Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/01354

 

2017 оны 05 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2017/01354 Улаанбаатар хот

г                                                                                  н

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо,*******, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, 0000000 тоот регистрийн дугаартай, Б овогт М.Т

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо,*******, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,*******, АНУ-ын иргэн М.Л нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дүгээр хороо, ... гудамж, ... , ... оффис центрт байрлах, Ө ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 51.853.267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч М.Т, М.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч О.Н, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Т, М.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:М.Т М.Л нар нь Ө ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 238.42 м.кв-тай орон сууцны 1,2 тоотоос 1 м.кв-ыг 1300 ам.доллараар тооцож 316.186 ам.доллар төлсөн. Мөн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 412.02 м.кв- тай орон сууцны 3, 31, 32, 33 тоотоос 1 м.кв-ыг 1170 ам.доллараар тооцож

 
  1. ам.доллар, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 68.65 м.кв-тай орон сууцны 44 тоотоос 1 м.кв-ыг 1280 ам.доллараар тооцож, 87.872 ам доллар төлсөн. Гэтэл Ө ХХК нь бидний хөрөнгө оруулалтын үр дүнд маш олон барилга барьж хөл дээрээ боссон мөртлөө гэрээний зүйл буюу гүйцэтгэсэн ажпын үр дүн болох орон сууцнууд нь бүгд захиалсан хэмжээнээсээ дутуу байсан. Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Г ХХК-иар барилгадаа хэмжилт хийлгэхэд 5 барилга тус бүрээс 8-аас 1 м.кв дутсан болно. Тухайлбал 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 238.42 м.кв орон сууц захиалах гэрээний 1 тоотоос 7.99 м.кв, 2 тоотоос 5.10 м.кв нийлээд 13.09 м.кв, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалах гэрээний 3 тоотоос 8.19 м.кв, 33 тоотоос 7.38 м.кв, нийлээд 15.57 м.кв, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 68.65 м.кв орон сууц захиалах гэрээний 44 тоотоос 1.98 м.кв тус тус дутаж байгаа болно. Энэ хэмжээ нь гэрээнд заагдсан нийт хэмжээнээс 30.64 м.кв-аар бага гарсан ба 44 тоот орон сууцны 1.98 м.кв дутуу зөрүүтэй байгааг хасаж /30.64-1,98/=28.68 м.кв-аар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа багасган 51.853.267 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч тал зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ болохыг үгүйсгэхгүй байна гэж ойлголоо. Ажил гүйцэтгэх гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар гэж заасан боловч барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан учраас хөөн хэлэлцэх хугацаагаа алдаагүй байна. Иргэний хуулийн 352.4-т.... Ажпын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 349.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаатай шууд хамааралтай юм. Мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэдэг нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 сарын зөвлөмжид заасанчлан нэхэмжлэгч тал энгийн нүдээр үзээд мэдэх боломжгүй тул захиалж авсан байруудад тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэсэн бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлт нь албан ёсны гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Барилга байгууламжийн гадна тохижилтын үнэ нь тухайн захиалгын үнэд хамааралтай тухай ярьж байна. Гэтэл гэрээний 2.1-т байрны м.кв- ын үнийг нэг бүрчлэн тогтоосон заалт байгаа, хэрэв үнэ тогтоогоогүй бол хариуцагч тал тийнхүү шаардлага тавьж болох байсан. Ө ХХК нь захиалагч талд гэрээнд зааснаас бага м.кв-тай байр нийлүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихоод байхад м.кв-ын зөрүү мөнгийг өгөхгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээнд МЫ5 6058:2009 стандартын хэрэглэх хүрээ нь орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна гэснээс биш хэрэглэнэ гэж тусгаагүй, орон сууцны талбайн дундын өмчлөлын талбайн хэмжээг тогтооход хэрэглэдэг ба гэрээнд энэхүү стандартыг хэрэглэх боломжгүй. Ямар ч барилга үүнийг хэрэглэдэггүй зөвхөн хамаарах тэрхүү төлбөрийг хуваарилах төлөх зэрэг асуудлыг зохицуулахад хэрэглэдэг. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9.2-т МЫЗ 6058:2009 стандартаар хэмжээд 1.1-т зааснаас өөрөөр гарвал зөрүү мөнгийг нөхөж төлнө гэж заасан бөгөөд хэмжилтээр дутсан нь тогтоогдож дутуу мөнгөө нэхэмжпэх үед тухайн гэрээний заалтыг хариуцагч тал бичиглэлийн алдаа гаргасан бид үүнийгээ хариуцна гэж тайлбарлаж байгаа, мөн Г ХХК-иас хэмжсэн хэмжилт манайхтай таарч байгаа гэх тайлбар, Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёсны зарчим,

Иргэний хуулийн 1.2-т заасан эрх тэгш, чөлөөт байдлын зарчим энэхүү халдашгүй байдлын зарчмыг удирдлага болгон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байна гэж нэхэмжпэгч тал үзэж байгаа тул Иргэний хуулийн 219.1-т зааснаар нэхэмжлэгч талд учирсан хохирол болох 51.853.267 төгрөгийг хариуцагч-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Н.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК нь 2013 оны 5 дугаар сард ... дүүргийн 0 дүгээр хорооны 0 орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил явагдаж байх үед буюу 2013 оны 7 дугаар сард нэхэмжлэгч М.Л нь манай барилга дээр ирж барилгын ажлыг үзээд орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулахаар тохиролцсон бөгөөд М.Т гэдэг эмэгтэйг тухайн үед дагуулж ирдэг байсан. Гэрээг байгуулах бүртээ М.Л, М.Т нар нь үнээ хямдруулж, хөнгөлөлтөө нэмэгдүүлэхийг биднээс хүсч, ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй үнээр гэрээг хийсэн байдаг. Үүнд: 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр 1 тоот талбайн хэмжээ 130.54м2, 2 тоот талбайн хэмжээ 107.88м2, үндсэн талбайн үнэ 1м2 нь 1.885.000 төгрөг /1)3$ 1300, төлөлт хийгдэх хугацаа 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор, хөнгөлөлтийн хувь 41%, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 3 тоот талбайн хэмжээ 142.1 м2, 33 тоотын талбайн хэмжээ 135.27м2, үндсэн талбайн үнэ 1м2 нь 1.749.150 төгрөг /115$ 1170, төлөлт хийгдэх хугацаа 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор, хөнгөлөлтийн хувь 47%, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11А- 060244 дугаартай гэрээгээр 44 тоотын талбайн хэмжээ 68.65м2, үндсэн талбайн үнэ 1м2 нь 1.922.560 төгрөг /113$ 1280, төлөлт хийгдэх хугацаа 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор, хөнгөлөлтийн хувь-42% байсан. Барилгаа ашиглалтад оруулснаар гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг бидний зүгээс 2015 оны 4 дүгээр сард гаргаж өгсөн бөгөөд захиалагчийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц тус бүр дээр нь дахин 8 ширхэг албан тоотыг гарган өгч байсан. Нэхэмжлэгч нь захиалсан орон сууцуудаа 2015 оны 4 дүгээр сард 0 тоот, 5 дугаар сард 0 тоот орон сууцуудыг тус тус “Түлхүүр хүлээлцэх акт” үйлдэн хүлээн авсан болно. Нэхэмжлэгч М.Л нь орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулах саналыг анх гаргаснаар бид гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.4-т “...Талууд харилцан итгэлцлийн үндсэн дээр энд заасан байрны үнэ, төлбөр тооцооны нөхцлийг тохиролцсон болно" гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөт байдлаар байгуулсан гэрээний нөхцөл юм. Манай компани барилгын зураг төслөө 2012 онд В ХХК-иар гүйцэтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/2013 дугаартай экспертизийн ^ ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. Харин нэхэмжлэгч  нь орон сууцны 2 дугаар давхрыг бүрэн захиалж, 2012 оны батлагдсан зургийн дагуу бариулахаар болж, “бүхэл давхраар нь авч, бид заал болгоно, дотор ханыг хийлгүүлэх эсэх, өөрчлөлтийг тухайн үед нь шийдвэрлэе" гэсэн болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн гэрээгээр орон сууц

захиалгаар бариулахаар 2 дугаар давхарт 6 сууц, 6 дугаар давхарт 2 сууц авахаар гэж тодорхой зааж, талбайн хэмжээг тогтоон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх төлбөрийг, мөн нөгөө тал уг ажлын үр дүн болох орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг бүрэн агуулсан юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т... ‘Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргана..." гэснийг зөрчсөн байна. Бидний дээрх гэрээний 9.2-т ... Түлхүүр гардах үед талуудын оролцоотойгоор... хэмжилт хийнэ гэж заасан байтал нэхэмжпэгч нар нь түлхүүр хүлээлцэх үедээ үр дүнг хүлээн зөвшөөрч, мэдсээр байж орон сууцаа хүлээн авсан мөртлөө түлхүүрээ гардан авснаас хойш 7-8 сарын дараа манай компаниас төлөөлөгчийг байлцуулалгүйгээр Г ХХК-иар талбайн хэмжилтийг хийлгэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжпэгч тал захиалсан байрныхаа дотор ханыг өөрчлүүлнэ, ханагүй заал ч болгож магад гэх зэргээр санал гаргасан учраас гэрээ байгуулах үедээ гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 4.4-т...Түйцэтгэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр өрөө хоорондын тусгаарлах хана /хамар хана/ хийгдэхээс өмнө нэг удаа зөөх буюу шилжүүлж болно”, гэрээний 4.5-д ...“Захиалагч нь орон сууцны технологийн байгуулалтын зургийг орон сууцны дотор заслын ажил эхлэхээс 6 сарын өмнө баталгаажуулсан байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтуудыг оруулсан байдаг. Иймд гэрээний 1.1-т.. Хүснэгтийн 3 дугаар мөрт заагдсан “үндсэн талбайн хэмжээ” гэсэн тоо хэмжээнд нийцсэн талбай бүхий орон сууцыг захиалагч нь хүлээн авч, ашиглаж байгаа болно. Хэрэв захиалагчаас нэг ч ханаа хөдөлгөхгүй, өөрчлөхгүй гэж хатуу тохиролцсон тохиолдолд л сууцны талбайгаар нэгж талбайн үнэ, хэмжээг тохиролцож, гэрээндээ зааж болох байсан. Тийм ч учраас бид гэрээн дээр сууцны талбайгаар биш үндсэн талбайгаар гэж тохиролцсон. Иймд дээрх тохиолдолд МЫ8 6058:2009 стандартыг ашиглах ямар ч боломжгүй бөгөөд харин тухайн тохиолдолд гэрээний маягтдаа өөрчлөлт оруулахдаа төөрөлдөн бичвэрийн алдаа гаргасан. Гэрээний тоо хэмжээг сууцны гэх талбайгаар тохиролцоогүй учраас нэгж талбайн болон нийт үнийг тохиролцох, хөнгөлөлт үзүүлэхдээ энэ талыг бас бодолцоогүй юм. Нэг үгээр хэлбэл манай үнийн санал үүнээс өндөр хэмжээтэй байх байсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжпэлдээ хавсаргасан Г ХХК-ийн хэмжилтийн зураг, сууцны талбайн хэмжээ дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр, түүний зардлаар, бидний оролцоогүйгээр, гэрээний талуудын гэрээнд нарийвчлан зааж тохиролцсоноос өөр аргачлалаар хийгдсэн учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Г ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хэмжилтийг хийхдээ гэрээнд хэрхэн тохиролцсоныг үзэж судлаагүй, манай талаас төлөөлөгч байлцуулаагүй, тайлбар аваагүй, мэргэжлийн байгууллагын хувьд ёс зүйтэй хандаагүй, орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг хэмжих аргачлалыг тодорхойлдог, орон сууцны барилгын дундын өмчлөлийн талбайг тооцоход хэрэглэдэг ММЗ 6058:2009 стандартаар хэмжилт хийж, гэрээнд тохиролцсоноос өөр аргачлалыг ашиглаж, иргэдийг улам төөрөгдүүлсөн байна. Мөн орон сууцны доторх хануудын доорх зайн талбай нь хэмжилтэд орохгүй болж, хасагдаж, зөрүү үүсч байгааг мэргэжлийн байгууллагын хувьд тайлбартаа дурдаагүй болно. Түүнчлэн Г ХХК-ийн гаргасан хэмжилтийн зураг, ашигласан багаж нь баталгаажилтгүй, дүгнэлтийг үзэхэд баталгаажилт нь хангалтгүй гэхээр байна. Мөн сууцны нийт талбайн хэмжээ дүгнэлт гэсэнд Уг хэмжилтийг МЫ5 6058:2009 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн ба байрны нийлбэр талбай нь... м.кв болохыг тодорхойлж холбогдох зураг зөвшөөрлийг хавсаргав” гэсэн, мөн “зай хэмжээ, талбайн периметр байгуулалт” дээр “...нийт ашиглалтын талбай” гэсэн байгаа нь хоорондоо зөрчилтэй өөр хэмжилт, талбайнуудыг дүгнэж бичсэн байгаа бөгөөд дээрх стандартаар “байрны нийт талбай”-г хэмжих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл өрөө, тасалгаа тус бүрийн хананы дотор талаас нөгөө хананы дотор тал хүртэл хэмжсэнээр орон сууцны доторх тусгаарлах, хамар хана зэрэг хануудын доорх талбайнууд тооцогдохгүй, хэмжигдэхгүй үлддэг болно. Иймд нэхэмжлэгч нар нь гэрээнд тохиролцсон орон сууцаа акт үйлдэж хүлээн авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гэрээнд тохиролцсон талбайгаар гаргуулан авсан, гэрээний 9.2 дахь хэсэгт заагдсан байтал хэмжилт хийлгүйгээр хүлээн зөвшөөрч, мэдсээр байж үр дүнг хүлээн авсан, Иргэний хуулийн 352.4 дэх заалтад зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан учраас нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжпэгч М.Т, М.Л нар хариуцагч Ө ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 52.690.074 төгрөг нэхэмжилснээс 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 68.65 м.кв орон сууц захиалах гэрээний 0 тоотоос 1.98 м.кв талбай дутсныг хасаж /30.64-1,98/=28.68 м.кв-аар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 836.807 төгрөгөөр багасган 51.853.267 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Ө ХХК нь М.Т, М.Л нартай 2013 оны 07 дугаар сарын 09, 23, 29-ний өдрүүдэд ... дүүргийн 0 дүгээр хороо, ... гудамж, Ө ХХК-ийн хашаанд байрлах ... цогцолборын 63 айлын орон сууцны барилгын гэрээнд заагдсан орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан захиалагчийн захиалгаар барьж ашиглалтад оруулах, гүйцэтгэгч нь орон сууцны талбайн үнэнд хөнгөлөлт үзүүлэх, захиалагч нь орон сууцны төлбөрийг 100 хувь урьдчилан төлөхөөр орон сууц захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан байна.

М.Т, М.Л нар Ө ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 09, 07 дугаар сарын 23, 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулан, ... дүүргийн 0 дүгээр хороо, ... гудамж, Ө ХХК-ийн хашаанд байрлах ... цогцолборын 63 айлын орон сууцны 0 тоот орон сууцуудыг захиалж, хөлсийг нь бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч Ө ХХК нь дээрх орон сууцуудаас 0 тоотоос нийт 28.68 м.кв дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн гэж талбайн зөрүүнд 51.853.267 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар нь гэрээнд тохиролцсон орон сууцаа акт үйлдэж хүлээн авсан, хүлээлгэн өгөхөд талбайн хэмжээ, түүний зөрүүг мэдэх боломжтой байсан, түүнчлэн хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа болно.

Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 09, 23, 29-ний өдрүүдэд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, ... дүүргийн 0 дүгээр хороо, ... гудамж, Ө ХХК-ийн хашаанд байрлах ... цогцолборын 63 айлын орон сууцны 0 тоот орон сүүцүүдыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг М.Т, М.Л нарын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжпэгч нар дээрх орон сууцнуудаас 0 тоот орон сууцны талбайн хэмжээн дээр маргаж, шүүхэд нэхэмжпэл гаргахын өмнө Г ХХК-д хүсэлт гаргаж, тус компани Ө ХХК-ийн барьсан 63 айлын орон сууцанд хэмжилт хийхэд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 238.42 м.кв орон сууц захиалах гэрээний 0 тоотоос 7.99 м.кв, 0 тоотоос 5.10 м.кв, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалах гэрээний 0 тоотоос 8.19 м.кв, 0 тоотоос 7.38 м.кв, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 68.65 м.кв орон сууц захиалах гэрээний 0 тоотоос 1.98 м.кв талбай дутуу хэмжээтэй болохыг дүгнэжээ.

Хариуцагч Ө ХХК нь Г ХХК-ийн хэмжилтийн зураг, сууцны талбайн хэмжээ дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний зардлаар, талуудын оролцоогүйгээр, гэрээний талуудын гэрээнд нарийвчлан зааж тохиролцсоноос өөр аргачлалаар хийгдсэн, өөрөөр хэлбэл орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг хэмжих аргачлалыг тодорхойлдог, орон сууцны барилгын дундын өмчлөлийн талбайг тооцоход хэрэглэдэг ММ5 6058:2009 стандартаар хэмжилт хийж, гэрээнд тохиролцсоноос өөр аргачлалыг ашиглаж иргэдийг төөрөгдүүлсөн, түүнчлэн Г ХХК-ийн гаргасан хэмжилтийн зураг, ашигласан багаж нь баталгаажилтгүй, дүгнэлтийг үзэхэд баталгаажилт нь хангалтгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, шинжээч томилуулах шаардлагагүй, анхнаасаа талууд гэрээндээ “үндсэн талбайн хэмжээ”-ээр тохирч тэр хэмжээнд нийцсэн талбай бүхий орон сууцыг захиалагч нь хүлээн авч, ашиглаж байгаа, хэрэв захиалагчаас нэг ч ханаа хөдөлгөхгүй, өөрчлөхгүй гэж хатуу тохиролцсон тохиолдолд л сууцны талбайгаар нэгж талбайн үнэ, хэмжээг тохиролцож, гэрээндээ зааж болох ба гэрээндээ сууцны талбайгаар гэж биш үндсэн талбайгаар гэж тохиролцсон тул МЫЗ 6058:2009 стандартыг ашиглах ямар ч боломжгүй гэж тайлбарлаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь захиалсан орон сууцуудаас 2015 оны 4 дүгээр сард 1, 31, 32, 33 тоот, 2015 оны 5 дугаар сард 0 тоот орон сууцуудыг тус тус “Түлхүүр хүлээлцэх акт” үйлдэн хүлээн авсан нь зохигчдын тайлбар, уг актуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх орон сууцны 1 тоотоос 7.99 м.кв, 2 тоотоос 5.10 м.кв, 3 тоотоос 8.19 м.кв, 33 тоотоос 7.38 м.кв тус тус дутуу, энэ хэмжээ нь гэрээнд заагдсан нийт хэмжээнээс 28.68 м.кв-аар бага, зөрүүтэй буюу доголдолтой орон сууц шилжүүлсэн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Гүйцэтгэгч Ө ХХК нь ... дүүргийн 0 дүгээр хороо, ... гудамж, Ө ХХК-ийн хашаанд байрлах ... цогцолборын 63 айлын орон сууцны 0 тоот орон сууцуудыг барьж, захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч тал гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлсөн болох нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ, орон сууцны гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба уг гэрээний 3.1-т орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа, гэрээг байгуулсан хугацаа болон орон сууцыг хүлээлгэн өгсөн хугацаа зэргээс үндэслэвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэх гэрээний явцад үүссэн эд хөрөнгийн талаарх маргаан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т... "Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана, Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ.

Ө ХХК нь захиалагчийн захиалсан орон сууцны 1, 31, 32, 33 тоотыг 2015 оны 4 дүгээр сард /үүнээс м.кв-ын зөрүүтэй нь 0 тоотыг 2015 оны 5 дугаар сард /үүнээс м.кв-ын зөрүүтэй нь 2,43/ тоот орон сууцуудыг “Түлхүүр хүлээлцэх акт” үйлдэн хүлээн авсан байх ба тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9.2-т... “Түлхүүр гардах үед талуудын оролцоотойгоор... хэмжилт хийнэ гэж заасан боловч нэхэмжпэгч нар түлхүүр хүлээлцэх үед хэмжилт хийлгээгүй, орон сууцаа хүлээн авсан байх бөгөөд орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш, түлхүүрээ гардан авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах боломжтой байжээ гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сард буюу 7-8 сарын дараа Г ХХК-иар талбайн хэмжилтийг хийлгэсэн, шүүхэд анх 2016 оны 04 дүгээр сарын 26-нд нэхэмжпэл гаргасан нь ... ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гомдол гаргана гэсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил гуйцэтгэх гэрээний хугацаа ** дуусаагүй, өөрөөр хэлбэл барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн хугацааны дотор шаардлагаа гаргасан гэж тайлбарлаж байх боловч барилгын үндсэн хийцлэлтэй холбоотой гарсан эвдрэл, гэмтэл, цууралт зэрэг нь барилга байшингийн дутагдалд хамаарах бөгөөд орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь далд доголдол биш тул нэхэмжпэгч нар дээрх хугацааны дотор гомдлын шаардлагыг гаргаагүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ө ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 51.853.267 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч М.Т, М.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТИргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-иас 51.853.267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Т, М.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.900 төгрөгнөөс 421.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 129.499 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжпэгч нарт олгосугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.