Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2016/0049

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2016/0049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Улаанбаатар хот

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Д.Б

 

            Хариуцагч: Б.А

Хариуцагч: Б ХХК

                       

63 166 127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.З, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч иргэн Б.Агээс “Б” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсаны төлбөрт төлсөн 35,000,000 төгрөг болон үндэслэлгүйгээр шилжүүлж авсан 17,389,527 төгрөг нийт 52,389,527 төгрөг, “Б” ХХК-иас тус компанийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан 10,776,600 төгрөг, нийт 63,166,127 төгрөг гаргуулах тухай.

Иргэн Д.Б миний бие нь 2015 оны 04 сарын үеэс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, ******* үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах “*******” кофе шопоор үйлчлүүлэх болсон бөгөөд тэр кофе шопыг найзынхаа хамт ажиллуудаг гэх Ч.*******тай танилцсан. Ч.*******тай танилцсанаас хойш тэрээр кофе шопын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, кофе боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар танилцуулж намайг хөрөнгө оруулаач гэж ятгах болсон бөгөөд 2015 оны 05 сард кофе шопыг хамтран ажиллуулдаг найз Б.Атэйгээ танилцуулсан. Тэр хоёр “*******” кофе шопыг Б.Агийн нэр дээр 100 хувийн бүртгэлтэй “Б” ХХК-иар явуулдаг, энэхүү компанийг үүсгэн байгуулахад 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, компанийн үндсэн үйл ажиллагаа нь "*******” кофе шоп бөгөөд компанийн үндсэн бүтээгдэхүүн болох “*******” кофег хэрэглэгчдэд таниулж, брэнд болгоход нэлээдгүй цаг хугацаа зарцуулсан, "*******” брэнд бол “Б” ХХК-ийн гол өмч нь юм гэж надад итгүүлсэн. Би “Б” ХХК-ийг үнэхээр л 70,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй гэж итгэн 2015 оны 05 сард Б.Агээс тус компанийн 51 хувийн хувьцааг 35,000,000 төгрөгөөр худалдан авч уг төлбөрийг 2015 оны 05 сарын 27-ны өдөр ам.доллароор тооцон нийт 18,286 ам.доллар төлсөн. Энэ мөнгийг Б.А нь “Б” ХХК-ийн дансаараа шилжүүлэн авч өөрөө ашигласан. Ингээд “Б” ХХК-ийн 51 хувийн хувьцааг миний бие 25 хувийн хувьцааг Б.А, 24 хувийн хувьцааг Ч.******* тус тус эзэмшихээр болж t Б.Аг компанийн гүйцэтгэх захирлаар томилон санхүүгийн үйл ажиллагааг хариуцуулсан. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэр болоод аливаа хөрөнгө оруулалтыг хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнд хувь тэнцүү хариуцах учиртай боловч миний бие компанийн үйл ажиллагаанд 23,482,240 /хорин гурван сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин төгрөг/ төгрөг, кофены үйлдвэр байгуулах байр олох, түүнийг завсарлах, түрээслэх зэрэг ажиллагаанд ойролцоогоор 25,000,000 төгрөг нийтдээ 48,482,240 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл тэрээр компанийн маркетинг, менежментийг хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүй төдийгүй компанийн орлогоос хувьдаа авч зарцуулах, компанийн үндсэн үйл ажиллагаа болох кофены үйлдвэр байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын саналыг маань хүлээн авахгүй байх, компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх зэргээр хавчих болсон. Үүний зэрэгцээ Б.А нь “Б” ХХК-ийг 70.000.000 /далан сая/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр байгуулаагүй, тус компанид хэзээ ч ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байгаагүй, гол өмч гээд байгаа “РеаЬеггу” брэндийн барааны тэмдгээ ч компанидаа бүртгүүлээгүй төдийгүй “*******” брэндийн барааны тэмдгийг хувь иргэд /өөрсдийн/-ийн өмчөөр бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хандаж өргөдөл гаргасан байсан. Мөн кофены түүхий эд худалдан авах ажлын хүрээнд буюу түүхий кофе худалдан авахад зориулж Б.Агийн хэлсэнээр Япон улсаас оруулж ирэх 990 кг түүхий кофены үнэд 1,232,182 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун наян хоёр/ иенийг 2015 оны 07 сарын 24-ны өдөр, 240 кг кофены үнэд 301,286 /гурван зуун нэг мянга хоёр зуун наян зургаан/ иенийг 2015 оны 10 сарын 20-ны өдөр Япон улсад байх түүний нагац ах Д.*******ынх нь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл дээрх кофег нийлүүлсэн Япон Улсын “Катория Филд" компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжпэх болон бусад бодит баримтуудаас харахад Б.А жинхэнэ үнээс 1 дахин илүү мөнгийг надаас илүү авч байсан болох нь хожмоо тодорхой болсон. Түүний ийнхүү илүү авсан мөнгөний дүн нь нийт 766.734 иен болдог. Үүнийг задлан тайлбарлавал:

Кофены төрөл

1кг түүхий кофены бодит үнэ /нийлүүлзгч ягтон улсын “Катория Филд”

компанийн үнэ/

Б.Агийн ирүүлсэн үнэ

Илүү авсан үнийн зерүү

Колумб кофены шош

550 ¥

1100 ¥

550 ¥

Танзани кофены шош

600 ¥

1200 ¥

600 ¥

Гондурас кофены шош

545 ¥

1090 ¥

545 ¥

Индонези кофены шош

460 ¥

920 ¥

460 ¥

Сантос кофены шош

510 ¥

1020 ¥

510 ¥

Гватемал кофены шош

625 ¥

1250 ¥

625 ¥

Нийт үнэ

616.091 ¥

1.232 182 ¥

616.091 ¥

 

Энэ мэт байдлаас болоод Б.А нартай хамтран ажиллах ямарч боломжгүй болсон тул Б.Атэй 2015 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан 'Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх тухай гэрээ”, Б.А, Ч.******* нартай 2015 оны 06 сарын 09-ны өдөр байгуулсан “Б” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээ”-нээс татгалзан, гэрээний гүйцэтгэлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах, компанийн үйл ажиллагаанд хувиасаа зарцуулсан мөнгөө буцаан авах тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрээд байгаа тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжпэл гаргаж байна.

Гурав. Нэхэмжпэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлж өгсөн бөгөөд Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэйн адил гэрээнээс татгалзах, гарах эрхтэй юм. Ийнхүү гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлээр журамлан зохицуулж өгсөн бөгөөд миний бие уг журмын дагуу гэрээнээс татгалзаж “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцолгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээнээс татгалзан гарсан учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар: “гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” болно. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн: “компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй" гэсэн заалт болон 9.3 дахь хэсгийн: “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалтын дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, компанийн хөрөнгө нь тусдаа байдаг. Тиймээс “Б” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа гаргасан мөнгөө буцаан авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Мөн Б.А нь Япон Улсруу түүхий кофены захиалга хийхдээ надаас үндэслэлгүйгээр нэг дахин илүү мөнгө авсан учраас уг илүү авсан мөнгөний хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсгийн: “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлага

Миний бие нь иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал болон гэрээнээс татгалзах журмын дагуу хариуцагч Б.Атэй 2015 оны 05 сарын 22- ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх тухай гэрээ”, Б.А, Ч.******* нартай 2015 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан “Б” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээ”-нээс нэгэнт татгалзан гарсан юм. Иймд хариуцагч иргэн Б.Агээс: “Б” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсаны төлбөрт шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнээс нэг дахин илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 766,734 иен буюу 17,389,527 төгрөг, нийт 52,389,527 төгрөг буцаан гаргуулах, “Б” ХХК-иас: компанийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан 10,776,600 /арван сая долоон зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулах, нийт 63,166,127 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Агээс 52,389,527 төгрөг, Компаниас 10,776,600 төгрөг, нийт 63,166,127 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2015.4 сард кофе шоппоор үйлчлүүлдэг байгаад хариуцагчтай танилцсан. А, ******* нар нь Б ХХК-д хөрөнгө оруулаад хамтарч болно гэсэн. Аү ******* нар нь хамтран өмчилдөг бөгөөд 70 саяын хөрөнгө оруулалт хийчихсэн гэсэн. Улмаар Бын 51 хувийг нь 35 сая төгрөгөөр авахаар тохирсон. Санхүүгийн асуудлыг А хариуцаж байсан. Улмаар бүхий л хөрөнгө оруулалт санхүүжилтыг нэхэмжлэгч гаргаж байсан. Эргэлтийн хөрөнгөд 23,482,240 төгрөг гаргасан. Байрны түрээс, засвар гээд 25 сая орчим төгрөг гаргасан. Хамтран ажиллана гэсэн боловч А ******* нар нь итгэл эвдэж эхэлсэн. Өмнө нь хөрөнгө оруулсан гэдэг нь худлаа болсон. Мөн кофений үр татна гэж төлбөр гаргуулж байсан. Японоос 990 кг үрэнд 1,232,182 еэн гаргасан. 2015.10.20-нд мөн япон уруу үрэнд 301,286 еэн шилжүүлсэн. Агийн ах гэх Д.*******ын данс уруу шилжүүл гэснээр шилжүүлсэн. Бодит байдалд үнэ нь 2 дахин бага байсан нь сүүлд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл А нь үнийг нь нэмээд нэхэмжлэгчээс илүү төлбөр авсан байсан. Талууд 2015.5 болон 6 сард хамтран ажиллах гэрээгээр ярилцсан Пибэйри гэдэг нь Б ХХК-д биш хувь хүнээр байсан. Ингэж хамтран ажиллах явцад итгэл эвдэж эхэлсэн. Улмаар гэрээнээс татгалзаж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. 2016.4 сард мэдэгдсэн. Цаасаар хүргүүлсэн. Ийнхүү гэрээнээс татгалзсан тул хувьцааны төлбөр 35 сая төгрөг, кофе татахад илүү төлсөн 17,389,527 төгрөг, Б ХХК-ний үйл ажиллагаанд төлсөн 10,776,600 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч “Б” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-ны хувьцаа эзэмшигч Б.А надтай хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан компаний 51 хувийн хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон. Тэрээр манай компаний хувьцаа эзэмшигч болсоноос хойш компани ашиг орлоготой ажиллах бүхий л өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд санаа зорилготойгоор саад учруулж байсан, түүний тухайн үйлдлийг хувьцаа эзэмшигдийн хурлаар хэлэлцэхээр хэд хэдэн удаа хурал зарласан боловч хариу өгөлгүй ирж оролцоогүй болно. Иймээс компаний зүгээс нэхэмжлэгчийн тавьж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дэлгэрсайханы Б нь иргэн А надаас 52,389,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргажээ. Д.Б нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-ний хуьцаа эзэмшигч Б.А надтай хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан компаний 51 хувийн хувьцааг худалдан авч, компаний хувьцаа эзэмшигч болсон. Анх Д.Б нь компаний 33 хувийг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээг байгуулахад “кофе боловсруулах үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад оруулах хөрөнгө оруулалтаа буцаан авч дуустал 51 хувийн хувьцааг 35,000,000 төгрөгөөр худалдан аваад, хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авсны дараа хувьцааны 12 хувийг буцаан өгье гэснийг Б.А миний бие хүлээн зөвшөөрч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Гэтэл Д.Б манай Б ХХК-ний үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэл явуулах техник, технологи, бизнесийн нууцыг мэдэж авчихаад гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх нь бүү хэл манай компаний үйл ажиллагаа, бизнесийн нууцыг өөрийн United Resources ХХК-д нэвтрүүлж, компаний үйл ажиллагаагаа энэ чиглэлээр явуулж байгаа болно. Түүнчлэн Д.Б нь хөрөнгө оруулалт хийх нэрээр гэрээгээр халхавчлан, итгэл эвдэж, Б ХХК-ний үйл ажиллагааны чиглэл, цаашид хэрэгжих төсөл, төлөвлөгөө, техник, технологи болон компаний нууцыг өөртөө олж авч ашиглан, манай компанид онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ тэрээр одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Зохигчид 2015.3 сард танилцсан. Компаний хувьцааг аваад хамтран ажиллая гэж санал тавьсан. Улмаар төслөөс зээл авах хүсэлтээ татан аваад хамтрах болсон. Хамтран ажиллах гэрээг хийсэн. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь 100 хувь хөрөнгө оруулалт хийх болсон. Гэтэл цаг хугацаандаа хөрөнгө оруулалт хийгээгүй. Засварыг өөрийн дураар өндөр ханшаар хийж байсан. Агийн үйл ажиллагааанд өөрийн дураар оролцож эхэлсэн. Кофе худалдаж авах мөнгө нь А болон компани уруу шилжүүлээгүй. Цаанаас авсан нэхэмжлэлийг нь л нэхэмжлэгчид өгсөн байдаг. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Пибэйри брэндийг эзэмшдэгийн хувьд компаниа 70 саяаар үнэлсэн байдаг. Хэрэв хамтран ажиллана гэвэл 35 саяаар хувьцаа худалдаж авна гэсэн саналыг зөвшөөрч худалдаж авсан. А өөрийн хувьцаагаа зарсан байхад компаний данс уруу шилжүүлээд тэр нь компанид зарцуулагдсан. Кофе 8 сараас ирсэн. Үүнээс хойш ашгаа олох байсан. Энэ үед нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтаа татна гээд кофе худалдсан мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан байдаг. 2016.1 сараас гэрээнээс татгалзлаа гэсэн бдаг. Үүнийг хүлээн авах боломжгүй гэсэн. Хувьцаа эзэмшигчдийг хурлаар гэрээг дүгнэх ёстой гэсэн байгаа. Цагдаагаар шалгуулсан. Хувь эзэмшигдийн хуралд ирж байгаагүй гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж төлсөн төлбөр болох 35,000,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 17,389,527 төгрөг, нийт 52,389,527 төгрөгийг хариуцагч Б.Агээс, оруулсан хөрөнгө оруулалт гэж хариуцагч “Б” ХХК-иас 10,776,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.А, “Б” ХХК нар нь нэхэмжлэгч санал гаргасны дагуу компаний 51 хувийн хувьцааг худалдсан, улмаар хамтран ажиллах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь 100 хувь хөрөнгө оруулалт хийх байсан боловч үүргээ бүрэн биелүүлээгүй, компаний үйл ажиллагаанд саад учруулсан, гэрээгээ зөрчсөн, хувьцааг нэр дээр нь шилжүүлж өгсөн, бараа материал авсан мөнгийг хариуцагч Б.А аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Б” ХХК-д холбогдох хэсгийг хангаж, үлдэх хариуцагч Б.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 35,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч, худалдан авах тухай гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр хариуцагч Б.А нь “Б” ХХК-ний хувьцааны 51 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн төлбөрт 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хавтаст хэргийн 7-10 дугаар  тал/ Улмаар гэрээ биелэгдэж “Б” ХХК-ний хувьцааны 51 хувь нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн, улсын бүртгэлд компаний үүсгэн байгуулагчийн талаар өөрчлөлт орсон эсэх талаар зохигчид маргаагүй байна. Түүнчлэн энэ нь “Б” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээнд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хувь нийлүүлэгчээр 2 нэмэгдэж үүсгэн байгуулагчийн тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэв гэсэн бичилтээр нотлогдож байна. Хэдийгээр хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн боловч нэхэмжлэгч нь хариуцагч буюу худалдагчид бус, харин “Б” ХХК, өөрөөр хэлбэл өөрийн хувь эзэмшиж буй компаний дансанд нь 35,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт байгаа 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 32 дугаар тал/

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалах үндэслэлээ хувьцаа эзэмшигчид хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний цаг хугацааны хувьд хамтран ажиллах гэрээний дагуу худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бол хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан байна. Иймд хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан өмнө нь байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Дээр дурдсанаар худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйл буюу “Б” ХХК-ний 51 хувийн хувьцаа нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байх тул хариуцагчийг уг гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэрээнээс татгалзах гэдэг нь нэг талын хүсэл зоригоор хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээс буцахыг ойлгоно. Гэхдээ энд гэрээнээс татгалзах гэдэг нь гагцхүү үүргийн эрх зүйд хамаарах ойлголт юм. Улмаар хариуцагч буюу худалдагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч буюу худалдан авагчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрхээс дүгнэвэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаах буюу 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  1. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,389,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь Япон улсаас 2 удаагийн үйлдлээр кофе худалдан авахад илүү төлбөр төлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Ц.М нар нь төлбөрийг хариуцагч Б.А аваагүй, Япон улсаас ирсэн нэхэмжлэхийг нэхэмжлэгчид өгсөний дагуу төлбөр төлөгдсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч Д.Б нь 1,232,182 еэнийг хариуцагч Б.Агийн даалгаснаар түүний ах Д.*******ын дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан. Гэвч хэрэгт байгаа гадаад төлбөрийн даалгавраар Д.*******т 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдөр “*******” ХХК-иас 1,232,182 еэн шилжүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч Д.Б нь мөнгө хүлээн авсан Д.******* нь хариуцагч Б.Агийн ах гэсэн тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Б” ХХК-д шилжүүлэг гэсэн зориулалтаар 3,000 ам доллар шилжүүлсэн байна. Энэхүү төлбөр нь Япон улсаас кофе худалдан авахад зориулагдсан 301,286 еэнд тооцогдоно гэж зохигч хэн аль нь тайлбарласан. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл Япон улсаас кофе худалдан авах төлбөрийг хариуцагч Б.А хүлээн аваагүй бөгөөд уг төлбөрийн зарим хэсгийг хариуцагч Б.А хувьдаа авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Б.Ад холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,389,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  1. Хариуцагч “Б” ХХК-иас түүнд оруулсан хөрөнгө оруулалт болох 10,776,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Тус компаний хувьцаа эзэмшигч Д.Б, Б.А, Ч.******* нар нь 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ Уг гэрээнд хэдийгээр компаний тэмдэг дарагдсан боловч гэрээний удиртгал хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч иргэдийн хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд өөрөөр хэлбэл “Б” ХХК нь гэрээний оролцогч тал гэж үзэх боломжгүй байна. Хамтран ажиллах гэрээний 3.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь компаний үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд компани нь ашгаасаа тэргүүн ээлжэнд буцаан олгохоор тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч Д.Бээс хамтран ажиллах гэрээний дагуу “Б” ХХК-д хөрөнгө оруулалт нэрээр олгосон мөнгөн хөрөнгө нь Компаний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх зориулалттай байсан гэж үзэхгүй. Мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-9.3-т зааснаар компани болон түүний хувьцаа эзэмшигч нар нь эрх зүйн харилцаанд тус тусдаа субъект болно. Хэдийгээр дээрх хамтран ажиллах гэрээгээр хувьцаа эзэмшигч Д.Б, Б.А, Ч.******* нар нь “Б” ХХК-ны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх, түүнийг хэрхэн буцаан төлөх талаар харилцан тохиролцсон байх боловч “Б” ХХК-ний хувьд энэхүү гэрээгээр ямар нэг эрх, үүрэг үүсэхгүй юм. Гэвч нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 35,000,000 төгрөг /давхардсан баримттай/, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3,000 ам доллар буюу 357,000 еэн /давхардсан баримттай/, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000 еэн, мөн өдөр 20,000 төгрөг, мөн өдөр 1,000 ам долларыг тус тус хариуцагч “Б” ХХК-д олгосон болох нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна. Харин хэрэгт байгаа бусад төлбөрийн баримт нь нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч нарт хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Д.Б хариуцагч “Б” ХХК-ний хооронд эрх зүйн харилцаа буюу үүрэг үүсээгүй боловч нэхэмжлэгч нь дээрх мөнгийг олгосон хариуцагч “Б” ХХК-д олгосон байх тул уг хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө оруулалт гэж 10,776,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн олгосон мөнгөн хөрөнгө нь нэхэмжилсэн мөнгөнөөс илт их байх тул гадаад валютыг төгрөгт шилжүүлэн тооцох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч “Б” ХХК-иас 10,776,600 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Ад холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 35,000,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,389,527 төгрөг, нийт 52,389,527 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-с 10,776,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 187,376 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, ШҮҮГЧ                                                     Д.ГАНБОЛД