Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 182/2019/01949/И |
Дугаар | 182/ШШ2019/02235 |
Огноо | 2019-12-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2019/02235
2019 12 10 | 182/ШШ2019/02235 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МБШУҮЭХ-д холбогдох
МБШУҮЭХны даргын сонгууль хууль бус болсныг тогтоож, Холбооны 13 дугаар бага хурлын даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн төлөөлөгч З.Ц, өмгөөлөгч Н.Т, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Бминий бие МБШУҮЭХны даргын сонгуульт албан тушаалд 2011-2019 оныг хүртэл ажилласан. Монголын Боловсрол, шинжпэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгууль 4 жил тутам болох дүрмийн заалттай бөгөөд үүний дагуу 2019 оны 5 сарын 23-ны өдөр хуралдсан XIII Ээлжит бага хурлаар холбооны даргыг сонгохоор шийдвэрлэсэн. Уг сонгуульд миний бие өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн боловч Сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэсэн МБШУҮЭХны дүрмийн 15.3.6 заалтыг үндэслэн миний нэрийг нэр дэвшигчйн жагсаалтаас хасаж даргын сонгуулийг явуулж З.Цийг тус холбооны даргаар сонгож 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 10 тоот тогтоолоор баталсан.
МБШУҮЭХны Ээлжит XIII бага хурлаар явагдсан даргын сонгууль нь дүрмийн дээр дурдсан 15.3.6 дахь хууль бус заалтыг үндэслэсэн, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоож, ҮЭ-ийн гишүүн миний ҮЭ-ийн аль ч шатны байгууллагад сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж гомдолтой байна. Учир нь МБШУҮЭХ нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын нэг бөгөөд МҮЭ-ийн холбооны дүрэмд зааснаар салбарын холбооны дүрэм нь МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн тохиолдолд МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах зохицуулалттай. Нэгэнт дээрх даргыг сонгосон сонгуулийн хурал нь МҮЭ-ийн холбооны дүрмийг зөрчиж явагдсан гэж би үзсэн тул МБШУҮЭХны дүрмийн 15.3.6 дахь заалт МҮЭХ-ны холбооны дүрмийн 5.2.2-той зөрчилдөж байгаа талаар МҮЭХ-ны Хяналтын хороонд гомдол гаргасан.
Миний гомдлыг авч хэлэлцээд МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооноос МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6-д Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан хоёроос илүү удаа сонгогдохгүй гэсэн нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 13.1.1-д ҮЭ-ийн гишүүн нь ҮЭ-ийн төпөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс гадна МҮЭ-ийн холбооны дүрмэнд сонгуульт удирдах ажилтны дахин сонгогдох эрхийг хугацаагаар хязгаарласан заалт байхгүй болно. МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6, 15.4 дахь заалтууд нь ҮЭ-ийн гишүүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн заалтууд байх тул МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах нь зүйтэй" гэсэн дүгнэлтийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/14 тоотоор гаргасан. Энэхүү дүгнэлтийн хуулбарыг нэхэмжлэлд хавсаргасан болно.
Нэхэмжлэгч миний хувьд МҮЭ-ийн холбооны харъяа Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч-ҮЭ-ийн зохион байгуулагч мэргэжлээр 1997 онд төгссөнөөсөө хойш ҮЭ-ийн гишүүн байж ҮЭ-ийн байгууллагад зохион байгуулагч, Цэцэрлэгүүдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, салбарын ҮЭ-ийн холбооны дарга, МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүний сонгуультны үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэн ҮЭ-ийн мэргэжлийн боловсон хүчин гэж өөрийгөө үзэж байна. Өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд сонгуулийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч уг маргаан бүхий асуудал нь иргэний хэргийн харьяаллын маргаан тул иргэний хэргийн шүүхэд хандах үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсэн юм.
Иймд МБШУҮЭХны 2019 оны 5 сарын 23-ны өдрийн Ээлжит XIII бага хурлын МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн заалтыг үндэслэн миний нэрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж сонгууль явуулсныг миний бие хууль бус сонгууль болсон гэж үзэж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандсан боловч нэхэмжпэлийн шаардлагаа дахин тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2018 оны 08 сарын 08- ны өдрийн 182/Ш32019/06411 тоот шүүгчийн захирамжаар буцаасан тул дахин доорх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон хандаж байна.
Иймд ИХШХШТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу МБШУҮЭХны даргын сонгууль хууль бус болохыг тогтоож, Хууль бус сонгуулийн үр дүнг баталгаажуулсан МБШУҮЭХны Ээлжит XIII бага хурлын Даргыг батлах тухай 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Жалхарын Батзоригоос МБШУҮЭХны даргын сонгууль хууль бус болохыг тогтоож, хууль бус сонгуулийн үр дүнг баталгаажуулсан МБШУҮЭХны Ээлжит 13-р бага хурлын Даргыг батлах тухай 2019 оны 05-р сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд Хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон" гэх тухайд:
МБШУҮЭХнь гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, шинжлэх ухаан боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн ажилтан, албан хаагчдын нэгдсэн 23000 гаруй гишүүнчлэлтэй Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4 дэх хэсэгт заасан бие даасан байнгын үйл ажиллагаа бүхий чөлөөт ардчилсан олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага юм.
Нэхэмжлэгч Ж.Бнь 2011 оноос 2019 оны хугацаанд манай Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (цаашид МБШУҮЭ-ийн холбоо гэх)-ны даргаар хоёр удаа улиран сонгогдож байсан тул түүний нэхэмжлэлд бичсэнчлэн сонгох сонгогдох эрхийг нь хязгаарласан хориглож хохироосон үйл ажиллагаа огт явагдаагүй болно. МБШУҮЭ-ийн холбооны 2011 оны ээлжит бага хурлаар манай Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт Сонгуульт удирдах ажилтнууд нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэх заалт байсан бөгөөд Ж.Бнь өөрөө хоёр дахь удаагаа нэр дэвшиж, манай үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдсон билээ.
Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт дараалан 2 удаа сонгогдохгүй гэх Ж.Бийг даргаар ажиллаж эхлэхэд л байсан бөгөөд 2019 оны хурлаар дүрмийн энэ заалтын дагуу өөрийгөө дахин нэр дэвших боломжгүй, улиран сонгогдохгүй гэдгээ сайн мэдэж байсан атлаа дүрмийн энэ заалтыг Хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Манай МБШУҮЭ-ийн холбооны ээлжит 13 дугаар бага хурал 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, 219 төлөөлөгч оролцохоос 206 төлөөлөгчтэй 94.1 хувийн ирцтэйгээр хуралдсан болно. Энэ хурлаар тус холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, дүрмийн 15.3.6 дугаар заалт Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй, 15.4 дүгээр заалт Сонгуульт удирдах ажилтанд хурлын явцад шинээр нэр дэвших, дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтууд хэвээр үлдэж, хуралд оролцсон гишүүдийн 58.4 хувийн саналаар дүрмийг шинэчлэн баталсан билээ.
Манай МБШУҮЭ-ийн холбооны даргын сонгуульт удирдах албан тушаалд нэр дэвших болон сонгох, сонгогдох эрхээ хоёр удаа хэрэгжүүлж, найман жил даргаар нь ажилласан Ж.Бнь 2011 оны дүрмийн 4.15 болон 2019 онд шинээр баталсан дүрмийн 15.3.6, 15.4 дэх хэсэгт заасны дагуу дахин Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож ажиллах боломжгүй байсан тул ээлжит бага хурлын сонгуулийн комисс нь холбооны даргын сонгуульд нэр дэвшигчээс хассан нь манай холбооны мөрдөж байгаа дүрэмд нийцсэн үйл ажиллагаа болно.
Нэхэмжпэгч Ж.Бнь хоёр удаа ээлжит бага хуралд нэр дэвшиж, манай салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар улиран 2 удаа сонгогдож Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 13.1.1-д заасан сонгох сонгогдох эрхээ эдэлсэн атлаа дахин сонгуульд нэр дэвших ёстой байсан түүний сонгуулийн нэр дэвшигчээс хассан дүрмийн үйл ажиллагааг эсэргүүцэн хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэх нэхэмжпэл гаргаж байгаа нь өөрөөсөө бусдыг холбооны даргын албан тушаалд нэр дэвших, сонгох сонгогдох эрхгүй гэж байгаатай адил хууль бус үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд МБШУҮЭ-ийн холбооны дүрэм нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн" гэх тухайд:
МБШУҮЭ-ийн холбоо нь өөрийн дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа аливаа этгээдээс хараат бусаар, ардчиллын үнэт зүйлсийг удирдпага болгон, чөлөөтэй бие даан явуулж байгаа нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна. 4.2 дахь хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй" гэж заасантай, мөн МҮЭ-ийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлд МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагууд нь үйл ажиллагаандаа Ардчиллын бүхий л үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж. Улс төрийн нам, засгийн газар, ажил олгогчид болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулна гэж заасантай тус тус нийцэж байгаа билээ.
Монголын Боловсрол, шинжпэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7.1 дэх хэсэг болоод Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх барих дээд байгууллага нь ээлжит Бага хурал юм.
МБШУҮЭ-ийн холбооны удирдах дээд байгууллага болох Бага хурал нь ээлжит хурлаа хийж, хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойлж, өөрийн дүрмийн Сонгуулийн тухай 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт тус Холбооны сонгуульт удирдах ажилтанд сонгогдох журмыг заасан нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэгт заасан Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байх бөгөөд түүнээс үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчид болон Хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно гэж заасантай нийцэж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Ж.Батзоригийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч МБШУҮЭХнд холбогдуулан тус холбооны даргыг сонгосон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн сонгууль хууль бус болсныг тогтоож, Холбооны 13 дугаар бага хурлын даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, МБШУҮЭХны дүрмийн 15.3.6 дахь заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэг, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3.3 дахь хэсэг, МҮЭХ-ны дүрмийн 13.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн хууль бус заалт бөгөөд тус заалтын дагуу Ж.Бийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасч санал хураасан сонгууль хууль бус болсон. Мөн сонгуулийн үр дүнг баталгаажуулсан 10 дугаар тогтоол дээрх үндэслэлээр хууль бус хэмээн тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэг төрийн албаны сонгуулийн талаарх зохицуулалт тул үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд хамаарахгүй, нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан байдал гаргаагүй. Дүрмийн тус заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар сонгууль явуулах өдөр хэлэлцэж, хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. гэж хариу мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Зохигчид нэхэмжлэгч Ж.Бнь Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан тушаалд 2011 оноос 2019 оныг хүртэл хугацаанд ажилласан бөгөөд тус албан тушаалын сонгууль 4 жил тутамд явагддаг тухайд үл маргаж байна. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Холбооны ээлжит 13 дугаар бага хурал хуралдсан бөгөөд даргын сонгуульд нэхэмжлэгч Ж.Бнэр дэвшсэн боловч түүнийг Холбооны дүрмийн 15.3.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвших эрхгүй гэж үзэн нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж, сонгуулийг явуулсан бодит байдал өрнөсөн тухайд талууд үл маргаж байна.
2. Гэвч нэхэмжлэгч Ж.Бтүүнийг нэр дэвшигчээс хассан үйл баримтыг хууль зөрчсөн хэмээн үзэж сонгууль болон түүний үр дүнг баталгаажуулсан тогтоолыг хууль бус хүчингүй гэж маргаж байна. Түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах үндэслэл болсон МБШУҮЭХ-ны дүрмийн 15.3.6-д Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэж заасан байх ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар энэ нь тус холбооны гишүүдийг ялгаварлан гадуурхсан, МҮЭХ-ны дүрмийн 13.1.1-д заасан Үйлдвэрчний эвлэлийн гишүүн нь үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэжээ. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар салбар холбооны дүрэм МҮЭХ-ны дүрэмтэй зөрчилдсөн бол МҮЭХ-ны дүрмийг баримтлахаар МҮЭХ-ны дүрмийн 5.2.2-т заасныг хэрэглэн сонгуульд Ж.Батзоригийн нэрийг дэвшүүлэх ёстой байсан хэмээн тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Учир нь төрийн ба төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалд олон удаа дараалан сонгогдох нөхцөл байдлыг зохих төвшинд хязгаарлах нь олон нийт, бусдад тэгш боломж олгох, олон ургальч үзэл бодлыг дэмжих үндэслэлээр нөхцөлдсөн, эрх мэдлийг олонхийн төлөөллийн зарчмаар хэрэгжүүлэх ардчиллын үнэт зүйлтэй нийцэх зохицуулалт юм. Энэ талаар МҮЭХ өөрийн дүрмийн 4.1.1-д Ардчиллын бүхий л үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэж заажээ.
МҮЭХ-ны дүрмийн 13.1.1 дэх заалтаар үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь төлөөлөн удирдах байгууллагад сонгох сонгогдох эрхтэй байхаар заасныг МБШУҮЭХны дүрмийн 15.3.6-д Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэсэн заалт зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд холбооны төлөөлөн удирдах байгууллагад сонгох сонгогдох эрхтэй боловч тус эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ардчиллын зарчимд нийцүүлэн нарийвчлан зохицуулсныг эдгээр дүрмүүд өөр хоорондоо болон бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн гэж үзэхгүй.
Эдгээр үндэслэлээр МҮЭХ-ны дүрмийн 5.2.1-д заасан МҮЭХ-ны дүрэм болон хөгжлийн стратегийг хүлээн зөвшөөрөх үүргээ МБШУҮЭХ зөрчиж, сонгуулийг хууль бусаар явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Ж.Батзоригийн МБШУҮЭХнд холбогдуулан гаргасан тус холбооны даргыг сонгосон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн сонгууль хууль бус болсныг тогтоож, Холбооны 13-р бага хурлын даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасантай нийцсэн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.Батзоригийн МБШУҮЭХнд холбогдуулан гаргасан МБШУҮЭХны даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн сонгууль хууль бус болсныг тогтоолгох, Холбооны 13 дугаар бага хурлын Даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА