Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 824

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20  өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00824                                                   Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                                         гэх газар  оршин суух, РД:ЗЕ            регистрийн дугаартай, С  овогт Нын Тгийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                               гэх газар оршин суух, РД:ЗЕ                     регистрийн дугаартай, Л овогт Жийн Х,

Хариуцагч  Дундговь аймгийн                                         гэх газар оршин суух, РД:ЗЕ  регистрийн дугаартай, Далай овогт Мгийн Б нарт холбогдох

Шорвого гэх өвөлжөөөний газар чөлөөлүүлэх, 28 жил ашигласны төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Шорвого бууцны шудрага эзэмшигчээр тогтоолгох, нэхэмжлэгч Н.Тгаас 700000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Шорвого” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Адаацаг сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 3-ны өдрийн А/33 тоот захирамжийн дагуу эзэмшдэг. Энэхүү захирамжийг үндэслэн Н.Т надад 2016 оны 05 сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг, Шорвого / өвөлжөө/ гэх 5000/0,5/ м2/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000614424 дугаартай гэрчилгээ олгосон.

Гэтэл энэ өвөлжөөний газарт М.Б нь хүү Ж.Х нарын хамт 1990 оноос хойш нутаглаж, өвөлжилж, энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байгаа билээ. Би энэ хүмүүсийг газар чөлөөлж өгч, нүүхийг 12 жил шаардаж байгаа боловч едийг хүртэл нүүгээгүй, газрыг чөлөөлөөгүй.

Би Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  2017 онд нэхэмжлэл гаргасны дагуу 2018.01 05-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэхүү Шорвого гэх газрыг Н.Т  надад Адаацаг сумын Засаг даргын 2016 оны А/33 тоот захирамжийг үндэслэн олгосон 300614424 дугаар бүхий гэрчилгээгээр, М.Б нь Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 49 тоот захирамжийг үндэслэн олгосон 000457475 дугаар бүхий гэрчилгээгээр эзэмшдэг тул энэ хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шорвого гэх газар нь Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг дэвсгэр болох нь тогтоогдсон баримт өмнөх иргэний хэрэгт байгаа. Шүүгчийн захирамж гарснаас хойш Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн Б/07 тоот захирамжаар “Мгийн Бын нэр дээрх “Шорвого”-ийн бууцыг эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014.06.24-ний өдрийн А/49 тоот захирамжийг хүчингүй болгосон” байдаг. Иймээс Ж.Х, М.Б нар нь өнөөдрийг хүртэл Шорвого гэх газрыг хууль бусаар эзэмшиж байна. Би өөрийн гэсэн хэдэн малтай байсан боловч бууц хороо олдохгүй айл айлд гуйж тууж очиж явсаар байгаад мал ч үгүй болсон. Миний бие энэхүү газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй тул иргэн Ж.Х, М.Б нарын хууль бус эзэмшлээс Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Шорвого” гэх өвөлжөөний  газрыг чөлөөлүүлж өгнө үү.

  1. Ж.Х болон эх М.Б нар нь 1990 оноос хойш 28 жил Шорвого гэх өвөлжөөний газрыг хууль бусаар эзэмшиж, ядарсан миний газар эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл зөрчсөнөөс би өнөөдөр мал ч үгүй болчихсон. Шорвого гэх газарт баригдсан чулуун бөгстэй, төмөр дээвэртэй хороо нь манай ээж болон надад 1990 онд хувьчлалаар ирсэн хороо байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь миний газрыг эзэмшиж мөн хороо бууцыг 28 жил эзэмшиж, ашиглаж, мал сүргээ өсгөсөөр байгаа. Би энэ хугацаанд миний газрыг чөлөөлж өгөөч би хороондоо өвөлжмөөр байна гэж олон удаа гуйж очсон бөгөөд эсвэл та нар манай бууцанд өвөлжилж байгаа юм чинь манай малыг хариулаад өг гэж хүртэл гуйхад  миний малыг хариулж өгөөгүй, би гэрээ ачиж, малаа тууж очоод бууцандаа буух гэж очиход буулгуулахгүй, би 2 хоног гадна нь хүлээж байгаад буулгаагүй тул явсан. . Би ингэж өвөлжөөний бууцгүй тэнэж яваад хамаг малаа барсан.

Энэхүү Шорвог гэх газар нь бэлчээр сайтай, энэ айлууд жилийн 4 улиралд отор нүүдэл хийхгүй тэндээ нутагладаг гэдгийг нутгийн хүн бүхэн мэднэ. Би энэ бууцанд малаа өсгөөд амьдарч байсан бол 5 сая төгрөг байтугай малтай байх байсан. Иймээс миний эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, манай хороог ..хууль бусаар 28 жил ашигласны төлбөрт би өөрөө үнэлээд 1 жилд 200,000 төгрөгөөр бодоод 28 жил ашигласны төлбөрт 5600000 төгрөгийг хариуцагч М.Баас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг Шорвого гэх газрыг хаваржааны зориулалтаар Адаацаг сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн А/33 тоот захирамжийн дагуу эзэмшдэг болох талаар нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Дэлгэрцогт сумын 1-р баг, Ж.Х М.Б нараас хууль бусаар 28 жил газар ашигласны төлбөр 5600.000 төгрөг гаргуулах, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч  Ж.Х би энэ маргааны хариуцагч биш. Хариуцагч М.Б нь Шорвого гэх газрыг өвөлжөөний  зориулалтаар 1990 оноос хойш өнөө болтол ашиглаж эзэмшиж байгаа болно. Шорвого гэх хаваржааны бууцыг нэгдэл дундын удирдлага Адаацаг, Дэлгэрцогт Сайнцагаан сумын удирдлагатай  зөвшилцөн Нэгдэл дундын үйлдвэрт шилжүүлсэн байдаг. Энэ ч утгаараа 60 жилийн хугацаатай манай Дэлгэрцогт сумаас олгосон. Гэтэл уг бичгийг тухайн үед 1996-2000 онд Адаацаг сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга байсан Ю.Н нь маргааш буцааж өгнө гэж авч яваад одоог хүртэл өгөөгүй. Манайх 1984 оноос хойш одоог хүртэл уг газарт нутаглаж амьдарч байгаа. Манай сумынхан төдийгүй, зэргэлдээ сумынхан ч мэднэ. Энэ хугацаанд хуулийн дагуу газрынхаа татварыг төлсөөр ч ирсэн. Би Н.Тгийн эзэмшил гэх Шорвого хаваржааны бууцыг хууль бусаар эзэмшиж ашиглаагүй, хуулийн дагуу эзэмшиж ашиглаж байсан. Нэхэмжлэгч Н.Т нь 2014 оноос хойш гэнэт Шорвого гэх газрын хаваржааны бууцыг маргаж эхэлсэн. Шүүгчийн захирамж гарснаас хойш Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын засаг даргын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн Б/07 тоот захирамжаар Мгийн Бын нэр дээрх “Шорвого”-ийн бууцыг эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 6 сарын 24-ний өдрийн А/49 тоот захирамжийг хүчингүй болгосон талаар урьд өмнө нь огт мэдээгүй, дуулаагүй болно. Ер нь яагаад засаг дарга нар урьд нь гаргасан захирамжаа ямар ч үндэслэлгүй хүчингүй болгох эрхийн акт байдаг юм уу. Хариуцагч Ж.Х нь дээрх хаваржааны газрын маргаанд ямар ч холбогдолгүй Дэлгэрцогт сумын Засаг дарга нь миний эзэмшлийн газрын гэрчилгээг дураараа хүчингүй болгосонд гомдолтой байна. Шорвого гэх хаваржааны газар нь Адаацаг сумын нутаг болох нь тогтоогдсон юм бол М.Б миний бие нь шилжилт  хөдөлгөөн хийгээд шилжин суурьших боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Т нь цөөн тооны малтай байсан бууц хороо олдохгүй байснаас болж малгүй болсон мэт ярьж хэлж бичсэн байна. Энэ нь манайх гэдэг айлаас болоогүй гэдгийг анхааран үзнэ үү. 2016 оноос өмнө нэхэмжлэгч Н.Т нь Шорвого хаваржааны бууцны эзэмшигч байгаагүй гэж үзэж байна. Урьд өмнө бууцны талаар огт маргаж байгаагүй. Харин Шорвого гэх газар нь Адаацаг сумын нутаг гэдгээр нь манай бууц гэж маргаж эхэлсэн. Н.Тг маргаж эхлэхэд М.Б би Шорвого хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших хуулийн дагуу олгосон гэрчилгээтэй байсан.  Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн Шорвого гэх хаваржааны газрын хууль ёсны эзэмшигч нь М.Б мөн болохыг анхаарч үнэ үү. Хариуцлагагүй удирдлага нараас болж заль мэх гаргаж ядарч зүдэрснээрээ далимдуулан өөрийнхөө эзэмшилд авах оролдлого хийж байгаа нэхэмжлэгч Н.Тд гомдолтой байна. Урьд нь хариуцагч М.Б надаас нэхэмжлэгч Н.Т нь 2010 онд газраа зарна урьдчилгаа 500.000 төгрөг, 1 хонь авч байсан удаатай. Нэхэмжлэгч Н.Т нь урьд нь бууцаа зарна үрнэ гэж хэлээд мөнгө мал авчихаад одоо нэхэмжлэлдээ хууль бусаар 28 жил ашигласны төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгож өгнө үү? Иймд нэхэмжлэгч Н.Тгийн Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг, Шорвого гэх хаваржааны  газрыг чөлөөлүүлэх хууль бусаар ашигласны төлбөрт 5.600.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... Бие 1979 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Нэхэмжлэгч Н.Т нь сүүлийн 5 жилээс буюу 2012 оноос эхлэн биднийг энэ бууцнаас хол, нүү, энэ манай бууц гэж хааяа хэлдэг болсон. Бид тухайн үед энэ талаар сумын удирдлагаас тодруулахад энэ бол танай бууц шүү дээ гэдэг учраас хэл ам хийдэггүй билээ.

Шорвого бууцыг манай аав ээж 1989 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа ба би эхнэртэйгээ хамт уг бууцанд одоог хүртэл амьдарч байгаа билээ. Энэ бууцыг нэгдэл дундын үйлдвэр тарж, өмч хуьчлалд ороход бидний хувьцаа болох ягаан |тасалбараар авсан юм билээ. Энэ бууцыг эзэмшдэг талаарх анхны гэрчилгээг 1996-2000 онд Адаацаг сумын ИТХ-ын дарга байсан Ю.Нэмэхбаяр манайхаар буухдаа авсан гэдэг. Уг бууцыг бид сумандаа хүсэлт гаргасны үндсэн дээр сумын Засаг даргын 2014.06.24-ны 49 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж, 2014.06.27-ны өдөр 000457475 тоот гэрчилгээтэй болсон. Харин энэхүү гэрчилгээ, газар эзэмших тухай захирамжыг хүчингүй болгосон тухай энэхүү нэхэмжпэлээс харлаа Энэ захирамжийн маргаан үүсгэхээр аймгийн Засаг даргад гомдол гаргасан байгаа билээ. Газрын жинхэнэ эзэмшигч нь миний ээж Б гэдэг хүн юмаа. Бид авч он удаан жил эзэмшиж ашиглаж байгаа бууцаа Н.Тгийнх гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Нэгэнт энэ бууц нь манай ээжийн бууц тул нэхэмжилсэн 5600000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: М овогтой Б миний бие Дэлгэрцогт сумын уугуул иргэн, 64 настай. Миний бие нөхөр Жийн хамт 1979 оноос эхлэн хамтран амьдарсан ба 1984 оноос хойш Дэлгэрцогт сумын 1 дүгээр баг Шорвогийн бууцанд амьдарч байгаа ба нөхөр маань 2012 онд нас барсан. Манайх их хувьчлалын үеэр еөрийн эзэмшиж байсан бууц болох энэхүү Шорвогийн бууцыг өмч хувьчлалаар авч одоог хүртэп нутагпаж байгаа билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Адаацаг сумын иргэн Н.Т гэгч хүн ирж манайхыг бууц хороо сулла, эсвэл мөнгө төгрөг өг гэж нэхэж дарамталдаг болсон билээ.

Уг бууцанд бид 1990 оноос эхлэн өнөөдрийг хуртэл амьдарч байна Амьдарч байх хугацаандаа хороо бууцыг эзэмших эрхтэй болохыг нотопсон 60 жипийн гэрчипгээтэй байсан. Гэвч 2000-аад оны үед Адаацаг сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ю.Н  нь манай гэрчилгээг аваад алга болгосон. Энэ талаар Нэмэхбаяр нь өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан билээ.

Харин бид сумандаа хандсанаар Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014.06.24-ний өдрийн А/49 тоот захирамжаар Газар эзэмших эрхтэй болж уг хороо бууцаа эзэмшиж байгаа. Манайх бууцандаа 30 гаран жил ажиллаж амьдарч байгаа ба хуупь ёсны дагуу эзэмшиж байгаа боловч эзэмших, эшиглах эрхээ хэрэгжүүлэхэд Н.Т нь /давхар  гэрчилгээ авч / саад учруулж байгаа тул Шорвого бууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө

Мөн Н.Т нь өнгөрсөн хугацаанд энэ бие өвдоөд байна гэж хэлээд 500000 төгрөг, нэг эр хонь авсан. Үүнийгээ мөн гаргуулмаар байна. Би эр хонио 200000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Т сөрөг нэхэмжлэлд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мгийн Б нараас 2016 оны зун надаас хорооны  гэрчилгээг авъя гээд надад 500.000 төгрөг, эм хонь өгсөн. Уг 500.000 төгрөг болон эм хонийг өгөх боломж байхгүй. Т би 3 хүүхдүүдийн хамт халамжийн мөнгө, хүүхдийн 20.000 төгрөгөөр амьдардаг. Өөрийн бие эмнэлгийн хяналтанд байдаг. Одоо өөрийн гэх орон гэр байхгүй. Ахындаа амьдарч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Т нь Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутагт орших Шорвого гэх өвөлжөөний газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 28 жил бууц ашигласны төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч М.Б, Ж.Х нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Тд олгосон Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутагт орших 5000 м.кв газрыг эзэмших эрхийг  Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 08 өдрийн А/456 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.  /ХХ-111/

Хариуцагч М.Бт олгосон Шорвогын бууцны газрыг эзэмших эрхийг Дэлгэрцогт сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 12 өдрийн Б/07 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий газрыг эзэмших эрх, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрх хэргийг хянан шийдвэрлэх үед талуудад үүсээгүй байна.

Маргаан бүхий газрыг 2016 оны 05 сарын 03 өдрөөс 2018 оны 10 сарын 08 өдрийг хүртэл нэхэмжлэгч Н.Т эзэмших эрхтэй байсан байх боловч хариуцагч М.Б, Ж.Х нартай газар ашиглуулах талаар харилцан тохиролцоогүй,  жилийн 200000 төгрөгийн төлбөрийг  ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй  байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д /газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно/ заасан этгээдээс /Адаацаг сумын Засаг даргаас/ өөрийн эзэмшлийн газраа бусдад ашиглуулах тухай зөвшөөрөл авсан талаархи холбогдох баримтыг нэхэмжлэгч  тал тус шүүхэд ирүүлээгүй байна.

  Иймд нэхэмжлэгч Н.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч М.Б нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Шорвого бууцны шудрага эзэмшигчээр тогтоолгох, Н.Тгаас 500000 төгрөг, 200000 төгрөгний эд зүйлс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Н.Т эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М.Баас 500000 төгрөг бэлнээр, мөн 1 хонины мах авсан болохоо хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбартаа зөвшөөрч мэдүүлдэг.  Дээрхи бэлэн мөнгө болон эд зүйлсийг талууд маргаан бүхий газрын гэрчилгээний үнэ гэж тайлбарлаж байна. /ХХ-20-22, 58/ 

Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрхийг  /гэрчилгээг/ шилжүүлэх хх-ийн 20-22, 58, /худалдах, худалдан авах/ гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хэлбэрээр  хийгдээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.  Иймд талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М.Баас авсан эд зүйл / хонины мах/-ыг 80000 төгрөгөөр үнэлсэнийг  хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 580000 төгрөгийг  хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Тд холбогдуулан Шорвогын бууцны шудрага эзэмшигчээр  тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Т нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч М.Бын Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Тгаас 18050 төгрөг гаргуулж хариуцагч М.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Тгаас хариуцагч М.Б,  Ж.Х нарт холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх, газар ашигласны төлбөр  5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Тгаас 580.000 төгрөг гаргуулж хариуцагч М.Бт олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч Н.Тг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Тгаас 18050 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б