Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01454

 

2017 оны 05 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2017/01454 Улаанбаатар хот

Н

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сухбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол,*******, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух 0 тоот регистрийн дугаартай Б овогт Б.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0,*******, Н-д холбогдох,

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай албан мэдэгдэлд заасан Б.С-н өмчлөлийн орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч*******ны итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 тоот шийдвэрээр Б.С-с 70.622.360 төгрөг гаргуулж, Т.Б-т олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд*******ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай албан мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаас хүлээн авсан. Уг мэдэгдлээр Б.С-н өмчлөлийн ... дүүргийн 0 дүгээр хороо,0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот орон сууцыг 300.000.000 төгрөгөөр үнэлж харилцан тохирсон байхад хууль зөрчиж, 210.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй байх тул 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр*******ны дарга П.Х-т гомдол гаргасан. Гэвч Н-ны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаар бүхий гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаас хүлээн авч танилцаж, уг гомдлын хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд*******ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай албан мэдэгдэлд заасан Б.С-н өмчлөлийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 тоот шийдвэрээр Б.С-оос 70.622.360 төгрөгийг гаргуулж, Г.Б-т олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Б.С-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .. дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 0 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 147/3483 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Б.С, төлбөр авагч Г.Б нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож

  1. 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу үнэлгээг мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талууд харилцан тохиролцсон үнэ болох 300.000.000 төгрөгийн 70 хувь буюу 210.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдааны талаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн төлбөр төлөгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.С*******нд холбогдуулан*******ны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай албан мэдэгдэлд заасан Б.С-ын өмчлөлийн орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 тоот шийдвэрээр Б.С-с 70.622.360 төгрөгийг гаргуулж Г.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16250136 дугаартай тогтоолоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, тус дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01016 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 119 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх” тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.

Улмаар тус алба нь төлбөр төлөгч Б.С-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан... дүүргийн 0 дүгэээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 0 тоот актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 0 тоот актаар хураасан тогтоол гаргаж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтооно гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагын дагуу талуудаас санал авахад төлбөр төлөгч Б.С үл хөдлөх эд хөрөнгийг 300.000.000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн нь түүний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн НШГА-д бичгээр гаргаж өгсөн ** хүсэлтээр тогтоогдож байх ба уг үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн байна.

Улмаар тус алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ болох 300.000.000 төгрөгийн 70 хувь буюу

  1. 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлснийг Б.С 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаас хүлээн авсан гэдгээ нэхэмжпэлд дурдаж, маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б.С-н орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ буюу 300.000.000 төгрөгийн 70 хувь буюу

  1. 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч******* нь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 0 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Б.С-д мэдэгдсэнээс хойш 2017 оны 01 А дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/45 тоот тогтоол гаргаж, анхны дуудлага худалдаа 2017 оны 01 дүгээр сарын 26-нд болохыг мэдэгдсэн талаар хариу тайлбарт дурдаж, баримтыг

 

ирүүлсэн байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн Щ 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д д заасныг тус тус удирдлага болгон

  1. ТОГТООХ НЬ:

     
      Text Box: ТОГТООХ НЬ:

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар*******нд холбогдох*******ны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаартай албан мэдэгдэлд заасан Б.С-ын өмчлөлийн орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжпэгч Б.С-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.