Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/01761

 

2017 оны 6 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2017/01761                          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Даатгалын нөхөн төлбөрт 9.498.282 төгрөг, алданги 4.749.141 төгрөг, нийт 14.247.423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, нарийн бичгийн дарга Т.Болор- Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мандал женерал даатгал” ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот “хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” болон уг гэрэний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгал хэлцэл”- ийг тус тус байгуулсан юм.

Дээрх гэрээ, хэлцлийн дагуу  нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3019-2013/103 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ээр “Эрдэнэс таван толгой” ХК- д уурхайн ложистикийн туслах ажилтай Чойжилсүрэнгийн Болдоод олгосон 13.200.000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баримтжуулсан болно.

Гэтэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/266 тоот тушаалаар Ч.Болдоог ажлаас чөлөөлсөнөөр “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгалх хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн З.Ь-д заасан даатгалын хохирол үүссэн юм. Иймд даатгуулагч  нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3493 тоот нэхэмжлэх албан бичгээр цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрт 9.795.132,26 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг “Мандал женерал даатгал” ХХК-д хүргүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл ёсоор даатгагч нь нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 10 хоногт баггаан шийдвэрлэх ёстой боловч өнөөг хүртэл шийдээгүй, ямар нэгэн шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандан шийдвэрлэхэд хүрсэн юм. Иймд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлүүд болон Даатгалын тухай хуулийн 8.1-д тус тус заасныг баримтлан даатгагч “Мандал Женерал даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 9.498.282 төгрөг, алданги 4.749.141 төгрөг, нийт 14.247.423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК нь “” ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцлийн үндсэн дээр  ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх гэрээнүүдийн алданги тооцсон зохицуулалт нь Иргэний хуулийг зөрчсөн байгаа тул үүнийг тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “” ХХК нь нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“” ХХК нь Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэж, тэдний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт нийт 14.247.423 төгрөгийг хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй.

Тухайн хэргийн хариуцагч “Мандал женерал Даатгал” ХХК нь нэхэмжлэгч “” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 дугаартай “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” болон “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” зэргийг тус тус байгуулахдаа “Мандал Женерал Даатгал” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэртэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “” ХХК гэсэн нэртэй бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

“” ХХК нь “” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22- ны өдөр банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллах зорилгоор 12/83 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” байгуулж, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу мөн өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийг байгуулж, уг хэлцлээр наас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

12/85 тоот хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Болдоотой байгуулсан 13.200.000 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжид 184800 төгрөг төлсөн ба зээлдэгч “Эрдэнэс таван толгой” хувьцаат компаний уурхайн ложистикийн хэлтсийн туслах ажилтан Ч.Болдоо нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн З.Ь-д заасан даатгалын тохиолдол бий болсон байна.

Хамтын ажиллагааны ерөнхий гэрээний дагуу зохигчдын хооронд байгуулагдсан “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд даатгалын тохиолдолд бий болсон болон нэхэмжлэлээр шаардсан нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй харин хариуцагч даатгалын тохиолдол бий болохоос өмнө гэрээ цуцлагдсан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ  ХХК биелүүлээгүй тул нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.

Хариуцагч нь даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон байхад 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3493 тоот “нэхэмжлэл гаргах тухай” албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн нь 12/85 тоот гэрээний 10-т заасан даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногт даатгагчид мэдэгдэх, нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөхөөр заасан хугацааг хэтрүүлсэн байх боловч энэ нь хариуцагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэх нотлох баримт байхгүй тул шүүх Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т зааснаар “” ХХК-ийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нөхөн төлбөрийн хэмжээ нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн болон даатгалын тохиолдол болж, даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор нөхөн төлбөр төлөх үүргээ даатгагч гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцсон

сарын 27-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “” ХХК гэсэн нэртэй бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

“” ХХК нь “” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22- ны өдөр банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллах зорилгоор 12/83 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” байгуулж, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу мөн өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийг байгуулж, уг хэлцлээр наас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

12/85 тоот хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Болдоотой байгуулсан 13.200.000 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжид 184800 төгрөг төлсөн ба зээлдэгч “Эрдэнэс таван толгой” хувьцаат компаний уурхайн ложистикийн хэлтсийн туслах ажилтан Ч.Болдоо нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн З.Ь-д заасан даатгалын тохиолдол бий болсон байна.

Хамтын ажиллагааны ерөнхий гэрээний дагуу зохигчдын хооронд байгуулагдсан “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд даатгалын тохиолдолд бий болсон болон нэхэмжлэлээр шаардсан нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй харин хариуцагч даатгалын тохиолдол бий болохоос өмнө гэрээ цуцлагдсан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ  ХХК биелүүлээгүй тул нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.

Хариуцагч нь даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон байхад 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3493 тоот “нэхэмжлэл гаргах тухай” албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн нь 12/85 тоот гэрээний 10-т заасан даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногт даатгагчид мэдэгдэх, нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөхөөр заасан хугацааг хэтрүүлсэн байх боловч энэ нь хариуцагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэх нотлох баримт байхгүй тул шүүх Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т зааснаар “” ХХК-ийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нөхөн төлбөрийн хэмжээ нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн болон даатгалын тохиолдол болж, даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор нөхөн төлбөр төлөх үүргээ даатгагч гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцсон                исдилаар талууд даатгалын гэрээний 10 дугаар зүйлд тусгасан

байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу алдангийг тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Ч.Болдоогийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 9.795.132,26 төгрөг байх боловч нэхэмжлэгч 9.498.282,00 төгрөг шаардсан тул уг дүн дээр хариуцагч хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги 4.749.141 төгрөгийг нэмж, нийт 14.247.423 төгрөгийг нөхөн төлбөрт тооцох нь үндэслэлтэй байна.

Иймд, хариуцагчаас 14.247.423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан “” ХХК-аас 14.247.423 төгрөгийг гаргуулж, “” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн 229188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 10 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                  Б.ТҮМЭНЦЭЦЭГ