Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0005

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2019        02             25                                               05

 

 

                                                                 

Хын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гончиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяа, гуравдагч этгээд С.Энхзаяа, гуравдагч этгээд Ш.Даваасүрэнгийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ШШГАнд холбогдох

Үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох тухай маргаантай иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 01085 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.Б, С.Энараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,637,624 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 256,138 төгрөг, нийт 19,893,762 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. ... Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 01/1032 дугаартай албан тоотоор төлбөр авагч Хас банк ХХК-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсан Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м,кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэлтэй 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг 121,704,500 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Энэхүү тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 121,704,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хас банкны зээлдэгч Н.Бнар нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1170011794 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг хашаа байшин худалдан авах зориулалттай зээлж авсан. Ингэхдээ Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн            Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн     Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Хувийн сууцийг 29,000,000 төгрөгөөр, газрыг нь 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Зээлээ төлөхгүй гэрээнд заасан үүргээ зээлдэгч нар нь биелүүлээгүй тул банк гэрээг цуцалж шүүхэд хандсан. Улмаар шүүхээс Н.Бнараас 19,893,762 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Гэтэл хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд барьцааны газар дээр байгаа өөр хөрөнгийг нийлүүлээд нийт 121,704,500 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээнд орсон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Н.Бнар 58,000,000 төгрөгөөр үнэлж тус банкинд өөр зээлд барьцаалуулсан байдаг. Гэтэл өөр зээлийн гэрээнд барьцаалсан хөрөнгийг оруулан үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй хэт өндөр гарсан байна. ... Хас банкны зүгээс Сангийн яамнаас авсан тусгай зөвшөөрөлтэй ажилтнаар үнэлгээг хийлгэхэд 49,800,000 төгрөг гэж үнэлсэн. Банкны үнэлгээчний хийсэн үнэлгээ, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж хийлгүүлсэн үнэлгээ хоорондоо 70 сая төгрөгийн зөрүүтэй гарч байна. Үүнээс үзэхэд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж хийлгүүлсэн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдэж байгаа учир үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Төлбөр төлөгч Н.Б, С.Энарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоотод байрлах Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, 12х8 хэмжээтэй байшин зэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч худалдан борлуулах үнийг тогтоохын тулд үнийн саналыг талуудаас авсан боловч талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг баримтлан хөндлөнгийн үнэлгээчнээр хөрөнгийг үнэлүүлж, талуудад үнэлгээг танилцуулсан. Шинжээч томилох явцад шинжээчид хуульд заасан эрх үүргийг танилцуулж, хөрөнгийн үнэлгээг бодитой гаргах үүрэг хариуцлагыг сануулсан. Хариуцагчийн зүгээс шинжээчийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг зөв, буруу хийсэн талаар тайлбар өгөх боломжгүй юм. Төлбөр төлөгчөөс барьцааны газар дээр байгаа нийт хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэлт гаргасан тул газар дээр байгаа нийт хөрөнгийг хурааж битүүмжлэн үнэлүүлсэн. Энэ тухайгаа төлбөр авагч Хт мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд С.Эшүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Үндсэндээ энэ зээлийн гаргаж байгаа хэмжээ нь 40 сая төгрөгийн барьцаагаар хийгдсэн. Тухайн үед буюу 2013 онд Хас банк уг хөрөнгийг барьцаалахдаа 70 хувийн үнэлгээ тогтоож барьцаалж байсан. Зээлийн эдийн засагч зээлийн бус худалдаа хийгээд, тухайн зах зээлийн үнэлгээг тухайн объект ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар орлоготой юм гэдгийг үнэлж өөрөө судалгаа хийгээд түүнийгээ судалгаа хийсэн төлбөрт манайд 60 сая төгрөг гаргаж өгч байсан. Тийм учир энэ судалгааг би үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хас банк тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70 хувиар тооцож барьцаа авдаг байсан. Энэ нь үндсэндээ бол 70 хувийн журмаар барьцаа авна гэдэг бол Хас банк өөрөө 125,714,000 төгрөгөөр үнэлээд энэ үнэлгээг 70 хувиар буюу 88,000,000 төгрөгөөр барьцаалсан.

2 дугаарт: Албан ёсны үнэлгээ гэж Шийдвэр гүйцэтгэлийн газраас шинжээч томилж тогтоосон үнэлгээг ойлгох ёстой. Энэ журмаар үнэлгээ хийгдсэн. Ийм учир үнэлгээг үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байгаа. Учир нь үнэлгээчний ажлын тайлангаас харахад үнэлгээ хийх аргачлалынхаа дагуу буюу 3 төрлийн арга ашиглан үнэлгээг гаргасан байдаг. Үнэлгээ хийсэн байдлаас харахад тухайн жилд олж байсан орлого түүний хувийг тооцоолж гаргасан байсан. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг журмын дагуу хийсэн гэж үзэж байгаа. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Дшүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилох тогтоолын дагуу үнэлгээг тогтоохдоо үнэлгээний 3 аргыг хэрэглэж тогтоосон. Үүнд: эхлээд өртгийн арга буюу зардлын аргаар нь үнэлсэн. Зардлын аргаар үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад заасан аргаар үнэлэн нөхөн олгуулах үнийг 370,000 төгрөг гэж үнэлсэн. Ингээд 4 төрлийн байшин халаалттай, хана нь зузаан, өндөр, нам зэргийг тусгасан жагсаалт бүхий үнэлгээг нэгтгэн дүгнэсэн байгаа. Барилгын насжилт нь 12 жил. Нийт элэгдлийн хэмжээ 33,3 хувь болж нийт тооцоолсон өртгөөс элэгдлийн хувиа хасаад 65,5 сая гэж өртгийн аргаар дүгнэсэн. Зах зээлийн үнэлгээний аргаар үнэлэхдээ: Зах зээлийн зар болоод зарсан мэдээллийг тулгуурлаад байшингийн нэгж талбайн үнийг тодорхойлж үүн дээр хувийн сууц, үйлчилгээний зориулалттай байшин зэргийг тодорхойлж 83,9 саяар үнэлгээг тогтоосон. Дараагийн арга болох орлогын аргаар үнэлэхдээ тухайн үйлчилгээний дэлгүүр нь 2013 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тул орлогын аргаар үнэлэх боломжтой гэж тооцоолоод бүтэн нэг жилийн орлогыг авч үзээд тэндээс жилийн борлуулалтын орлого, тухайн үйлчилгээ явуулахтай холбогдон гарсан зардал, нийт ашгаас татварт суутгагдаад эрсдлийн хувь буюу хорогдуулах үеийг тооцож давхар харьцуулж орлогын аргын үнэлгээг гаргасан. Ингээд эдгээр гурван аргыг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хөрөнгөд дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг, цаашид ч мөн явуулах боломжтой зэрэг байдлыг харж үзээд орлогын аргыг тодорхойлж өнөөдрийн үнэлгээг гаргасан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан Н.Б, С.Энарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШШГАнаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хт олгохоор шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд С.Эдавж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй гэж үзэж гуравдагч этгээдийн хувьд гомдлоо дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн зүйл заалтыг тусгахдаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө” гэж тусгасан ба уг хуулийн заалтыг бүрэн эхээр нь үзвэл: “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоох үнэлгээ болохоос шинжээчийн үнэлгээ биш.

Гэтэл шүүгч уг хуулийн заалтыг дуудлага худалдааны анхны үнийг шийдвэр гүйцэтгэгч энэ зарчмаар тогтоосон гэж ойлгоод төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаар үнэлэх ёстой гэж дүгнэсэн.

Түүнчлэн маргааны гол зүйл нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон үнэлгээ бус албан ёсны эд хөрөнгө үнэлэх эрхтэй эрх бүхий үнэлгээчний хийсэн үнэлгээ байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу томилогдсон үнэлгээчин.  

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Хөрөнгийн үнэлгээний тухай” хууль батлагдан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль нь “хөрөнгийн үнэлгээ хийх эрх зүй, зохион байгуулалтын үндсийг тогтоож, энэ чиглэлээр төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна”. Тэгэхээр хөрөнгийн үнэлгээ тогтооход илүү нарийвчилсан зохицуулалттай хууль нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг огт хэрэглэлгүйгээр Хын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан ба үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ 3 хандлагын аргыг хослуулан хэрэглэж, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартад нийцүүлэн үнэлгээг хийсэн ба уг үнэлгээ үндэслэл бүхий болж чадсан.

3. Нэхэмжлэгч Х нь үнэлгээчний гаргасан үнэлгээ ямар хууль тогтоомж, заавар журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр тогтоогдсон талаар хууль эрх зүйн талаас ч хэргийн үйл баримтын хүрээнд ч хангалттай нотолж чадаагүй болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үүргийн гүйцэтгэл хангуулах үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-Хорих 443 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 06/06 тогтоолоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01085 дугаар шийдвэртэй төлбөр төлөгч С.Энхзаяа, Н.Б нарын өмчлөлийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлах Ү-1723003774, Ү-1723004021, Г-1723001885 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Ш.Даваасүрэнг шинжээчээр томилсон байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар” олгож, 6.2-т “...анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж” болохоор заажээ.

Шинжээчээр томилогдсон Ш.Дхөрөнгийн үнэлгээ хийх эрхтэйг нотлох баримт хэрэгт авагдаагүй, 2010 оны 12 дугаар сарын 20-нд олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эрх бүхий этгээдээр үнэлгээ тогтоолгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “...хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн ханшаар бус харин орлогын хандлагын аргаар үнэлж тогтоожээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Учир нь хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ... тодорхойлох” бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх аргыг үнэлгээчин бие даан сонгох эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гуравдагч этгээд С.Энхзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177. 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                                      Т.ГАНБАТ