Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/01329

 

2017 оны 05 сарын 12 өдөр Дугаар 181/Ш32017/01329 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжпэгч: Дарьсүрэн/РД: /-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ******* Тээврийн Үндэсний ******* ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч 3 Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие ******* Тээврийн Үндэсний Төв, Төрийн Өмчит үйлдвэрийн Газрын даргын тушаалаар Хөвсгөл аймгийн ******* ******* Төв ТӨҮГ-ын даргын албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн.

Энэ ажиллах хугацаандаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон хангах, ажиллах эдийн засгийн баталгааг хангаж ажиллаж ирсний зэрэгцээ үндсэн үүрэг болох орон нутгийн ачаа, зорчигч, шуудан, аймгийн *******ийн нийтийн ******* үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах, хангах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг бүрэн дүүрэн хангаж ажиллаж ирсэн бөгөөд мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн *******ийг байгуулах ажпыг зохион байгуулж ажилласан.

Мөн ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ба миний гавьяа зүтгэлийг үнэлж Төрийн дээд одон Алтан гадас одонгоор шагнагдсан.

 

Гэвч ******* Тээврийн Үндэсний Төв, Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын даргын 2016 оны 7 сарын 26-ны өдрийн 6/382 тоот тушаалаар намайг ямарч үндэслэлгүйгээр дээрх ажил, албан тушаалаас халлаа. Тушаалд дурьдсанаар тус байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд харин миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж ажиллах, ингэхдээ өөрийн үзэл бодол, шашин шүтлэг, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ боловсрол мэдлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Иймд Хөвсгөл аймгийн ******* ******* Төв, аж ахуйн тооцоот ТӨҮГазрын Даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Хөвсгөл аймгийн ******* ******* Төв, аж ахуйн тооцоот ТӨҮГазрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага дээр нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах шаардлага гаргаж байна.

Миний бие уг албан тушаалд сарын 1 100 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба ажлаас халагдсан өдөр буюу 2016 оны 7 сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл 3 сар 22 хоног /1.100.000x30.5 хоног=36.066 төгрөг, 36 066Тх112хоног=4.039.392 төгрөг/ нийт 4.039.392 төгрөгийг ажилгүй байсан үеийн цалин олговорт гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжпэгч З.Дарьсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Дарьсүрэнг ямар ч үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлсөн. Байгууллагын хууль бусаар төлөөлсөн гэж үзэж байгаа. Дарьсүрэн нь захирлын албан тушаалын ажлаа хүлээж авахад нь үүссэн нэг хүндрэл бол байгууллагын барилгын дулаан, *******ийн шугам сүлжээний ажил байгаа. Энэ байдлыг авто ******* ******* ******* мэдхийн дээдээр мэдэж байгаа. Халуун дулаангүй, цэвэр бохир усгүй ийм байранд хүмүүс ажиллах нөхцөл байхгүй. Үүнийг авто ******* ******* ******* хурлаараа хэлэлцээд улсын төсөвт тусгуулах асуудал яригдаж байсан. Улсын төсөвт тусгуулахад төсөв хүндрэлтэй байгаа учир хөрөнгө орон нутагтаа шийдвэрлэж болохгүй юм уу гэсэн хариу өгсөн байгаа. Ингээд сонгон шалгаруулалт хийгдээд Энжи энержи гэдэг компани шалгарсан боловч ажил гүйцэтгэхээс татгалзсан байгаа. Энэ тухай баримтуудыг хариуцагч тал ерөөсөө нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Ингээд дахин шалгаруулалт явуулаад Бунбага гэдэг компаниар уг барилгын засварын ажпыг хийхээр болсон байдаг. Бунбага компаний захиарал нь Дарьсүрэнгийн хүүхэд хэдий ч ямар ч ашиг сонирхолын зөрчил байгаагүй. Уг сонгон шалгаруулалт хийхэд Мянганбаяр гэдэг хүн өөрөө оролцсон байдаг. Мянганбаяр гэдэг хүн сонгон шалгаруулалтад оролцсон нь уг ажпыг хийлгэхэд ашиг сонирхолын зөрчил байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Хоёр дугаарт энэ ажил тасалсантай холбоотой нотлох баримтыг бүгдийг нь өгсөн. Захиргааны зөрчил бол тогтоогдсон байх ёстой байтал ерөөсөө тогтоосон зүйл байхгүй. Ямар ашиг сонирхлоор халаад байгаа нь ч мэдэгдэхгүй. Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйл 41.4 дэхь заалт бол байгууллагад хохирол учруулсан, байгууллагын нэр хүндийг унагаасан тохиолдолд үйлчилнэ. Байгууллагынхаа төлөө хийсэн ажлыг нь хувийн ашиг сонирхол гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл юм. П.Дэлгэрнаран гэдэг хүн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр томилолтоор очсон байдаг. Ингэж очихдоо П.Хүдэрбаатар гэдэг хүнийг ажилд томило гэж З.Дарьсүрэнг шахсан. Ингээд н.Ганзориг гэдэг хүнийг халж байж тэр П.Хүдэрбаатар гэдэг хүнийг оронд нь томилсон байдаг. н.Ганзориг нь Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр эрхээ хамгаалуулаад буцаад ажилд томилогдох зайлшгүй шаардлагатай болсон байдаг. Энэ тухай З.Дарьсүрэнгийн тушаал дээр байдаг. н.Пунцаг гэдэг хүн захирлын зөвлөлөөр хэлэлцэлгүйгээр З.Дарьсүрэнг ажлаас чөлөөлсөн байдаг. Иймд нэхэмжпэлийнхээ шаардлагыг дэмжиж байна, З.Дарьсүрэнг Хөвсгөл аймгийн ******* ******* Төв, аж ахуйн тооцоот ТӨҮ Газрын Даргын ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах шаардлага гаргаж байна. гэв.

Хариуцагч ******* Тээврийн Үндэсний ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багын 6-9 тоотод оршин суух Дарьсүрэнгээс хууль бусаар ажлаас халагдсан учраас урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн авахаар хүсэн нэхэмжпэл гаргажээ.

Тус үйлдвэрийн газрын Хөвсгөл аймгийн ************** *******ийн дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй., 14 дүгээр зүйлийн 14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй, 14.3.2. өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;" гэсэн заалтыг зөрчин өөрийн хүүхдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу үйлдвэрийн газрын Захирлын итгэмжлэлгүйгээр шүүхэд, хариуцагчийг төлөөлж байгуулагад хохирол учруулсан.

Мөн ************** ******* ******* ТӨҮГ-ын захирлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн ************** *******-ийн нийтлэг дүрмийг баталсан. Захирлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Аймгийн ************** *******-ийн нийтлэг дүрмийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай А/129 дүгээр тушаалаар аймгийн авто******* *******ийн дүрмийн 4.2- Төвийн дарга, менежер, техникийн хяналтын инженер, ахлах нягтлан бодогчийг үйлдвэрийн газрын захирал томилж чөлөөлнө гэснийг *******ийн ажилтнуудыг үйлдвэрийн газрын захирал томилж чөлөөлнө гэж өөрчилсөн.

Энэхүү өөрчлөлтөөр *******ийн дарга нь хүнтэй холбоотой тушаал гаргах эрх хэмжээгүй болсон боловч Хөвсгөл аймгийн ************** *******ийн дарга З.Дарьсүрэн нь эрх хэмжээгүй байхдаа П.Хүдэрбаатарыг чөлөөлж Д.Ганзүрхийг харуулын ажилд томилсон.

З.Дарьсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч дахин гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн буюу мэдэх буюу мэдэх боломжтой байсан өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 43 хоногийн дараа гардан авч дахин гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

 

Иймд нэхзмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* Тээврийн Үндэсний ******* ТӨҮГ-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* *******ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/382 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Хөвсгөл аймгийн авто ******* газар маань өөрөө ******* ******* ******* *******ийн харъя салбар юм. Салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байдаг. Дарьсүрэнг нэгдүгээрт байгууллагаа үндэслэлгүй төлөөлсөн гэдэг асуудал яригддаг. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна. Тэр Бунбага гэдэг компани нь Дарьсүрэнгийн хүүгийн компани юм байна гэдгийг. Шүүхэд Хөвсгөл аймгийн авто ******* *******ийн хариуцагчаар татсан байж болно. Санхүүгийн эрх мэдэлгүй хүн авто ******* ******* *******ийг төлөөлөх эрхгүй юм. Дотоод дүрмэндээ ч энэ тухай заасан байдаг. Яагаад Бунбага ХХК-нд 15 000 000 төгрөг төлөв гэхээр нэгэн шүүхийн шийдвэр гарсан учир төлсөн. Тэрнээс эд нар тухайн үйл явцыг хүлээн зөвшөөрөөд төлсөн гэдэг асуудал биш юм. Үүнээс гадна ажил тасалсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2-т урьдчилан мэдэгдээгүй зохих зөвшөөрөлгүйгээр гурав хүртэлх хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсныг ноцтой зөрчилд тооцохоор хоёр тал харилцан тохиролцсон юм гэв. Ажил тасалчихаад өвчтэй байсан гэдэг, өвчтэй байсан юм бол актаа өг гэхээр өгдөггүй байсан. Ийм учир сахилгын шийтгэл ногдуулсан юм гэв. Бид бол хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас халсан байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжпэгч З.Дарьсүрэн нь хариуцагч ******* ******* ******* ******* ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ТӨҮГ нь нэхэмжлэгч үйлдвэрийн газрын захирлын итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид Хөвсгөл аймгийн авто ******* *******ийн даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № хг/1589 хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хууль бусаар байгууллагыг төлөөлсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад зааснаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг ажпаас халсан болох нь 6/382 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

 

Нэхэмжлэгч нь ямарч үндэслэлгүйгээр дээрх ажил, албан тушаалаас халлаа гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчтай байгуулсан № хг/1589 хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.8 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.4-т эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

№ хг/1589 хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.8.5-д Хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр ажлын 3 хоног ажил тасалсан гэжээ.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажпын 3 хоног ажил тасалсан болох нь нэхэмжпэгчийн 2016 оны ажпын цагийн 7 дугаар сарын цагийн бүртгэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь № хг/1589 хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.8.5-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 1235 архивын лавлагаа, 2016 оны ажпын цагийн бүртгэлээр тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжпэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажпаас халсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжпэгчийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжпэгч нь хариуцагчийг хууль бусаар төлөөлсөн болох нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/115 тоот тушаалын хавсралт Аймгийн авто******* *******-ийн нийтлэг журмын болон Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байх боловч тус зөрчил нь № хг/1589 хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй болох нь хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч З.Дарьсүрэнгийн Хөвсгөл аймгийн авто ******* ******* ТӨҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн олговорт 4 039 392 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, ** 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус

удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч З.Дарьсүрэнгийн Хөвсгөл аймгийн авто ******* ******* ТӨҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн олговорт 4 039 392 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч З.Дарьсүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 590 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч З.Дарьсүрэнд олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.