Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00647

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00647

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ******* хороололд байрлах ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ******* хороолол *******/-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс 202,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* сууц өмчлөгчийн холбоо нь 2013 онос хойш Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцаагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ******* хороололд үйл ажилагаагаа тогтмол явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орорн сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж хуульчилсан байдаг. ******* хороолол байгуулагдсан цагаас эхлэн хорооллын дундын өмчлөлийн зүйлийн хадгалалтыг хэрхэх талаарх асуудал оршин суугчид дунд чухал асуудал байсан.

Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна гээд 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн хана, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэг дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх өмчлөлийн зүйл, тоног төхөөрөсж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх олон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж дундын өмчлөлийн эд хөрөнгийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зорилго нь оршин суугчдыг ая тухтай орчинд амьдруулах, дундын өмчлөлийн эд зүйлс хулгайд алдагдах, элдэв халдлагаас хамгаалахад оршдог. 2013 оны 08-р сарын 26-ны өдрийн ******* удирдах зөвлөлийн хурлын дугаар 2 тогтоол-ын дагуу 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар 2016 оны 01-р сарын 30-ний өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалтын асуудлыг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учир нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугч хамгаалах боломжгүй, хулгайд алдах болон халдлагад өртсөн тохиолдолд хариуцах эзэнтэй байлгах болон оршин суугчдын аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой байдаг. Уг хурлаар шийдвэрлэгдсэн асуудлын дагуу 2016 оны 01-р сарын 30-ний өдрийн ******* бүх гишүүдийн хурлын тогтоол №1 гарсан. Уг тогтоолоор харуулын албаны хөлсийг айл бүрт ижил тэгш хэмжээгээр хувиарлан үргэжлүүлэн нэг сарын 7,500 төгрөгөөр буюу өмнө нь мөрдөж байсан хэмжээгээр тогтоосон байдаг.

******* хорооллын 104 дүгээр байрны 40 тоот хаягт оршин суугч ******* болон ******* нар нь 2017 онд 90,000 төгрөг, 2018 онд 90,000 төгрөг, 2019 онд 90,000 төгрөг нийт 202,500 төгрөгийн харуул хамгаалалтын хөлсийг төлөх үлдэгдэл үүсээд байна. Харуул хамгаалалтын албаны хөлсийг айл бүрт ижил хэмжээгээр хувиарладаг учир нэг айл, нэг сард уг хөлсийг төлөөгүй тохиолдолд харуул хамгаалалтын албанд төлөх ёстой мөнгө хүрэхгүй нөхцөл байдал үүсч СӨХ-ны үйл ажиллагаанд ихээхэн хүндрэлтэй байна.

Иймээс Н..Будаев болон ******* нараас ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс болох 202,500 төгрөг гаргуулан *******нд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: ******* СӨХ нь *******, ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гардуулах ажиллагааны үед хаиуцагч ******* нь гадаад улс руу явсан, Сонгол улсад оршин суухгүй байгаа нь тодорхой болсон. Мөн хариуцагч нар нь гэр бүл учраас *******ийг заавал хариуцагчаар татах үндэслэлэгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгох тул хариуцагч *******ээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нямдугар овогтой Будаев нь Баянцагаан багийн ******* хотхоны 104-40 тоотод амьдардаг. 2016 онд дээрх орон сууцанд нүүж ирсэн ба тухайн үед харуул хамгаалалтын мөнгө авах тухай ярьж байсан. Бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн 2017 онд гадаа тавьсан машины баруун хойд гэрэлийг мөргөж хагалсан байсныг камераар шүүж өгөхийг хүссэн ч шүүж өгөөгүй. 2019 онд дулаан гаржид тавьсан машины мөн ардаас нь мөргөсөн байсан ба камер мөн л шүүж өгөөгүй. Иймд дээрх шалтгааны улмаас харуул хамгаалалтын мөнгийг төлөх сонирхолгүй байна. Мөн хууль бус мөнгө татаж байна гэж яригдаж байгаа учраас төлөх боломжгүй гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс 202,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* хороолол байгуулагдсан цагаас эхлэн хорооллын дундын өмчлөлийн зүйлийн хадгалалтыг хэрхэх талаарх асуудал оршин суугчид дунд чухал асуудал байсан.

2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* СӨХ-ийн удирдах зөвлөлийн хурлын 2 дугаар тогтоолын дагуу 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна.

Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

******* СӨХ-ийн бүх гишүүдийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын №1 тоот тогтоолоор харуулын албаны хөлсийг өмнө нь мөрдөж байсан хэмжээгээр буюу айл бүрээс 7500 төгрөг авч байхаар тогтоожээ.

******* хорооллын 104 дүгээр байрны 40 тоот хаягт оршин суух хариуцагч Будаев нь 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг, 2019 онд 22.500 төгрөг, нийт 202.500 төгрөг төлөх үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах бүртгэх журмын 3 дугаар бүлгийн 3 дахь заалтын дагуу СӨХ-ийн бүртгэлд бүртгүүлж 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 01 дугаартай гэрчилгээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2016 онд дээрх орон сууцанд нүүж ирсэн ба тухайн үед амаар харуул хамгаалалтын мөнгө авах тухай ярьж байсан. Бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн 2017 онд гадаа тавьсан машины баруун хойд гэрлийг мөргөж хагалсан байсаныг камераар шүүж өгөхийг хүссэн ч шүүж өгөөгүй.2019 онд дулаан грашид тавьсан машиныг мөн шүүж өгөөгүй. Иймд дээрх шалтгааны улмаас харуул хамгаалалтын мөнгийг төлөх сонирхолгүй байна, мөн хууль бус мөнгө татаж байна гэжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх,тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах,сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах,орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил,ашиглалт,хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл ******* СӨХ нь хуулийн дагуу байгуулагдсан дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах хуулиар олгогдсон эрх бүхий байгууллага байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг хэлэлцэж, тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх, харуул хамгаалалтын хөлсийг өрх бүрээс 7500 төгрөг төлж гаргаж байхаар тогтоосныг буруутгах үндэсгүй байна.

Түүнчлэн мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар эд хөрөнгө хамаарахыг тодорхойлсон байх бөгөөд сууц хоорондын талбай, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарч байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэрээр өөрийнх нь хувийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учирсан гэж үзэж байгаа бол гэм буруутай этгээдээс хохиролоо жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар нийт оршин суугчдаас дэмжлэг хүлээж олонхийн саналаар хүчин төгөлдөр болсон шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс болох 202 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1., 7 дугаар зүйлийн 7.2.7.-д заасныг баримтлан *******аас 202.500 төгрөг гаргуулан *******нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6,730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 6,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН