Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ20178/01786

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2017/01786

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

俿 Н.Баярмаа , ,

 

Нэхэмжлэгч Э.Т-ын ,

 

 Хариуцагч: “МХС” ХХК-нд холбогдох

 

Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүүг нөхөн тооцуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нэмэлт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай .

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.А, шүүх ху С.Т

 

нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дугаар тушаалшинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлаар ажил олгогч болон ажилтны хооронд саналын зөрүү гарсан. “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд дараахь байдлаар нийцэхгүй байна. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байтал шүүхийн шийдвэрийг зөрчиж өөр ажилд томилсон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Тыг урьд эрхэлж байсан ажил буюу “М Х С” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж тодорхой заасан. Гэвч “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/190 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг үндэслэсэн боловч тушаалын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт Компанийн хуулийн албаны хуулийн зөвлөхөөр бус компанийн Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Шүүхийн шийдвэртэй нийцээгүй гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна. Иймд 2017 оны 04 сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж хуулийн зөвлөх О.Огийн оронд түүний эзгүй байх хугацаанд хуулийн зөвлөхийн үүргийн түр орлон гүйцэтгүүлэхээр тушаал гаргуулж өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт бичүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилтны ажилгүй байсан бүх хугацаа нь урьд авч байсан цалин хөлс олгоно гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан 60 /ажлын/ хоногийн буюу ажилд томилох хүртэл цалин хөлсийг хариуцагч талаас нөхөн гаргуулах хүсэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох өдрийн 33023 төгрөгөөр тооцсон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрт тусгагдаагүй зөвхөн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүртэлх нийт 74 хоногийн хугацаа цалин хөлсийг тогтоосон. Ажил олгогчийн үүргээ биелүүлээгүйн төлөө ажилтан цалин хөлсөөр хохирох ёсгүй тул нэхэмжлэгч миний бие 2016 оны 03 сарын 07-ний өдрөөс 2016 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацааны үндсэн цалингийн зөрүү, хөнгөлөлт нууцын нэмэгдэл, шагналт цалингийн тодорхой хувийг нөхөн гаргуулж, ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу нэмэлт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Э.Ты нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.

1.    ”М Х С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын 59/01 дугаартай Бүтэц батлах тухай тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн баталж урьд нь байсан хуулийн албыг татан буулгаж Ерөнхий удирдлагын газарт Захиргаа хуулийн хэлтсийг шинээр байгуулж хуулийн зөвлөх гэсэн албан тушаалыг хуулийн ажилтан, мэргэжилтэн болгож өөрчилсөн. Шүүхйин шийдвэрээр Э.Тыг ажилд эгүүлэн авч Захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл биш. Иймд Э.Ты гаргасан хуулийн албанд хуулийн зөвлөхөөр томилуулах тухай хүсэлтийг дэмжихгүй байгаа болно.

2.    Э.Ты нэхэмжлэлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан 60 хоногийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг мөн дэмжихгүй. Учир нь Э.Т нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 783 дугаартай магадлал гаргаж гомдлыг хэрэгсэхгүй орхисон байна. Иймд дээрхи хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

3.    Э.Т нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд туршилтын журмаар ажилалж байсан болно. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад туршилтын болон сургалтын хугацаа 6 сараас ихгүй байна гэж заасан. Компанийн үр дүнгийн урамшуулал шагналт цалин олгох тухай журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд шагналт цалин олгохгүй гэж заасан байдаг. Мөн дотоод журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд хоол унааны хөнгөлөлт олгохгүй гэж заасан. Мөн Э.Т нь нууцын эрхлэгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байгаагүй болно. Иймд Э.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ш

 

нь:

 

Т.Төгсайхан нь ”М Х С” ХХК-нд холбогдуулж гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүүг нөхөн тооцуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Шүүхийн шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон боловч энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажилд томилохдоо өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь хууль болоод шүүхийн шийдвэрийг зөрчсөн. Иймд намайг ажилд томилсон гэх Б/190 дүгээр тушаал болон түүний дагуу надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчингүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт намайг хуулийн зөвлөхөөр ажиллаж байх хугацааны цалин хөлсийг бодохдоо нэмэгдэл цалинг дутуу тооцсоны зэрэгцээ зарим хугацааны цалингийн зөрүүг тус хэргийг хэлэлцэхэд огт хөндөөгүй байдаг. Иймд уг зөрүүг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч өөрөө давж заалдах гомдол гаргасан. Улмаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт гомдол гаргасан тул бид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй, давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байсан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болмогц бид ажилд нь эгүүлэн тогтоосон тул дээрх хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хугацааны цалин хөлсийг нөхөж олгох боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилсон тул Б/190 дүгээр тушаал, түүний дагуух хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Цалингийн зөрүүгийн хувьд Э.Т нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж байсан учир нэмэгдэл цалин олгогдохгүйн зэрэгцээ энэ асуудлаар маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж хариу мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дүгээр тушаал, уг тушаалын дагуу байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00238 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Э.Тыг “М Х С” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд хариуцагч “М Х С” ХХК нь гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/190 дүгээр тушаалаар Компанийн ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар Э.Тыг томилсон байна. /хх-ийн 6, 16 дугаар тал/

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүх түүнийг О.Огэх хүүхэд асрах чөлөөтэй байгаа хуулийн зөвлөхийн ажлын байранд буцаан томилсон байхад захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь хууль буюу шийдвэрийг зөрчсөн үйлдэл болсон, хуулийн зөвлөхийн албан тушаал нь хуулийн ажилтнаас илүү дээгүүр шатлалтай ажлын байр байсан, иймд хуулийн ажилтнаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах үндэстэй гэж мэтгэлцэж байна.

 

Харин хариуцагч анхан шатны шүүх Э.Тыг хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон нь үнэн боловч уг ажил албан тушаал түүнийг томилох үед тухайн нэрээрээ байхгүй болж, байгууллага бүтцийн өөрчлөлт хийж захиргаа хуулийн хэлтэс нь гурван хуулийн ажилтантай болсны нэгээр нь Э.Тыг томилсон. Энэ нь түүний нөхцлийг дээрдүүлж, хуучин хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр хугацаагаар ажиллуулж байсан бол одоо байнгын орон тоонд авсан юм. Түүний цалин, чиг үүрэг нь хуучин ажилтай нь адил гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Э.Тыг хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 08-ны тушаалаар тус байгууллагын хуулийн алба нь хуулийн ахлах зөвлөх, хуулийн зөвлөх, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн нийт гурван албан хаагчтай ажиллахаар батлагдсан байна /хх-ийн 65, 66 дугаар тал/. Харин шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үед буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тус компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн Бүтэц батлах тухай 59/01 тоот тогтоол гарч, мөн тогтоолд үндэслэсэн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 тоот тушаалаар хуучин хуулийн алба Ерөнхий удирдлагын газарт хамаарах захиргаа хуулийн хэлтэс нэрээр өөрчлөн зохион байгуулагдсан байна. Тус хэлтэст нийтдээ 14 ажилтан ажиллахаас хуулийн ажилтан 3 албан хаагч байхаар тогтоожээ /хх-ийн 54, 67, 68 дугаар тал/

 

Зохигчид нэхэмжлэгч Э.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байсан талаар маргахгүй байх бөгөөд уг ажлын байрны чиг үүрэг, шаардлага, үндсэн цалингийн хэмжээ 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дүгээр тушаалаар томилогдсон өр, авлага барагдуулах хуулийн ажилтны чиг үүрэг, шаардлага, үндсэн цалингийн хэмжээнээс ялгаагүй болох нь эдгээр албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, холбогдох хөдөлмөрийн гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8-11, 15 дугаар талын арын нүүр, 69-72 дугаар тал/. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн зөвлөхийн албан тушаалд хугацаатай байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээг хуулийн ажилтнаар томилж хугацаагүй болгосон үйл баримт байгааг зөвшөөрч байх боловч энэ талаар ажил олгогчоос тухайлан хүсээгүй тул уг байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдал гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж тайлбар гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хугацаанд бүтцийн өөрчлөлт хийсний улмаас хуулийн зөвлөх гэсэн нэршил бүхий ажлын байр хуулийн ажилтан нэршилтэй болж захиргаа, хуулийн хэлтэст хамаарах болсон байна. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан нөхцөл байдал үүсэх ба тус заалтын дагуу шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажилтныг адил чанарын өөр албан тушаалд ажиллуулах бол ажил олгогч ажилтантай тохиролцох шаардлагатай. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчтэй ийнхүү тохиролцох талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд хуулийн ажилтны албан тушаалд томилогдсон үеэс энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо нэхэмжлэгч илэрхийлж байснаа шүүх хуралдаанд тайлбарлаж байсныг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгэхгүй байна.

 

Иймд хэдийгээр хуулийн зөвлөх-ийн болон хуулийн ажилтан-ны ажил албан тушаалууд өөр хоорондоо адил чанарын байх боловч ажилтантай тохиролцон тогтоох хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж хариуцагч “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал, тус тушаалын дагуу байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй гэж үзэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00238 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй байх боловч энэ нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцэхэд саад болохгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Ты ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч өөрөө давж заалдах гомдол гаргасан байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба магадлалын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасныг нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авчээ /хх-ийн 43-45, 73 дугаар тал/.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах хууль заасан хугацаа дуусгавар болсны дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Хэдийгээр шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргах эрх нээлттэй боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч өөрөө гомдол гаргасны зэрэгцээ тус гомдлыг үндэслэлгүй болохыг дээд шатны шүүх тогтоож шийдвэрлэх хүртэл хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахаас түр түдгэлзсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд авахаас татгалзсан, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх бодитой арга хэмжээ аваагүй байх гэм буруугийн шинж байдал бүрдсэн байвал зохино. Түүнчлэн ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн шийдвэр хууль бус байх хэдий ч уг шийдвэрийн дагуу ажилтны хүлээж авсан цалин хөлсний хэмжээ түүний шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажлын байрны нөхцлийг дордуулаагүй болохыг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүүг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00238 тоот шийдвэрт дээрх хугацааны цалин хөлстэй холбогдох маргааныг хянан хэлэлцээгүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй, тус шүүхийн шийдвэрээр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний талаар мэтгэлцэж, уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын талаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Тодруулбал нэхэмжлэгч дээрх хугацаанд нэмэгдэл цалин хөлс, урамшуулал авах эрх нь зөрчигдсөн гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00238 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаас үзвэл нэхэмжлэгч Э.Т нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажиллаж байсны зэрэгцээ энэ хугацаанд уг албан тушаалд үндсэн цалин болох 710,000 төгрөгийн 80 хувиар цалинжиж байжээ. Иймд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд туршилтын хугацаагаар буюу дадлагажигчаар ажилласан байх тул дээрх хугацаанд үндсэн ажилтны эдэлбэл зохих нэмэгдэл цалин, урамшууллыг дотоод журамд заасны дагуу эдлэх боломжгүй байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна. Иймд энэ хугацаанд түүний нэмэгдэл цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдэл цалин хөлс, урамшуулал шаардах эрхтэй байсан байж болох хэдий ч энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ. Тодруулбал, байгууллагын ажилтны нэмэгдэл цалин хөлс, урамшуулалтай холбогдох харилцаа нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, эрхийн бусад актаар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл байгууллагын дотоод дүрэм, журмаар зохицуулсан энэхүү харилцааг хөдөлмөрийн гэрээнд тодотгон зааж өгөх бөгөөд эдгээртэй холбоотой үүсэх маргаан нь хөдөлмөрийн гэрээнээс үүсэх, эсхүл байгууллагын дотоод дүрэм, журам, эрхийн акт хуульд нийцээгүй тухай маргааны төрөлд хамаарах юм. Иймд энэ төрлийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.9-д заасан маргаан гэж үзэх үндэстэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих хөдөлмөрийн маргааныг дурдан жагсаасан байх ба мөн хуулийн 128.1.8, 128.1.9-д хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан, хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр заасан. Улмаар мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгүүдэд маргааны талаар гомдол гаргах богиносгосон хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байдаг. Эдгээр зүйл, заалтын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүтэй холбогдох маргаан нь эрх зөрчигдсөн буюу зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шийдвэрлэвэл зохих маргаанд хамаарна. Иймд шүүх энэ талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд нэмэгдэл цалин хөлс тооцогдох байсан гэх агуулгаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаснаас үзвэл 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нэмэгдэл цалин хөлс, урамшуулал авах эрх зөрчигдсөн гэх шаардлагаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гаргах бүрэн боломжтой байсан гэж дүгнэхэд хүрч байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээрх хугацаануудад хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Эдгээр хууль зүйн үндэслэл, үйл баримтын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “М Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал, тус тушаалын дагуу байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх хууль зүйн үндэстэй байна.

 

115 115.1, 115.2.2, 116, 118 뿿

 

:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу хариуцагч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал, уг тушаалын дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох 7 т 14 뿿 , 㿿 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, , энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

د .БАЯРМАА