Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/01115

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/01115

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол Баянзам ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум Дулаан-Уул багт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох

11.938.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 сарын 09ий өдөр хүлээн авч, 2019 оны 07 сарын 16-ны өдөр 142/2019/01005/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь Д.*******тай 2002 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2006 оны 11 сарын 20-ны өдөр охин Э.Буян-Ундрахыг төрүүлсэн. Д.******* бид хоёр удалгүй хамтран амьдрах боломжгүй болсон тул хоёр тийшээ болж салсан, тэгээд 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн /тухайн үеийн нэрээр/ 1102 дугаартай шийдвэрээр Д.*******ыг охин Э.Буян-Ундрахын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүргийг даалгасан. Охин Э.Буян-Ундрах нь одоо 13 настай, зүрхний хавхлагын өөрчлөлттэй тул эмчилгээ хийлгүүлж байгаа, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-нд Эрдэнэт хотод хоолойны гүйлсэн булчирхайны хагалгаанд орсон, эмнэлэгт нэлээн хэдэн удаа хэвтэж эмчлүүлсэн, эм тариа их авсан. Тэгтэл эцэг болох Д.******* нь ямар ч туслалцаа үзүүлээгүй, тэтгэлгийн мөнгө төгрөгөө ч өгөөгүй сураггүй алга болсон. Д.******* хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхөөс зайлсхийж байгаа, хүүхдээ анхаарч үздэггүй, халамж тавьдаггүй, би өөрөө зүрхний архаг цус хомсрох өвчтэй болохоор хүүхдийнхээ эмчилгээнд мөнгө төгрөг гаргах эмчлүүлэхэд санхүүгийн хувьд хэцүү байдаг. Д.******* нь 2006 онд Жаргалант сумын фондны өвсийг архидан согтуурсан үедээ шатаасан хэрэгт холбогдоод 5 сая гаруй төгрөгний өрөнд ороод хорих ялаа эдэлж гарч ирээд алданги нэмэгдээд 7 сая орчим төгрөгний өр нэмэгдээд дахин ял эдлэх асуудал үүссэн. Тэгээд Д.******* нь надаас би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 7 сая төгрөгийг төлөхгүй бол дахиж ял эдлэх гээд байна, хүүхдийн тэтгэлэгээ түр хугацаагаар хаачихья, би чамд 1 сая төгрөг өгье, үүнийг аваад та хоёр байж бай, би энэ асуудлаа шийдчихээд дараа нь хүүхдийнхээ хэрэгцээнд тохируулаад мөнгө төгрөг өгнө, тэтгэлэгээ өгнө" гээд уйлаад гуйгаад байхаар нь би нэгд өрөвдөөд, хоёрт итгээд 1.000.000 төгрөг аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм. Тэгтэл Д.******* нь амалсан амлалтаа биелүүлэхгүй охиндоо нэг ч төгрөг өгөхгүй тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Би яагаад Д.*******ыг тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзээд байгаа юм бэ гэхээр Д.******* нь өвс шатаасан төлбөрөө төлөхийн тулд, өөрөө дахин ял эдлэхгүйн тулд намайг хуурч, миний итгэлийг далимдуулан худал амлалт гаргаж, сар бүр мөнгө төгрөг өгнө тэгэхгүй бол би ял эдлэх гээд байна гээд гуйгаад байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийх гэсэн санаа байсан юм байна лээ. Д.******* одоо мал маллаж байгаа, өөрийнх нь нэр дээр 20 гаруй үхэр 300 гаруй бог мал байгаа гэсэн, би үүнийг сая мэдсэн, хүүхдийн тэтгэлэг өгч байсан үедээ бол энэ талаар огт хэлэхгүй байсан тэгэхээр орлогоо нуун дарагдуулж байсан гэдэг нь тодорхой болсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой, ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно, мөн зүйлийн 18.6-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан хугацааг энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацаанд оруулан тооцохгүй. Энэ тохиолдолд энэ зүйлд заасан хугацааг төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг олж илрүүлснээс эхлэн тоолно гэж заасан. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч...-ийн нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан. Тиймээс би Д.*******аас хуульд заасны дагуу хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг буюу 7.959.300 төгрөгийг нөхөн төлүүлэх, алдангид төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 3.979.650 төгрөгийг нэмж, нийт 11.938.950 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь Д.*******тай 2002 оноос хойш хамтран амьдарсан. 2006 онд охин Э.Буян-Ундрах төрсөн бөгөөд удалгүй хамтран амьдрах боломжгүй болсон учраас салсан. Д.******* нь Жаргалант сумын өвсний фондыг шатаасан хэрэгт холбогдоод ял эдлэх болсноос салсан байдаг. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаартай шийдвэрээр Д.*******ыг охин Э.Буян-Ундрахын эцгээр тогтоож, сар бүр тэжээн тэтгүүлэх шийдвэр гарсан байгаа. Охин Э.Буян-Ундрах нь одоо 11 настай, зүрхний ховдлын өөрчлөлттэй тул байнга эмчилгээ хийлгэдэг. 2019 оны 07 дугаар сард хоолойны гүйлсэн булчирхайн хагалгаанд орсон. Эмнэлэгт нэлээн олон удаа хэвтэж эмчлүүлсэн, эм тариа авсан боловч эцэг Д.******* нь ямар ч туслалцаа үзүүлээгүй, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өгөхгүй олон жил сураггүй алга болсон. Д.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж, хүүхдээ анхаарч үздэггүй, хүүхэдтэйгээ уулздаггүй. Д.******* өөрөө бас зүрхний өвчтэй. Тийм учраас хүүхдээ эмчлүүлэхэд санхүүгийн хувьд хэцүү байдаг. Д.******* Д.*******ээс шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэлэг төлж байгаад би 7.000.000 төгрөгийг төлөхгүй бол шоронд орох гээд байна. Эхлээд энэ өрөө дарчихаад хүүхдийн тэтгэлэгээ үргэлжлүүлээд өгье, хүүхдийн тэтгэлэгээ зогсоогооч гэж эгч нь гуйгаад, өөрөө ч гуйгаад байхаар нь Д.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хүүхдийн тэтгэлгийг зогсоосон байдаг. Түүнээс хойш 1.000.000 төгрөг өгчихөөд Д.******* эцэг хүнийхээ үүргийг биелүүлээгүй хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Яагаад санаатай зайлсхийсэн гэж үзэж байгаа вэ гэхээр Д.*******т худал амлалт гаргаж бичиг хийлгэж авсан. Өөрөө надад ямар ч өмч хөрөнгө байхгүй гэж ярьдаг мөртлөө Улаантолгойд 221 толгой малтай. Орлогоо нуун дарагдуулсан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлд тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч бусад холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэж, хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж тодорхой заасан байгаа. Гэр бүлийн хуулийн 56 дүгээр зүйлд тэжээн тэтгэх ажиллагааг дуусгавар болгох 4 үндэслэлийг заасан байгаа. Энэ 4 шаардлагын алийг ч хангаагүй байхад энэ ажиллагааг дуусгавар болгосон. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа. Үндэслэлгүйгээр хүүхдийн тэтгэлэг төлөх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлд төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний тэтгэмж авах ажиллагааг дуусгавар болгосон гэж хариуцагч тал маргаж байгаа. Гэтэл энэ тийм биш. Хэдийгээр хүн харахад дуусгавар болж байгаа юм шиг боловч 29-р зүйлийн 3-т зааснаар тэжээн тэтгэх асуудалтай үүргийг дуусгавар болгоно гэж ерөөсөө байдаггүй юм байна. Монгол улсын Дээд шүүхийн зөвлөмжид гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийг тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Шүүх гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн хэн нэгнийх нь асрамжинд үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь эцэг эхийн үүргийг хувааж буй асуудал биш юм. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-р зүйлд хүүхдийн эцэг эхийн үүргийг зааж өгсөн байгаа. Дээрх хуулийн заалтуудаас харахад хариуцагч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөх ёстой гэдэг нь тогтоогдож байна. Эцэг эх нь тусдаа амьдарч байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийх үндэслэл болдоггүй. Д.*******ийн гараар бичсэн ганцхан цаасны төлөө ингэж болохгүй. Хүүхдийг 11 нас хүртэл амжиргааны баталгаажих түвшингийн тал хувиар тэтгэлэг төлдөг. Тооцооллыг хуулийн дагуу 7.959.300 төгрөг гэж гаргасан. Үүнийг хэн ч бодоод гаргачихаж болно. 2-рт хариуцагчийн өмгөөлөгч энэ асуудлыг шүүх дуусгавар болгосон гэж ярьж байна. Шүүх дуусгавар болгоогүй. Шийдвэр гүйцэтгэгч тогтоол бичсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Тухайн үед Д.******* хууль мэдэхгүйгээс Д.*******ыг 7.000.000 төгрөгөө төлөөд ялнаасаа салаад дахиад тэтгэлгээ төлөөд явна гэж ойлгосон. Д.******* хариу тайлбартаа надад олон мал байхгүй, бүгд хүний хөрөнгө гэсэн боловч малын А дансаар гараад ирсэн. Тийм учраас орлогоо нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлийг баримтлаад шийдэж өгөөч. Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийж байгаа хэлбэр. Хүүхдийн тэтгэлэг гэдэг зүйлийг дуусгавар болгодоггүй юм байна. Энэ бол хууль мэддэггүй хүмүүсийн алдаа юм. Тийм учраас нэхэмжлэлд дурдсан 7.959.300 төгрөгийг нөхөн төлүүлэх, алданги 3.979.650 төгрөгийг нэмээд нийт 11.938.950 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мотоциклтой явж байгаад осолд орж тойгны яс бяцарсан бөгөөд улмаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэс засалд орж хөлөндөө 10 гаруй хадаастай одоо эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалттай доголж явдаг хүн юм. Осолд орсноос хойш 5 жилийн хугацаанд ослын үр дагавар арилаагүй бөгөөд би баян тансаг амьдарч жаргалтай яваа хүн бишээ. Анх өвс шатаасан хэргээр хорих ял авч хоригдохдоо Д.*******т өөрийн бүрэн тавилгатай эрээн гэр зэргийг орхиод явсан бөгөөд энэхүү гэрийг би Д.*******ээс буцааж аваагүй үр хүүхдээ бодоод үлдээсэн. Одоо тэр гэр хаана байгаа, яагаад нэхэмжлэл дээрээ нэхэмжлэгч бичихгүйгээр юу ч аваагүй, намайг муу хүн мэт бичээд байгааг түүнээс асуумаар байна. Иймд Д.*******ийг шүүхийн ажиллагаанд өөрийг нь оролцуулмаар байна. Би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Баасанжав гэдэг хүнийг өмнө нь огт харж байгаагүй бөгөөд би Баасанжавтай хамт амьдарч бидний дундаас хүүхэд төрсөн биш болохоор түүнийг энэ ажиллагаанаас гаргаж өгнө үү. Гэр бүлийн хамаарал бүхий байсан хүмүүсийн хувьд Д.******* бид хоёрын хувьд бусдад мэдэгдэхгүй байх хүсэлтэй асуудлууд шүүх хурал дээр яригдах юм. Иймд би Д.******* бид хоёрын амьдралыг мэдэхгүй хөндлөнгийн хүнийг шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулмааргүй байна. Би хүүхдээ өөрөө овоглох болно. Нэгэнт намайг Д.******* гүтгэж гүжирдэж нэхэмжлэл гаргасан тул би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өвчин зовлонтой асуудлаа бичсэн байсан. Би ч гэсэн өөрийн орон гэрээ түүнд болон хүүхэддээ өгчихөөд орох оронгүй хорих ангиас суллагдаж байсан. Одоо надад нэхэмжлэл дээр бичсэн шиг олон мал энэ тэр байхгүй, бүгд хүний хөрөнгө юм. Мөнгөний хэрэг гарлаа гэж өөрөө гуйсаар байгаад 1 000 000 төгрөг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгочихоод надаар тоглож байгаа мэт дахиад л нэхээд байгааг би юу гэж ойлохоо мэдэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголоо гэж болгочихоод хүссэн үедээ сэргээгээд байдаг тоглоом, шоглоом мэт Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажилладаг юм байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар хэрэгт хавсаргагдсан байгаа. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэлдээ тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн гэдэг. Хэрэв тэгж үзэж байгаа бол нотлох баримт байх ёстой. Тэтгэлгийг албадан гүйцэтгүүлэх, хөрөнгөнөөс суутгах зэрэг ажиллагаа хийгдсэн байх ёстой. Гэтэл хэрэгт миний хүсэлтээр авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээсэн тогтоол, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Д.*******ийн хүсэлт, мөн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол гэсэн 3 баримт авагдсан байгаа. Энэ баримтаас харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн гэсэн буруутай үйл ажиллагаа нотлогдохгүй байна. Мөн дээр нь нэхэмжилж байгаа 7.959.300 төгрөг, алданги 3.979.650 төгрөг, нийт 11.938.950 төгрөгийг яаж тооцсон бэ гэдэг нь тодорхойгүй. Тодорхойгүй нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолоос харахад Д.******* 1.000.000 төгрөг аваад хаая гэсэн байдаг. Д.******* шоронд орох гээд гуйсан зүйл байхгүй. Харин Д.*******т тухайн үед 1.000.000 төгрөг хэрэгтэй байсан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Эндээс харахад төлбөр авагчийн зөвшөөрлөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. 2013 онд шүүх сар бүр эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдсэн. Шүүх нэг асуудлыг нэг удаа л шийддэг. Өөрийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгочхоод одоо дахиад нэхнэ гэсэн зүйл байхгүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах ёстой байх гэж хуульч хүний хувьд харж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлд зааснаар төлбөр авагчийн өөрийнх нь хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. 2019 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх асуудал гарч ирээд сэргээснээс хойшхи тэтгэлгийг нэхээгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлд төлбөр төлөгч нь цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол гэж заасан байгаа. Тэгэхээр энэ төлбөр төлөх ажиллагаа яагаад явагдаагүй вэ гэхээр төлбөр авагчийн өөрийнх нь хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан, энэ тогтоолд гомдол гаргаагүй байдаг. Эх хүний хувьд Д.******* бодож байгаад шийдвэр гаргахгүй яасан юм бэ. Ганцхан Д.*******ыг муу хүн болгох шаардлага байхгүй. Хууль хэрэглээний хувьд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх зүйлийг яаж хэрэглэх вэ гэдгийг шүүх анхаарч үзэх байх. Тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно гэж байгаа. Нэг ёсондоо цалин хөлснөөс барилт хийх, үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөс худалдан борлуулах зэрэг ажиллагааг хэлж байгаа. Түүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгачихаад дахин хандаарай гэсэн хууль байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-д дуусгавар болгох гэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон мэдэгдэл өгөөгүй юм байна лээ. Хариуцагчийг хайгаагүй. Энэ нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж зугтсан гэдэг нь тогтоогдохгүй. Тийм баримт хэрэгт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж бид мөнгөө авч чадаагүй гэвэл шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах журмаар асуудлыг ярих хэрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулан хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 7.959.300 төгрөг, алданги 3.979.650 төгрөг, нийт 11.938.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 23-ны өдрийн 1102 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.*******ийн нэхэмжлэлээр Д.*******ыг 2006 оны 11 сарын 20-нд төрсөн охин Э.Буян-Ундрахын төрсөн эцгээр тогтоож, түүнээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Э.Буян-Ундрахыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 сарын 06-ны 57 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 01 сарын 16-ны өдрийн 012-55-18 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Ингээд 2013 оны 04 сарын 29-нд нэхэмжлэгч /төлбөр авагч/ тэжээн тэтгүүлэгч охин Э.Буян-Ундрахын эх, хууль ёсны төлөөлөгч Д.******* нь Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Миний бие Д.******* нь Д.*******аас 2011 оны 3 дугаар сард хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгоод шийдвэр гарсан. Одоо бид 2 хоорондоо тохиролцож бэлнээр 1.000.000 төгрөгийг аваад цаашид тэтгэврийн асуудлыг хаалгахаар тохиролцлоогэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана гэх заалтад үндэслэн 2013 оны 04 сарын 29-ний өдрийн 13/33-09 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн хүсэлтээр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102 тоот шийдвэр, 57 дугаартай гүйцэтгэх хуудаст үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 19140836 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин үүсгэсэн байна.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэгдэж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу төлбөр авагчийн хүсэлтээр дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ... хариуцагч Д.******* хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан... гэх Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.*******аас хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэгт 7.959.300 төгрөг, алданги 3.979.650 төгрөг нийт 11.938.950 төгрөг гаргуулах тухай Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Д.*******ад мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний оролцоогүйгээр шүүх хурлыг явуулсан болно.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Д.*******ад холбогдуулан гаргасан хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги нийт 11.938.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 3669 дугаартай захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ