Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/00541

 

2017 оны 02 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2017/00541 Улаанбаатар хот

г н

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Цогбаяр/РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* ******* *******нд холбогдох

Анхны *******дан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Цогбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Т.Цогбаяр нь эхнэр Э.Ариунцэцэгийн хамт 2013 оны 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Транскапитал ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Ү- 2203001579 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 4 хороолол, 8 дугаар байрны 57 тоотод оршин суух 3 өрөө байрыг тавьсан.

Транскапитал ББСБ-ын зүгээс нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015-05-05-ны өдрийн 3189 тоот шүүхийн *******ээр 54 260 000 төгрөгийг гаргуулахаар *******лэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны *******дан дуудлага худалдаанд оруулах тухай 11/483 тоот тогтоол *******дан дуудлага худалдаа 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт болох тухай мэдэгдлийг хүлээн авсан байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны

0 04 37 4

өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул бүх нийтээр амарсан тул дуудлага худалдаа явагдаагүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон 3/36500 тоот мэдэгдлийг шуудангийн 28 дугаар с*******раас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. Мэдэгдэлд: .... *******дан дуудлага худалдаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагт явагдах тоот ирсэн. Энэ талаар тодруулахад анхны *******дан дуудлага худалдаа явагдсан байрыг хүн аваагүй гэсэн. Шийдвэр ******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, хариуцагч нарт ердийн боломжит хугацааны өмнө *******дан дуудлага худалдаанд мэдэгдээгүй Шүүхийн ******* ******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ажиллагаа явагдах үед байлцах, *******дан дуудлага худалдаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй.

Шийдвэр ******* тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу 10 сарын өмнөх үнэлгээний компанийн тогтоосон үнээр тооцож *******дан дуудлага худалдаанд оруулсан. Төлбөр төлөгчийн байрыг бол зах зээлийн үнээр үнэлээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан анхны дуудлага худалдааг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ахлах ******* гүйцэтгэгчид гомдол гаргасан *******лээгүй байхад дараагийн дуудлага худалдааг зарласан байсан. Ахлах ******* гүйцэтгэгч 2017 оны 01 дүгээр сард хариуг өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол 3 өрөө байрны анхны *******дан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Цогбаяр, Ариунцэцэг нараас 54 829 250 төгрөгийг гаргуулж

Транскапитал ББСБ-д олгох шүүхийн *******тэй хэрэгт талуудаас үнийн санал авхад харилцан тохиролцоогүй. Барьцаа хөрөнгийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 125 000 000 төгрөгөөр үнэлсэн, нийслэлийн ******* ******* *******наас Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 85,000,000 төгрөгөөр үнэлж нийтэд мэдээлсэн. Нэхэмжлэгч Т.Цогбаяр нь үнэлгээнд гомдол гаргасан. Нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3307 тоот *******, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1225 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1019 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн *******ийг хэвээр үлдээсэн.

Иргэний хуульд заасны дагуу зах зээлийн үнэ болох 125 000 000 төгрөгийн 70 хувь буюу 87 500 000 төгрөгөөр анхны *******дан дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-нд, мөн хуулийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь бюу 62 500 000 төгрөгөөр 2 дахь *******дан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-нд тус тус оруулахад үнийн санал ирээгүй.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу барыдаа хөрөнгийг анхны *******дан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оруулах зарыг 14 хоногийн өмнө 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үндэсний шуудан сонины 217 тоот дугаартай сонинд мэдээлсэн байгаа. Ариунцэцэг, Цогбаяр нар нь дуудлага худалдааны талаар мэдээгүй, мэдээлэл өгөөгүй гэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс авахуулж мэдээллийг баталгаат шуудангаар явуулсан, авсан өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 24-нд өөрсдөө над руу утсаар ярьж мэдсэн байгаа. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд гомдол гаргаад 3 шатаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй хугацаа авах гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Цогбаяр хариуцагч Нийслэлийн ******* ******* *******нд холбогдуулан анхны *******дан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 дугаар тогтоолоор Э.Ариунцэцэг, нэхэмжлэгч Т.Цогбаяр нараас 54 260 000/тавин дөрвөн сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 429 250/дөрвөн зуун хорин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан Транскапитал ББСБ ХХК-д олгохоор *******лэж, 2015 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр 4213 дугаар ******* хуудас олгогдсон болох нь 783 дугаар тогтоол болон 4213 дугаар ******* хуудсын хуулбараар тогтоогдож байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Шийдвэр гүйцэтгэгч *******дан дуудлага худалдаа явуулах тухай ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ., 47 дугаар зүйлийн 47.2-т Албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч, төлбөр авагчаас гадна дараахь этгээд оролцож болно: гэж заасан.

Хариуцагч нь 8 байр, 57 тоот орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны *******дан дуудлага худалдаанд оруулах зарыг баталгаат шуудангаар явуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 24-нд нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч утсаар ярьж мэдсэн байгаа гэх тайлбар гаргаж байна.

Хариуцагчийн 8 байр, 57 тоот орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны *******дан дуулага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан болох нь Монгол шуудан ТӨХК-ийн 28 дугаар с*******рын эрхлэгчийн тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн 57 тоот орон сууцыг анхны *******дан дуудлага худалдаанд оруулах зарыг нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр утсаар ярьж мэдсэн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 8 байр, 57 тоот орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны *******дан дуулага худалдаанд оруулах тухай тогтоолыг нэхэмжпэгчид *******дан дуудлага худалдаа болохоос өмнө хүргүүлээгүй, нэхэмжпэгчид *******дан дуудлага худалдаанд оролцох эрхээ эдлэх боломж олгоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Монгол шуудан ТӨХК-ийн 28 дугаар с*******рын эрхлэгчийн тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Улсын бүртгэлийн Ү-2203001579 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 4 хороолол, 8 дугаар байр, 57 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны *******дан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ******* ******* *******ны Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 4 хороолол, 8 дугаар байр, 57 тоот 3 өрөө орон сууцыг *******дан дуудлага худалдаагаар худалдан борлуулах анхны *******дан дуудлага худалдааг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай 115 дугаар зүйлийн 115.1,

115.2.1,    116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.   Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ******* ******* *******ны Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 4 хороолол, 8 дугаар байр, 57 тоот 3 өрөө орон сууцны анхны *******дан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1,   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжпэгч Т.Цогбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн

70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шийдвэр ******* *******наас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Т.Цогбаярт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч *******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.