ борлуулсан, хүмүүсээс мөнгө зээлсэн, банкны зээлээ нэмэгдүүлсэн. Одоогоор бид банкны 17.000.000 төгрөгийн зээлтэй. Хоёр оюутан хүүхдийн сургалтын төлбөр, зээлийн хүү төлдөг.

Иймд бидний боломж 2018 оны 06 сарын 20-нд 15.000.000, 2019 оны 06 сарын 20-нд 15.000.000 төгрөг өгөх боломжтой гэжээ.

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Хүрэлчулуун, Болорцэцэг, Мөнхтуяа нарыг холбож мөнгө зээлэх ба зээлдүүлэхэд зуучилсан нь үнэн. Би Мөнхтуяатай өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй учир энэ 50 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй..гэжээ.

Хариуцагч, нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

, бид нар 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр гаас 46.000.000 сая төгрөгийг аваагүй юм. Харин 2014 оны 01 сарын 27-ны өдөр д 46.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлдүүлж энэ хугацаанд нийтдээ 51.100.000 төгрөгийг д бэлнээр болон дансаар ноолуур мал махаар төлбөрийг төлж барагдуулсан. 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр гаас 46.000.000 төгрөгийг, нарт зээлдээгүй бөгөөд нь ч зээлдүүлээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлсэн эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан байх бөгөөд нь 46.000.000 төгрөгийг , нарт бодитоор зээлдүүлээгүй байх тул 2015.01.13-ны өдрийн зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргалаа..гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Бадамцэцэг гэдэг хүн бол энэ зээлийн гэрээний оролцогч биш болох нь тогтоогдож байгаа. Харин 2014 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нар энэ үед 46.000.000 төгрөг аваад 51.100.000 болгон төлөөд дуусгавар болсон. Энэ гэрээнд гэрээний хүүг 0.5 хувь гэж бичсэн байгаа. Энэ гэрээ , нарын хооронд байгуулагдаж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин сүүлийн буюу 2015 оны 01 сарын 13-ны өдрийн гэрээг бид гэрээ байгуулагдаагүй буюу 46.000.000 төгрөг огт аваагүй тул энэ гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Ч.Бадамцэцэг, нар 2014 оны зээлийн гэрээний оролцогч биш тул энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.3-д өр төлөх үүргийг зохицуулахдаа эхний ээлжинд үндсэн өрийг төлөхөөр заасан. Энэ дагуу дүгнэхэд 2014 оны гэрээний үүрэгт 51.100.000 төгрөг төлсөн тул үндсэн өр төлөгдсөн гэж үзэх үндэстэй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээгээр мөнгө хүлээн авсан. Харин сүүлийн гэрээнд гарын үсэг зурсан ч мөнгө хүлээн аваагүй болохыг анхаарах, мөн гэрээний 4 дэх зүйлд энэхүү гэрээ нь зээлдэгчээс зээлдүүлэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно..гэсэн байгаа. Харин энэ гэрээгээр Д. 46.000.000 төгрөг бодитой гардаж аваагүй байдаг. Мөн гэрээний хүү төлөх хугацааны он бичигдээгүй зөвхөн сар өдөр байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь зарим хүүг 4 хувиар тооцож авсан гэдэг нь ойлгомжгүй байна.

Ч. бол хэргийн оролцогч биш болох нь тогтоогдсон байна. нь мөн гэрээнд гарын үсэг зурж мөнгө хүлээн аваагүй болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

YHДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч., , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 50.250.000, тэмдэгтийн хураамж 30.000, нотариатын үйлчилгээний төлбөр 25.000 төгрөг, нийт 50.305.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нотариатын үйлчилгээний төлбөр 25.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн 6.440.000 төгрөгөөс тус тус татгалзаж, зээлийн төлбөрт 43.810.000, тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 43.840.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч нарын төлөөлөгч эс зөвшөөрч, хариуцагч, нар нь 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч д 2014 оны 01 сарын 27-нд 46.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлж, 2014 оны 05 сарын 27-ны өдөр 4 сарын хүүг бөөнд нь өгөхөөр тохиролцон энэ тухай зээлийн гэрээг бичгээр байгуулж зохигчид гарын үсэг, огноогоо бичсэн байна.

Улмаар нэхэмжлэгч , хариуцагч , нар нь 2015 оны 01 сарын 13-ны өдөр 46.000.000 төгрөгийг 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014 оны 11-12, 2015 оны 1-5 сарын хүүг сар бүрийн 27-нд, үлдэх 5 сарын хүүг, үндсэн мөнгөний хамт гэрээ дуусах өдөр авахаар тус тус тохирч гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулсан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа 2014 оны 01 сарын 27-ны өдрийн зээлийн хүүг бүрэн авсан, 2015 оны 01 сарын 13-ны өдрийн гэрээний сунгалтаар зээлийн хүү 27.950.000 төгрөг авч нийт зээлийн хүүд 51.100.000 төгрөг авснаа зөвшөөрч, одоо хүү төлбөрт 43.810.000 төгрөг гаргуулна гэж шаардсан бол хариуцагч , нар нь хүү төлбөрт 51.100.000 төгрөгийг бэлнээр болон ноолуур оролцуулан төлсөн, 30.000.000 төгрөгийг 2 хуваан өгөх боломжтой гэжээ.

Харин хариуцагч Ч. нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад:

ХХ-ийн 6, 10 дугаар талд авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох буюу гэрээ байгуулах хэлбэр, харилцан гэрээ байгуулах санал гаргаж, хүлээн авсан байдал, зөвшөөрлөө нотариатаар батлуулсан байдал, хүү төлбөрөө төлж байсан зэргээс дүгнэн зохигчид нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг хэлбэр агуулгын хүлээн зөвшөөрч харилцан байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 01 сарын 13-ны өдөр нь 46000000 төгрөгийг , нарт бодитоор зээлдүүлээгүй тул зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулж, 2014 оны 01 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үр дагаврыг тооцоход 51.100.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийн хүссэн шаардсан байна.

Шүүх 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг 2 агуулгаар авч үзэж энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй, гэрээнээс үүдэн талуудад зээлийн гэрээний үр дагавар, харилцаа үүссэн гэж үзэв.

Үүнд: 1. 2014 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээгээр 46.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн тухай гэрээ байгуулсан болохыг зохигчид үгүйсгээгүй бөгөөд хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж, хүү төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдсон байна.

Харин 2015 оны 01 сарын 13-ны өдрийн гэрээгээр өмнө байгуулсан гэрээний нөхцөл, тохиролцоогоо тодорхой болгож бичгэн хэлбэрт оруулж албажуулсан байна.

Тодруулбал 2014 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээгээр зээлдэгч гэрээнд гарын үсэг зураагүй, хүүгийн хэмжээ засвартай, зээлдэгч, зээлдүүлэгч нарын эрх үүрэг, хариуцлага, гэрээний талуудын хувийн байдал тодорхойгүй байсныг 2015 оны 01 сарын 13-ны өдөр илүү тодорхой болгон нотариатаар батлуулан хийсэн гэж үзэв.

2. 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний гол нөхцөл 46.000.000 төгрөгийг 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохиролцож, 2014 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээний хугацааг үргэлжүүлэн 1 жилийн хугацаагаар сунгах байдлаар өмнөх гэрээний хугацааг сунгаж гэрээг үргэлжүүлэн хийсэн гэж үзэв.

Тухайлбал: Уг гэрээгээр 46.000.000 сая төгрөгийг бодит байдлаар зээлдэгч аваагүй, зээлдүүлэгч өгөөгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, нотариатч Д.Авидын нотариатын баталгаа хийсэн 2015 оны бүртгэлийн 82 дахь хэсэгт нь, нарт зээлсэн 46.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2014 оны 10 сарын 27-ноос 2015 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл зээлсэн зээлийн хугацааг сунгав гэсэн бичвэр зэргээр тогтоогдсон.

Энэ гэрээгээр гэрээний талууд зөвхөн гэрээний хугацаан дээр тохиролцсон болох нь харагдаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..гэсний дагуу зээлийн гэрээгээр талууд хүүг тогтоохдоо сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2014 оны 01 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд хүүг 1.5, эсвэл 0.5 хувийн аль болох нь тодорхойгүй засварласан байгаагаас үзвэл зээлийн гэрээний талууд зээлийн хүүг 0.5 хувь байхаар тохиролцсон гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбаруудаар няцаагдаж байна.

Тухайлбал: 2014 оны 01 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд 4 сарын хүүг бөөнд нь буюу 2014 оны 05 сарын 27-ны өдөр төлнө гэсэн тохиролцооны дагуу хариуцагч нь 2014 оны 05 сарын 26-ны өдөр 9300.000 төгрөгийг гийн 5225128850 дугаар дансанд шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл 46.000.000 төгрөгийн сарын хүүг 5 хувиар тооцоход 2300.000 төгрөг байх бөгөөд үүнийг 4 сараар бодоход 9.200.000 төгрөг болж байна.

Түүнчлэн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд хүүг 5 хувь байхаар тогтоосон, энэ тухайгаа хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

Дээрхээс үзвэл 2014 оны 01 сарын 27-нд гэрээний талууд гэрээний хүүг сарын 5 хувь байхаар тохиролцсон болох нь тогтоогдсон байна.

Зээлдэгч нар нь 46.000.000 төгрөгийн зээл авч 51.100.000 төгрөгийг бэлнээр болон ноолуур оролцуулан төлсөн гэх тайлбарыг зээлдүүлэгч шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул зээлдэгч нарын зээлийн гэрээний хүү төлбөрийн төлөлтийг нэг бүрчлэн шалгах шаардлагагүй гэж үзэв.

Гэрээний нийт хугацаа, хүүгийн хэмжээг шалгахад 2014 оны 01 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл нийт 21 сар байх бөгөөд үндсэн зээл 46.000.000 төгрөгийн 1 сарын 5 хувь нь 2300.000 төгрөг, нийт төлбөл зохих хүүгийн хэмжээ 48.300.000 төгрөг байхаар байна.

Улмаар үндсэн зээл 46.000.000 төгрөгт хүү 48.300.000 төгрөгийг нэмж тооцоход гэрээний нийт үүрэг 94.300.000 төгрөгөөр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 50.250.000, нотариатын үйлчилгээний төлбөр 25.000, тэмдэгтийн хураамж 30.000 нийт 50.305.000 төгрөг нэхэмжилснээс гэрээний үүргээ 43.810.000 болгон багасгаж, нотариатын үйлчилгээний төлбөрөөс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 43.840.000 гаргуулахаар шаардсан байна.

нь 2017 оны 10 сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандан хариуцагч нараас зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 30.000 төгрөг төсвийн орлогод оруулсан болох нь тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар хуульчилсан тул нэхэмжлэгчээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Үйл баримтаар хариуцагч нар нь зээлийн хүү төлбөрт 51.100.000 төгрөг төлсөн байх тул гэрээний үүрэг 94.300.000 төгрөгөөс хасаж, үлдэх 43.200.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 43.230.000 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 610.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч Ч. нь уг зээлийн гэрээний харилцаанд зуучлагчийн байр сууринаас оролцсон, зээлдэгчтэй зээлийн гэрээний үүрэг үүсгээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас Хариуцагч нь 2014 оны 01 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээний оролцогч биш гэх тайлбар нь үйл баримт, зохигчдын тайлбар , зээлийн төлбөр хүлээн авч байсан тухай нэхэмжлэгчийн банкин дахь харилцах дансны мэдээлэл зэргээр няцаагдаж байх тул тайлбар, хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч гийн төлсөн 409475 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн зарим хэсэгт ногдох 374100 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлөхөөр заасан байх тул хариуцагч нараас зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн 339275 төгрөгийг хариуцагч нарт буцаан гаргуулж шийдвэрлэв.

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3,116,118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг 43.200.000, улсын тэмдэгтийн хураамж 30.000, нийт 43.230.000 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулахыг хүссэн хариуцагч , нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан гийн нэхэмжлэлтэй Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэг 50.305.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч гийн төлсөн 409475 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн зарим хэсэгт ногдох 374100 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч , нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 409475 төгрөгийн 339275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 131/ШЗ2017/02678 дугаар захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч,тэдгээрийн өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЯРЦЭНГЭЛ