Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00004

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т., Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2018/00824 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох ******* гэх өвөлжөөөний газар чөлөөлүүлэх, 28 жил ашигласны төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ******* бууцны шудрага эзэмшигчээр тогтоолгох, нэхэмжлэгч *******гаас 700000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******

Хариуцагч нарын өмгөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газрыг өвөлжөөний зориулалтаар ******* сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 3-ны өдрийн А/33 тоот захирамжийн дагуу эзэмшдэг. Энэхүү захирамжийг үндэслэн ******* надад 2016 оны 05 сарын 03-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* / өвөлжөө/ гэх 5000/0,5/ м2/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр ******* дугаартай гэрчилгээ олгосон. ******* гэх газарт баригдсан чулуун бөгстэй, төмөр дээвэртэй хороо нь манай ээж болон надад 1990 онд хувьчлалаар ирсэн хороо байгаа юм. Гэтэл энэ өвөлжөөний газарт ******* нь хүү ******* нарын хамт 1990 оноос хойш нутаглаж, өвөлжилж, энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байгаа билээ. Би энэ хүмүүсийг газар чөлөөлж өгч, нүүхийг 12 жил шаардаж байгаа боловч өдийг хүртэл нүүгээгүй, газрыг чөлөөлөөгүй.

Би Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд нэхэмжлэл гаргасны дагуу 2018.01 05-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэхүү ******* гэх газрыг ******* надад ******* сумын Засаг даргын 2016 оны А/33 тоот захирамжийг үндэслэн олгосон ******* дугаар бүхий гэрчилгээгээр, ******* нь сумын Засаг даргын 2014 оны 49 тоот захирамжийг үндэслэн олгосон дугаар бүхий гэрчилгээгээр эзэмшдэг тул энэ хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* гэх газар нь Дундговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр болох нь тогтоогдсон баримт өмнөх иргэний хэрэгт байгаа. Шүүгчийн захирамж гарснаас хойш Дундговь аймгийн сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн Б/07 тоот захирамжаар гийн ын нэр дээрх *******-ийн бууцыг эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014.06.24-ний өдрийн А/49 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг. Иймээс *******, ******* нар нь өнөөдрийг хүртэл ******* гэх газрыг хууль бусаар эзэмшиж байна. Би өөрийн гэсэн хэдэн малтай байсан боловч бууц хороо олдохгүй айл айлд гуйж тууж очиж явсаар байгаад мал ч үгүй болсон. Миний бие энэхүү газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй тул иргэн *******, ******* нарын хууль бус эзэмшлээс Дундговь аймгийн ******* сумын ******* баг ******* гэх өвөлжөөний газрыг чөлөөлүүлж өгнө үү.

Энэхүү гэх газар нь бэлчээр сайтай, энэ айлууд жилийн 4 улиралд отор нүүдэл хийхгүй тэндээ нутагладаг гэдгийг нутгийн хүн бүхэн мэднэ. Би энэ бууцанд малаа өсгөөд амьдарч байсан бол 5 сая төгрөг байтугай малтай байх байсан. Иймээс миний эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, манай хороог хууль бусаар 28 жил ашигласны төлбөрт би өөрөө үнэлээд 1 жилд 200,000 төгрөгөөр бодоод 28 жил ашигласны төлбөрт 5600000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* энэ маргааны хариуцагч биш. Хариуцагч ******* нь ******* гэх газрыг өвөлжөөний зориулалтаар 1990 оноос хойш өнөө болтол ашиглаж эзэмшиж байгаа болно. ******* гэх хаваржааны бууцыг нэгдэл дундын удирдлага *******, Сайнцагаан сумын удирдлагатай зөвшилцөн Нэгдэл дундын үйлдвэрт шилжүүлсэн байдаг. Энэ ч утгаараа 60 жилийн хугацаатай манай сумаас олгосон. Гэтэл уг бичгийг тухайн үед 1996-2000 онд ******* сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга байсан нь маргааш буцааж өгнө гэж авч яваад одоог хүртэл өгөөгүй. Манайх 1984 оноос хойш одоог хүртэл уг газарт нутаглаж амьдарч байгаа. Энэ хугацаанд хуулийн дагуу газрынхаа татварыг төлсөөр ирсэн. Би *******гийн эзэмшил гэх ******* хаваржааны бууцыг хууль бусаар эзэмшиж ашиглаагүй, хуулийн дагуу эзэмшиж ашиглаж байсан. Нэхэмжлэгч ******* нь 2014 оноос хойш гэнэт ******* гэх газрын хаваржааны бууцыг маргаж эхэлсэн. Шүүгчийн захирамж гарснаас хойш Дундговь аймгийн сумын засаг даргын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн Б/07 тоот захирамжаар гийн ын нэр дээрх *******-ийн бууцыг эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 6 сарын 24-ний өдрийн А/49 тоот захирамжийг хүчингүй болгосон талаар урьд өмнө нь огт мэдээгүй, дуулаагүй болно. сумын Засаг дарга нь миний эзэмшлийн газрын гэрчилгээг дураараа хүчингүй болгосонд гомдолтой байна. ******* гэх хаваржааны газар нь ******* сумын нутаг болох нь тогтоогдсон юм бол ******* миний бие нь шилжилт хөдөлгөөн хийгээд шилжин суурьших боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь цөөн тооны малтай байсан бууц хороо олдохгүй байснаас болж малгүй болсон мэт ярьж хэлж бичсэн байна. Энэ нь манайх гэдэг айлаас болоогүй гэдгийг анхааран үзнэ үү. 2016 оноос өмнө нэхэмжлэгч ******* нь ******* хаваржааны бууцны эзэмшигч байгаагүй гэж үзэж байна. Урьд өмнө бууцны талаар огт маргаж байгаагүй. Харин ******* гэх газар нь ******* сумын нутаг гэдгээр нь манай бууц гэж маргаж эхэлсэн. *******г маргаж эхлэхэд ******* би ******* хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших хуулийн дагуу олгосон гэрчилгээтэй байсан. Дундговь аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх хаваржааны газрын хууль ёсны эзэмшигч нь ******* мөн болохыг анхаарч үзнэ үү. Урьд нь хариуцагч ******* надаас нэхэмжлэгч ******* нь 2010 онд газраа зарна урьдчилгаа 500.000 төгрөг, 1 хонь авч байсан удаатай. Нэхэмжлэгч ******* нь урьд нь бууцаа зарна үрнэ гэж хэлээд мөнгө, мал авчихаад одоо нэхэмжлэлдээ хууль бусаар 28 жил ашигласны төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч *******гийн Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх хаваржааны газрыг чөлөөлүүлэх хууль бусаар ашигласны төлбөрт 5.600.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... Би 1979 онд Дундговь аймгийн суманд төрсөн. Нэхэмжлэгч ******* нь сүүлийн 5 жилээс буюу 2012 оноос эхлэн биднийг энэ бууцнаас хол, нүү, энэ манай бууц гэж хааяа хэлдэг болсон. Бид тухайн үед энэ талаар сумын удирдлагаас тодруулахад энэ бол танай бууц шүү дээ гэдэг учраас хэл ам хийдэггүй. ******* бууцыг манай аав, ээж 1989 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа ба би эхнэртэйгээ хамт уг бууцанд одоог хүртэл амьдарч байгаа билээ. Энэ бууцыг нэгдэл дундын үйлдвэр тарж, өмч хуьчлалд ороход бидний хувьцаа болох ягаан |тасалбараар авсан юм билээ. Энэ бууцыг эзэмшдэг талаарх анхны гэрчилгээг 1996-2000 онд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан манайхаар буухдаа авсан гэдэг. Уг бууцыг бид сумандаа хүсэлт гаргасны үндсэн дээр сумын Засаг даргын 2014.06.24-ний 49 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж, 2014.06.27-ны өдөр тоот гэрчилгээтэй болсон. Харин энэхүү гэрчилгээ, газар эзэмших тухай захирамжийг хүчингүй болгосон тухай энэхүү нэхэмжлэлээс харлаа. Энэ захирамжид маргаан үүсгэхээр аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Газрын жинхэнэ эзэмшигч нь миний ээж гэдэг хүн юм. Бид авч он удаан жил эзэмшиж ашиглаж байгаа бууцаа *******гийнх гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэгэнт энэ бууц нь манай ээжийн бууц тул нэхэмжилсэн 5600000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: овогтой миний бие сумын уугуул иргэн, 64 настай. Миний бие нөхөр ийн хамт 1979 оноос эхлэн хамтран амьдарсан ба 1984 оноос хойш сумын 1 дүгээр баг ийн бууцанд амьдарч байгаа ба нөхөр маань 2012 онд нас барсан. Манайх их хувьчлалын үеэр еөрийн эзэмшиж байсан бууц болох энэхүү ийн бууцыг өмч хувьчлалаар авч одоог хүртэп нутагпаж байгаа билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд ******* сумын иргэн ******* гэгч хүн ирж манайхыг бууц хороо сулла, эсвэл мөнгө төгрөг өг гэж нэхэж дарамталдаг болсон билээ. Уг бууцанд бид 1990 оноос эхлэн өнөөдрийг хуртэл амьдарч байна. Амьдарч байх хугацаандаа хороо бууцыг эзэмших эрхтэй болохыг нотопсон 60 жилийн гэрчилгээтэй байсан. Гэвч 2000-аад оны үед ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан нь манай гэрчилгээг аваад алга болгосон. Энэ талаар нь өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан билээ. Харин бид сумандаа хандсанаар сумын Засаг даргын 2014.06.24-ний өдрийн А/49 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болж уг хороо бууцаа эзэмшиж байгаа. Манайх бууцандаа 30 гаран жил ажиллаж амьдарч байгаа ба хуупь ёсны дагуу эзэмшиж байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд ******* нь /давхар гэрчилгээ авч / саад учруулж байгаа тул ******* бууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн ******* нь өнгөрсөн хугацаанд бие өвдөөд байна гэж хэлээд 500000 төгрөг, нэг эр хонь авсан. Үүнийгээ мөн гаргуулмаар байна. Би эр хонио 200000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: гийн нараас 2016 оны зун надаас хорооны гэрчилгээг авъя гээд надад 500.000 төгрөг, эм хонь өгсөн. Уг 500.000 төгрөг болон эм хонийг өгөх боломж байхгүй. Туяамаа би 3 хүүхдүүдийн хамт халамжийн мөнгө, хүүхдийн 20.000 төгрөгөөр амьдардаг. Өөрийн бие эмнэлгийн хяналтанд байдаг. Одоо өөрийн гэх орон гэр байхгүй. Ахындаа амьдарч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бид хүний газрыг дээрэмдэж эзэмшиж ашиглаад байсан асуудал байхгүй. Манай аав, ээж ярихдаа гурван сум буюу Сайнцагаан, , ******* сумдын удирдлагууд нийлж шийдвэр гаргахдаа 5 бууцыг 5 айлд өгч байсан гэдэг. Бид хуул ёсны дагуу эзэмшиж байгаа гэв.

 

Анхан шатны шүүх

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 -т зааснаар Нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх, газар ашигласны төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч *******гаас 580.000 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч *******г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 18050 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхэд тус сумын ******* багийн нутагт орших гэх өвөлжөөний газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, тус бууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласны төлбөр 5600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2018/00824 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 580000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие гэх өвөлжөөний газрыг ашиглуулахаар зөвшөөрсөн талаар энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад огт хэлж, ярьсан болон тайлбар гаргасан асуудал байгаагүй. Харин ч миний хууль ёсны эзэмшил болох гэх өвөлжөөний газрыг эдгээр хариуцагч нар хууль бусаар эзэмшээд байгаа талаар хэлж удаа дараа нүүхийг шаардахад манай газар гээд огт нүүхгүй хууль бусаар эзэмшээд байсныг гэрч гийн мэдүүлэг, Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 5 сарын 3-ны өдрийн А/33 тоот захирамж зэрэг баримтууд нотолдог. Мөн Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 5 сарын 3-ны өдрийн А/33 тоот захирамжийг Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А/456 тоот захирамжаар хүчингүй болгохдоо ...тохирох хуулийн заалт болох иргэнд газар эзэмшүүлэх заалтыг үндэслэн олгох атал хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх заалтыг үндэслэн газрыг *******д эзэмшүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад шүүх уг захирамж нь *******д эзэмшүүлсэн нь хууль ёсны биш байсан мэтээр тайлбарлан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрх үүсээгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна тус аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А/456 тоот захирамж нь нэхэмжлэгч миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гарсан байгаа ба миний бие нэхэмжлэлээ тус захирамж гарахаас цаг хугацааны хувьд харьцангуй өмнө нь гаргасан байгааг анхааралгүй маргаан бүхий газрыг эзэмших эрх, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрх хэргийг хянан шийдвэрлэх үед талуудад үүсээгүй байна гэжээ. Гэтэл тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үед шүүхэд ******* сумын Засаг даргын 2016 оны 5 сарын 3-ны өдрийн А/33 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан байгааг анхаараагүй. Иймд миний гомдлыг хүлээн авч Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2018/00824 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх гомдлын дагуу хэргийг хянав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг баримтлаагүй, хууль тайлбарлан хэрэглэх ажлыг хийгээгүйгээр шийдвэр гаргасан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Хууль тайлбарлан хэрэглээгүй учраас Давж заалдах шатны шүүхээс материаллаг хуулийн хэрэглээнд дүгнэлт өгөх болон шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2018/00824 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хуульд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг ба хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүний эзэмших эрхтэй байгаа нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үздэг. Шударга эзэмшигч өөрийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа этгээдээс уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй. Эзэмших эрхтэй эсэх талаараа нэхэмжлэгч, хариуцагч нар маргалдаж байгаа ч зохигчдын тайлбартаа дурьдаад байгаа зүйлүүдийг шүүх эцэслэн шалгаагүй байна.

Газрын тухай хуульд зааснаар эзэмших эрх бүхий этгээд хэн болох нь бүрэн гүйцэд тодроогүй байхад шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2018/00824 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР