Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/00448

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2017 оны 02 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2017/00448 Улаанбаатар хот

г

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сухбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* боловсрол *******" ХХК/РД: /-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч:  Нэкст ******* ХХК/РД: /-Д холбогдох,

14 390 240 төгрөгийг гаргуулах тухай, 14 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* боловсрол ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04-р сарын 08-ны өдөр манай ******* боловсрол ******* ХХК нь Нэкст Зион ХХК-аар Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн 2 тайзны бүтээх ажлыг 22 хоногийн хугацаанд багтаан бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх, түүний хариуд манай компани материалын зардлаас гадна ажлын хөлсөнд 20.000,000 /хорин сая/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 03/02-12 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 2.2. дах заалтад заасны дагуу Нэкст ******* ХХК нь тайз заслын ажлын Ф материалын болон бусад зардлыг багтаасан төсөв гаргаж манай талаар батлуулж уг батлагдсан төсвийн дагуу манай тал материалын зардлын 40 хувийг урьдчилан олгож, тайз заслын ажил дуусаж тайзаа хүлээлгэн өгснөөр гүйцэтгэлээр нь үнэлэн үлдэгдэл 60 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан ч гүйцэтгэч материалын зардалаа 100 хувь урьдчилан авч байж

 

ажлаа цагт нь дуусгах боломжтой гэсэн тул бид материалын зардалыг 100 хувь урьдчилан олгохоор болж, гэрээний 2.2 болон 2.3 дах заалтад заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаа буюу гэрээ ёсоор ажлын хөслний 30 хувь болох 6 сая төгрөг бусад зардал болох мөн 6 сая төгрөг нэмж, материалын зардал болох 44 170 500 /Дөчин дөрвөн сая нэг зуун далан мянга таван зуун/ төгрөгийн хамт нийт 56 000 000 /тавин зургаан сая/ төгрөгийг Нэкст ******* ХХК-д урьдчилан шилжүүлж гэрээнийхээ үүргийг цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлж ирсэн боловч Нэкст ******* ХХК нь цаг хугацаандаа багтаж тайз заслын ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс гадна төсөвт заагдсан материалын тоо чанарт хүрэхгүй материалаар хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд бидний зүгээс нэгэнт хүлээлгэн өгөх хугацаа хэтэрч шоу нэвтрүүлгийн бичлэгийн ажил эхэлсэн байсан ч дахин 14 хоногийн нэмэлт хугацаа тогтоон өгч тус хугацаанд багтаан дутуу ажлуудыг гүйцээх, мөн тайз заслын материалыг төсөвт заагдсан чанартай материалаар бүрэн хийж, бусад дутуу ажил болон, доголдолтой ажлуудыг засаж сайжруулах талаар 2016 оны 05-р сарын 02-ны өдөр мэдэгдэл акт бичиж өгсөн. Гэтэл Нэкст ******* ХХК нь бидний өгсөн мэдэгдлийн дагуу нэг ч ажил хийж гүйцэтгэлгүй ажлаа дутуу хаяж явсан учраас бид арга буюу өөрсдийн ажилчдаар дутуу орхисон ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

Дээрхи шалтгаан нөхцөл буюу гүйцэтгэгчийн ажлаа цаг хугацаанд зохих ёсоор бүрэн чанартай хийж гүйцэтгээгүй буюу төсөвт тусгагдсанаас тоо, чанарын доголдолтой материалаар гүйцэтгэсний улмаас материалын зардлын зөрүү болон дутуу доголдолтой ажлыг өөрсдийн хөрөнгө, хүчээр засварласны хохиролд нийт 26 390 240 төгрөгийн хохирол бидэнд

учруулсан.

Иймд бидний хооронд багуулсан гэрээний 4.10 дах хэсэгт Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс шалтгаангүйгээр татгалзах, ажиллах боломжгүй болох, гэрээт ажлыг хаяж явсан тохиолдолд захиалагчийн нэхэмжилсэн төлбөрийг үл маргах журмаар барагдуулах үүрэг хүлээнэ, мөн гэрээний 2.2 дахь заалтад материалын зардлын үлдэгдэл 60 хувийг ажлын гүйцэтгэлийг үнэлэн олгоно, гэрээний 4.11 дэх заалтад Түйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон тогтсон хугацаанаас хоцорсноос бичлэг хойшлох буюу цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги бодож захиалагчийн хохирлыг барагдуулна. гэж тус тус заасныг үндэслэн

Ажил гүйцэтгэх материал зардлын батлагдсан төсвөөс зөрүү буюу дутуу болон чанаргүй материалаар ажил гүйцэтгэсэний хохирол болох 24 662 140 төгрөг,

Ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй буюу гэрээнд заасан хугацаанаас 20 хоног хэтрүүлсний алданги болох 2 000 000 /хоёр сая/ төгрөг

Доголдолтой ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хийж гүйцэтгүүлсний зардал болох 1 728 100 төгрөг нийт 28 390 240 төгрөгийн хохирлоос гэрээний 2.3-т заасан ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс буюу Нэкст ******* ХХК-д төлөх ёстой ажлын хөлс болох 14 сая төгрөгийг хасч 14 390 240 /Арван дөрвөн сая гурван зуун ерэн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг Нэкст ******* ХХК-аас гаргуулж манай компанид төлүүлэн биднийг хохиролгүй

 

 

болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Нэкст ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр талууд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Иргэнийн хуулийн 343 дугаар зуйлд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч н ь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил # гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 тайзыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байдаг ба "******* боловсрол ХХК-ийн ******* Телевиз нь манай компаний хийж гүйцэтгсэн тайзыг ашиглан "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж үзэгч олны хүртээл болгосон болно. Тус компанийн нэхэмжлэлээс харахад манай талыг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж ажлыг хөлсийг тохирсон хэмжээнд тооцсон байна. Манай гүйцэтгэсэн тайзны материалын үнийн дүнгийн 60 хувь дутуу байсан бол шоуны бичлэг эхлэх ямар ч боломжгүй байх байсан. Гэтэл тус телевиз бидний гүйцэтгэсэн тайзыг ашиглаад шоу арга хэмжээгээ явуулж бичлэгээ хийж дуусгачихаад дугуу тайз, ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй болно.

Материалын зардлыг үлдэгдлийг ажлын гүйцэтгэлийг харж байгаад шилжүүлнэ гэж телевизийнхэнтэй тохиролцсон. Гэтэл 2016-оны 4-р сарын 21-ний өдөр буюу тайзны гүйцэтгэлийн дийлэнх хугацаа өнгөрч жинхэнэ шоу т болох газар болох "Крокус центрт" очиход дөрөвхөн хоног үлдсэн байхад дараагийн шатны санхүүжилт орж ирснээр хугацаа алдсан. 2016 оны 4-р сарын 25-ны өдөр жижиг тайзыг ******* тв-ийн байранд угсарсан болно.

Энэхүү тайзны гүйцэтгэл нь шоу болох газрын нийн ашигтай талбай болох 500м.кв талбайд бичлэг болохоос хэдхэн өдрийн өмнөөс угсралт эхэлнэ гэсэн шаарддагын дагуу бид орж ирсэн санхүүжилтээс өөрсдийн ажлын хөлснөөс шоуны тайзтай тэнцэх хэмжээний талбайтай ажлын байр түрээслэн хийж байж бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгэсэн болно. Тус ажлын байрыг 14 хоногийн хугацаанд 450000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Бидний урд хийж байсан тайзны ажлын туршлагаар тайзыг шоу арга хэмжээ болох газраа өмнө нь хэдэн өдөр авч байж хийдэг байсан. Харин энэ тайз нь урд байгаагүй хамгийн нүсэр тайз мөн шоу болох газар байхад бичлэгээс өмнө угсрах хэдхэн өдөр өгсөнтэй холбоотойгоор өөр газар байгууламж түрээсэлж байж хийж амжуулсан.

Ингээд том тайз угсрах газар болох "Крокус центрт" гүйцэтгэл эхлээд бичлэг эхлэх өдөр хүртэл хэдхэн өдөр үлдсэн тул илүү олон ажиллах хүч нэмэлт хөлсөөр ажиллуулах шаардлага гарсан.

Мөн тус телевизийнхэн тайзны ажлыг хийгдэж дуусах дөхөж байхад / гүйцэтгэл ... хувь/ ирж бэлтгэл буюу Пургон хийнэ тайз чөлөөл гэж биднийг тайзнаас хөөснөөр тайзаа бүрэн бэхэлж дуусаагүй байхад бүжгийн бэлтгэл хийж, тайзыг ашиглаж гэмтээсэн тул дахин бэхэлгээ хийхэд нэмэлт зардлууд хугацаа зарцуулах шаардлага гарсан. Мөн ажилчдыг нэмэлт хоногоор ажиллуулах шаардлага гарсан.

Үүнээс үүдэн гарсан тайзны хүндрэлүүдийг шийдэн ажиллаж байхад тус телевизийн шоуны найруулагч биднийг хөөж гаргасан.

Тус тайзны ажлын гэрээнд байгаа нийт төсвийн ажилчдын хоол хүнс бүх зардлыг хариуцаад өөрсдөө ажлын хөлсний үлдэгдэл ажилчдын цалин болох

14.0.         000 төгрөгийг авч чадаагүй өдий хүртэл асар их алдагдал хүлээсэн. Иргэний хуулийн 346 дугаар зүйлд ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан.

Манай компани Монгол улсад анх удаа олон улсын хэмжээний шоуны # тайзыг хийж гүйцэтгэснээр тус тв-ийн нэр хүндэд тодорхой хэмжээний нэмэр болсон нь тус шоуны үеэр өдөрт 700000 үзэгчтэй байна гэсэн өөрсдийнх нь хэлсэн статистик харуулж байна. Энэхүү шоу нь дэлхийн 40-өөд орнуудад хэрэгжсэн төсөл бөгөөд манай улсад болсон шоу нь гадны шоунаас дутахааргүй болсон нь дэлгэцийн бичлэгийг харахад ойлгомжтой.

Мөн манай компани тус шоунаас ажлын хөлсний үлдэгдэл болох

14.0.          000 төгрөгийг авч чадаагүйгээс болж ажилчдаа цалинжуулж чадаагүйгээс гадна тайзны ажлын зургийг телевизийнхэн баталчихаад өдий хүртэл өгөөгүйгээс болж манай байгууллага зураг гаргасан байгууллагад төлбөр болох 6,000,000 төгрөгийг өгч чадалгүй өдий хүрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч Нэкст ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр талууд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ^ ажилласан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажпын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажпын үр дүн байна гэж заасан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 тайзыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байдаг ба ******* боловсрол ХХК-ийн ******* телевиз нь манай компанийн хийж гүйцэтгэсэн тайзыг ашиглан Яг түүн шиг шоу нэтрүүлгийг ажилттай зохион байгуулж үзэгч олны хүртээл болгосон болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан 14,000,000 төгрөгийг өгөөгүй гэж мөн мөнгө шилжсэн баримтаар 56,000,000 төгрөг шилжсэн байгаа. Иргэний хуулийн 343.1-т заасан болон гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,000,000/арван дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжилсэн байгаа. гэв.

Нэхэмжлэгч ******* боловсрол ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх төлбөр 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгөө хүлээж аваагүй л гэдэг дээр материалын зардлын төлбөр 26 000 000/хорин зургаан сая/ төгрөгөөс бид нар ажпыг бол хичнээн дутуу ч гэсэн хүлээлгэж өгсөн байнаа гэж үзээд материалын зардлын зөрүүнээс хасаад үлдсэнг нэхэмжилсэн. Тэгэхээр 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөг нэхэмжпэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй тул сөрөг

 

 

нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* боловсрол ******* ХХК хариуцагч Нэкст ******* ХХК-д холбогдуулан 14 390 240 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Нэкст ******* ХХК нэхэмжлэгч ******* боловсрол ******* ХХК-д холбогдуулан 14 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 тайзыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжпэгч нэхэмжлэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжпэлийн шаардлага, сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №03/02-12 Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь N903/02-12 Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т .... Гүйцэтгэгч нь Захиалагчийн бүтээж буй

Яг түүн шиг нэвтрүүлгийн 2 тайзыг өөрийн материалаар хийж гүйцэтгэх .......................................

Захиалагч нь Гүйцэтгэгчид гэрээнд заасан төлбөрийг төлөхтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. гэжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Хариуцагч нь Гэрээнд заасан ажпыг гүйцэтгэх, нэхэмжпэгч нь ажпыг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх ба тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Гэрээнд заасан ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гүйцэтгэхээр тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх материал зардлын батлагдсан төсвөөс дутуу болон чанаргүй материалаар ажил гүйцэтгэсний хохирол 24 662 140 төгрөг гэх тайлбар гаргаж байна.

Хариуцагч Гэрээгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагчийн захирал Б.Ариунсүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэрээд заасан ажпыг зохих ёсоор гүйцэтгээгүй тухай баримтад гарын үсэг зурж, зохигчид энэ тухай баримт үйлдсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Яг түүн шиг шоуны тайз заслын ажпыг хүлээж авсан байдал баримтаар тогтоогдож байна.

Гэрээнд 2 тайзыг чанарын ямар шаардлага хангасан, хэдэн төгрөгийн үнэ бүхий, ямар материалаар хийж гүйцэтгэх талаар заагаагүй байх тул хариуцагч батлагдсан төсвөөс дутуу болон чанаргүй ямар материалаар Гэрээнд заасан ажпыг гүйцэтгэсэн болох нь тогтоодохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан.

Нэхэмжпэгч нь ТВ шоуны зардал тооцоо гэх 24 662 140/хорин дөрвөн сая зургаан зуун жаран хоёр мянга нэг зуун дөч/ төгрөгийн тооцооллын баримтыг гаргаж өгсөн байх боловч тус баримтыг зөвхөн нэхэмжпэгч өөрөө үйлдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв. эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчаас учирсан хохирол, алданги, зардал нийт 14 390 240/арван дөрвөн сая гурван зуун ерэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Зохигчид Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ажлын хөлсийг 20 000 000/хорин сая/ төгрөгөөр, урьдчилгаа 30 хувийг гэрээ батлагдсанаас хойш ажпын 3 хоногийн дотор, үлдэгдэл 70 хувийг ажил гүйцэтгэх актыг үндэслэн гүйцэтгэлээр олгохоор тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө. гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээнд заасан ажлын хөлсний 30 хувь болох 6 000 000/зургаан сая/ төгрөгийг төлсөн талаар маргахгүй байх ба нэхэмжпэгч нь урьдчилгаа төлбөр 6 000 000/зургаан сая/ төгрөгийг төлсөн болох нь Хас банк-ны 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбараар # тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжпэгчээс Гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжилж байх боловч 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Яг түүн шиг шоуны тайз заслын ажлыг хүлээж авсан байдал баримтаар хариуцагч нь Гэрээнд заасан ажпыг зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг ажил гүйцэтгэх актыг үндэслэн гүйцэтгэлээр олгохоор тохиролцсны дагуу нэхэмжпэгч нь Яг түүн шиг шоуны тайз заслын ажпыг хүлээж авсан байдал баримтыг үндэслэн ажпын хөлсний үлдэгдэл төлбөр 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна.

^ Нэхэмжпэгчээс Гэрээний ажпын хөлсний хөлсний үлдэгдэл төлбөр 14 000

000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгох үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нэкст ******* ХХК-иас 14 390 240/арван дөрвөн сая гурван зуун ерэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулах нэхэмжпэгч ******* боловсрол ******* ХХК-ийн нэхэмжлэлийг, хариуцагч Нэкст ******* ХХК-ийн нэхэмжпэгч ******* боловсрол ******* ХХК-иас 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нэкст ******* ХХК-иас 14 390 240/арван дөрвөн сая гурван зуун ерэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулах нэхэмжпэгч щ ******* боловсрол ******* ХХК-ийн нэхэмжпэлийг, хариуцагч Нэкст ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* боловсрол ******* ХХК-иас 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1,    57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжпэгч ******* боловсрол ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229902 төгрөгийг, хариуцагч Нэкст ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

4) 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан

сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.