Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00640

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00640

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах, *******,*******,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, *******,*******-д тус тус холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38 140 279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлтэй сендвичэн барилгыг төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. Гэтэл уг үнэлгээнд миний саналыг аваагүйгээс гадна үнэлгээг үнэлгээний байгууллагаас 2019 оны 02 сарын 25-ны өдөр хийж дүгнэлт гаргахдаа 88.746.272 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 02 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас танилцуулсан. Гэтэл уг барилгыг 2015 оны 10 сарын 10-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн захирал нь 150 000 000 төгрөгөөр үнэлж худалдах болж би худалдаж авахаар болж байсан бөгөөд уг худалдан авсан гэрээнээс талууд татгалзаж, тус компанийн захирал Ч.Оюунгэрэл хэвээр үлдсэн талаарх маргаан шүүхэд хэлэлцэгдэж байгаа билээ. Гэтэл ийм үнэлгээтэй хөрөнгийг 1 дахин бууруулж үнэлсэн нь үндэслэлгүй байх тул ны саналаар хийгдсэн******* нь үнэлгээг дутуу хийсэн байна гэж үзэж байх тул гомдолтой байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд ны хүсэлтээр хийгдсэн*******-ийн 2019 оны 02 сарын 25-гы өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү?

Уг*******-ийн 2019 оны 02сарын 25-ны өдрийн үнэлгээний баримтыг Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэлийн газраас гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4362 дугаар шийдвэрээр , Г.Манлайбаяр нараас 38.140.279,05 төгрөг гаргуулж Хас банкны Эрдэнэт салбарт олгуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр 'өлөгч ийн өмчлөлийн Хас банкинд барьцаалсан Өрлөг Зэлмэ ХХК-ний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох ,, эд хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18140378/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18140378/07 дугаартай тогтоолоор хураан авсан.

Тус газраас албадан дуудлага худалдааг явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Тольдох :оуны өгөөж ХХК-ний шинжээч *******ыг томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл - эдлөх эд хөрөнгийг нийтэд нь 88.746.272 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь гэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын <птэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж -элгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний ~/хай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан сие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн -аардлагыг тус байүууллага хариуцахгүй болно.

Иймд ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй -олгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Шинжээч Дашбалжир овогтой Отгонцагаан миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны ард дэлгүүрийн юриулалттай 40 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны ард дэлгүүрийн зориулалттай 40 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол 13-р байрны Г-2101015749 эзэмших эрхийн гэрчилгээтэй 80 м.кв худалдааны зориулалттай газар зэргийн зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажилласан болно.

Шинжээч зах зээлийн судалгааг ижил төстэй хөрөнгүүдийн харьцуулсан байдал барилгын хийц, бүтээцийг, зах зээлийн судалгаатай харьцуулан тооцоолж эцсийн дүтнэлтийг гаргасан болно. (тооцооллыг хавсаргав )

2019 оны 04 сарын 12 ноос тодорхойгүй хугацаагаар Бээжинд ээжийгээ нурууны үений хагалгаанд орох үед нь асран хамгаалагчаар явах болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг минь харгалзан үзэж шинжээчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг хүсч байна

Жич: Шинжээчийн ажлын тайлбарыг шүүгчийн туслахад бичгээр хүргүүлсэн болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд хандаж*******-ийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38 140 279 төгрөгийг төлөөгүй, энэхүү төлбөрийг төлж барагдуулах талаар Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Ийнхүү Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлтэй сендвичэн барилгыг төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахаар шийдвэрлэсэн байх ба Хас банк дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 71 сая төгрөгөөр үнэлсэн саналаа ирүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч хариуцагч ийг дуудан ирүүлж үнийн саналыг асуухад хариуцагч саналаа хэд хоногийн дараагаар ирүүлэхээр болсон боловч санал ирүүлээгүй байна.

Хариуцагч нь үний санал ирүүлээгүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээ тогтоохоор шинжээч томилсон байх бөгөөд хариуцагч Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн № ШГ 19/02 тоот дүгнэлтээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг,3 дугаар хорооллын 13-р байрны ард байршилтай дэлгүүрийн зориулалттай 40 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, эзэмших эрхийн гэрчилгээтэй 80 м.кв худалдааны зориулалттай газар зэргийг 88.746.272 төгрөгөөр үнэлсэн байна.

Нэхэмжлэгч нь энэ тухай 2019 оны 02 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас танилцуулсан гэж байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ уг барилгыг 2015 оны 10 сарын 10-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн захирал нь 150 000 000 төгрөгөөр үнэлж худалдах болж тэрээр түүнээс худалдаж авахаар болж байсан бөгөөд уг худалдан авсан гэрээнээс талууд татгалзаж, тус компанийн захирал Ч.Оюунгэрэл өмчлөгч хэвээр үлдсэн талаарх маргаан шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Гэтэл ийм үнэлгээтэй хөрөнгийг 1 дахин бууруулж үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Ашид билгүүн ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/85 дугаартай үнэлгээгээр дээрх барилгыг 270.833.000 төгрөгөөр үнэлж байсан юм. Ийнхүү үнийн асар их зөрүүтэй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийг хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд хөрөнгө үнэлэх журмыг зохицуулсан байх бөгөөд 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө гэжээ.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч ******* 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 193 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд өр төлбөрөө барагдуулаагүй байх тул түүний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураасан ба үнийн санал өгөх талаар хариуцагч тэй уулзаж тэмдэглэл үйлдсэн байна.

Тухайн үед хариуцагч нь 2017 оны 04 сард Оюунгэрэл гэдэг хүнд компаниа буцааж өгсөн. Миний нэр дээр л байгаа болохоос гэрчилгээ, тамга тэмдгээ тэр хүнд гэрээний хамт өгчихсөн байгаа. Энэ талаараа Оюунгэрэлтэй шүүх дээр маргаантай байгаа.Тийм учраас үнийн саналаа өгөх боломжгүй. Өмгөөлөгчөөсөө асууна.Тэгээд 2019 оны 01 дугаар сарын 28-нд ирж хариу хэлье гэж хэлж байжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдааг явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээч *******ыг томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 88.746.272 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас үнийн саналыг аваагүй байна.

Хариуцагч******* нь шинжээч зах зээлийн судалгааг ижил төстэй хөрөнгүүдийн харьцуулсан байдал, барилгын хийц, бүтээцийг, зах зээлийн судалгаатай харьцуулан тооцоолж эцсийн дүгнэлтийг гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгчийн үнийн саналыг авч мөн Тольдох Оюуны өгөөж ХХК нь үнэлгээний талаар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийг байлцуулан түүний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх аргачлал, урьд нь үнэлэгдэж байсан үнэлгээг судалж харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлгээ тогтоох нь зүйтэй байжээ.

Иймд*******-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.5-д заасныг баримтлан *******,*******йн хүсэлтээр хийгдсэн Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч нараас тус тус 35,100 төгрөг гаргуулан нэхэмлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН